|
Путин, Буш хоёр нэг онгоцоор нисэж явжээ. Путин Бушд гараа зангидаж үзүүлэв. Буш хариуд нь бас зангидсан гар үзүүлж байна гэнэ. Путин хоёр гараа зангидан үзүүлэхэд Буш толгой руугаа долоовор хуруугаар зааж гэнэ. Буш гэртээ ирж эхнэртээ ярив: -Путин миний нүдийг цохино гэнэ ээ. Тэгэхээр нь би бас чиний нүдийг чинь цохиж чадна ш дээ гэсэн. Тэгсэн нь, тэр миний хоёр нүдийг цохино гэхээр нь би түүнийг тэнэг гэсэн. Путин гэртээ ирээд ярьсан нь: -Би Бушд Америкийг сайн атгах хэрэгтэй шүү гэсэн чинь, сайн атгаж байгаа гэж байна. Тэгэхээр нь би, бүүр сайн атгах хэрэгтэй шүү гэсэвчинь, миний ухаан хүрэхгүй байна, гэдэг байна ш дээ. |