Луу
21
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

IMG_8838

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 43 зочид ба 1 гишүүн холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
LaMongols.com
Тавай Морил, Зочин
Please Холбогдох or Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
Go to bottom Хариу Илгээх Favoured: 0
СЭДЭВ: miss asia usa-d
#103
monhzaya (User)
Fresh Boarder
Бичлэгүүд: 14
graphgraph
User Offline Click here to see the profile of this user
miss asia usa-d 4 Years, 1 Сар ago Karma: 0  
Miss Asia USA –д Монгол бүсгүй оролцоно
Лос Анжелес – Жил бүр уламжлал болгон явагддаг Miss Asia USA наадамд анх удаа Монголын төлөөлөл оролцох гэж байна. Энэ наадам нь АНУ дахь Азийн бүсгүйчүүд өөрийн орноо төлөөлөн оролцдог бөгөөд 2008 оны 6 сарын 21-ны өдрийн Бямба гаригт Калифорни мужийн Глендейл хотын түүхт Алекс театрт болно.

Энэхүү соёлын наадамд Ази тивийн 57 орны төлөөлөгч бүсгүйчүүд өөрийн орнуудын гоо үзэсгэлэн, соёл, гоёл болон авьяасаа сорин өрсөлдөх гэж байна. Тус тэмцээнд 2001 оны Монголын Гоо бүсгүй тэмцээний шүр эрдэнэ өргөмжлөлт Г. Амаржаргал оролцож байна.

Төлөөлөгч бүсгүйчүүд уг наадмын бэлтгэл сургуулилтын үеэр Жон Роберт Пейверсын удирдлаган дор олон цуврал сургалтуудад хамрагддаг. Тэд биеэ хэрхэн авч явах, алхах болон загвар үзүүлэх, олон нийтийн ярилцлага, хооллох дүрэм журам, загвар болон хувцасны зохицолдоо, зорилго тодорхойлох, эрүүл мэнд болон бие бялдрын сургалтууд хамрагдана.

Miss Asia Usa соёлын наадам нь Америкийн үндэсний ястны баялаг өвөрмөц байдлыг илэрхийлдэг бөгөөд өнөөдөр бидний эргэн тойрон байх олон мянган хүн төрөлхтөн болоод соёлыг олж мэдэх боломжийг олгодог. Үндэсний хувцастай баярын жагсаал, оройн ёслолын хувцасны тэмцээний сүр жавхлант гоо үзэсгэлэн болон дэгжин байдал хийгээд усны хувцасны тэмцээн зэрэг нь үзэгч олны төсөөлж байснаас хавьгүй илүү гарч улмаар хөөр баярын уур амьсгалыг цагаас цагт дахин дахин бий болгож байдаг. Энэхүү арга хэмжээний сүр жавхлан болоод үзэсгэлэнт байдал нь жилээс жилд өргөжин тэлсээр Miss Asia Usa-г соёл, сайн санааны элчин сайд хэмээн өргөмжлөх болсон.



2007 оны Miss Asia Usa наадмыг спортын 7-р сувгийн нэвтрүүлэгч Роб Фукузаки болон Showbiz India нэвтрүүлгийн найруулагч, хөтлөгч Решма Дорди нар хөтлөн явуулсан. Тэр үдэш 1400 гаруй зочид хүрэлцэн ирсэн бөгөөд Тайваний төлөөлөгч гоо бүсгүйн титмийг авсан билээ.

Miss Asia Usa 20 дахь удаагийн наадам нь бас нэгэн гайхамшигтай арга хэмжээ байх болно гэдгийг зохион байгуулагч нар амлаж байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд бидний сайн мэдэх Холливуудын жүжигчин Bai Ling, АНУ-ын хувцасны агентлагын дэд ерөнхийлөгч Marty Baily, Холливуудын жүжигчин Ben Salisbury зэрэг хүмүүс багтсан байна. Өнгөрсөн оны тэмцээнийг найман сая үзэгчдэд телевизээр хүргэсэн бол энэ жил мөн нийтэд цацаж сурталчлахаас гадна Америкийн олон сонин сэтгүүлүүд хамтран ажиллаж байгаа юм байна.

Тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох гоо бүсгүй Ганхуягын Амаржаргал нь 1982 оны 5 сарын 6-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 1999 онд арван жилийн 5-р дунд сургууль, 2003 онд ТИС-ийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. 2005-06 онд Калифорнийн Лос Анжелес хотын Language Systems International College of English-д 6 сарын хэлний бэлтгэл, 2007 оноос Pacific States of University-д олон улсын бизнесээр мастер хамгаалахаар сурч байгаа.

1999 оноос хойш загвар өмсөж байгаа, Монголын Дизайнерүүдийн Холбооны загвар өмсөгч, 2001 оны Монголын Оюутан Мисс тэмцээний 2-р байр буюу Төгс сайхан өргөмжлөлт, 2001 оны Монголын Сайхан Бүсгүй тэмцээний 4-р байр буюу Шүр эрдэнийн өргөмжлөлт бүсгүй юм.

Гоо үзэсгэлэн болон эрдэм мэдлэгээрээ бусад бүсгүйчүүдээсээ илүү байж, Монголынхоо нэрийг дахин нэг цуурайтуулахыг Г. Амаржаргалд хүсч байна.
 
Report to moderator   Logged Logged  
  The administrator has disabled public write access.
      Сэдэвүүд Бичигч Огноо
    thread link
miss asia usa-d
monhzaya 2008/03/29 11:37
Go to top Хариу Илгээх
Powered by FireBoardget the latest posts directly to your desktop

Сүүлд Бичигдсэн