|
Нох 11
2008
|
Sony Alpha 900 D-SLR 24.6 мегапиксель камераPosted by amga in Untagged |

Өнгөрсөн хугацаанд олон олон үйлдвэрлэгчид өөрсдийн D-SLR төрлийн мэргэжлийн дижитал зургийн аппаратуудыг хэрэглэгчдэд танилцуулаад байгаа билээ. Жишээ нь Canon саяхан DIGIC 4 дүрс боловсруулах процессор, 15.1 мегапиксель нягтшил, секундэд 6.3 дүрс бичих чадал бүхий 3” Live View LCD дэлгэцтэй EOS 50D D-SLR фото аппаратыг угсарсан бол Nikon хэрэглэгчдийн дуртай D80 загвараа D90 загвараар сайжруулсан байна. D90-ийн хувьд дүрс мэдрэгч, дүрс боловсруулагч EXPEED технологи бүхий 12.3 мегапиксель нягтшил дэмжиж чадах болжээ. Уг камерын гол онцлог нь өндөр нягтшилт 720p HD movie горимоор бичлэг хийх боломжтой болсон явдал юм.
Харин энэ удаа Canon, Nikon-ий бүтээгдэхүүнтэй өрсөлдүүлэхээр Sony нь маш өндөр 24.6 мегапиксель нягтшил бүхий Alpha 900 full-frame D-SLR дижитал аппаратыг бэлэн болгосон байна. Alpha 900 нь гэрлийн цацрагийг 90 хэм хазайлгах 5 өнцөгт шилэн призм, BIONZ дүрс боловсруулагч хос процессор, үзэгдэх орчинг 100% хамарч дүрсийг олох чадвар, SteadyShot INSIDE дүрс тогтворжуулагч, 9-талт автомат чиглүүлэгч, өндөр нягтшилт дуу дүрсний HDMI гаралт, секундэд 5 дүрс бичих хурд бүхий видео боломжтой юм байна.
Мөн 921,000-цэгшил бүхий 3.0” хэмжээтэй Xtra Fine LCD дэлгэц, хөдөлгөөн дунд дүрс тохируулагч "Quick Navi" горимтой.
Sony-ийн энэхүү шилдэг орчин үеийн D-SLR дижитал фото камер $3,000 үнээр ирэх 11 сараас худалдаанд гарч эхлэх юм байна.






