|
|
|||
|
Огноо: Бямба, Бич сарын 05, 2009 09:00:00
Үргэлчилэх: 2 Өдөр
|
||
|
|||
|
Монгол Улсын Волейболын ууган гавьяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэнгийн нэрэмжит Америк дахь Монголчуудын аварга шалгаруулах волейболын тэмцээнд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Тэмцээний заавар: Нэг. Зорилго Монгол улсын Волейболын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн амжилт бүтээлийг сурталчилах, алдаршуулах, эх орноосоо алс хол суугаа монголчуудын ойртон нөхөрлөх, эв нэгдлийг бататгах, волейболын спортыг хөгжүүлэхэд энэхүү тэмцээний зорилго оршино.
Хоёр. Тэмцээний журам Хотуудаас эрэгтэй, эмэгтэй хэдэн ч баг орж болно. Тэмцээн 3-н ээлжээр 3 дахь ээлжийн тоглолт 15 оноогоор тоглоно. Баг тус бүр ижил хувцас номертой байна.
Гурав. Техникийн зөвлөгөөн Техникийн зөвлөгөөн 2009 оны 9-р сарын 5-ний өглөөний 8 цагт АНУ-ын Лос Анжелес хотод хийж оноолтыг гаргана.
Дөрөв. Санхүүгийн талаар Тэмцээнд оролцох зардлыг тухайн баг хуриуцна.
Тав. Шагнал. Тэмцээнд амжилттай оролцож эхний 3 байрыг эзэлсэн багуудад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, тоглолтын ур чадварыг нь харгалзан шилдэг довтлогч, холбогч, тэгш тоглогч тус бүр 1 тамирчинд тусгай шагнал олгогдоно.
Зургаа. Тэмцээн явагдах газар, хугацаа, зохион байгуулагчид. Тэмцээн нь 2009 оны 9-р сарын 5,6 нд Лос Анжелес хотноо явагдана. Тэмцээнийг Калифорнийн Монголчуудын Холбоо, Дооёо сан хамтран зохион байгуулна.
Жич: Мэдүүлэг өгсөн тамирчдыг Лос Анжелес хотын нисэх буудлаас үнэгүй тосч авах ба хямд буудал олж өгөхөд туслана. Мэдүүлэгийн 8 сарын 20-оос 9 сарын 5-ны хооронд хүлээн авна. Тэмцээнийг зохион байгуулагчтай хамтран ажиллах, бизнесийн үйл ажиллагааг сурталчилах хувь хүн болон компаниудыг саналыг хүлээн авна.
2009 оны 9 сарын 6-ны орой үдэшлэгтэй. Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье.
Лавлах утас: 323-481-4013 213-446-1757 310-946- 5165
Зохион байгуулагчид: Калифорнийн Монголчуудын Холбоо Дооёо сан |
|||
|
||



