Нох
27
2014

Фото Агшин


la_kidsnewyear_2011_094

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 7 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



LaMongols.com
Тавай Морил, Зочин
Please Холбогдох or Бүртгүүлэх.    Нууц үгээ мартсан уу?
Real Player suulgah zaavar (1 үзэж буй) (1) Guest
Go to bottom Хариу Илгээх Favoured: 1
СЭДЭВ: Real Player suulgah zaavar
#24
Burdo (Visitor)
Бичлэгүүд: 0
graphgraph
User Offline Click here to see the profile of this user
Төрсөн Огноо:
Real Player suulgah zaavar 6 Years, 11 Months ago Karma: 0  
Интернэт шууд нэвтрүүлэг болон бусад архивт байгаа хөгжим, клип, киног үзэхэд таньд зайлшгүй Real Player программ хэрэгтэй болно. RealMedia технологи нь тухайн хэрэглэгчийн интернэтийн холболтын хурдад тохируулан тухайн видео урсгалыг үзүүлдэгээрээ бусад адил технологиудаас хол давсан чанартай байдаг.

Real Player программыг бүтээсэн RealNetworks Inc, нь интернэтийн realtime мултьмедиа чиглэлээр маш олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд тэдгээр нь www.real.com вебсайтад дэлгэрэнгүй бичигдсэн.

Ингээд онлайнаар дуу, дүрс үзэхэд таны "телевизор" болсон энэ программыг яаж суулгах дараалалыг тайлбарлая:

1. Downloading

Үүний дараа шинээр хуудас ачаалагдах бөгөөд та өөрийн үйлдлийн системдээ тохирох программын хувилбарын ар дахь Download гэсэн линк буюу холбоос дээр нэг товшино.

Суулгацыг татаж авч дууссаны дараа та түүнийг ажиллуулах комманд өгөх буюу суулгац программын дүрс дээр хоёр түргэн товших хэрэгтэй. Үүний дараа дээрх цонх гарч ирэх бөгөөд та дуустал нь түр хүлээх хэрэг гарна даа

2. Executing Setup


Суулгацыг ачаалах явц дууссаны дараа дээрх цонх гарч ирэх бөгөөд энэ нь та Рийл Плэйр программын үнэгүй хувилбарыг ашиглах гэрээг харах ба энэ нь та уг программыг ямар нөхцөлтэйгээр хэрэглэх талаар эндээс унших боломжтой. Товчхоноор хэлэхэд зүгээр нь Accept буюу зөвшөөрлөө гэдэг товчыг дарчихад л болно.


3. Installing

Дараа нь суулгацыг задлан таны компьютерт хуулж эхлэх ба бас л хэдэн хором хүлээлгэнэ дээ.

4. Choose Media File Types

Энэ цонх бол Рийл Плэйр программ ямар ямар медиа файлуудыг тоглуулж байх вэ гэдгийг тохируулах цонх юм. Жишээ нь та mp3 файлууд, CD-ыг WinAmp-аар, Мpeg болон AVI файлуудыг Windows Media Player программуудаар тоглуулах сонирхолтой байдаг бол эдгээрийн өмнөх чагтан тэмдэглэгээнүүдийг бүгдийг нь авчих хэрэгтэй. Тэгэхгүй бол таныг mp3 дууг сонсохоор дарахад WinAmp биш RealPlayer программ ачаалагдаад уурыг тань барьж мэднэ шүү... За ингээд та тохируулж болсон бол Finish товчыг дарж суулгах үйл ажиллагааг дуусгана.

5. Starting

Үүний дараа гарч ирэх энэ цонх нь Рийл Плэйр программ эхлэж байгааг харуулж байгаа ба хэсэг хугацаанд харагдаж байхад цаана нь программ таны компьютерийн санах ойд өөрийн бүрэлдэхүүнүүдээ ачаалж байдаг.

6. Contacting RealNetworks

Программ ачаалагдсаныхаа дараа дээрх цонх гарч ирэх бөгөөд энэ нь таны интернэт холболтыг шалган өөрийн төв рүүгээ холбогдож буй нь энэ юм. Хэрвээ та RealNetworks сүлжээнд бүртгүүлж нэмэлт төлбөрүүдтэй үйлчилгээг авах гээгүй л бол Cancel товчыг яаралтай дарж энэхүү үйлдэлийг зогсоох хэрэгтэй. Товчхоноор хэлэхэд дээрх цонх гарч ирэх бүрт л Cancel товч таны сайн анд шүү...

