Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

2011 NY party LA_066

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 47 зочид ба 3 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List

Инээхүү Дээр Шинээр

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаанд мартагдашгүй сайхан үйл явдал тохиосон
(1 үнэлгээ)
Image 
 Зураг дээр: П. Сүхбат ахлагчтай "Дэнвэр- 2" баг Америкийн Монголчуудын анхны АШТ-ын үеэр
 
Төрийн тэргүүнтэйгээ Денверт уулзаад цол тэмдгээ гардаж авах үеэрээ “Таны сахал минийхээс илүү ширвээ юм байна, та бид хоёрын сахалны талаар нэгэн сонинд харьцуулж бичсэнийг саначихлаа” гэж хэлээд инээлгэсэн удаатай. Гарьд болсны дараа “Намайг ард түмэн мартаагүй юм байна, эх орон маань энэ цолыг өгөөд явуулж дээ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрөн, Монголдоо буцахын түүс болж, эхнэр хүүхдүүдтэйгээ зөвлөөд нутаг явах шийдвэр гаргасан....
 
Гүндүүгүй инээмсэглэл, элдэв маяггүй зан нь “том” Сүхбатын тодотгол мэт. Бодож санаснаа хэнээс ч айлгүй хэлчихдэг тэрбээр нэгэн цагт Монголын чөлөөт хийгээд үндэсний бөхийн ертөнцийг уран хурц барилдаанаараа чимж явсан. Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын алтан медальт, тивийн аваргаар хэдэнтээ тодорсон хүчит гарьдтай уулзаж чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Шигшээ багт “цэргийн алба хаасан” 15 жилийн дурсамжаа сэргээхдээ түүний нүд баяраар гэрэлтэж байв.
 

Сэтгэгдэл (2)

Дэлгэрэнгүйгээр...
 
Э.Золбоо: Америкт оюутан байхдаа ресторанд ажиллаж, пицца зөөж байлаа
(1 үнэлгээ)
Image 
 
УИХ-ын гишүүн МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн хүү хэвлэлд анх удаа ярилцлага өглөө

НАМЗХ-ны сүүлийн үед хийж байгаа ажил гэвэл юу байна?
-Манай холбооны 4-р Их хурал 2010 оны 9 сард явагдаж Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо хэмээн нэр, үзэл баримтлал, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтдаа томоохон шинэчлэл хийсэн билээ. Холбооныхоо хурлаас хойш бид нийгэм рүү болон залуучууд руу чиглэсэн олон бүтээлч ажилуудыг амжилттай зохион байгуулсан билээ. Жишээлэх юм бол, 2010 оны 10-р сараас энэ оны 4-р сар хүртэл буюу үндсэндээ 6 сарын хугацаанд бид Монголын залуусын өмнө тулгамдаж буй асуудлыг тандан судлах зорилгоор Монголд анх удаа “3Р” Гарц хэлэлцүүлэгийг орон даяар зохион байгуулсан байгаа. Монголд зохиогдсон энэхүү  хэлэлцүүлгийн “3 Р” арга нь олон улсын төвшинд түгээмэл ашиглагддаг арга бөгөөд төр засаг, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх гарцыг хайн олж шийдвэрлүүлдэг онцлогтой, PARTNERSHIP, PRIVATE, PUBLIC, гэсэн гурван үгийн товчлол юм.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Дэлгэрэнгүйгээр...
 
С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛТАГ НЬ ОЛДОНО
(2 үнэлгээ)
Image 
 
Нэг. Намтрын товчоон

- 1978 Эрдэнэтийн 1-р сургууль
- 1978-1984 Украйны Харьковын Инженер-Эдийн засгийн дээд сургууль
- 1984-1989 Статистикийн Төв Газрын Тооцоолон Бодох Төв(ТБТ) программ зохиогч
- 1989-1990 онд Японд, Ази Номхон далайн орнуудын статистикийн институт
- 1990 – өнөөг хуртэл Нэгдсэн Yндэстний Байгууллага(HYБ)-д ажиллаж байна.

