Social Security Card
Гэдэг нь тухайн хүний нэр дээр нийгмийн дугаар үүсгээд, тэр хүний үйлдэл болон бусад байдлыг тэмдэглэж явдаг болно. Өөрөөр хэлбэл америкийн нийгэмд амьдарч байгаа хүний бүртгэлийн дугаар юм. Дугаарыг авахдаа:
* гадаад паспорт
* I-94 (гааль дээр бөглөсөн цагаан хуудас)
* Урилга, албан газрын эсвэл сургуулийн ажил хийж болохыг тодорхойлсон захиа
зэргийг бүрдүүлээд Social Security Administration office дээр очиж апликэйшн бөглөөд авна. Ойролцоогоор 2-4 долоо хоногийн дараа кард ирнэ. Кардан дээрх 9 оронтой тоо таны social security number гэж нэрлэгдэнэ. Ажилд орох, энгийн үнэмлэх болон жолооны үнэмлэх авах зэрэгт дээрхи дугаар заавал хэрэг болно.
Дэлгэрэнгүй болон хаана байрлалтайг та доорхи web-наас үзнэ үү.
http://www.ssa.gov/ssnumber/