Үхэ
07
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

la_newyear_nextstep_2008_0C7

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 50 зочид ба 1 гишүүн холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Сараар Харах
Сараар Харах
Жагсааж Харах
Жагсааж Харах
7 Хоногоор Харах
7 Хоногоор Харах
Өдрөөр Харах
Өдрөөр Харах
Төрөлүүд
Төрөлүүд
Хайх
Хайх

Сэдэв: 'Бэй Аэриа дахь гар бөмбөгийн тэмцээн '

Спорт Арга Хэмжээ
Олон нийтийн спорт арга хэмжээ
Огноо: Бямба, Бич сарын 04, 2010 09:00:00
Үргэлчилэх: 2 Өдөр

Америкийн монголчуудын дунд уламжлал болсон бас нэгэн тэмцээн 9 сарын эхний Бямба Ням гарагт Бэй Аэриад зохиогдох гэж байна. Анх Лос Анжелес хотноо Монголын гар бөмбөгийн спортын нэрт дасгалжуулагч Анжийн Доржсүрэнгийн нэрэмжит болгон зохиоxoд Бэй Аэриагийн эмэгтэй баг түрүүлж эрэгтэй баг нь мөнгөн медал хүртэн Бэй Аэриачууд гараагаа тун сайн эхэлсэн билээ. Ноднин жил Вашингтон Ди Си хотноо болход эмэгтэй баг нь дахин түрүүлж аваргын цом алтан медалтай ирж байв.

Энэ жилийн тэмцээнийг нутаг дээрээ явуулах эрхийг хүлээн аваад Бэй Аэриагийн гар бөмбөгийн зөвлөл эрчимтэй ажиллаж эхэлжээ. Тэд эхний ээлжинд тэмцээн явуулах байр талбайг сайтар судлан Аламеда хотын ахлах сургуулийн тохилог заалыг сонгон авсан байна. Одоогоор хүрэлцэн ирэх зочин багуудын мэдүүлгийг бүрэн авч дуусаагүй тул аль хотоос хэдэн баг ирж оролцох талаар тодорхой тоо бэлэн болоогүй гэнэ. Гэсэн хэдий ч Бэй Аэриагаас лавтай эрэгтэй эмэгтэй 6 баг оролцох төлөвтэй байна.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулах ажилд гар бөмбөгийн спортыг сонирхон дэмждэг хувь хүмүүс, олон нийтийн байгууллага, биснесийн хамт олон гар бие оролцон туслаж нэмэр хандив өгч эхэлжээ. Тухайлбал Оюунаа, Дамиа нар $500, Ачаа тээвэр, илгээмжийн үйл ажиллагаа явуулдаг "Хоёюулаа хүү" компани $700 өгч жинтэй хувь нэмэрээ оруулаад байна.

Багуудын мэдүүлгийг авч тэмцээний ерөнхий журам гаргах, байр талбайн тохижилт зар сурталчилгааг бэлтгэх, зочин баг тамирчдыг угтан авч байрлуулах үйлчлэх хувиар хийх, тэмцээний нээлт хаалтын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон ажлыг бэлтгэж байгаа бөгөөд энэ арга хэмжээнд оролцон туслах, тэмцээний үеэр сурталчилгаа явуулах, хоол хүнсний үйлчилгээ хийх хүмүүс зохион байгуулагчидтай дараах утсаар шууд харилцаарай.


(510) 409-0942 Санжаа, 510) 333-3472 Даваадулам
(510) 381-2058 Солонгоо

Тэмцээн болох газарын хаяг:
AHS Gymnasium, 2200 Central Ave,
Alameda CA 94501

Зочид буудал: (manager Haadai 510-915-4895)
Executive Inn Suites, 1755 Embarcadero,
Oakland CA 94606


Хайх


Жагсаалт