Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

LA_CulturalDay_2008_Bilguun_064

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 48 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ

Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Сараар Харах
Сараар Харах
Жагсааж Харах
Жагсааж Харах
7 Хоногоор Харах
7 Хоногоор Харах
Өдрөөр Харах
Өдрөөр Харах
Төрөлүүд
Төрөлүүд
Хайх
Хайх

Жагсаалт

Мягмар, Луу сарын 22, 2012
Үхэр сарын 2012Үхэр сарын 2012Бар сарын 2012Туулай сарын 2012Туулай сарын 2012
Пүрэв, Бар сарын 01, 2012
“Надад Хэлэх Үг Байна-2” нэртэй залуусын дундах илтгэлийн тэмцээн (10:00AM)

Америк дахь Монгол Оюутнуудын Төрийн Бус Байгууллага нь жил болгон уламжлал болгон зохион байгуулахаар болсон “Надад Хэлэх Үг Байна” нэртэй залуусын дундах илтгэлийн тэмцээнийг 2 дахь жилдээ зохион явуулах гэж байна. Энэхүү тэмцээний гол зорилго нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй Америк дахь Монгол залуусын дунд Монгол эх оронд маань тулгамдаад байгаа, юуны түрүүнд яаралтай шийдвэрлэх зохих асуудлуудыг авч хэлэлцэхийн хажуугаар өөр хоорондоо танилцан нөхөрлөх боломжийг ч мөн олгож байгаад оршино.

Илтгэлийн тэмцээнийг мэдлэгтэй, хүндтэй, туршлагатай хүмүүс шүүх бөгөөд залуус та бүхнийг идэвхи санаачлагатай оролцоорой хэмээн уриалж байна.

Илтгэлийг бичихдээ дараах асуудлуудын хүрээнд бичих болно. Үүнд:

• Эрүүл мэнд
• Байгаль орчин
• Санхүү эдийн засаг
• Нийгэм улс төр
• Соёл боловсрол
• Техник технологи

гэсэн үндсэн сэдвүүдийн дор оролцогч төслөө илтгэх ба оролцогч өөрийнхөө илтгэлдээ нэр өгсөн байх шаардлагатай. Уралдааны эхний шатны материалуудыг 2012.02.29-ны Лхагва гаригын 00 цаг гэхэд iltgel2012@msnoa.us хаягаар хүлээн авж дуусах ба оролцогч бүртгэлийн анкетыг мөн хамтад нь илгээсэн байх шаардлагатай.

I шатны шалгаруулалт: 2012 оны 03-р сарын 01-нд болно. Илтгэлээ ирүүлсэн бүх оролцогчдоос шилдэг 15 оролцогчийг шалгаруулан Сан-Франциско хотод болох 2-р шатны шалгаруулалтанд уригдан оролцох эрх олгоно.

II шатны шалгаруулалт: 2012.03.31-2012.04.01ны хооронд болох болох ба шилдгийн шилдэг 3н илтгэлийг шалгаруулан шагнал гардуулах болно.

Бид энэхүү илтгэл тэмцээнийг доорх байгууллагуудтай хамтран ажиллан зохион байгуулж байгаа болно.

Үүнд:

• Mongolian Consulate in San Francisco
• Bay Area Mongolian Community Association (BAMCA)
• Mongolian Students Association- Los Angeles (MSA-LA)
• Mongolian Embassy in Washington DC

ЖИЧ: Бидэнтэй хамтран ажиллах мөн спонсорлох хүсэл сонирхолтой хувь хүн албан байгууллагуудыг хайж байгаа тул бидэнтэй доорхи утсаар холбогдоно уу.

Шагнал:
• Шилдэг 15 оролцогчдод өргөмжлөл хүртээх болно.
• Шилдгийн шилдэг 3 илтгэлийг байр эзлүүлж мөнгөн шагнал болон Монгол Улсаас Америкд суух Ерөнхий Консулын Газрын Өргөмжлөлөөр шагнах болно.

1-р байр - $300; Ерөнхий Консулын Газрын Өргөмжлөл
2-р байр - $200; Ерөнхий Консулын Газрын Өргөмжлөл
3-р байр - $100; Ерөнхий Консулын Газрын Өргөмжлөл

• Тэргүүн байранд шалгарсан илтгэлийг цаашид Монголд төсөл болгон хэрэгжүүлэх боломжийг хайж холбогдох байгууллага хувь хүмүүстэй холбож өгөх болно.

