Фото Агшин


100_0220

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 2 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Нийтлэлүүд
Б.Отгонжаргал: Гадаад дахь монголчууд нийгмийн даатгалд даатгуулах боломжтой Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-09-25, Пүрэв
Image 
 
Гадаадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн Нийгмийн даатгалын хамрагдалтын талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалтай цөөн хором ярилцлаа.

-Хилийн чандад дахь Монголчуудын холбоодын анхдугаар чуулга уулзалт болж өнгөрлөө. Тус чуулганаар гадаадад амьдарч буй монголчуудын нийгмийн даатгалын талаар хэлэлцсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?
 
-Энэхүү чуулга уулзалтын үеэр яригдаж байгаа гол асуудлын нэг бол гадаадад амьдарч байгаа иргэдийн нийгмийн даатгалын хамрагдалт, тэдний ирээдүйн нийгмийн баталгааг хангах, хамралтыг нэмэгдүүлэх боломж, нөхцөлийн талаар ярилцлаа. Тэгэхээр хилийн чанадад амьдарч байгаа иргэдийн нийгмийн даатгалын харилцааг Олон улсын гэрээ хэлэлцээр, хууль, тогтоомжийг хүрээнд зохицуулж байгаа гэсэн үг юм.

-Та гадаадад амьдарч буй иргэдийн нийгмийн даатгалын нөхцөл, журмыг  Олон улсын гэрээгээр зохицуулдаг тухай ярилаа. Манай улсын хувьд ямар улстай нийгмийн хамгааллын чиглэлээр гэрээ байгуулсан бэ. Энэ талаар тодруулна уу?
 

-Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах чиглэлээр манай улсын Засгийн газар  ОХУ, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах  Солонгос Улс, Бүгд Найрамдах Унгар Улс  энэ 4 орны Засгийн газар, хооронд  хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2014-10-03, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
Дуучин Отгоо: Аз жаргалтай амьдрал чухал болохоос хүчтэй царайлах нь тийм ч сонин биш Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-09-25, Пүрэв
Image 
 
Тэрбээр “Гитарын дуу”, “Хайрласаар” дуунуудаараа олноо танигдаж рок, альтернатив ертөнцөд өөрийн нэгэн давтагдашгүй орон зайг бий болгосон. Өдгөө 10 гаран жилийг хол орхисон ч энэ хөгжмийн урсгалд түүний дархлагдсан байр суурийг гүйцэх өрсөлдөгч гарч ирээгүй. “Амжилтын үндэс бол шантаршгүй байдал“ хэмээн тодорхойлох тэрбээр гурван хүүхдийн эх болсон ч уран бүтээлээ орхилгүй өвөрмөц нэгэн хэмнэлийг мэдрүүлэх “Chillout” цомгоо гаргажээ. “Отгоо” нэрээрээ бидэнд танигдсан дуучин Х.Отгончимэгтэй ярилцлаа.
 
 
БИ ЭРСДЭЛТЭЙ АЛХАМ ХИЙХЭЭСЭЭ ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ
 
-“Chillout” цомгийг сонссон. Бидний хэзээний сэтгэлд хоногшсон “Заримдаа”, “Гитарын дуу”, “Нэгэн залуу” дуунуудаас огт өөр өнгө аяс, мэдрэмж... Юу ч гэмээр юм бэ дээ бүүвэйлэгдээд, тайвширлыг олсон гэх юм уу даа. Ямар ч байсан бидний мэдэх Отгоо тэнд байгаагүй...
-Хүн байгаагаасаа гэнэт өөрчлөгдөхөөр эргэн тойрныхон нь түүнийг янз янзаар л хүлээн авдаг байх. Намайг өөр урсгалын шинэлэг бүтээл гаргая гэхэд ойр дотнынхон маань “Наадахыг чинь хэн сонсох вэ дээ, чи бодож үзэх шаардлагатай” гэдэг байдлаар хандаж болно. Гэвч надад энэ нь асуудал биш. “Өөрийн бодол өөртөө зөв” гэдэг шиг би эрсдэлтэй алхам хийхээсээ хэзээ ч айж байгаагүй.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2014-10-22, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
Ажиа гэгээн: Монголчууд та минь юу ч байсан хүн бэлдээд өгчихнө гэж хараад сууж болохгүй Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-09-08, Даваа
Image 
 
Манай улсад Хүүхдийн цусны хавдрын эмнэлэг байгуулах санаачилгыг гаргаж, улмаар ажил хэрэг болгож чадсан “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн Ажиа гэгээн Лувсантүвдэнтэй ярилцлаа. Тэрээр Богд Зонховагийн аавын хойт дүрээр Монголын Хөхнуураас тодорсон гэгээнтэн билээ.
 

