|
Нох 11
2008
|
Берлиний гудамжууд машиныг цахилгаанаар цэнэглэж эхэллээPosted by amga in Untagged |

Та бидний мэдэх Mercedes-Benz, Maybach, Smart, Freightliner зэрэг шилдэг машинуудыг үйлдвэрлэгч Германы Daimler корпораци цахилгаан хэрэгсэлийн RWE фирмтэй хамтран Берлиний гудамжуудаар машины цахилгаан цэнэглэгчийг суурилуулж эхэлсэн байна.
Учир нь тус хотод Daimler AG компаний “e-mobility Berlin” программ хэрэгжиж байгаа бөгөөд 2010 он гэхэд дор хаяж туршилтын журмаар 100 ширхэг цахилгаанаар явдаг машиныг хотод ашиглахаар бэлтгэж байгаа аж.

Mercedes-ийн "электрон" багийнхан одоогоор S400 BlueHybrid седан суудлын загвар дээр ажиллаж байгаа ба уг машин нь 295 морины хүч бүхий 3.5 литр V6 цилиндертэй хөдөлгүүр, 20 морины хүч бүхий цахилгаан мотор, lithium-ion батерейн хос хөдөлгүүртэй байна.