 
Хоёр. Сургуулийн жилүүд

-Г.Галбадрах: Хаана төрж, бага насаа хаана үдэв дээ?

-С.Энхсайхан: Би хөдөө төрсөн. Аав ээжийгээ дагаж 2 настайдаа Улаанбаатар хотод орж ирсэн юм билээ. 1-р ангидаа 4-р сургуульд орсон. Тэр үед 4-р сургууль "туршилтын" нэртэй лаборатори маягийн сургууль байлаа. Тэр уеийн бага сургууль буюу 4 жилийн програмыг 3 жилд багтааж заах буюу 3-р ангиас шууд 5-р ангид дэвшyyлэн оруулах туршилт хийж байсан юм билээ. 2-р ангид нь орос хэл зааж байсныг санаж байна.
 

Сэтгэгдэл (1)

Дэлгэрэнгүйгээр...
 
Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД \эргэцүүлэл-02\
(1 үнэлгээ)

Image 

Өнгөрсөн 2011 оны эхнээс Америкт ажиллаж амьдарч байгаа Монголчуудаас эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ амжилтад хүрч энэ оронд өөрийн гэсэн орон зайгаа бий болгосон шилдэг монгол залуустай ярилцлага хийхээр зориглон Чикаго, Лас-Вэгас, Сан-Франциско, Лос-Анжелос, Денвер, Сиэтл, Индиана, Миннеполис, Нью-Йорк, Бостон хотуудаар явлаа. Олон сайхан залуустай уулзан ярилцах далимдаа тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Монголчуудын Холбоод болон сонирхлын олон ч нэгдэл, байгууллагуудын хүмүүстэй уулзаж ярилцсан.

Тэдэнтэй уулзаж ярилцан санал бодлоо солилцож байхад надад ямар их урам төрж, тэднээр бахархаж байсан гээч. Энэ бүхний төлөө ажлынхаа зав чөлөөгөөр, амралтынхаа өдрийг зориулан хотууд руу нисч, онгоцон дотор алжааж ядрах үе байвч сэтгэл санаа минь огтхон ч алжааж байсангүй.

Би өөрөө АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотод ажиллаж амьдардаг болохоор үндсэндээ АНУ-д монголчууд олноор суурьшин амьдардаг ихэнх хотуудаар явжээ. Энэ удаагийн эргэцүүлэл минь энэ олон аялал болон уулзаж учирч, ярилцаж ойлголцож байсан хүмүүс , олж харсан болон бусад мэдээллүүдтэй холбоотой болохоор магадгүй дутуу дулимаг байж болох. Гэхдээ  миний сэтгэлд нар мэт тусаж байсан бахархал, итгэл найдвар, урам зоригоо л хуваалцахыг хүслээ.

 

Сэтгэгдэл (1)

Дэлгэрэнгүйгээр...
 
Даваажавын Оюунбаяр: OЛОНД ТАНИГДСАН МОНГОЛ БРЕНДТЭЙ БОЛОХ ХҮСЭЛ
(3 үнэлгээ)
Image 
 
...Нью-Йорк тэнгэр тулам өндөр барилгуудтай, дуу шуугиан ихтэй хот. Хотын гудамжаар нь шар өнгийн таксинууд зогсоо зайгүй сүлжилдэх нь зөгийн үүрэнд ойртон очих мэт. Алдарт эрх чөлөөний хөшөө болон Бродвэйн гудамжны шөнө гээд хүмүүсийг татах зүйл энэ хотод мундахгүй. Вашингтон ДС-ийн Хятад хорооллоос суусан автобус маань 4 цаг гаруй хугацааг туулаад Нью-Йоркийн Хятад хороололд  хүргэж өглөө. Америкийн хамгийн хөл ихтэй энэ хотод "Загварын" олон компаниуд байдаг болохоор "Загварынхны төв" ч гэж үздэг юм билээ.  АНУ-д загвар зохион бүтээгчийн мэргэжлээр сургууль төгсөөд мэргэжлээрээ энэ хотод ажиллаж байгаа Даваажавын Оюунбаяр бид 2 нэгэн зоогийн газар уулзаж нилээд удаан ярилцаж суулаа. Харин орой нь миний танил загвар зохион бүтээгч Ү.Юмжир бид хэд Нью-Йоркийн гудамжаар явж "нүд хужирлав".
 