-Юуны өмнө танд Монголын иргэд, түүний дотор хүүхэд багачуудад зориулж буянтай үйл хийж, эмнэлэг байгуулж өгсөнд баярлаж буйгаа илэрхийлье?

-Баярлалаа. Маш их баярлалаа.

-Та яагаад цусны хавдар, эмгэгийн төвийг байгуулах санаачилгыг гаргасан юм бэ?

-Бид өнгөрсөн хугацаанд олон олон хүмүүст тусалж, буян хийж байлаа. Гудамжинд байгаа нэгэнд хоол, унд өгөх эсвэл өнчин хүүхэд, багачуудад бэлэн хувцас тараах гэх мэт. Эсвэл бүр орох оронгүй хүмүүст гэр ч өгч байв.

 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2014-09-25, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Жиргээч, багш С.Амгалан: Твиттер фэйсбүүкээс болж олон мянган балчир үрс ганцаардах боллоо Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-09-05, Баасан
Image 
 
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулж “Open door” сонины эрхлэгч Б.Ганчимэг “Авьяас” хүүхдийн ордны захирал С.Амгалантай хүүхдийн авьяасыг хэрхэн хөгжүүлэх сэдвээр сайхан ярилцлага хийжээ.

-Манай урилгыг хүлээж авсанд баярлалаа. Сүүлийн үед нэлээн эрх чөлөөтэй ажиллаж байгаа. Учир нь сонины маань нэр “Нээлттэй хаалга”. Тийм учраас энэ сонины нийтлэлийн бодлогыг дагаж илүү эрх чөлөө орж ирсэн учраас ярилцах юмсан, хийж байгаа ажлыг нь олон түмэнд хүргэх юмсан гэж бодож явсан залуучуудаа түрүүчээс нь уриад явж байна. Таны өмнө МАН-ын хуулийн зөвлөх Б.Энхбаярыг урьж ярилцсан. Энэ удаа таныг сонголоо.
-Баярлалаа.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2014-09-18, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Баабар: Унаж үхэх нүхээ хэн нь хурдан ухах уралдаан шиг Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-05-07, Лхагва
Image 
 
“Open door” сонины анхны дугаарын зочноор нэрт нийтлэлч Бат-Эрдэнийн Батбаяр буюу Баабар уригдлаа.

-Улирал солигдож, хүмүүсийн дуртай хавар болж байна. Ингэхэд танд хотын хавар нэг л тайван болж байгаа юм шиг санагдахгүй байна уу. Жагсаал цуглаан байхгүй. Занималддаг хэд нь саарал ордонд орчихсон гэж зарим нь хошигнох.
-Улсаа хангалттай сүйтгэлээ шүү дээ. Эдийн засгийн хямралын гүн ангал руу бид орж  байгаа. Тэгэхээр нэмж сүйтгэх юм байхгүй болсон байхаа.

-Хүмүүс МоАХ “амь”-гүй болчихоор “ажиллах хүчин”-гүй болчихоод жагсаалын шинэ оролдлогууд амжилт олохгүй байна гэх юм.
-Энэ ч “хүмүүс” гэхээсээ чиний бодол байхаа. Нийгмийн тодорхой хүчин хэрэгтэй цагт төрж, үүргээ гүйцэтгээд, талбарыг орхидог нь угаасаа болдог л үзэгдэл шүү дээ.
 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2014-05-23, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
Ц.ЦОЛМОН: ОЛУУЛАА БУЖИГНААД СУУХ НЬ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ АЗ ЖАРГАЛ Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-05-07, Лхагва
Image 
 
