Луу
22
2012

Шинэ Мэдээ

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярив

article thumbnail  Бан Ги Мүн : Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө.Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн...
+ Full Story

Фото Агшин

LA_Naadam_Auyr_Boko_2008_390

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 34 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List

Нох 11
2008

Магтаал даахгvй эрчvvд

Posted by 0 in Untagged 

0
  Монгол эр хvний тухай дуу олон бий. Хангай шиг тvшигтэй, уул шиг нємєртэй, хээгvй гvдэсхэн зантай гэж ирээд л мундаг vгтэй байхыг яана.Энэ бол бvсгvйчvvдийн эсрэг хvйсийнхэндээ зориулсан магтаал. Ийм л байгаасай гэсэн чин сэтгэлийнх нь єчил. Гэтэл одоо ханагар сайхан цээж нь єдрєєс єдєрт нимгэрч, данагар сайхан алхаа нь чєргєр хужаа шиг чvvчгэр болоод байгаа эрчvvдийнхээ тєлєє сэтгэл зовних болов. Тэд маань бяд муутай болчихож. Эх орноо манах хєвгvvд маань юун манийгаа хамгаалах, арвын хувинтай ус ч єргєж дийлэхгvй, давжаа биетэй, туниа муутай болсон нь цэрэг татлагын vеэр илvv сонсогдох юм гээч. Жил бvр эрvvл мэндийн vзлэгт хамрагдсан залуусын 30 хувь нь шаардлага хангадаггvй гэнэ. Тэдний ихэнх нь хараа, сонсгол муу, жин багатай, биеийн хєгжил тааруу гэсэн шалтгаанаар хасагддаг аж.

Харин дунд насны эрчvvд эсрэгээр. Тогоо шиг том гэдэстэй. Єєхєлсєн бие, хавагнаж, харлаж бараантсан нvvрээрээ хаана ч таарсан монгол гэдэг нь танигдана. Тэд их иддэг. Бас хэрээ мэдэхгvй архи, шар айраг ууж, тамхи татан, мєрийтэй тоглоно. XIX зууны эхэн vеэр манай улсад ирсэн нэгэн европ жуулчин “Монгол эрчvvд чилдгэр сайхан биетэй улс юм” гэхчлэн тэмдэглэн vлдээжээ. Саяхан даа, хориод жилийн ємнє л гэхэд махлаг эрчvvд ховор байсансан. Гэтэл одоо бєхчvvд хvртэл Японы сумочид шиг “єєхєн бємбvvлэй”. Хэтэрхий замбараагvй амьдралын хэв маягаасаа бол зvрх судасны євчин, хавдар, осол гэмтлийн улмаас нас барсан хvмvvсийн тоог тэд тэргvvлж байна. Дээр нь манай эрчvvд тун бvдvvлэг. Нус, цэрээ ёстой л нэг хаа хамаагvй хаяна. Хятадуудыг шvvмжлэх хэрэггvй. Манайхан яг адилхан улс. Хотын гудамжид жорлон бараг байдаггvй ч эмэгтэйчvvд яаж ийгээд учраа олно. Харин эрчvvд єнєєх хєдєєх зангаараа ил задгай хээв нэг бие засч орхих вий. Та Хvчирхийллийн эсрэг тєвд хандсан эр хvний тухай дуулсан уу. Эрчvvдийн гарын чилээг гаргагсдын дийлэнх нь хєєрхий муу эмэгтэйчvvд байдаг юм шvv дээ.

Ер нь монгол залуус ааштай, ямаан омогтой, дээрэлхvv нь илт анзаарагддаг. Юун нєгєє “Энэрэл хайр судсанд нь лугшиж”, “чухам vнэнийг цєєн vгээр хэлэх”. Ихэнх нь увайгvй хэрvvлч, бас зодоонч. Архи ууж, агсам тавина. Амьдралаа авч явах байтал эхнэрийнхээ авчирсан хоолыг голон ална, тална хэмээн гэрээ хємрєх энvvхэнд. Vvргээ биелvvлээгvй байж “Эр хvний малгай, бvс, гэрийн хоймор” гэхчлэн vндэсний ёс заншил, уламжлалын талаар гайгvй сайн лекц уншиж чадна. Харин vvнийг нь монгол хvvхнvvд их л хvндэтгэлтэй хvлээн авч, хєхєрсєн нvдээ нуун байж єєртєє буруу єгєн гэмшиж суух нь олонтаа. Монгол эрчvvд их хартай. Энэ нь бvр нийтлэг vзэгдэл. Хувийн жаргалаа хєєж, хvvхэн шуухан эргvvлэн єдєр шєнєгvй зугаалах атлаа єнєєх муу авгайгаа ажил ч хийлгэхгvй мєрдєж мєшгин, хэл амаар доромжилж єєрийн хийсэн гэмээ бусдад нялзаахдаа гаргуун. Дагавар хvvхэдтэй эмэгтэй монгол залуутай суухад амаргvй дээ. Єрх толгойлсон болон ганц бие эмэгтэйчvvдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь vvнтэй холбоотой байж мэднэ. Энэ хэрээр гэмт хэрэг vйлдэгсдийн дийлэнх нь мєн л эрчvvд байдаг. Энэ жил эхний таван сарын байдлаар гэмт хэрэгт холбогдсон, сэжиглэгдэж, яллагдсан 7179 хvний 5910 нь насанд хvрсэн эрчvvд аж. Харин боловсролын тvвшингээрээ тэд тун доогуур.

Бусад улсад эрчvvд илvv боловсрол эзэмшиж энэ хэрээр жендэрийн асуудал хєндєгддєг бол манайд єєр. Их дээд сургуульд суралцагчдын 70 гаруй хувь нь охид. Гэтэл 18 нас хvрсэн хєвгvvдийн 10 гаруй хувь нь бичиг vсэгт тайлагдаагvй. Энэ нь монгол бvсгvйчvvд толгой сайтай, харин эрчvvд тоонд муу гэсэн vг биш. Юуны ємнє, гэр бvлийн уламжлалт сэтгэлгээнээс vvдсэн байдаг. “Эрэгтэй хvvхэд учраа олчихно, энэ муу охин хэцvvднэ” хэмээн ихэнх эцэг эх гоомой шийдвэр гаргадаг байна. Мєн эмэгтэйчvvд амьдралд илvv хариуцлагатай ханддагтай холбоотой хэмээн судлаачид дvгнэчихжээ. Эрчvvд минь дээ.

Блогууд

Шинээр

Олон Уншигдсан

Чат

Сүүлийн Зурвас: 1 өдөр, 14 цаг - ийн өмнө
  • Ganaa : Smile
  • Ganaa : sainuu mgl-chuudaa
  • Admin : kevin just scored 8470 on Pacman
  • Admin : kevin just scored 70 on Pacman
  • nyamsuren : 0
  • Admin : Dono just scored 10510 on Pacman
  • Admin : Dono just scored 6390 on Pacman
  • Admin : Dono just scored 4340 on Pacman
  • Admin : margade1110 just scored 88 on Snake
  • bopus : hi
_PLEASE_LOGIN

Онигоо

-Шинэ жилийн орой манайд очоорой.
-Бид нар амжихгүй байх аа, уучлаарай.
-Тэгвэл бүр сайн.