Нэг.Намтрын товчоон

-1984 онд Улаанбаатарт төрсөн

-Нийслэлийн 18-р сургуулийг төгссөн

-МУИС-ийн ГХХС-ын сургуульд суралцаж төгссөн

-2007 онд АНУ-ын Миссиурийн Lidenwood University -д элсэн орж 2010 онд Нью-Йоркийн Parsons University д суралцаж төгссөн

-Одоо Нью-Йоркийн хувцас загварын Tiger J LLC-d мэргэжлээрээ ажиллаж байна.

 

Сэтгэгдэл (3)

Дэлгэрэнгүйгээр...
 
Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар үйлчилгээ үзүүлнэ
(2 үнэлгээ)
Image 
 
Mонгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх бэлтгэлээ үндсэнд нь хангаж 2012 оны 1 дүгээр сарын 29-ний Даваа гаригаас эхлэн үйл ажиллагаагаа явуулах болсныг Та бүхэнд үүгээр уламжилж байна.

Ерөнхий консулын газрын хаяг: Suite 200, Merchants Exchange Building, 465 California Street, San Francisco, CA 94104

Утас: (415) 622 4000
Факс: (415) 622 3000
Цахим шуудан:  Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
Вебсайт: www.sanfrancisco.mfat.gov.mn      
 
Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь:
Даваа-Пүрэв:  
Үдээс өмнө: 09.00-13.00,
Үдээс хойш: 14.00-17.00
 

Сэтгэгдэл (3)

Дэлгэрэнгүйгээр...
 
Oрчин цагийн Түгжилүүдэд төрийн сангаа битгий хэл түрийвчээ ч би итгэж бариулахгүй
(2 үнэлгээ)

Image 

Түүх ингэж эхэлсэн:

Аль 2006 оноос Хонгор сумын сумын засаг дарга Б. Батнарангийн “Мичид” компани тус сумын нутаг дэвсгэр дээр байрлах үйлдвэрийн хуучин байранд алт угааж эхэлжээ. Ингэхдээ мөнгөн усаар барьцалдуулж, алтныхаа 30 орчим хувийг ялгасан байна. Харин 2007 оны 2-р сараас эхлэн  цианид натри ашиглан үлдсэн алтыг нь ялгаж авчээ. Б. Батнаран мөнгөн ус, цианидтай холигдсон  элсийг барилгын сайн материал хэмээн зарж байсныг  сургууль, хувь хүмүүс байшин барилгаа шавах, сургуулийн шаланд дэвсэх зэргээр ашиглаж байв. Алтыг нь угаасан овоолсон элс шороог хучиж битүүмжлээгүй тулд байсан тул тэр нь хаврын хавсарганд туугдаж, Хонгор сумын нутгаар нэг  таржээ.  

“Мичид” компанийхан алт угаасан мөнгөн ус, цианид натритай усаа бохирын шугам руу хийж байв. Удалгүй бохирын байгууламж хальж, хажууд нь 560 шоо метр талбай бүхий бохир устай цөөрөм үүсчээ. Гэтэл 2007 оны 4 сарын 23-нд тус цөөрмөөс ундалсан 3 үхэр, 1 хонь үхсэн байсныг задалж үзэхэд дотроос нь мөнгөн ус илэрснээр хэрэг мандсан түүхтэй.

 

Сэтгэгдэл (3)

Дэлгэрэнгүйгээр...
 
