Аливаа улс орны хөгжлийн гол үндэс нь банкны тогтолцооноос ихээхэн хамаардаг. Банк нь зээл дээр үндэслэн оршинон тогтнодог. Америкад Social Security Card-тай л бол хэн ч зээл авч чаддаг. $100 эхлээд $10000 гээд хэд ч байж болно. Сүүлийн үед манайхан (мэдээж монголчууд) зээл авах аргачлал, зээлийн ач тусыг мэдсэнээр, сургуульд сурах, хүссэн машинаа авах, хүссэн орон сууц, хувийн байшин худалдан авах цаашлаад хувийн бизнесийн салбараа хүртэл нээн ажиллуулах болж. Тэгвэл америкад яаж зээл авдаг, зээлээ ямар хэлбэртэйгээр эргэн төлдөг, яагаад хууль бусаар амьдарч байгаа хүмүүст хүртэл зээл олгодог юм бэ? гэсэн олон асуултууд гарч ирж байна. "Урилга авах аргачлал" дээр social security card - тай болсноор америкт бүртгэлтэй, америк иргэдтэй адил эрхтэй болдгийг дурьдсан билээ. Тэгэхээр шууд л зээл авчих уу?
Хүн бүрийн social security дугаар дээр үндэслэн credit history буюу зээлийн түүх үүссэн байдаг. Ямар ч зээл авч байгаагүй тохиолдолд зээлийн түүх нь шинээрээ байх буюу хоосон байна. Зээлийн түүхийн оноо өндөр байх тусам бага хүүтэй өндөр зээл авах боломжтой. Таны зээлийн түүх шинээрээ байгаа бол зээл өгөхгүй. Урт удаан хугацааны туршид Таны ашиглаж байгаа улсын гэсэн тодотголтой зүйлүүд болон банкны түүх нь зээлийн түүхийн оноог өндөрсгөдөг. Жишээ нь гэрийн утас, цахилгааны төлбөр г. мт. Эдгээр нь анхлан ямар ч зээлийн түүх болон бусад зүйлсийг шаардалгүй Таны нэр дээр social security дугаарыг үндэслэн олгогддог. Ийм журмаар явахад дор хаяад 2 жилийн дараа анхны зээл авдаг. Бидний судалж мэдсэн дараах арга нь хамгийн хурдан аргаар зээлийн түүх үүсгэн зээлийн кардтай болж болох арга юм. Зээлийн кард нь дотроо SECURED болон UNSECURED гэсэн 2 төрөл байдаг. Unsecured зээлийн кард нь өндөр зээлийн түүхтэй хүнд шууд олгодог улсын зээл юм. Үүнийг буюу шууд утгаар зээлийн кардыг зээлийн түүх нь шинээр байгаа хүмүүс авах аргагүй. Тэгэхээр Secured зээлийн кард авах хэрэгтэй.
Юуны түрүүнд
www.chase.com гэсэн хаягаар ороод JP Morgan Chase банкны зээлийн кардны аппликэйшныг интернетээр бөглө. Хэсэг хугацааны дараа (2 долоо хоног) Таны гэрийн хаягаар захиа ирнэ. Тэр захианд: Таны зээлийн түүх хангалтгүй байгаа учраас зээл олгох боломжгүй байна. Гэхдээ Танд дараах боломжийг олгоё. Та бидэнд $300 болон түүнээс дээш хэмжээний мөнгийг, хавсаргасан аппликэйшнтэй хамт явуул. Бид Таны энэ мөнгийг кард (голдуу MasteCard) -нд хийж явуулья гэсэн байна. Та money order эсвэл чек бичээд аппликэйшныг явуулсанаар 2 долоо хоногийн дараа анхны SECURED зээлийн кардтай болж, зээлийн түүх чинь үүсэж эхэлнэ (Эсвэл бусад банк дээр биеэрээ очин Secured Credit Card аппликэйшн бөглөөд шууд авч болно. US BANK их зүгээр). Голдуу жилийн 19,5% - ийн хүүтэй байдаг. Зээлийн кардаараа Та ямар ч газар үйлчлүүлж болно. Гэхдээ дор хаяад $50 заавал үлдээж байгаарай. Сарын дараа Таны ашигласан мөнгөний тайлан болон төлбөр төлөх баримт ирнэ. Төлбөр нь minimum payment гэх хамгийн бага хэмжээгээр төлөгдөхөөр буюу Таны ашигласан мөнгөний 3-10% байна. Хэрвээ Та ашигласан мөнгөө бүтнээр нь эргүүлэн төлбөл ямар ч хүү төлөхгүй. Анхааруулахад, төлбөрөө заавал хугацаандаа төлж байгаарай. Нэг удаа хоцроход л Таны зээлийн түүхэнд том толбо орно. Дээрхи маягаар 3-12 сар төлбөр хийсний дараа Танд автоматаар Unsecured зээлийн кардыг зээлийн хэмжээг өндөрсгөж олгоно.
Дахин нэг зээлийн түүх үүсгэх арга нь Та ямар нэгэн зүйл худалдан авснаар үүсэж болно. Жишээ нь машин худалдан авахдаа үнийн дүнгийн 50-иас дээш хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг суурь үнэд нь тавьж үлдсэн хэсгийг 30 болон түүнээс дээш сарын хугаацаанд төлөх гэрээ хийснээр үүсэж болно.