|
|
|||
|
Огноо: Ням, Бич сарын 13, 2009 10:00:00
Үргэлчилэх: 1 Өдөр 6 Цаг
|
||
|
АНУ-д суралцаж буй Монгол хүүхдүүдийн дунд зохион байгуулагдаж байгаа Математикийн анхдугаар Олимпиадад сурагч та бүхнийг урьж байна. Монгол хүүхдүүдийн чөлөөт сэтгэхүй, цэгцтэй сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээнүүдийг хөгжүүлэх болон математикийн боловсролыг нь дэмжих зорилготой уг арга хэмжээнд эцэг эхчүүд хүүхдүүдээ идэвхитэй хамруулаарай. Олимпиад 4-н насны ангиллар явагдах болно. Үүнд: 6-9, 10-13, 14-16, 17-18. Бодлого бүр Англи, Монгол хэл дээр байх бөгөөд олимпиад 2 шаттай явагдана. 1-р шатны бодлогууд тест хэлбэрээр, 2-р шатны бодлогууд уламжлалт хэлбэрээр тавигдах ба сурагчид хоёр шатанд авсан нийлбэр оноогоороо эрэмблэгдэнэ. Олимпиад 9-р сарын 13ны Ням гаригт Чикагод болох бөгөөд насны ангилал бүрд эхний 3-н байр шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр урамшуулна. Олимпиадын дундуур ивээн тэтгэчид хоол цай, сүши, пиццагаар үйлчилнэ. Оролцох сурагчдыг мөн тус цахим хуудсан дээр бүртгэж байна. Тус арга хэмжээ нь Монгол хүүхдүүдээ дэмжсэн, ашигын бус үйл ажиллагаа тул хувь хүн, бизнес эрхлэгчидийг ивээн тэтгэж хамтран ажиллахыг хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа! Олимпиад зохион байгуулах комисс. Утас: 630-200-4679 |
|||
|
||
Powered by JCal Pro Calendar 1.5