Д.Баярсайхан: Шинэ мэдээ, мэдээлэл
(2 үнэлгээ)
Image 
 
Хадгаламжийн тусгай программууд

Individual Development Accounts /IDA/ буюу бага орлоготой хүмүүс хүүхдийнхээ боловсролд, анхныхаа байрыг худалдах авах эсвэл бизнес нээхдээ зориулж нээсэн хадгаламжийн дансан дахь мөнгөтэй нь тэнцэх, эсвэл арай илүү хэмжээний мөнгийг туслалцаа болгож данс уруу хийдэг программ бараг муж бүрд байдаг. Гэхдээ эдгээр программууд нь улс даяар нэгдсэн журмаар хэрэгждэггүй, орон нутгийн ашгийн бус байгууллагуудаар дамжин ихэвчлэн хэрэгждэг тул, программд хамрагдах хүмүүст тавигдах шаардлага нь болон программын дүрэм журам нь өөр өөр байх боломжтой юм. Жишээ болгож Сан Фрациско хотын Earned Assets Resource Network /EARN/ байгууллагын программыг авч үзье. Уг байгууллагын /www.earn.org/ шаардлагыг хангасан хүн уг программд хамрагдсанаар мөнгөө зарцуулах, хэрэглэх хичээл сургалтанд хамрагдаж, ингэснээр тусгай дансанд хийсэн мөнгөний 1 доллар тутамд 3 доллар нэмж туслалцаа болгож урамшуулдаг аж. Жишээ нь, та хүүхдэдээ коллежид бэлтгэхийн тулд гэрийн багш авахаар данс нээгээд 500 доллар хийхэд уг байгууллагаас 1500 долларыг нэмж, дахиад 2000 доллар хадгалбал 4000 мянгийг данс уруу чинь хийнэ гэсэн үг. Уг программд хамрагдахын тулд программын нөхцөл хангаж байгаа эсэхээ сайт уруу ороод үзээрэй. Үүний тулд sign up-ыг дарж ороод та Alameda, Contra Costa, Marin, Napa, San Francisco, San Mateo, Santa Clara, Solano, and Sonoma -д амьдардаг эсэх, ажил хийдэг, SSN эсвэл ITIN-тай, орлого, хөрөнгийн хэмжээ чинь программын нөхцөлийг хангаж байгаа эсэхийг асуусан 10 асуултанд yes, no-ийн аль нэгийг сонгосоор хэрэв хангахаар бол видео-хичээлийг нь үзэж тавьсан асуултанд нь хариулснаар программд хамрагдах эрхтэй болно.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Дэлгэрэнгүйгээр...
 
АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
(2 үнэлгээ)
Image 
 
\эргэцүүлэл-01\
Одоогийн байдлаар Америк оронд 300 орчим сая хүн амынх  нь 10 хувьтай тэнцэх хэмжээний ЦАГААЧИД байдаг гэдэг. Эдгээр цагаачид энэ орны эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлдэг хэдий ч бага бус хэмжээний балаг болдог. Дэлхийн маш олон орноос хүмүүс Америк орныг мөрөөдөж, энэ орон руу тэмүүлнэ. Хүний эрх нь зөрчигдсөн болон хөгжил дорой буурай орны иргэдийн хувьд Америк орон  газар дээрх ДИВААЖИН. Тэд өөрсдийн боломжоо ашиглан энэ оронд хөл тавьсан л бол энэ орон тэдний хувьд ЭХ ОРОН нь болж тэд хэзээ ч төрөлх орон руугаа буцах тухай бодохгүй.  Тийм болохоор өдгөөгийн АНУ-д цагаачдын асуудал нь "шүдний өвчин" болон хувираад буй.
 
Монголчуудын хувьд ардчилал ялсан 1999 оноос хойш энэ орныг зорих боломж нээгдэж, аажим өсөлтөөр 2000 оноос хойш суурьшил нь эрс нэмэгдэж, одоогоор бараг 25 000 орчим монголчууд бий гэж баримжаалан үздэг юм билээ. 
 

Сэтгэгдэл (5)

Дэлгэрэнгүйгээр...
 
