|
Д.Пүрэвсүрэн: Жирэмсэн учраас уран бүтээлээсээ чөлөө авсан |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-03-27, Мягмар |
|
Топ модель Д.Пүрэвсүрэнгийн амьдрал олны нүдэнд ил байдаг. Тэр загвар өмсөгчдийн дотроос урлагт хөл тавьж чамгүй амжитлтад хүрсэн цорын ганц уран бүтээлч бүсгүй. Тэрбээр сүүлийн жилүүдэд кино урлагт хүч үзэж жилд л хэд хэдэн кинонд гол дүр бүтээдэг. Харин саяхнаас жирэмсэн болсон учир уран бүтээлээсээ түр чөлөө авчээ. Түүнтэй утсаар ийн холбогдов. - Өнөөдрийг яаж угтав? -Хэвийн байдаг л нэг янзаар өглөөг угтлаа. Гэхдээ гадаа хаврын уур амьсгал ороод гоё байх шиг байна аа. -Дуртай улирал чинь үү. Хаврыг хайр дурлалын улирал гэдэг юм билээ? -Байгаль сэрж, модод цэцэглээд ирэхээр хүний сэтгэл ч гэсэн хайр дурлалын тухай боддог байх. Гэхдээ залуу нас романтик дурлалын түүх бүр хаврын улиралтай холбоотой байдаг. Намар, өвлийн хайр гэх нь ховор. Гэхдээ би зуны улиралд илүү дуртай. Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-04-04, Лхагва )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Н.БУЯНБААТАР: Бид Монголын брэндийг дэлхийд гаргадаг |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-03-17, Бямба |
|
Сонсоод бишрэхгүй байхын аргагүй үндэсний хөгжмийн оркестртой азтай хүмүүс юм аа, бид. Үндэсний хувцсаа өмсөөд, байраа эзлэн суусан хөгжимчдийг харахаас эхлээд нүргэлэн хүнгэнэх хүчирхэг, аргадан уянгалах намуухан хөг эгшгийг нь сонсох хором бүрт ийм сайхан хөгжимтэй, ийм мундаг хөг жим чид тэйгээрээ ба хархдаг. Төрийн үндэсний хөгжмийн их найрлыг гарынхаа аясаар дуу гаргаж чаддаг гайхалтай эрхмийг “Хүмүүс” буландаа урьж, ярилцах цагаа товлоод зорьж очлоо. Төрийн үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач Н.Буянбаатар “Монголын сайхан орон” тоглолтын бэлтгэлийг базааж байв. Үндэсний найрал хөгжмийн 50 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд ойн арга хэмжээ маргааш “Монголын сай хан орон” тоглолтоор нээлтээ хийх юм. “Хөгжим бүжгийн дунд сургуульд морин хуурч, морин хуурын багш, ардын найрал хөгжмийн удирдаач мэргэжлээр суралцсан. Би гавьяат багш Ё.Батбаярын шавь.
Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-03-29, Пүрэв )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
П.Сэрдамба: Дэлхийн дэвжээнээс хошой медаль авч болсон юм, олимпод ч медалиа ихэрлүүлэх хүсэлтэй |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-03-08, Пүрэв |
|
Милан-2009" боксын ДАШТ. 24 настай, гавьяат тамирчин П.Сэрдамба Словакийн Мирослав Ковач, Бразилийн Пауло Карвахо нарт монгол нударганы амтыг мэдрүүлж, Европын аварга, дэлхийн аваргын хүрэл медальт армени эр Ованнес Даниелян, өмнөд улсын Ли Жизао, хойд хөршийн Давид Айрапетян нарыг угсруулан дийлж, дэлхийн аваргын титмийг эх орондоо анх удаа авчирсан ширэн бээлийтэн болсон түүхтэй.
