Фото Агшин


LA_CulturalDay_2008_Bilguun_020

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга

Програмууд

Галиглах
Хэмжээ



Нийтлэлүүд
Л.Болдбаатар: Дээшээ хараад, аав ээж хоёртоо “Хүү нь чадлаа” гэж хэлсэн Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2015-09-14, Даваа
Image 
 

Бид энэ удаа саяхан Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх хүндтэй цолоор энгэрээ мялааж, үзэгч олноо баярлуулсан, дуучин Лосолын Болдбаатарыг VIPerson зочноор сонгож урьсан юм. Бидний яриа ойрд уншигдаагүй амьдралын халуун үнэртэй, дотоод сэтгэлийн бүлээн аялгуу тэмтэрсэн илэн далангүй яриа болж өнгөрөв. Одоо түүнийг уншигч тантай хамт үлдээе. Таны хайртай дуучны амьдрал замнал танд ч бас нэгийг бодогдуулж, нөгөөг сануулна гэдэгт найднам.

-Юуны өмнө танд намрын мэнд хүргэе. Монгол Улсын гавьяат жүжигчин гэдэг хүндтэй шагналыг хүртсэнд таны бүх фенийн өмнөөс мөн баяр хүргэе. Энэ шагнал таны хэдэн жилийн хөдөлмөрийг үнэлж ирсэн шагнал вэ?

-Юуны өмнө уншигч түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Түмэн олныхоо хайр хишгийг хүртэж, долдугаар сард Төрт ёсныхоо их баяр наадмаар энэ хүндтэй шагналыг хүртсэндээ үнэхээр их бэлгэшээж байгаа. Энэ сайхан шагналыг  хэдэн жил дуулсан бэ гэдгээс минь илүү миний уран бүтээлд өгсөн болов уу гэж бодох юм. Эргээд харах нь ээ, сургуулиа төгссөнөөс хойш урын сандаа есөн цомогтой болчихож. 10 дахь бие даасан тоглолтоо түмэн олондоо өргөн барьсан байна. Мэдээж эргэцүүлж, цэгнэж үзэлгүй яахав. Олон л юм бодогдож байна. Үнэндээ ийм хүндтэй шагнал авна гэж төсөөлөөгүй ээ. Яахав, хаа нэгтээ авах ёстой хүний нэг нь шүү чи гэх үгийг сонсож байсан ч ач холбогдол өгч, бүр нэг чиглэж сонирхож байсан удаагүй. Анх сонсоод их тийм сонин мэдрэмж төрсөн.

 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2015-09-24, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Д.Оюунтүлхүүр: Юугаар ч сольшгүй эрхэм зүйл эх орон гэдгийг мэдэрсэн Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2015-09-01, Мягмар
Image 
 
Дуучин Д.Оюунтүлхүүр эх орондоо иржээ. Түүнийг явахаас нь өмнө “Утасны анд” холбогдож цөөн хором ярилцлаа.

 

-“Утасны анд” байна. Сайн явж ирэв үү?

-Сайн явж ирлээ. Эх орондоо ирээд сэтгэл сайхан байна.

-Японд тоглолт хийсэн гэсэн үү?

-Японы хотуудаар ая­лан тоглолтод оролцчихоод ирлээ. Одоо л жаахан амсхийж, амрах зав гарч байна.

-Та эх орондоо суурьших бодолгүй юм уу?

-Хэдийгээр би Японд ажиллаж, амьдарч байгаа ч сэтгэл минь үргэлж эх оронтойгоо хамт байдаг. Нэг ч удаа мартаж, үл ойшоож байсангүй. Гэхдээ Японд ч ялгаагүй миний ажил, урлагийн замнал бий. Тиймээс аль болох цаг заваа зохицуулаад ажиллаж, амьдрахыг хүсч байна.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2015-09-14, Даваа )
Дэлгэрэнгүйгээр...
 
