|
Жорж Буш, Билл Гейтс, Далай лам, Хип хопчин залуу онгоцоор явж байтал онгоц унаж эхлэв. Нисэгч тэдэн дээр хүрч ирээд:
-Онгоц сүйрч байна, бид тавуулаа, харин шүхэр 4 ширхэг, та нар хоорондоо тохироорой гээд нэг шүхрийг нь аваад үсэрчихэв.
Жорж Буш: -Би энэ дэлхийд хамгийн хэрэгтэй хүний нэг учраас нэг шүхэр минийх байж болно биз дээ гээд нэг шүхэр аваад үсэрчихэв.
Билл Гейтс: -Би энэ дэлхийн хамгийн ухаантай хүн учраас амьд үлдэх хэрэгтэй гээд нэг шүхэр аваад үсэрчихэв. Далай лам, Хип хопчин залуу хоёр нэг шүхэртэй үлдэв. Далай лам:
-Би энэ дэлхийн төлөө хийдэг юмаа хийчихсээн, харин чи бол залуу хүн учраас заавал амьд үлдэж их юм бүтээх хэрэгтэй, энэ шүхрийг аваад үсэр, гэлээ.
Хип хоп залуу: -Би түрүүнд энэ дэлхийн хамгийн ухаантай хүнд өөрийнхөө үүргэвчийг өгөөд үсрүүлчихсээн… та санаа зоволтгүй, гээд дахиад нэг шүхэр гаргаж ирлээ… |