|
Париж.
Герман жуулчид явж байв. Тэгтэл нэг байшингийн тагтнаас, нэг франц эмэгтэй хашгирч байна гэнэ:
-Энэ хавьд эр хүн байна уу, үгүй юу?
Нэг герман эр, “Байлгүй яахав” гээд хүүхний рүү орчихов. Хүүхэн:
-Өглөө болтол хэдэн удаа чадах вэ? Герман эр:
-Олон олон.
-Тэгвэл энэ шохойгоор чадах тоогоороо энэ ханан дээр зураас зураадах. Хэсэг хугацааны дараа. Англи жуулчид явж байна. Тэгтэл нөгөө хүүхэн хашгирч байна:
-Энэ хавьд эр хүн байна уу, үгүй юу?
Нэг англи эр, “-Байна байна”гэсээр хүүхнийд оров. Хүүхэн, англи эрд шохой өгч:
-Маргааш өглөө болтол хэдэн удаа чадах вэ, тэр тоогоороо ханан дээр зураас зураадах. Хэсэг хугацааны дараа. Оросоос ирсэн жуулчдын групп явж байна. Тэгтэл нөгөө хүүхэн тагтан дээрээсээ хашгирч байна гэнэ:
-Энэ хавьд эр хүн байна уу, үгүй юу гэж.
Нэг грузин эр “-Байна байна” гэсээр хүүхнийд оров. Төдөлгүй грузин эр хүүхний тагтнаас хашгирч байна гэнэ:
-Хөөе, энэ хавьд шохойтой хүн байна уу уу??? |