|
Улиран єнгөрсөн 2011 оны үйл явдлууд |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-01-06, Баасан |
|
Д.Сүхбаатарын хөшөөг хүрлээр цутган шинэчлэв. 2011.02.17 Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-15, Ням )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
АН засгаас гарч, МАН шоконд оров |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-01-06, Баасан |
|
Ардчилсан намын 4:11 уулзалт өчигдөр боллоо. Энэхүү уулзалтын үеэр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар хамтарсан Засгийн газраас гарах болсноо дуулгалаа. Үүнийг сонссон Ардын намын удирдлагууд шоконд орж, Удирдах зөвлөлөө шуурхай хуралдуулав. Ийнхүү хурал тарсны дараа Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Ингээд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ардын намын дарга С.Батболд нарын мэдэгдлийг хүргэе.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг: ХАМТРАХ ҮЕДЭЭ ХАМТАРНА, ӨРСӨЛДӨХ ҮЕДЭЭ ӨРСӨЛДӨНӨ
-Хамтарсан Засгийн газрыг байгуулаад гурван жил өнгөрсөн учир хүмүүс олон юмыг мартсан байх. Тиймээс нэг зүйлийг сануулж хэлье гэж бодож байна. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа долоодугаар сарын 1-ний үймээн болж, таван хүний амь эрсэдсэн. Үүний дараа Монгол Улс цаашид сөргөлдөөнтэй байдлаар явах юм уу, яах юм бэ гэсэн асуултын тэмдэг гарч ирсэн. Энэ үед Ардчилсан нам ухаалаг шийдвэр гаргаж, хамтарсан Засгийн газарт орсон юм. Энэ шийдвэрийг гаргаад гурван жил, дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Бид хамтарснаараа тодорхой ажлыг хийж чадлаа. Тухайлбал, хамтарснаараа улс төрийн тогтвортой байдлыг хадгалсан.
Сэтгэгдэл (2) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-12, Пүрэв )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид цахим гадаад паспортын тухай танилцуулав |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-01-04, Лхагва |
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өнөөдөр бараалхаж, гадаад паспортыг цахим болгосон тухайгаа танилцуулж, загварыг нь гардууллаа. Тэрээр хэлэхдээ “Гадаад паспортыг цахим болгож буй нь шинээр батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын зөвлөмжид нийцүүлж, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилготой. Паспортын нууцлалыг нэмэгдүүлснээр хуурамчаар үйлдэх боломжийг хааж байгаа юм. Монгол Улсын шинэ үеийн Гадаад харилцааны яам үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан дипломат болон албан паспортыг цахим мэдээллийн ялтастай болгон хэвлүүлж, 2012 оноос хэрэглэж эхлэхээр бэлтгэлийг хангаж байна. Цахим паспорт нь хүний нүүрний байдал, гар хуруу болон нүдний хээ зэрэг дахин давтагдашгүй мэдээллийг агуулдаг. Засвар оруулах боломжгүй. Нийт 27 нууцлалтай. 2013 оноос энгийн гадаад паспортыг цахим мэдээллийн ялтастай болгох болно” хэмээв. /president.mn/ Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-12, Пүрэв )
|
|
|
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХИЛИЙН ЧАНАДАД БУЙ МОНГОЛЧУУДДАА ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-12-30, Баасан |
|
Алс хол хүний нутагт ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол ахан дүүс Та бүхнийхээ амар мэндийг айлтгаж, угтан ирж буй шинэ оны мэнд хүргэж, халуун элгэн нутгаас тань Монгол Улсын Ерөнхий сайд миний бие мэндчилж байгаадаа баяртай байна. Өнгөрөн одож буй 2011 он бол монгол өвөг дээдсийн маань анхлан үүсгэсэн төрт улс Хүннү гүрний 2220, Мянганы суут хүн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардын хувьсгалын түүхт 90 жилийн тэмдэглэлт тэгш ойнууд тохиосон манай орны түүхэнд онцгой ач холбогдол бүхий жил байлаа.
Өнөөдрийн Монгол Улс даяаршлын эрин зуунд эх орныхоо тусгаар тогтнол, монгол үндэстнийхээ баялаг өв санг өнөө хүртэл хадгалж, улам баяжуулан хөгжүүлсээр байгаа маань бид бүхний зүй ёсны бахархал мөн. Манай улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа энэ түүхэн үед тэрхүү хөгжлийг жинхэнэ ёсоор бүтээгч нь гагцхүү хүн төрөлхтний жинхэнэ баялаг болох Монгол хүмүүн өөрөө байх нь дамжиггүй юм. Сэтгэгдэл (3) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-06, Баасан )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Цахим үнэмлэхийг үнэгүй олгоно |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-12-28, Лхагва |
|
Монгол Улсын иргэний үнэмлэхийг цахим үнэмлэхээр солих бэлтгэл ажлын хүрээнд УБЕГ дэлхийн 47 орны цахим үнэмлэхийн загварт судалгаа хийж хамгийн сүүлийн үеийн хувилбарыг сонгож улмаар цахим үнэмлэхийг олгохтой холбогдсон бэлтгэл ажлуудыг хангаад байна. Шинэ үнэмлэхийг энэ сардаа багтаан иргэдэд олгож эхлэх талаар тус газрын цахим хуудсанд мэдээлжээ.