Бүртгэлийн анкетийг та бүхэн ЭНД ДАРЖ татаж авна уу. Үйл ажиллагааны видеог ЭНДЭЭС үзэж болно.

Бидэнтэй холбоо барих:

• О.Эрдэнэсүх 415-321-0580
• Д.Жанцанхорол 925-818-4056
Имэйл: iltgel2012@msnoa.us

Америк дахь Монгол Оюутнуудын Төрийн Бус Байгууллага

Бямба, Бар сарын 03, 2012
“Баясгалант” хэмээх усан луу жилийн цагаан сард зориулсан хурал номын ажиллагаа (4:00AM - 11:59PM)
“Баясгалант” хэмээх усан луу жилийн цагаан сард зориулсан хурал номын ажиллагаа 2012 оны 3 сарын 3-ны Бямба гарагын 16 цагаас Буддын сүм дээр болох тул сүсэгтэн олон та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэ хурал номын ажиллагаанд Зүүн хүрээ Дашчойлон хийдийн лам Рашмягмарын Алтантитэм, мөн хийдийн лам Лонжидийн Рэнчин болон Ламрин дацангийн хурлын лам 92 настай Түдэвийн Бадамсэд нар хурал хурж ном айлдана.

Лам Рашмягмарын Алтантитэм нь 1990 оноос Зүүн хүрээ Дашчойлон хийдэд шавилан суусан ба 1997 онд Монголын Бурханы Шашны төв Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы Шашны дээд сургуулийг 1997 онд дүүргэсэн, одоо Колорадо мужийн Дэнвэр хотод байдаг Гандан хийдийн “Номын хүрдэн” ангид багшилдаг. Р.Алтантитэм лам 3 сарын 1 –ээс 3 сарын 4-ний хооронд Лос Анжэлэс хотод байх тул гэртээ тусгайлан засал номоо хийлгэх хүсэлтэй хүмүүс (323) 428-1365 утсаар холбоо барьж өдөр цагаа тохирно уу?

Лам Лонжидийн Рэнчин нь 1990 оноос Зүүн хүрээ Дашчойлон хийдэд шавилан суусан бөгөөд 1997 оны Монголын Бурханы Шашны Төв Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы Шашны дээд сургуулийг 1997 онд дүүргэсэн, мөн шашний түүхийн ухааны магистрийн зэрэгийг амжилттай хамгаалсан, одоо Канадын Ванкувэр хотод амьдарч буян, номын үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа.

Буддын сүмийн хаяг 264 S. Oxford Ave, Los Angeles, CA 90020
Харилцах утас: (323) 481-4013, (213) 453-3248

Америкийн Монголчуудын Бурхны Шашинтны Нийгэмлэг

Ням, Бар сарын 04, 2012
Солонгос хоолны үнэгүй сургалт (2:00PM - 11:59PM)

"Шинэчлол Монгол" Христийн цуглаанаас Солонгос хоолны үнэгүй сургалтыг зохион байгуулах гэж байна.

Хичээл 2012 оны 03 сарын 04 ны өдрийн 14 цагт сүмийн байранд болно.

Анхныхаа хичээлээр бид кимчи дарж сурна.

Та өөрийн овог нэр, утасны дугаараа shinechlelmongol@gmail.com уруу явуулж бүртгүүлнэ үү.

Хүний тоо хязгаартай учраас эртхэн бүртгүүлээрэй.

Бямба, Бар сарын 10, 2012
АНУ дахь МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН "Эмэгтэй Таны Хөгжил" АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ (1:00PM)

Чикаго Хотод

2012 оны 3 сарын 10, 11 - нд

Эмэгтэй та:

- Олон нийттэй харилцан, танилын хүрээгээ тэлэхийг хүсч байна уу?
- Оюуны мэдлэгээ тэлж, тархиа эерэг мэдээллээр цэнэглэхийг хүсч байна уу?
- Өөрийн үнэлэмжийг дээшлүүлэн, бүтээлчээр сэтгэхийг хүсч байна уу?

