|
Амралтын өдрийн оройхон Гарнерийн хаалгыг хүн тогшив. Гарнер хаалгаа онгойлгож өгвөл, өөрийгөө:
-Мужийн мөрдөх товчооны байцаагч Нильсон хэмээн танилцуулсан хүн орж ирээд:
-Мистер Гарнер, танд харамсалтай мэдээ дуулгая, таны эхнэрийн дүү хүний гарт амь үрэгджээ. Түүнийг хэн нэг нь санаатайгаар хороосон байна.
-Ээ бурхан минь… Энэ яриаг сонссон хатагтай Гарнер ч сэтгэлийн маш их цочролд орж эмнэлэг, түргэн болов. Мөрдөн байцаагч:
-За та хоёр маргааш над дээр очоорой, асууж тодруулах зүйлүүд байна. Өглөө эхнэр нөхөр хоёр ирэв. Мөрдөн байцаагч:
-Та нарт сэжиглэж байгаа хүн байна уу? Мистер Гарнер:
-Манай эгчийн нөхөр гэж нэг айхтар муухай ааштай хүн байдаг юм. Тэр талийгчид их муу ханддаг байсан юм… Хатагтай Гарнер:
-Манай бас нэг Поль гэдэг дүү байдаг юм. Тэд хаяа муудаж л байдаг юм, гэхдээ арай ч … Гарнер:
-Манай бас нэг хамаатны Лоренс гэдэг ах бий. Тэрнээс талийгч хэдэн төгрөг зээлсэн юм гэсэн. Тэгээд тэр мөнгөө өгч чадахгүй байна гээд л тэр хоёр бас их мууддаг байсан… Мөрдөн байцаагч:
-За болно оо. Ноён Гарнер та энэ хэргийг үйлдсэн байна! Таныг баривчиллаа… Хэрвээ үнэхээр нөхөр нь эхнэрийнхээ дүүг алчихсан бол мөрдөн байцаагч урьд оройны болон тэр өглөөний ярианаас яаж мэдэв? |