Энэ тэмцээн эх орны маань нэр хүндийг олон улсад тодорхойлох тул манай хүн бүр хүлээн авч дэмжинэ Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2015-08-22, Бямба

Image 

Xилийн чанадад аливааг сурч мэдсэнээ эх орныхоо тухайн салбарын хөгжил дэвшилд хувь нэмэр болгон оруулах зорилготой олон Монголчуудын нэг нь Ц.Сайнбаяр анд. Шатрын спортод зүрх сэтгэлээ өгсөн тэрээр Лондон хотноо цөөнгүй жил ажиллаж амьдрахдаа олон улсын хэмжээнд энэ спорт ямар дэг жаягаар хэрхэн хөгжиж буйг барууны орны тогтолцоон дунд орж үзэж мэдэрсэн, өөрийн уйгагүй хичээл зүтгэлээрээ Британийн төдийгүй олон улсын хэмжээнд шатрын спортоор хичээллэгчид, багш дасгалжуулагчдын дунд танигдаж хүндлэгдэх болсон нэгэн билээ.

Тэрээр энэ спортыг эх орондоо улам бүр хөгжүүлэхэд хичээл зүтгэлээ зориулан, Монголын Шатрын Холбооны Ерөнхийлөгчийн албанд саяхан сонгогдон ажиллаж буй. Сар гаруйнхны дараа 16 хүртэлх насны Өсвөрийн шатарчдын Дэлхийн шатрын ОЛИМПИАД-г эх орондоо зохион байгуулахаар ажиллаж буй үед нь түүнтэй холбогдон хөөрөлдлөө.

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчийн хүндтэй албыг хаших болсонд баяр хургье! Та Лондонд цөөнгүй жил байсан. Энд байхдаа л Монгол хүүхдүүдийнхээ дунд энэхүү оюуны спортыг дэлгэрүүлэхээр ажиллаж, өөрөө ч олон тэмцээн уралдаанд орж байсан санагдах юм.

Баярлалаа. Би хүүхэд байхдаа шатар тоглож байсан. Пионер сурагчдын VI спартикиад, Улсын аварга шалгаруулах, Залуучуудын аварга шалгаруулах анхны тэмцээн зэрэгт өрсөлдөж байлаа. Дунд нь ажил амьдрал гээд шатраас хэдэн жил хөндийрсэн. Харин сүүлийн үед өөрөө тоглох биш шатрын уралдаан тэмцээн зохион байгуулах, шүүгч хийх, сургуулидад багшлах, авъяастай хүүхдүүдийг дасгалжуулах зэрэг чиглэлүүдээр илүү ажилласан гэж хэлж болно.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2015-09-14, Даваа )
Дэлгэрэнгүйгээр...
 
Гадаад улсад оршин суугаа иргэн нийгмийн даатгалын шимтгэлийг цахимаар төлөх боломж бүрдэнэ Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2015-08-22, Бямба
Image 
 
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, Нийгмийн даатгалын улсын ерөнхий байцаагч Цэцэгмаагийн Уртнасан Лондон хотноо түр саатах зуурт Британи дахь Монголчуудын уламжлалт Оюунлаг Оршихуй уулзалт оролцохыг хүссэн бидний урилгыг хүлээж авч “Монгол улсын нийгмийн даатгалын тогтолцоо ба хилийн чандад оршин суугаа иргэдийн нийгмийн даатгалын үйлчилгээ” сэдвээр 8 сарын 29-ны Бямба гарагийн 17 цагаас элчин сайлын яамнаа яриа хийхээр боллоо. Ингээд түүнтэй хийсэн уламжлалт “бие халаах” товч ярилцлагыг хүргэж байна.
 

Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоо, гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн нийгмийн даатгалын тухай товч танилцуулахгүй юу

Уулзалт ярицлагадаа урьсанд мөн талархая. Өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар хилийн чандад суугаа Монголчуудад танилцуулж хамтран ажиллах нь бидний бас нэг үүрэг юм.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2015-09-14, Даваа )
Дэлгэрэнгүйгээр...
 
Ан Хи Гён: Монголчууд их ажилсаг, найрсаг, сэргэлэн цовоо хүмүүс Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2015-08-10, Даваа

Image 

Жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг Залуу монгол судлаачдын зуны сургалт 14 хоног үргэлжилж өнөөдөр өндөрлөн, судлаачид батламжаа гардан авлаа.

26 дахь жилдээ зохион байгуулагдсан энэ удаагийн сургалтанд Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Турк, Казахстан, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг 11 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 29 залуу судлаач, оюутнууд оролцжээ.

Залуу судлаачид энэ удаад монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд сургалтанд хамрагдаж, хөдөө малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэлний хичээлүүд үзжээ.