Тийм бол бид Монгол эмэгтэй таныг оюунлаг бүтээлч чуулга уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уулзалтын зорилго:
1. Америкт амьдарч байгаа Монгол Гайхамшигт Эмэгтэйг нийтэд таниулах
2. Монгол эмэгтэйн өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх
3. Эмэгтэйчүүдийг нүүр хагаруулж, танилцуулж, туршлага хуримтлуулах
4. МЭХС-ийн үйл ажиллагааг нийтэд таниулах
5. Оюунлаг бүтээлч сэтгэлгээг бий болгох

Чуулга уулзалтын Хөтөлбөр

3-р сарын 10 нд (1:00pm – 8:00pm)

1:00 – 1:45pm Зочидыг хүлээн авч " Мандат" олгох

1:45 – 2:00pm Нээлт

2:00 – 3:00pm Спорт эрүүл мэндийн салбар

2:00 – 2:15pm АНУ-д амьдарч байгаа Спорт эрүүл мэндийн салбар Чадварлаг эмэгтэйчүүдийг танилцуулж цэцгийн баглаа өргөмжлөл өгөх 

2:15 – 2:30pm Үзүүлбэр 

2:30 – 3:00pm Эрүүл мэндийн салбарын илтгэл

3:00 – 4:00pm Хоол хүнс, амин дэмийн салбар

3:00 – 3:15pm АНУ-д амьдарч байгаа Хоол хүнс, амин дэмийн салбар дахь Чадварлаг эмэгтэйчүүдийг танилцуулж цэцгийн баглаа өргөмжлөл өгөх

3:15 – 3:30pm Үзүүлбэр

3:30 – 4:00pm Хоол хүнс, амин дэмийн салбарын илтгэл

4:00 – 5:00pm Завсарлагаа
-Үдийн хоол 
-Эмэгтэй эзэдтэй бизнесүүдийн танилцуулга

5:00 – 6:00pm Боловсролын салбар

5:00 – 5:15pm АНУ-д амьдарч байгаа Боловсролын салбар дахь Чадварлаг эмэгтэйчүүдийг танилцуулж цэцгийн баглаа өргөмжлөл өгөх

5:15 – 5:30pm Үзүүлбэр

5:30 – 6:00pm Боловсролын салбарын илтгэл

6:00 – 7:00pm Урлаг соёлын салбар

6:00 – 6:15pm АНУ-д амьдарч байгаа Урлаг соёлын салбар дахь Чадварлаг эмэгтэйчүүдийг танилцуулж цэцгийн баглаа өргөмжлөл өгөх

6:15 – 6:30pm Үзүүлбэр

6:30 – 7:00pm Үзүүлбэр

7:00 – 8:00pm Эмэгтэй таны хөгжил салбар

7:00 – 7:15pm АНУ-д амьдарч байгаа Эмэгтэй таны хөгжил салбарын Чадварлаг эмэгтэйчүүдийг танилцуулж цэцгийн баглаа өргөмжлөл өгөх

7:15 – 7:45pm Эмэгтэй таны хөгжил салбарын илтгэл

7:45 – 8:00pm Хаалтын үг 

8:00 – 11:00pm Олон Улсын эмэгтэйчүүдийн баярт зориулагдсан " Би Монгол Эмэгтэй Үдшийн Цэнгүүн" чөлөөт хөтөлбөр, Бүжиг ....Бүжиг ....Бүжиг.....

3-р сарын 11 нд

2рм – 8рм Чикаго Тойрон аялал. / Бүртгэгдсэн зочид оролцоно./

Чуулга уулзалтын хөтөлбөр болон уулзалтад хэрхэн оролцох талаар доорх хуудаснаас орж үзнэ үү.

Ням, Бар сарын 11, 2012
АНУ дахь МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН "Эмэгтэй Таны Хөгжил" АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ

Баасан, Бар сарын 16, 2012
Америкийн Монгол Судлалын Төвийн 10 дахь удаагийн хурал Торонто хотноо (7:00PM - 10:00PM)

3 сарын 16
19:00 – 22:00 цаг
Sheraton Centre Toronto Hotel, Grand Ballroom West

АМСТ нь жил бүр Монгол судлалын хурал зохион байгуулсаар 10 дахь жилийнхээ ойтой золгож байна. Энэхүү ойнхоо хурлыг АНУ дахь Монгол Соёлын Төв, Торонто Хотын Монголчуудын Холбоотой хамтран үзүүлэн хурал, монгол дуу, монгол хоол бүхий цогц арга хэмжээ болгон зохиохоор төлөвлөжээ.

Америкийн Ази Судлалын Нийгэмлэгийн (AAS) хуралтай давхцан болдог тус арга хэмжээ нь энэ жил 3 сарын 16-ны Баасан гаригийн орой 7 цагаас Торонтогийн Шератон зочид буудалд эхлэх юм.

Монгол судлаачид илтгэлээ үзүүлэн болгон дэлгэж, санал бодлоо солилцох боломжтой. Хэрэв та илтгэлээ дэлгэхийг хүсвэл baigalmaa@mongoliacenter.org хаягаар танилцуулгаа илгээнэ үү.