7. Exiting from RealNetworks Connection

Cancel товчыг дарахад уг цонх гарч ирж таныг үнэхээр уг үйл ажиллагааг зогсоох юм уу? гэж асуух бөгөөд Exit товчыг дарснаар та Рийл Плэйр программын үндсэн цонх руу орно.

8. First Time Running

Энэхүү цонх нь Рийл Плэйр программын үндсэн цонх бөгөөд үүний өмнө уг программын сурталчилгааны медиа гарч таны график горим, дууны гаралт зэргийг танд харуулдаг. Үндсэн цонх нь хэд хэдэн хэсгээс бүрдэх бөгөөд хамгийн дээд хэсэг нь бидний хэрэглэх медиа тоглуулагчийн хэсэг ба дэлгэцийн ихэнхи хэсгийг хамарсан нь интернэт хөтөч буюу вебсайт үзэх боломжтой хэсэг нь юм. Уг интернэт хөтөч хэсгийг та мултьмедиа вебсайт үзэнгээ дуртай дуу, клип, кино зэргийг тоглуулах боломжтой. За та бас Real Player программ дээр СD сонсох, CD-нээс дууг компьютертаа хөрвүүлэн хуулж авах, VCD, DVD -г үзэх боломжтой. Гэхдээ л Real Player программыг сонгосон хамгийн гол шалтгаан нь интернэтээр мултьмедиа файлуудыг үзэж, сонсох гэдэгтэй ихэнх интернэт хэрэглэгчид санал нэгтэй байхаа.

Нэгэнт таны компьютерт Рийл Плэйр суучих тул та өөрийн компьютер дээрхи болон бусад интернэт веб сайт дээр байгаа RealMedia технологи ашигласан бүхий л файлуудыг үзэх боломжтой.


Интернэт дэхь зарим файлуудын хаяг нь өөрчилөгдсөн байх нь олонтаа байдаг ба эсвэл тухайн файл байхгүй болсон ч байж магадгүй. Жишээ нь: Дээрх алдааны цонх гарч ирвэл манай телевизийн шууд нэвтрүүлэг гараагүй байна гэсэн үг бөгөөд энэ нь ямар нэгэн алдаа биш юм. Яагаад ч юм энэ программыг бүтээсэн хүмүүс шууд цацагдаж буй файл байхгүй үед ийм алдаа шиг цонх гардагаар хийсэн байдгийм байна лээ. :-D

10. On-Air Live Stream is Running


Дээрхи таны бичсэн интернэт хаяг зөв байсан бөгөөд дээр нь тухайн шууд нэвтрүүлэг цацагдаж байгаа бол программ Loading буюу "Ачаалж байна" гэсэн статустай байх бөгөөд ачаалалт хэдэн хувьтай байгааг нь та харна. Ачаалж дууссаны дараа медиа файл тоглож эхлэх ба дээрх зурагт хошин шог гарч байна.

11. Internet Connection is Lowest

Интернэтээр мултьмедиа үзэх RealMedia технологи нь хэдийгээр дэлхийд тэргүүлэх технологи мөн ч гэлээ энэ нь таны интернэт холболтын хурд болон чанараас тань ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл хэрвээ та 128Kbps кодлогдсон видео үзэх гэж байгаа ч таны холболтын хурд 64kbps бол таны дэлгэцэнд дээрхи статус гарах бөгөөд өөрөөр хэлбэр таны хурд гүйцэхгүй тасалдаж байгааг харуулна. 128Kbps гэдэг 128 KiloByte peer Second буюу 1 секундэд 128Kb (KiloByte) мэдээлэл урсан өнгөрч байна гэсэн үг юм. Иймээс таны интернэт хурд нь 64Кbps учраас үлдсэн 64Kb мэдээллийг авч гүйцэхгүй алдаж улмаар таны дэлгэц дээр дуу, дүрс тасалдаж харагддаг. Иймээс хэрвээ таны интернэт хурд 64Kbps -ээс доогуур бол яаралтай хурдаа нэмэх эсвэл өөрийн хурданд тохирсон медиа үзэх буюу онлайн радио сонссон нь дээр гэж зөвлөх байна. Анхаар тавьсан таньд баярлалаа!
 
Report to moderator   Logged Logged  
  The administrator has disabled public write access.
Go to top Хариу Илгээх
Powered by FireBoardget the latest posts directly to your desktop

Сүүлд Бичигдсэн