Дуучин Quiza буюу Б.Батцэнгэлийн  хань Цогт  сайханы Цолмонг “Гэргий”  буландаа урьж оролцуулахаар багагүй  хугацаанд хөөцөлдсөний эцэст сая нэг “барьж  авав”. Заасан хаягаар гэрт нь очиход хаалга  тайлж өгсөн хоёр охины бага нь аавыгаа  “өвчсөн” мэт адилхан байсан тул бид айл  андуураагүй гэдгээ мэдээд санаа амарлаа.  “Манай хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр  гарах их дургүй. Урьд нь олон газар санал  тавихад зөв шөөрч байгаагүй юм” хэмээн Quiza  хэлсэн нь яалт ч үгүй үнэн аж. Олны нүднээс  далд, эгэл хэрнээ энгүүн, өөрийнхөө ертөнцөд  амар жимэр амьдрахыг хүсдэг эмэгтэй  болохыг гэрт нь очоод илүүтэй мэдэрлээ. Сонин хэвлэлийнхэн ирлээ гэж хөл алдан  гүйх бүсгүй тэр биш ажээ. Ямар сайндаа хоёр  охин нь өрөө рүүгээ гүйн, хувцсаа солиод  гангалчихсан гарч ирэхийг хараад “Та хоёр  зүгээр л гэрийн хувцсаа өмс дөө” хэмээн  “унтрааж” орхив. Байгаагаараа л байх дуртай  энэ залуухан бүсгүй өнгөрсөн жил Олон улсын  хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Алдарт  эхийн хоёрдугаар одон авсан юм.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2014-05-23, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
Б.БАЯРМАА: БИ ШАТРЫГ АМЬДРАЛЫНХАА ГОЛ ЗОРИЛГО БОЛГОСОН Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-04-24, Пүрэв
Image 
 
Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд шатрын эрэгтэйчүүдийн 54, эмэгтэйчүүдийн 46 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн юм. Эдгээрээс эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчин ирэх наймдугаар сарын 1-14-нд Норвегийн Тромсо хотод болох Дэлхийн шатрын ээлжит 41-р олимпиадад улсаа төлөөлөн оролцох эрх хүртсэн. Эмэгтэйчүүдээс Ховд аймаг, Төрийн банк, “Нью прогресс” группийн тамирчин, спортын мастер Б.Баярмаа 9.0 оноогоор түр үүлж, улсын аварга болсон юм.
 

Сэтгэгдэл (2)

Шинэчлэгдсэн огноо ( 2014-05-07, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
Д.ТӨМӨРТОГОО: МОНГОЛ ХЭЛ МӨХӨЖ БАЙНА ГЭДЭГТЭЙ БИ САНАЛ НИЙЛДЭГГҮЙ Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-04-24, Пүрэв
Image 
 
Хэд хоногийн өмнө Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Нэргүйд “Өнөөдөр” сонины уншигч-сурвалжлагчийн үүргийг түр гүйцэтгэх санал тавихад “Хэнтэй ярилцахаас шалтгаална” гэж “томорсон” ч удалгүй зөвшөөрсөн. Монгол хэл, соёлын төлөө хийсэн ажил, хэлэх үгтэй эрдэмтэн Д.Төмөртогоо хэмээх сайхан бууралтай ярилцах завшааныг алдах “эрхгүй” гэдгийг тэрбээр хэнээс ч илүү мэдэх учраас тэр л дээ. Угаас уран зохиол, ном хэвлэлтэй “зууралдах” тавиланд төрсөн энэ эрхэм үг бүрийг “хүлхэж, түлхэж, мөлжиж” ярьдаг зантайг танилууд нь андахгүй. Уншигчид түүнийг Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”, С.Есениний “Сонгомол шүлгүүд”, Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв” зэрэг орчуулгын номоор нь эчнээ танина. “Ил товчоо”, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”-д сэтгүүлч байсан Жигжидсүрэнгийн Нэргүй энэ удаа “Өнөөдөр”-ийн уншигч-сурвалжлагч боллоо. Харин зочин маань “Монгол хэлний түүхэн хэл зүйн онол”, “Монгол хэлний биеийн төлөөний үг”, “Монгол дөрвөлжин бичиг”, “Монгол-Англи-Япон хэлний толь бичиг” зэрэг 10 гаруй ном бүтээл, 80 орчим өгүүлэл бичсэн, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич хүн. Монгол хэл, соёлын түүхтэйгээ “бурантаглуулсан” эрхэм эрдэмтэн Домийн Төмөртогоо гуай өдгөө Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж буй. Ная шүргэж яваа гэмээргүй цэмцгэр, цэгцтэй түүний ярилцлагыг тэмдэглэн буулгалаа, болгооно уу.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2014-05-07, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
Ариунаа Сури: Алдарт дизайнерүүдтэй эн зэрэгцэхийг хүсч байна Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-04-01, Мягмар
Image 
 