Арга хэмжээний үеэр Монгол судлаачдын илтгэлээс гадна Монгол Соёлын Төвийнхөн 1911 оны тусгаар тогтнолын хувьсгалын талаарх нэн ховор гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, дуучин Эрдэнэбатын Саран уран бүтээлээсээ толилуулна.

Монгол Соёлын Төвөөс Канад дахь, ялангуяа Торонтогийн монголчуудыг өргөнөөр оролцоно уу хэмээн урьж байна. Энэ орой монголчуудыгаа монгол хувцсаар гоёж ирэхийг бид уриалж байгаа юм. Хурал, үйл ажиллагааг Ю-Мон ТВ сурвалжилна.

Вашингтон хотоос Монгол Соёлын Төвийн нэг баг машинаар гарна. Тэрхүү багт нэгдэх хүсэлтэй, мөн Торонтод хуралд идэвхтэй оролцох, туслах сонирхолтой монголчууд saruul7@yahoo.com хаягаар хандана уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг англи хэлээр хавсаргав.

American Center for Mongolian Studies
10th Annual Meeting 2012 – Toronto

Reception, Cultural Program and Mongolia Poster Session
Friday March 16, 7:00-10:00pm
Sheraton Centre Toronto Hotel, Grand Ballroom West

The ACMS will celebrate its 10th anniversary annual meeting with a reception, cultural program, poster presentation and annual business meeting held in the Grand Ballroom West of the Sheraton Centre Hotel from 7:00-10:00pm on Friday March 16, 2012. The meeting is held in conjunction with the Association of Asian Studies (AAS) annual conference. The ACMS reception and cultural program are free and open to all interested parties.

The cultural program will include Mongolian music and food, and is being organized in conjunction with the Toronto area Mongolian community, and the Mongolia Cultural Center (MCC) in Washington, DC. A poster display highlighting academic research and cultural topics related to Mongolia will be held during the reception. To propose a poster or display for the session, please send a brief abstract or description (no more than 250 words) to Baigalmaa at baigalmaa@mongoliacenter.org before March 1, 2012. Posters and displays will be accepted on a rolling basis.

Reception, Cultural Program and Mongolia Poster Session
7:00pm-10:00pm
Sheraton Centre Toronto Hotel, Grand Ballroom West

The reception and poster session are free and open to the public. Mongolian food and drink will be available, along with Mongolian cultural performances. Posters and information tables will be displayed around the ballroom, and poster presenters will be available to discuss their research and cultural work.

ACMS Annual Membership Meeting - 7:30pm-8:00pm
Sheraton Centre Toronto Hotel, Grand Ballroom West

The ACMS annual membership meeting will include an update on ACMS operations and programs with reports by ACMS President Bill Fitzhugh of the Smithsonian and ACMS Executive Director, Charles Krusekopf.

For more information or directions, please contact the ACMS at info@mongoliacenter.org.

Persons interested in presenting a poster can visit the ACMS website for information. Additional event details and a list of poster presenters will be posted on the ACMS website in advance of the meeting at www.mongoliacenter.org.

American Center for Mongolian Studies

10th Annual Meeting 2012 – Toronto

Call for Posters and Displays

Reception, Cultural Program and Mongolia Poster Session
Friday March 16, 7:00-10:00pm
Sheraton Centre Toronto Hotel, Grand Ballroom West

The American Center for Mongolian Studies (ACMS) is organizing a poster session and reception on topics related to Mongolia to be held on Friday, March 16, 2012, 7:00-10:00pm at the Sheraton Centre Hotel in conjunction with the Association for Asian Studies' annual meeting and the ACMS annual meeting.

Posters or displays on any aspect topic related to Mongolia, Mongolian people or historical subjects related to the Mongols are welcome. All presenters are required to appear at the meeting to discuss their work. Posters and displays may be in either English or Mongolian language, and students and scholars from all countries and fields of study are invited to participate in the poster session and reception. The audience is expected to include students, scholars, and local residents from Mongolia, and members of the community interested in Mongolia.

To propose a poster or display for the session, please send a brief abstract or description (no more than 250 words) to Baigalmaa at baigalmaa@mongoliacenter.org before March 1, 2012. Posters and displays will be accepted on a rolling basis.

You do not need to be registered for the AAS conference to participate, but poster presenters should be a member of the ACMS at the time of the meetings.