Ц.САРАНТУЯА: АМЕРИК САЙХАН, ТЭГЭХДЭЭ ДИВААЖИН ГЭХ НЬ ХААШАА ЮМ
(2 үнэлгээ)
 Image
 
Шинэ он гаруут интернэтээр ярилцсан зочин маань алсын Америкт суугаа, телевизийн нэрт сэтгүүлч Ц.Сарантуяа.Нэгэн цагт үндэсний телевизийн эфирийг эзэгнэж,улс төр,нийгмийн хурц хурц асуудлыг хөндсөн нэвтрүүлгүүдээрээ олныг шуугиулж явсан дайчин бүсгүй.Бас дэлхийн олон улс орноос цуврал сурвалжлагууд үзүүлж,мэдлэг мэргэжлээрээ цойлж явсан нэгэн.

АНУ дахь Монгол Телевизийн захирал, Монгол эмэгтэйчүүдийн "Соёл" холбооны тэргүүн, Олон улсын сэтгүүлч Цэдэвсүрэнгийн Сарантуяатай ярилцлаа.
 
Сараа захирал хүний нутагт ямар их удаж байна вэ? Аяны богцоо хэр дүүргэж явна вэ?Бид гэр бүлээрээ АНУ-д амьдраад 11 дэх жил рүүгээ орж байна.Монгол Улсын иргэн,Америкт түр оршин суугч гэж харьяаллаа тодорхойльё.Цагаач бол биш.Энэ үгэнд нэг л дасдаггүй юм.Харласан,харлаагүй нь хамаагүй эндхийн монголчуудыг АНУ-д түр оршин сууж байгаа гадаадын иргэд гэх нь зүйтэй байх.Анх биднийг ирэхэд албан бус тоогоор монголчууд АНУ-д 5 мянга гарсан гэж байсан.Одоо бол 20 мянга хол давсан байгаа.Сүүлийн үед хүмүүс нутаг буцах нь олширлоо.
 

Сэтгэгдэл (4)

Дэлгэрэнгүйгээр...
 
Консулын газарт болсон уулзалт ярилцлага
(5 үнэлгээ)
Image 
 
Монгол Улсаас Сан-Франциско хотноо суух консулын газарын ажилтнууд шинэ он гараад бүрэн бүрэлдхүүнээрээ хүрэлцэн ирж байнгын үйл ажиллагаа эхлэхээр бэлтгэл ажлууд явагдаж байгаа билээ. Өчигдөр орой консулын газараар ороод гарлаа. Мягмар гарагт Ерөнхий консул Н.Анхбаяр, консул П.Баасанхүү, дэд консул Б.Болд нар байрандаа Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо (БАМХ) болон монголчуудын олон нийтийн байгууллага, оюутан сурагчдын төлөөлөлтэй уулзан ярилцаж санал бодолоо солилцов. Ингээд Бэй Аэриагийн монголчуудын дунд нэн түрүүнд шаардлагатай байгаа консулын бүх төрлийн үйлчилгээ авах болон холбогдох бусад асуудлаар ерөнхий консул Н.Анхбаярын өгсөн зарим тайлбарыг товчлон уншигч та бүхэнд хүргэж байна.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Дэлгэрэнгүйгээр...
 

Чат

Сүүлийн Зурвас: 19 цаг, 19 минут - ийн өмнө
  • Admin : sarangoo just scored 14420 on Pacman
  • Admin : sarangoo just scored 9150 on Pacman
  • Admin : sarangoo just scored 6030 on Pacman
  • davaatseren : erguu har gechii nar hezee ch amjiltanad hurehgui
  • Admin : tsedsee just scored 1578 on Snake
  • Admin : tsedsee just scored 832 on Snake
  • Admin : tsedsee just scored 332 on Snake
  • Admin : tsedsee just scored 131 on Snake
  • Admin : tsedsee just scored 130 on Snake
  • odonchimeg : hi solongos kino bkuu yumuu
_PLEASE_LOGIN

Онигоо

-Абрам, би танайханд нэг л дургүй
-Тэгээд яриач дээ?
-Ээжид чинь ялангуяа…
-Тэгээд хэлээч дээ?
-Эхийгээ охмор чи, 200 рублийнхээ өрийг хэзээ төлөх гээд байна аа!

 

Ханшийн Мэдээ