|
БНХАУлсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны гадаа жагсаал хийх тухай:
Хэлэлцэх асуудлуудын санал (Мэдээж таны санал нэмэгдэнэ)
-Хvгацаа
-Санхvvжилт
-Тавих шаардлага
-Зохион байгуулалт
Монгол дах БНХАУ-ын элчин сайдын яамны гадаа жагсаал хийх асуудал яригдаж эхлээд байгаа билээ. Тарсан бутарсан хэсэг бvлэг улсууд энэ талаар хийхийг хичээж байгаач нэгдсэн зохион байгуулалтанд орж чадахгvйгээс хугацаа алдах, мєн хvчгvйдэх байдал ажиглагдаж байна. Энэхvv жагсаалыг зохион байгуулагч нар нэг тєвлєрсєн цэг дээр хуран цугларч хэлэлцэх шаардлагатай болов уу.
Одоогоор Монгол улсын улаанбаатaр хотоос оролцохоо мэдэгдээд буй 30 орчим хvн байна. Бусад зохион байгуулагчид мєн тооноос дээгvvр улсуудтай холбоо тогтоож чадсан байх гэдэгт итгэж байна. Ингээд хэрхэн зохион байгуулах, хэрхэн зохион байгуулалтанд орох, ямар цочроо єгч шаардлага тавих талаар чєлєєтэй санал бодлоо хуваалцая.
(Жич: Энэ жагсаалд альваа бvлгэм, холбоо, байгууллага болон хуваагдалгvй нэгдмэл байдлаар оролцож Монгол улсын иргэнээ суллаж авах ажилд ханцуй шамлан оролцохыг уриалж байна.)
Жагсаалын гол зорилго нь Монгол улсын иргэн Соёлтыг БНХАУ улсаас татан авах, тvvнийг суллуулах талаар шаардлага тавих.
Энэ жагсаалд мєн тvвдэд явуулж буй хvчирхийллийг зогсоох асуудлыг тавьж байгаан байна.
|