The American Center for Mongolian Studies (ACMS) is an American Overseas Research Center that supports research and academic exchange in Inner Asia. It maintains offices in Ulaanbaatar, Mongolia and at the University of Wisconsin - Madison. More information on the ACMS and academic resources related to Mongolia may be obtained at www.mongoliacenter.org.

www.mongoliacenter.org

Ням, Бар сарын 18, 2012
Калифорни мужийн хэмжээнд болох ширээний тенниcний аварга шалгаруулах тэмцээн (10:00AM - 11:59PM)
Юуны өмнө Та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлж, төрлөөрөө түвшин амгалан, хотлоороо энх саруул байхын өлзийтэй ерөөл дэвшүүлье.

Калифорни мужийн хэмжээнд болох спортын мастер Ч.Отгонбаатар агсаны нэрэмжит ширээний тенниcний аварга шалгаруулах тэмцээн 2012 оны 3-р сарын 18-ний өдөр 10-н цагаас 1049 S. Grandview st, Los Angeles, CA 90006(Olympic & Hoover)- д байрлах Song Jeno table tennis club-т болно.

Тэмцээнд эрэгтэй,эмэгтэй,ганцаарчилсан,бооцоот хос тоглолт гэсэн төрлүүдээр аваргаа шалгаруулж,эхний 3 байр эзэлсэн тамирчидыг шагнана.

Мөн энэхүү тэмцээн нь Зүүн эрэг Вашингтон ДС-д энэ 5 сард болох Америкийн Монголчуудын ширээний теннисний аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээнд оролцох ЛА-ийн багийг бүрдүүлэх зорилготой.

Монголын ширээний теннисний шилдэг мастер Чулууны Отгонбаатар ах маань манай Лос Анжелос хотод үр хүүхдийнхээ хамт нилээн хэдэн жил амьдарч байгаад 2010 онд нутаг буцсан боловч өнгөрсөн жил харамсалтайгаар нас барсан юм.Америкт ширээний тэннисний спортыг Монголчуудынхаа дунд хөгжүүлэх талаар байнга санаа тавиж ЛА-ийн багийг ахлан олон тэмцээнд оролцон түрүүлж байснаас гадна түүний ууган хүү О.Хатанбаатар манай хотын Монголчуудын холбооны тэргүүлэгч гишүүнээр олон жил сайн ажилласныг бид мэднэ.Тэдний гэр бүлийн 6 хүнээс теннисний спортын олон улсын хэмжээний мастер нэг, спортын мастер гурав болсон байдаг.Иймд энэ тэмцээнээ Отгоо ахынха дурсгалыг хүндэтгэн,нэрэмжит болгон явуулахаар шийдсэн юм.

Та бүхнийг тэмцээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

Зохион байгуулагч: Монголчуудын холбоо
Алтанхуяг,Осоржамаа,Лхагвын гэр бүл

Лавлах утас:916-799-6620/Лхагва/,323-836-4827/Хуяг/-аас лавлаарай.

Мартын 8 болон Цэргийн баярыг тохиолдуулан зохиогдож буй Монголчуудын Vдэшлэг (7:00PM - 11:59PM)
Мартын 8 болон Цэргийн баярыг тохиолдуулан зохиогдож буй Монголчуудын vдэшлэг 3 сарын 18-ны Ням гарагийн 19 цагаас Dream Palace 510 E. Broadway, Glendale, CA 91205 -т болох тул та бvхэн өргөнөөр хvрэлцэн ирж оролцоно уу!

Тасалбарын vнэ: General admission ~ $35, at the door ~ $40, хэрвээ та цагтаа ирвэл sponsor company-ны зvгээс gift card-ын шагналтай бөгөөд, мөн олуулаа ( 10-с дээш ) group болж ирсэн тохиолдолд 1 hour karaoke bonus ticket дагалдах болно. Мөн Орос тогоочийн хийсэн олон төрлийн амтат хоол, жуушаар та бүгдийг дайлахаас гадна олон төрлийн хөгжөөмт тоглоомоор та бүгдийн алжаалыг тайлахаас гадна "Монгол Аялгуу", "The Return" хамтлагууд болон Лос Анжелес хотын залуу уран бүтээлчид ая дуугаа өргөн мэндчилнэ.