Загварын ертөнцөд Ариунаа Сури нэрээрээ алдаршсан загвар зохион бүтээгч С.Ариунаа  “Ariunaa Suri” брэнд гаргаж дэлхий дахинд өөрийгөө болоод эх орныхоо нэрийг тунхаглаж чадсан. Тэрбээр энэ сарын 22-нд Японы Токио хотноо болсон “Mercedes Benz Fashion Week Tokyo” загварын долоо хоногт хоёр дахь удаагаа амжилттай оролцож, 2014-2015 оны намар, өвлийн шинэ загваруудаа толилуулаад ирлээ. Токиогийн загварын долоо хоног нь дэлхийн таван том загварын долоо хоногийн нэгд тооцогддог бөгөөд дэлхийн нэрт дизайнер, хувцас үйлдвэрлэгчид, брэнд дэлгүүрүүд цуглан загварын ертөнцийн цаашдын чиг хандлагыг тодорхойлдгоороо чухал ач холбогдолтой юм. Ингээд загвар зохион бүтээгч С.Ариунаатай ярилцсанаа хүргэе.

- Токиогийн загварын долоо хоногт оролцсоноороо та өөрийнхөө мэргэжлийн ур чадварыг дахин нэг шатаар урагшлуулж чадлаа. Загвар зохион бүтээгч хүний хувьд санаснаа хийж чадав уу?


-Токиогийн загварын долоо хоногт эх  орноо төлөөлж хоёр дахь удаагаа оролцлоо.  13 модель, арын алба, “IC Creative Division” студийн хамт олон гээд нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй явсан. “Сан-дизайн” группийнхан тайзны гэрэл чимэглэлийг хариуцаж, “Арекс” группийн Гадаад харилцааны ажилтан Билгүүн зохион байгуулагчаар ажиллалаа. Загварын шоу маань алдаа мадаггүй  сайн явагдсан.  “Mercedes Benz Fashion Week Tokyo” загварын долоо хоногийн хамт олны зүгээс манай загваруудыг өнгөрсөн жилийг бодвол илүү сайжирсан байна, ахисан байна гэсэн. Энэ удаа олуулаа очсон болохоор сэтгэл маш өндөр байна. Түүнчлэн Монголынхоо загвар өмсөгчдөд энэхүү шоуны тайзан дээр алхах завшааныг олгосондоо баяртай байна.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2014-04-24, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Их гэрийн айлчин: Б.Эрдэнэсолонго Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-03-17, Даваа
Image 
 
Америк дахь Монголчуудын Утга зохиолын нийгэмлэгээс эх Монгол нутагтаа аж төрж суугаа уран бүтээлчдийг цахим зочноор урин залах "Их гэрийн айлчин" хэмээх ажил эхлүүллээ. Анхны Их гэрийн айлчин маань уяан дээр дөрөө ханхийлгэн бууж байна. Манай анхны зочноор МЗЭ-ийн шагналт яруу найрагч Батчулууны Эрдэнэсолонго уригдлаа.

-Д.Мандахсан багшийн шавь, ”Нисванис”-ийн Амгаагийн найз, Булганы уугуул Эрдэнэтийн суугуул, ”Болор цом”-д “Бороотой цамц” гэдэг шүлэг уншиж байсан багын дурсамжаас яриагаа эхлэх үү, хоёулаа?

-Дамдинсүрэнгийн Мандахсан гэж өвгөн багш маань одоо Эрдэнэтэд амьдарч байна. Номын бас амьдралын маань багш юм. Ганцхан би ч биш олон сайхан шавьтай. Миний хувьд Булганд төрж өссөн, Эрдэнэтэд 10 дугаар ангиа төгссөн. Одоо энэ ”Нисванис” хамтлагийн ахлагч Л. Энх-Амгалангийн аав, манай аав хоёр үе үе ганзага нийлдэг, нийлэхээрээ бас зуу татаад эхнэрүүддээ хэл ам таталж “арга хэмжээнд” ороод явдаг улсууд байсан. Яагаад ч юм, хүүхдүүд нь бас л нийлчихсэн урлаг уран сайхан яриад явж байна. Тэгэх ёстой юм байгаа биз.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2014-04-01, Мягмар )
Дэлгэрэнгүйгээр...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 41 - 50 - 296

Сэтгэгдэлүүд

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэнд: Мөөгөнцөр
13 nastai ohin moogontsordoj bolhu
2017 11 06/ 07:37 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Yasan saikhan zavtai tsagtai khumuus ve
2017 09 26/ 17:16 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Билгийн тооллын шинийн нэгэнд мөр гаргах зүг
:( :( :( :( :( RT :cry :cry :? :? :x :sigh :zzz :eek :upset
2017 02 26/ 05:45 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг