Менежмент гэж юу вэ?
Менежмент гэдэг нь өөрчлөгдөн буй орчинд бусадтай хамтран ажиллаж, үр дүн болон үр ашгийг тэнцвэржүүлэх замаар байгууллагын зорилгуудад хүрэх үйл явцыг хэлнэ. Энэхүү тодорхойлолтод багтсан таван бүрэлдэхүүнийг нэг бүрчлэн авч үзэцгээе. Үүнд: (1) Бусадтай хамтран ажиллах (2) Байгууллагын зорилтуудад хүрэх (3) Үр дүн ба үр ашгийг тэнцвэржүүлэх (4) Ихэнх хязгаарлагдмал нөөцийг бие болгох (5) Өөрчлөгдөж буй орчинтой хамт урагшлах зэрэг орно.
- Бусадтай хамтран ажиллах
Менежмент гэдэг нь ерөнхийдөө нийгмийн үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Маш олон төрлийн хамтын хүсэл зорилгуудын нэгдэл нь хувь хүмүүсийг машийн үйлдвэрлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, ном хэвлэх гэх мэт үйл ажиллагаанд татан оруулдаг. Мэдээж хэрэг энэ үйл ажиллагаа явагдахад менежер хүн үүнийгээ бусадтай хамтарч хийх үүрэг хүлээдэг.
- Байгуулгын зорилтуудад хүрэх
Нэг хүний хүрч чадахгүй тэр зорилгод олны хүчийг ашиглан хүрэх явдлыг байгуулгын зорилгод хүрэх гэнэ. Гэхдээ тэрхүү зорилго энэ багийн бүх гишүүдийн хэрэгцээ нь болсон байдаг.
- Үр дүн болон үр ашгийг тэнцвэржүүлэх
Ихэнх менежерүүдийн хувьд үр дүн /effectiveness/ болон үр ашиг /efficiency/ гэдэг хоёр үгний хоорондын ялгааг олж мэдэх явдал нь маш чухал юм. Энэ хоёр үгний ялгааг сайн ойлгож ухаараагүйгээсээ болоод менежерүүд маань эцэс төгсгөлгүй эргэлзээтэй, шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудлуудын эзэд болдог. Төлөвлөсөн зорилгынхоо эцсийг үзэх явдал нь үр дүн юм. Жишээ нь: Таний ажилд төвөг учруулаад байгаа ялааг лантуугар хантай хавсарч алах нь үр дүнтэй арга шүү дээ. Гэвч бодит байдал дээр өгөгдсөн хязгаарлагдмал нөөцийн хувьд зөвхөн үр дүнг тооцох нь хангалтгүй хэрэг юм. Тиймээс ч үр ашиг нь гэдэг нь яг төлөвлөсөн ажлынхаа цаана гарч чадсан гэдэгт анхаарал хандуулахаасаа илүүтэйгээр “Ажлыг гүйцэтгэхэд ямар нөөцийг яаж ашиглах вэ?” гэдэг асуултын хариуг олоход чиглэгддэг. Ялааг лантуугаар цохиж алахын тулд нэлээдгүй хүч шаардахын хажуугаар багагүй хор хохирол амсах нь мэдээж. Тиймээс энэ явдал нь үр дүнтэй боловч үр ашиггүй хэрэг юм. Business Week сэтгүүл дээр гарсан Татэр Тотс гээд шарсан төмс үйлдвэрлэдэг компаний тухай нийтлэлийг жишээ болгон дурьдахад:
1985-1987 оны үед Татэр Тотс компаний борлуулалт огцом унасан бөгөөд эхэндээ менежерүүд энэ явдал Америкчуудын хоол идэх зуршил өөрчлөгдсөнтэй холбож тайлбарлаж байлаа. Гэвч сүүлд судалгаа явуулж дүгэнсэний эцэст өөр шалтгаантайг нь илрүүлсэн юм. Тэр үед уг компаний менежерүүд бүтээгдэхүүнийхээ борлуулалтын циклийг хурдасгах мөн бүтээгдэхүүнийг хадгалах болон хийх үйл ажиллагааг сайжруулахын тулд үнийг хасах бодлого явуусан юм. Арван жилийн дараа гэхэд шарсан төмсний маань дотор тал нухсан төмстэй адил болж, гадна тал нь бор шаргал өнгөө алдсан байлаа. “Бидний үнийг нэлээд хямдруулах гэсэн оролдлого маань шарсан төмсний маань чанарт нөлөөлчихлөө.” гэж Орэ-Ида Хүнс байгууллагын ерөнхийлөгч Гэрралд Д. Хэррик хэлсэн. “Нэлээд ичгэвтэр зүйл боллоо.”
Энэ жишээ та нарт нэгийг ойлгуулсан байх. Иймд өнөөдөр үр дүн, үр ашиг хоёрыг тэнцвэржүүлэх явдал нь байгуулагын хувьд өрсөлдөх чадвартай байхын гол түлхүүр нь болж өгч байгаа юм.
- Ихэнх хязгаарлагдмал нөөцийг бие болгох
Бид өнөөдөр нөөц нь хязгаарлагдмал, хомс дэлхий дээр амьдарч байна. Тиймээс нөхөн сэргээгддэгүй энерги болон материаллаг нөөцүүдийн үгүйрч буйд зөвхөн санаа тавихаас гадна тэдгээрийн зарцуулж буй өрөөсгөл, үр ашиг багатай хэрэглээнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байдаг. Өнөөдөр дэлхийн хүн амын төвшин түүхэнд байгаагүйг хурдтайгаар өсч байна.
Секунд болгонд 3 хүүхэд
Цаг тутамд 10800 хүүхэд
Өдөр бүр 250000 хүүхэд
Жил бүр 91 сая хүүхэд
энэ дэлхий дээр мэндэлж байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар 2020 он гэхэд нийт хүн амын 83 хувь ядуу хоосон амьдралтай болно гэж дүгнэжээ. Иймээс өөрсдийн нэг ижил зүйлд төвлөрдөгөөрөө менежмент, эдийн засаг хоёр хоорондоо маш ойр хамааралтай байдаг. Эдийн засагчид ердөө л хязгаарлагдмал нөөцийг хэрхэн хувиарлахыг анхаарч үздэг бол менежерүүд тэр хязгаардагмал нөөцийг нь үр дүн ба үр ашиг хоёрыг тэнцвэржүүлэх замаар тэтгэж байдаг. Нэг үгээр хэлвэл менежерүүд бол хүлээн зөшөрөгдсөн эдийн засагчид юм.
- Өөрчлөгдөж буй орчинтой хамт урагшлах
Бэлтгэлгүйгээсээ болж хоцрох аль эсвэл явцуу үзлээсээ болж өрсөлдөөний талбараас арчигдахаас илүүтэйгээр өөрчлөгдөж буй орчинг урьдчилан мэдэрч, нөхцөл байдалд нь байгуулгыг тохируулан залж явах чадвартай менежерүүдийг чадварлаг менежер гэж нэрэлдэг. Тиймээс ч өнөөдөр ихэнх томоохон байгууллагуудад хэрхэн суралцахад суралцсан мөн өөрчлөгдөж буй нөхцөл байдалд дасан зохицох чадвар сайтай менежерүүд үгүйлэгдэж байна. Хэрвээ чиний хөлсөлж буй менежер гэнэтийн сүрпризэнд дургүй бол чи зөв хүнээ хөлсөөгүй байна гэдэгтэй зуун хувь итгэлтэй байж болно.