Иргэний цахим үнэмлэхийг нэвтрүүлснээр бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцооны бүхий л салбар, төвшинг хамарч, төрийн үйлчилгээний үндсэн суурь болох төдийгүй иргэний бүртгэлтэй холбоотой үнэн бодит мэдээллийн бааз, санг үүсгэх юм.Мөн иргэдийг цахим үнэмлэхтэй болгосноор иргэний бүртгэл, мэдээллийн цогц системтэй болж, иргэний үнэмлэхтэй холбоотой гардаг хүндрэл, зөрчил багасч, нууцлал, хамгаалалт сайжирч, тухайн иргэний шилжилт хөдөлгөөн, сонгуулийн санал өгсөн эсэх, цэргийн алба хаасан болон татвар төлсөн байдал зэргийг тодорхойлох боломж бүрдэнэ.
Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-04, Лхагва )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлалт гуйлаа |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-12-28, Лхагва |
|
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэрээсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч монголын төр 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг гарч хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудалд ард түмнээсээ уучлалт гуйлаа. Тэрбээр “Тэр өдөр иргэнийхээ амь нас эрүүл мэндийг амь насаа алдсан, эрх чөлөөгөөр хохирсон нийт иргэдээсээ уучлалт гуйя. Иргэнийхээ үндсэн эрхийг хамгаалах үүрэгтэй хууль хяналтын байгууллагууд энэ хэргийг шалгаж гэм буруутай этгээдүүдийг тогтоох ёстой” гэв. Сэтгэгдэл (3) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-04, Лхагва )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Найман баллын газар хөдлөлт боллоо |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-12-28, Лхагва |
|
"Хуримтлагдсан энерги нь дуустал чичирхийлэл мэдрэгддэг тул өчигдөр оройны газар хөдлөлт одоо ч үргэлжилсээр байгаа" Одон орон, геофизикийн төв үзэж байна.
Албан ёсны мэдээгээр, Улаанбаатар хотын цагаар өчигдөр шөнийн 23 цаг 21 минут 55 секундын үед ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын нийслэл Кызиль хотоос зүүн тийш 95 км-т 6.71 магнитутын хүчтэй болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Увс аймгийн Улаангом, Наранбулаг, Цагаанхайрхан, Зүүнговь, Тэс сум, Завхан аймгийн Улиастай, Түдэвтэй, Сант-Маргад, Их-Уул, Сонгино, Эрдэнэхайрхан, Баян тэс, Завханмандал сум, Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан нуур, Бүрэнтогтох, Хатгал, Галт гэсэн таван сум, Дархан-Уул, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн таван шар, 10 дугаар хороолол, Төмөр замын Богд ар, Хан-Уул дүүргийн 120 мянгат, Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны орчмын шинээр ашиглалтад орсон байруудад мэдрэгдсэн байна. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-01, Ням )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Амиа алдсан иргэдийн цогцсыг задлан шинжилгээнд оруулав |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-09-13, Мягмар |
Өнгөрөгч долоо хоногт Сүхбаатар дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн замын урд байрны өргөтгөлд байрлах "Villa [ 7 ] clan" РС тоглоомын газарт хоёр хүн нас барсан онц ноцтой гарсан. Хүн амины ноцтой хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Хэргийн газраас хоёр амтай Дорбинк маркийн бууг эд мөрийн баримт болгон хураасан байна. Ер нь хэргийн газарт хавтаст хэрэгт авах нотлох баримт хангалттай байсан гэдгийг эх сурвалж хэллээ. Одоогоор буу хэний эзэмшлийнх байсан, зөвшөөрөлтэй эсэхийг шалгахаар ажиллаж байна. Урьдчилсан үзлэгээр хэргийг 3-4 хоногийн өмнө үйлдсэн гэж үзэж байсан. Үзлэгийн дараа амиа алдсан иргэдийг задлан шинжилгээнд оруулсан байна. Улмаар хэрэг илрэхээс гурав хоногийн өмнө гарсныг нотолжээ. Хохирогч Ц Өвөрхангай аймгийн харьяат аж. Харин өөрийгөө буудсан гэх С Төв аймгийн харьяат юм байна. С-д хийсэн задлан шинжилгээний дүнгээр чамархайн тус газраа бууны шархтай гарчээ. Өөрөөр хэлбэл С нь Дорбинк бууг чамархайн тус газраа тусгаж байгаад буудсан бололтой. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-09-19, Даваа )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
"NBA"-ын супер од Дуайт Ховард Улаанбаатарт ирлээ /фото/ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-09-07, Лхагва |
|
“Ньюком”групп, иргэний агаарын тээврийн “Изинис эйрвэйз”, “Клин Энержи”, үүрэн холбооны оператор “Мобиком”, утасгүй интернэтийн “Улуснет” компанийн урилгаар Америкийн шилдэг сагсан бөмбөгч Дуайт Ховард Монгол улсад хүрэлцэн ирлээ. “Супермен” хочит түүнийг “Мобиком” корпорацийн 15 жилийн ойн хүрээнд залуусыг сагсан бөмбөгийн спортоор хичээллэх, гоо зүйн хүмүүжилтэй болж төлөвшихөд нь үлгэр дууриалал үзүүлэх зорилгоор гурав хоногийн хугацаанд урьж авчирчээ. Дуайт Ховард өнөөдөр “Be” төвийн үүдэнд шүтэн бишрэгч залуустай уулзсан бол маргааш Бөхийн өргөөнд Монголын сагсан бөмбөгийн төлөөлөгчдийн үзүүлэх тоглолтыг сонирхох юм. Мөн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн эмнэлгээр зочлох зэрэг хүмүүнлэгийн чиглэлийн арга хэмжээнд оролцох юм байна. “Мобиком” корпорацийн хамт олон жил бүр дэлхийн хэмжээний аль нэгэн одыг Монголдоо урьж авчрахыг зорьж ажиллахаар төлөвлөж буй гэнэ. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-09-09, Баасан )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|