Ерөнхий Sponsor :
Club House USA Family Entertainment & Food court : 105 S. Maryland Ave, Glendale, CA 91204

Ерөнхий зохион байгуулагч: Лос Анжелес орчмын Монголчуудын Холбоо, "Монгол Аялгуу" хамтлаг

Холбогдох утас: (310) 994-0858

Баасан, Бар сарын 30, 2012
“Надад Хэлэх Үг Байна-2” нэртэй залуусын дундах илтгэлийн тэмцээн

Америк дахь Монгол Оюутнуудын Төрийн Бус Байгууллага нь жил болгон уламжлал болгон зохион байгуулахаар болсон “Надад Хэлэх Үг Байна” нэртэй залуусын дундах илтгэлийн тэмцээнийг 2 дахь жилдээ зохион явуулах гэж байна. Энэхүү тэмцээний гол зорилго нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй Америк дахь Монгол залуусын дунд Монгол эх оронд маань тулгамдаад байгаа, юуны түрүүнд яаралтай шийдвэрлэх зохих асуудлуудыг авч хэлэлцэхийн хажуугаар өөр хоорондоо танилцан нөхөрлөх боломжийг ч мөн олгож байгаад оршино.

Илтгэлийн тэмцээнийг мэдлэгтэй, хүндтэй, туршлагатай хүмүүс шүүх бөгөөд залуус та бүхнийг идэвхи санаачлагатай оролцоорой хэмээн уриалж байна.

Илтгэлийг бичихдээ дараах асуудлуудын хүрээнд бичих болно. Үүнд:

• Эрүүл мэнд
• Байгаль орчин
• Санхүү эдийн засаг
• Нийгэм улс төр
• Соёл боловсрол
• Техник технологи

гэсэн үндсэн сэдвүүдийн дор оролцогч төслөө илтгэх ба оролцогч өөрийнхөө илтгэлдээ нэр өгсөн байх шаардлагатай. Уралдааны эхний шатны материалуудыг 2012.02.29-ны Лхагва гаригын 00 цаг гэхэд iltgel2012@msnoa.us хаягаар хүлээн авж дуусах ба оролцогч бүртгэлийн анкетыг мөн хамтад нь илгээсэн байх шаардлагатай.

I шатны шалгаруулалт: 2012 оны 03-р сарын 01-нд болно. Илтгэлээ ирүүлсэн бүх оролцогчдоос шилдэг 15 оролцогчийг шалгаруулан Сан-Франциско хотод болох 2-р шатны шалгаруулалтанд уригдан оролцох эрх олгоно.

II шатны шалгаруулалт: 2012.03.31-2012.04.01ны хооронд болох болох ба шилдгийн шилдэг 3н илтгэлийг шалгаруулан шагнал гардуулах болно.

Бид энэхүү илтгэл тэмцээнийг доорх байгууллагуудтай хамтран ажиллан зохион байгуулж байгаа болно.

Үүнд:

• Mongolian Consulate in San Francisco
• Bay Area Mongolian Community Association (BAMCA)
• Mongolian Students Association- Los Angeles (MSA-LA)
• Mongolian Embassy in Washington DC

ЖИЧ: Бидэнтэй хамтран ажиллах мөн спонсорлох хүсэл сонирхолтой хувь хүн албан байгууллагуудыг хайж байгаа тул бидэнтэй доорхи утсаар холбогдоно уу.

Шагнал:
• Шилдэг 15 оролцогчдод өргөмжлөл хүртээх болно.
• Шилдгийн шилдэг 3 илтгэлийг байр эзлүүлж мөнгөн шагнал болон Монгол Улсаас Америкд суух Ерөнхий Консулын Газрын Өргөмжлөлөөр шагнах болно.

1-р байр - $300; Ерөнхий Консулын Газрын Өргөмжлөл
2-р байр - $200; Ерөнхий Консулын Газрын Өргөмжлөл
3-р байр - $100; Ерөнхий Консулын Газрын Өргөмжлөл

• Тэргүүн байранд шалгарсан илтгэлийг цаашид Монголд төсөл болгон хэрэгжүүлэх боломжийг хайж холбогдох байгууллага хувь хүмүүстэй холбож өгөх болно.

Бүртгэлийн анкетийг та бүхэн ЭНД ДАРЖ татаж авна уу. Үйл ажиллагааны видеог ЭНДЭЭС үзэж болно.

Бидэнтэй холбоо барих:

• О.Эрдэнэсүх 415-321-0580
• Д.Жанцанхорол 925-818-4056
Имэйл: iltgel2012@msnoa.us

Америк дахь Монгол Оюутнуудын Төрийн Бус Байгууллага

Шашиний   Спорт Арга Хэмжээ   Баяр Ёслол   Бусад  
Урлаг, Соёл Арга Хэмжээ   Ачаа Тээвэр   Үдэшлэг, Party    

Хайх