|
|
|||
|
Огноо: Бямба, Хонь сарын 15, 2009 08:00:00
Үргэлчилэх: 2 Өдөр
|
||
|
Америкт амьдран суугаа Монголчууд маань спортын олон төрлүүдээруралдаан тэмцээнтогтмол зохион байгуулжоролцох хүрээ нь өргөжин тэлсээр байна. Мөн үүний зэрэгцээ үндэсний спорт, өв соёлоодээдлэн дэлгэрүүлж байгаа сайхан жишээ бол шагайн харваа юм. Баруун эрэгт суугаа монголчуудын шагайн харвааны баг цэцмэргэ сайтайг батлах нэгэнзүйл бол ноднин жил Чикагод хотноо зохиогдсон нийт монголчуудын шагайн анхдугаар тэмцээний алтан цом билээ. Оакланд хотноо Ажаа гэгээний төв дээр амралтын өдөр хашлага сумаа хармаалан ирж хайран цагаа харамгүй зарцуулж хараа цэцээ сорьжсуудаг хүмүүс цөөнгүй болсон. Улсын харцага Жавхаа тэргүүтэйхэдэн эрчүүд уяатай юм шиг тэндээс салахаа байсан харагддаг. Хааяа Лос Анжелес хотоос хүртэл нэгэн харваач явдал суудал тааруулан ирээд яаруу сандруу буцах нь бий. Конкорд, Албани, Аламеда, Оакланд, Сан Франциско, Сакраменто хотуудаас баг бүрдэн шагайн тойрмоо зохионтэмцээн уралдаан зохион байгуулдаг төдийгүй ноднин жил Монголын шагайн холбооны салбар Кальфрон муж дахь шагайн товчоог байгуулан албан ёсныбүртгэл тамга тэмдэгээ авсан байна. Тэдний дундаас одоогоор Улсын Хүндэт Мэргэн цолтой харваач нэг (Конкордын Д.Ганболд)төрөөд байна. Баруун эргийн шагайн товчообаяр наадам өнгөрөөд нэгэн том тойром зохиохоор бэлтгэж байна. Энэ болАмерик дахь Монголчуудын шагайн харвааныаварга шалгаруулах хоёрдахь удаагийн тэмцээн юм. Тэмцээн Сан Франциско хотноо 8 сарын 15-16 өдрүүдэд болно.Монголын шагайн холбоонытэргүүн, УИХ-ын гишүүн Я.Батсуурь, тэргүүлэгч Энхбат тэргүүтэйшагайн холбооны зочид төлөөлөгчид хүртэл ирж оролцох гэж буй юм байна. Мөн Сан Франциско, Конкорд, Сакраменто, Лос Анжелес, Чикаго (2 баг), Сеатл, Вашингтон хотуудаас багууд ирж оролцох мэдүүлгээ өгөөд байгааажээ.Тэмцээн зохиогдох байр талбайн хаяг тэмцээний журмыг удахгүй батлан нийтэд зарлана. Зохион байгуулагчидтай харилцах утас: (510) 467 2030 Шижирээ,(415) 624 4936 Жавхлантөгс, (510) 381 0000 Энхбаатар |
|||
|
||



