|
Өмнөд хөршид H1N1 вирус бүртгэгдсэн тул Монгол Улс хил, гаалийн хяналтаа чангатгалаа |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009-05-13, Лхагва |
|
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 05/13-нд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлсэн үгэндээ манай улсын иргэд хамгийн олноор зорчдог БНХАУ-д томуугийн А хүрээний H1N1 шинэ вирусын халдвараар 30 настай залуу халдварласан нь шинжилгээгээр баталгаажсан тул хамгийн сэтгэл зовоосон асуудал болж байгааг тэмдэглээд Монгол Улс урд, хойд хил, гаалийн хяналтаа чангатгасныг онцлов. Тодруулж хэлбэл, агаарын хөлөг болоод урд, хойд хөршөөс галт тэргээр зорчин ирэх иргэдийн халууныг нь үзэж, шаардлагатай тохиолдолд тусгаарлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан юм. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2009-05-16, Бямба )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Владимир Путин Монголд ирлээ. Айлчлалтай холбоотой мэдээний цуглуулга. |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009-05-13, Лхагва |
|
Владимир Путин Монголд ирлээ ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путин тэргүүтэй төлөөлөгчид Буянт-Ухаа дахь “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа. Монгол Улсад ажлын айлчлал хийхээр Японоос шууд ирж буй ноён В.Путин тусгай үүргийн нисэх онгоцоор Монголд хүрэлцэн ирээд байна. Гэхдээ тэрбээр төлөвлөсөн хугацаандаа буюу 14.30 цагт онгоцны буудалд хараахан буусангүй, хоцорч Улаанбаатарт газардлаа. В.Путины хөлөглөж яваа тусгай үүргийн онгоц газардахаас өмнө сэтгүүлчдийн багийнхны сууж явсан онгоц түрүүлж Монголд ирсэн юм. Сэтгэгдэл (2) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2009-05-21, Пүрэв )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
“Луйврын хот” уран сайхны киноны presentation |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009-05-02, Бямба |
|
“Луйврын хот” уран сайхны киноны уран бүтээлчид 04/29-нд хэвлэл, мэдээллийн салбарынханыг урьж, шинэ уран бүтээлийнхээ талаар танилцуулсан уулзалт үдэшлэг зохион байгууллаа. Ирэх долдугаар сарын эхээр дэлгэцэнд гарах уг бүтээлд та бидний танил, авьяаслаг, залуу уран бүтээлчид тоглож байгаа бөгөөд мэдээллийн салбарынханд зориулсан “Танилцуулах үдэшлэг”-т “Луйврын хот” киноны бүх уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм. Уг үдэшлэгийн зуpагнуудаас та бүхэнд толилуулж байна. Сэтгэгдэл (3) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2009-05-13, Лхагва )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Монголын урлагийхнаар болон олны танилуудаар юу байцгаана? |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009-05-01, Баасан |
|
Соел Урлаг: “Шинэ үе”-ийнхэн Америкт тоглоно Алс холын АНУ-д суугаа нутаг нэгтнүүддээ “Шинэ үе” хошин урлагийн хамтлагийнхан өөрсдийн шинэ уран бүтээлээрээ инээд бэлэглэх гэнэ. Гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа хүмүүст нутаг нэгт урлаг соёлын одод очиж тоглолт хийнэ гэдэг эх орондоо очсон мэт сэтгэгдлийг төрүүлдэг билээ. Тийм болохоор ч тэр үү Европын орноор аялан тоглолт хийж байгаа тус хамтлагийнхан элэг нэгтнүүдийнхээ элгийг дзвтээж чимх инээд бэлэглэхийг илүүд үзэж буй ажээ. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2009-05-12, Мягмар )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Ардчилсан хүчнүүд албан ёсоор нэгдлээ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009-04-10, Баасан |
|
Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжиж ажиллах гэрээнд Ногоон нам болон Иргэний зориг намууд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ үеэр намын дарга нарын байр суурийг сонирхсон юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж: -Сайхан өдөр, сайн цагт ардчиллын төлөөх намууд нэгдэн Ардчилсан намаас гаргасан шийдвэрийг дэмжиж ажиллахаар болсонд баяртай байна. Сэтгэгдэл (2) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2009-04-13, Даваа )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Нэг өрөө байрын үнэ 25-40 саяын хооронд байна |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009-04-02, Пүрэв |
|
Банкууд орон сууцны зээл олгохоо болисноор орон сууцны борлуулалт 90 хувиар буурсан. Одоогийн байдлаар нэг өрөө хуучин байр байрлалаасаа хамаарч 25-40 сая төгрөг, хоёр өрөө байр 36-43 сая төгрөг, гурван өрөө байр 47-70 сая төгрөгийн ханштай байна. Зарим банк орон сууцны зээл олгож эхэлсэн ч банк бүхэн өөрийн харилцагч барилгын компанийн барьсан орон сууцнаас худалдаж авах тохиолдолд зээл олгох юм. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2009-04-10, Баасан )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Орон сууцны үнэ байршлаасаа хамааран 600-1800 ам.долларт хэлбэлзэж байна |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009-04-02, Пүрэв |
|
.jpg) Гадаад дотоодод амьдарч буй Монголчууд бид мэдээж харь газарт бүх насаараа амьдрахгүй, "хэдэн төгрөг хурааж байр савныхаа мөнгөө хийгээд явчихна" гэсэн бодолтой ирж байгаа нь үнэн билээ. Харин дэлхийн эдийн засгийн хямралаас болж валютын ханш сэлбэж, түүнтэй зэрэгцээд Монгол дахь үл хөдлөх өмчийн үнэ ханш ч өдөр бүр шахам өөрчлөгдөж байгаа билээ. Бид сайт дээрээ та бүхэндээ аль болох сүүлийн үеийн ханшийн мэдээг хүргэхийг хичээдэг бөгөөд өнөөдөр ч гэсэн мөн адил Улаанбаатрын шинээр баригдаж буй орон сууцны үнийг дүүрэг тус бүрээр нь нийтэлж байна. Сэтгэгдэл (4) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2009-04-09, Пүрэв )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Ам.долларын ханш 1500 руу унаж эхэллээ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009-03-20, Баасан |
|
Олдохоо больж, ховордоод үнэ нь тэнгэрт хадаад байсан ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд унаж байна. Одоогийн байдлаар ам.долларын албан ханш 1585.45 төгрөг байгааг өмнөх өдөртэй харьцуулахад 5.25 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Тэгвэл “Найман шарга” валютын захад “ногоон”-ыг 1570 төгрөгөөр аваад 1580 төгрөгөөр зарж байна. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2009-04-02, Пүрэв )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Сар Шинийн Зам Мөр |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009-02-24, Мягмар |
|
Сар шиний баяраа хүний нутагт угтан буй элэг нэгт ахан дүүсдээ эх нутагтаа байгаа мэт л угтаж, ирж буй XVII жарны "Харшлалт" хэмээх шороон үхэр жил нь бид бүхэнд өгөөж буянаа хайрласан сайхан жил болох болтугай хэмээн хүсэн ерөөж байна. Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2009-03-02, Даваа )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Долларын ханш 20-25 төгрөгөөр өсчээ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009-02-03, Мягмар |
|
Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногийн эхээр нэг ам.долларын төгрөгтэй харьцах албан ханшийг 1372 төгрөг хэмээн зарласан боловч доллар дахин тогтворгүйтсэнээс 20-25 төгрөгөөр нэмэгджээ. Сэтгэгдэл (10) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2009-02-07, Бямба )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 71 - 80 - 82 |