Алтан соёмбот далбаагаа хамгийн өндөрт нь залж, төрийн дуулал эгшиглэх торгон агшинд өмөлзтөл уйлсан залуугийн дотор хөлсөө асгартал бэлтгэл хийсний үр дүн, цамцных нь захыг мушгиж үлдсэн эх орон нь тэр чигээрээ багтсан юм. Тэр маргаангүй дэлхийд эрэмбэтэй боксчин. Лондоны олимпийн эрхийг хүрэл медальтай нь авчирсан Сэрдамба Будант Альбионы рингэнд ямар тоглолт үзүүлэх бол? "Бээжин-2008"-аас хойшхи дөрвөн жилийн хугацаанд Пүрэвдоржийн сөөсгөр хүү дадлага туршлага хуримтлуулсан нь дамжиггүй. Түүнийг Герман руу хүч сэлбэхээр явахынх нь өмнө уулзаж ярилцсан юм. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-03-17, Бямба )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Ш.БИРА: Би монголч эрдэмтдэд судалгааны шинэ орд нээж өгөхөөр Америк явж байгаа юм |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-03-03, Бямба |
|
Нэрт монголч эрдэмтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, академич Ш.Бира гуай АНУ-д хүрэлцэн ирээд байна. Монгол Соёлын Төв, Монгол Улсын Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулдаг “Монгол судлалын цуврал лекц”-ийнхээ зочноор нэрт судлаачийг урьсан юм. Буурал эрдэмтэн АНУ дахь монголчууддаа зориулан 3 сарын 9-ний өдөр Элчин Сайдын Яамнаа “Монголын Тэнгэрийн Үзэл ба Дэлхийчлэл” сэдвээр лекц уншина. Их эрдэмтэнтэй нүүр тулан уулзаж, Монголын түүхийн эгзэгтэй олон асуултынхаа хариуг авах боломжийг АНУ дахь монголчууддаа олгож буй тус хоёр байгууллагад талархал илэрхийлээд “Өнөөдөр” сонинд өгч байсан нэгэн ярилцлагыг нь толилуулж байна. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-03-07, Лхагва )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
ТУРК ДЭХ МОНГОЛЧУУД ГУЙЛГА ГУЙХААС НААГУУР АМЬДАРЧ БАЙНА |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-03-02, Баасан |
|
Дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан монголчууд хэрхэн амьдарч буй талаарх цуврал ярилцлагын эхлэлийг хүргэж байна. Туркийн Мармара мужийн Канакале хотод амьдардаг 37 настай Д.Марттай цахим шуудангаар холбогдон, ярилцсанаа хүргэе. -Сайн байна уу. Туркэд хэдэн жил амьдарч байна вэ. Таны амьдарч буй хотод хэчнээн монгол амьдарч байгаа вэ. Тэдний амьдрал ямаршуухан байдаг бол? -Сайн. Сайн байна уу. Энд ирснээс хойш зургаа дахь шинэ жилийн баяраа сая тэмдэглэлээ. Миний амьдарч байгаа хотод 100 гаруй монгол хүн амьдардаг. Манай хот Туркийн боомт гэдэг утгаараа аялал жуулчлалын бүсэд хамаардаг тул олон орны иргэд байдаг гэхэд болно. Гадаадад гэдэг утгаараа л сэтгэл өег байдгаас биш дэлгүүр хэсээд, таалагдсан бүхнээ худалдаж аваад байхаар цалин авдагг үй. Үнэнийг хэлэхэд амьжиргаа маш тааруу. Сэтгэгдэл (2) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-03-17, Бямба )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Ц.Энхболд: Хүрмэнтийн хөндийн 100 га газарт оюутны хотхон барина |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-02-25, Бямба |
|
БСШУЯ-ны харьяа Их сургуулиудын хотхоны Ашиглалтын өмнөх захиргааны дарга Ц.Энхболдоос оюутны хотхон байгуулах ажлын явц ямар байгааг тодрууллаа. -Налайх дүүрэгт их, дээд сургуулийн оюутны хотхоныг барих гэж байгаад больсон. Сонгосон газраас уран илэрсэн гэсэн үү? -Уран илэрсэн гэдгийг би мэдэхгүй, надад энэ талаар ямар нэг мэдээлэл алга. Харин инженер, геологичдын судалгаагаар мөнх цэвдэгтэй болохыг тогтоосон. Гэхдээ энэ цэвдэг жирийн бус, зундаа нэг метр орчим сууж, өвөлдөө мөн хэмжээгээр түрдэг болохоор хотхон барих боломжгүй. Хэрвээ хотхон барилаа гэхэд цэвдгийг байнга хөлдүү байлгах шаардлага гарч байгаа юм. Ингэхээр маш их зардал гарна. Энэ талаар эрдэмтэдтэй уулзаж ярилцсан. Байгалийн мөнхийн хөргүүр цэвдэг нь газар нутгийг цөлжилтөөс хамгаалдаг учир бид хайрлаж, хамгаалж байх учиртай юм билээ. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо энэ талаар ярилцаад Налайхаас өөр газар барих нь зүйтэй гэж үзсэн. Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-03-01, Пүрэв )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Харийн газар амьдарч буй монголчууд биднээс илүү уламжлал, ёс заншлаа эрхэмлэдэг. |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-02-23, Пүрэв |
|
Өнөөдрийн бидний 2.7 сая монголчуудаас гадна өвөрмонгол, буриад, халимаг, дээд Монгол, Цагаан Монгол, Цастын Монгол, Хазара, Шинжааны ойрдууд, Хөх нуурын хошууд, Дунсиан, Америк, Тайваны монголчууд гээд 10 сая гаруй хүн өөрсдийгөө монгол үндэстэн хэмээн нэрлэдэг. Чингис хаан, түүний залгамжлагчдын Ази, Европ тивд хийсэн аян дайнаас тархан суурьшсан монголчууд одоо хаана, хэрхэн амьдарч байгаа талаар мэдээлэл тун хомс. Энэ талаар ажиллаж судалгаа хийх үүрэгтэй манай түүхчдийн амнаас шинэ соргог бүтээл гаралгүй удлаа. Бидний яс махны тасархай монгол угсаатнууд өнөөдөр төрөлх нутгийнхаа зүгт цайныхаа дээжийг өргөж, Монголчуудынхаа төлөө ерөөж залбирч суудаг талаар ярилцахаар Тархан Суурьшсан Монголчууд байгууллагын тэргүүн, соёл судлаач Ц.Санчиртай уулзаад байна. Тэрээр ОХУ, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Иран, Афганистан, Малайз, Индонези зэрэг гуч гаруй улс оронд очиж, Монголчуудын үлдээсэн соёлын өв дурсгалыг судлахын хамт тэнд амьдарч байгаа монголчуудтай уулзан тэдний нутаг орноо санасан элэг зүрхийг дэвтээж явсан талаархи сонирхолтой баримтуудыг уншигчиддаа толилуулъя. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-03-12, Даваа )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Майя Плисецкая: Би нөхрийнхөө үгнээс гардаггүй |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-02-17, Баасан |
|
Өчүүхэн ч хэтрүүлэлгүй хэлэхэд л Майя Михайловна Плисецкая амьд домог, Орост үндэсний бахархал билээ. Тэрбээр “13 жилийн дараа” хэмээх намтарчилсан хоёр дахь номоо бичсэн байна. “Комсомольская правда” сонины сурвалжлагчид Москва дахь гэрт нь очиж түүнтэй ярилцжээ. Майя Плисецкаяг би яагаад ч юм бэ хатан хаан шиг л амьдардаг байх гэж бодсон юм. Гэтэл Тверийн гудамжинд байдаг гэр нь их даруухан юм. Уужим өрөөнүүдийнх нь хананд бэлэг дурсгалын зүйл харин зөндөө. Цэцэг бас ихтэй юм. Өөр илүү дутуу юм тун ховор. Хэзээний л гуалиг турьхан Майя Плисецкая инээсээр миний өмнөөс гараад ирлээ. Нүд рүү минь эгцэлж харснаа “Өчигдөр орой нөхөртэйгөө театрт “Гэрлэх нас” гэдэг жүжиг үзсэн юм. Захаров их сайхан тавьжээ. Жүжигчид нь ч гэж гайхамшигтай. Нөхөр бид хоёр сайхан юм үзээд жигтэйхэн баярлалаа гэв. -Таны одоогийн амьдрал ямар үйл явдлаар баян байна вэ? -Сүүлийн жилүүдэд миний бүх амьдрал нөхрийн маань мэдэлд очсон гэж хэлж болно. Яагаад гэвэл тэр маань тоглолт хийгээд дэлхий дахинаар явдаг хүн. Түүнийг хаана явна, би тэнд л байх болсон. Сүүлийн үед л гэхэд Лондон, Белград, Глазго, Берлин гээд лав 10 хотод очлоо. Хамгийн сүүлд Петербургэд очсон. “Дур булаам бадарчин” гэдэг дуурийг тэнд маш амжилттай тоглолоо. Хэлэх үг алга. Үзэгчид босоод 20 минут тасралтгүй алга ташсан гээд бод доо.
Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-02-25, Бямба )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Азийн топ модель Д.Баяртогтох: Би Солонгост очиж ажиллах эсэхээ шийдээгүй байна |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-02-17, Баасан |
|
БНСУ-д өнгөрсөн сарын 14-нөөс 19-ний хооронд зохион байгуулагдсан “Азийн шилдэг загвар өмсөгч” шалгаруулах тэмцээнд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Д.Баяртогтох оролцож, “Азийнтоп модель” өргөмжлөлийг хүртжээ. Шинэхэн топ модель Д.Баяртогтохтой уншигч таныг уулзуулъя. -”Азийн топ модель” өргөмжлөл гардсанд баяр хүргэе. Оролцсон тэмцээнийхээ сонин сайхнаас ярихгүй юу. Хэдэн орны эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгчид оролцож, авьяасаа сорьсон бэ? -Баярлалаа. Азийн шилдэг загвар өмсөгч шалгаруулах энэ тэмцээнийг БНСУ-ын загварын холбоо өнөө жил долоо дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Бидний хувьд ч олз омог ихтэй, амжилт гаргасан тэмцээн болж өндөрлөлөө. Энэ жил эх орноо төлөөлж, долоон хүний бүрэлдэхүүнтэй баг Монголоос очиж оролцоод ирлээ. Нийт 18 орны 50 гаруй моделиуд оролцсон уг тэмцээнд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч С.Батцэцэг “photogenic”, миний бие “Азийн топ модель” хэмээх шагналыг тус тус хүртсэндээ баяртай байна. Энэхүү тэмцээн Сөүл хотод урьдчилсан шалгаруулалт, тэмцээний өдөр гээд гурван хоногийн турш үргэлжилсэн. Сэтгэгдэл (2) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-02-23, Пүрэв )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|