 


Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2015-08-22, Бямба )
Дэлгэрэнгүйгээр...
 
Э.Сайханбаатар: БНСУ-ын волейболын дээд лигийн санал ирсэн ч Монголдоо үлдсэн Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2015-07-05, Ням

Image 

Азийн Зүүн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээнээр Э.Сайханбаатар гэж тоглогч ур чадвараа гайхуулан Монголчуудын танил болсон.

Азийн волейболын хөгжлийг дэлхийд тодорхойлогч БНСУ-ын оюутны дээд лигийн топ тоглогчдын нэг байж драфтаар Үндэсний дээд лигт сонгогдож байсан гээд гайхам амжилт түүнд бий. Гэмтлийн улмаас хүссэн зорилгодоо хүрээд буцсан ч харуусал тээгээд байдаггүй.

БНСУ-ын Үндэсний дээд лигээс өнөөдрийг хүртэл санал тавьж байгаа ч тэрээр эх орондоо үлдэхийг илүүд үзжээ.

-Волейболын насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлж байгаа.  Тэмцээнд нь амжилт хүсье?
-Баярлалаа.

-“Алтайн барс” клубт тоглож байсан. Багаа сольсон гэсэн?
-Тийм ээ. "Тэнүүн огоо" багт тоглох болсон. Гэхдээ бүрэлдэхүүн нь “Алтайн барс”-ын тоглогчид. Компани маань бидэнд зориулж спорт цогцолбор байгуулж өгсөн. Гансүх захирал багтаа байнга анхаарал тавьж бүх боломжоор хангадаг.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2015-08-02, Ням )
Дэлгэрэнгүйгээр...
 
Г.Цолмон: Бүжиглэхгүй байж чадахгүй учраас тэр их ачаалал, өвдөлтийг даваад л гардаг Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2015-07-05, Ням

Image

 ТУЛТАЛ НЬ БҮЖИГЛЭЖ БАЙГААД Л “СУУЯ” ГЭХ ШИЙДЭЛД ХҮРСЭН

-“Хунт нуур”-ын 40 жилийн ойн бэлтгэлийг тань дуустал үзлээ. Та маш гайхалтай байлаа. “Хунт нуур” бүжгэн жүжигт гоцлох нь таны мөрөөдөл байгаагүй гэдэг?
-Хүн бүр “Хунт нуур”-т бүжиглэх хүсэлтэй байдаг. Би яагаад ч юм мөрөөдөж байгаагүй. Тиймээс ч шунаагүй. Тухайн дүрд тохирох, тохирохгүй бүжигчин гэж байна. Хүн өөрт зохихгүй хувцсаа өмсвөл ямар харагддаг билээ. Яг л тэр жишгээр мөрөөдөөгүй. Гэхдээ л би хоёр ч удаа гоцолж байсан. Арван жилийн өмнө “Хунт нуур”-ын 30 жилийн ойгоор. Өөрийгөө жаахан голонгуй л тоглосон. Хүмүүс сайхан хүлээж авсан л даа.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2015-08-02, Ням )
Дэлгэрэнгүйгээр...
 
Oдоо ярьдаг шигээ ажиллах цаг нэгэнт болсон Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2015-06-15, Даваа
Image 
 
Г.Солонгоог мэдэх болоод 10 гаран жил болжээ. Амьдралд өнгө нэмэхийн төлөө нэгэн. Номоо ч ийн нэрийдсэн байдаг. Төв аймгийн Зуунмодоос улсынхаа нийслэл рүү өглөө бүр ажилдаа ирдэг тэр үндсэн 2 ажил, сайн дурын 4 ажил зэрэгцүүлнэ. Нүүр хуудсаараа дотоод ертөнцөө харамгүй нээдэг түүнийг олон хүн эчнээ мэдэх болсон.

Европын орнуудаар явж эх орон нэгт залуустай мэдээлэл солилцож, уулзаж ярилцах тухайгаа “Хүнд хэцүү нөхцөлд дунд хамгийн их боломж байдаг. Шантарсан ч шазуурдаад л зүтгэдэг. Өнгөц харахад өөрийнхөө төлөө юм шиг боловч алс зорилго нь Монголын төлөө юм аа. Эх орон минь гоё бол бүгдээрээ л сайхан амьдарна. Гол нь бид ямар нэг зүйл хийх ёстойгоо сайн мэддэг ч яаж хамтрах талаар нэг алхам хийдэггүй. Тийм учраас дотоод, гадаадад байхаасаа үл хамааран зөв зорилгын төлөө үйлсээ зориулж чадах зоригтой, хүчтэй, сэдэлтэй тэр ховор хүмүүсийг нэгтгэхийг хүссэн” гэж аяллынхаа зорилгыг хуваалцав.
 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2015-07-02, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх зөөлөн тоглоом, нярайн хэрэгсэл хийх зорилготой байна Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2015-05-22, Баасан

Image 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ зөөлөн тоглоом үйлдвэрлэдэг ээж нарын төлөөлөл, гурван хүүхдийн ээж Т.Туяажаргалыг энэ удаагийн дугаартаа урилаа.

Тэрбээр “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагыг 2009 онд байгуулснаасаа хойш өнөөдрийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харан суудаг ээж нартай хамтран зөөлөн тоглоом урлаж, үйлдвэрлэж иржээ.

Зөөлөн тоглоом, тэр дундаа үндэсний хэв маягийг илтгэсэн унагыг үйлдвэрлэдэг гэдгээр нь хүмүүс илүүтэй мэдэх байх. Одоогоор эдгээр ээж нар эсгүүр, оёдол, чихэлт зэргээр ажлаа гэр гэртээ хуваарилан авч унаганы үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байна.

Намайг очиход ажил ид өрнөж байлаа. Тэд Нэгдүгээр эмнэлгийн нэрэмжит цагаан нөмрөгтэй эмч унаганууд үйлдвэрлэж байв. Өнөөдрийн байдлаар захиалга багатай байгаа учраас энэ ажилд гарын арван хуруунд багтахаар тооны хүмүүс л оролцож буй аж. 

 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2015-07-05, Ням )
Дэлгэрэнгүйгээр...
 
Монголын иргэн Л.Эрэлхэгбаатар рубикийн шооны улсын шинэ дээд амжилт тогтоолоо Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2015-05-22, Баасан
Image 
 
Сайн байна уу? Монголын Шооны Холбоо нь монголын хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд уриалан дуудах зорилго бүхий байгууллага юм. Үүний нэг хэлбэр нь “Рубик Шоо-Оюуны хурд” гэдэг уриан дор явуулж байгаа үйл ажиллагаа маань юм. Рубик шоог сурталчилах, дэлгэрүүлэх, хүүхэд залуусыг татан оруулахад бидний зүгээс идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэж байгаа. Энэ үйл ажиллагаанд маань хувь нэмэр болно хэмээн та 2-ийг сонгосон билээ.

 

– Юуны өмнө Францын Сантес хотноо болсон Дэлхийн Шооны холбооны албан ёсны тэмцээн болох Open Cube Project тэмцээнд рубикийн шоог харахгүй эвлүүлэх төрөлд оролцож 6:52,49 минутаар улсын шинэ дээд амжилт тогтоосонд баяр хүргэе!

– За баярлалаа, юуны өмнө хүү бид хоёрыг онцолж ярилцлагадаа урьж оролцуулж буйг хүлээн авч талархаж байна. Бага ангийн хүүхэд байхад үеэл ах Сэргэлэн, үеэл эгч Цацрал хоёр маань надад анх шоо яаж эвлүүлэхийг зааж өгч байсан ч өөрийн гэсэн шоо байгаагаагүй болохоор тэр бүр дасгал хийх боломж байгаагүй. Гэсэн ч би хэрхэн эвлүүлдэгээ мартаагүй байсан. Тэр үед одооных шиг хурдны арга байгаагүй шиг санагдаж байна.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2015-06-12, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 21 - 30 - 296

Сэтгэгдэлүүд

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэнд: Мөөгөнцөр
13 nastai ohin moogontsordoj bolhu
2017 11 06/ 07:37 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Yasan saikhan zavtai tsagtai khumuus ve
2017 09 26/ 17:16 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Билгийн тооллын шинийн нэгэнд мөр гаргах зүг
:( :( :( :( :( RT :cry :cry :? :? :x :sigh :zzz :eek :upset
2017 02 26/ 05:45 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг