Фото Агшин


lamon_saraa_2012_171

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 5 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Нийтлэлүүд
ДАЛАЙ ЛАМ:Си Зинпин авлигатай зоригтой тэмцэж байна Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-02-27, Пүрэв
Image 
 
Дээрхийн гэгээн XIV Далай лам Америкийн баруун эргийн хотуудаар хоёр долоо хоног аялахаар болжээ. Энэхүү аялалтай нь холбогдуулан “ТIME” сэтгүүлийн сурвалжлагч түүнтэй ярилцсаныг товчлон хүргэе.

-Төвдийн тусгаар тогтнолын асуудал Америкийн гадаад бодлогод томоохон байр суурь эзэлдэг байсан. Харин одоо анхаарлын төвд байхаа больжээ?
-Аливаа саад бэрхшээл эхэндээ анхаарал татдаг шүү дээ. Гэхдээ Төвдийн асуудлыг дэлхий дахин харьцангуй идэвхтэй ярьдаг гэж бодож байна.

-Хятад улс эдийн засгийн гол хүчин болсон тул америкчууд тус улс дахь хүний эрхийн асуудлаар ярихаа больсон гэж та боддог уу?
-Үгүй дээ. Эрх чөлөө, ардчилал, шударга ёс гэдэг Америкийн үндсэн зарчим хэвээр үлдэнэ. Гэхдээ эдийн засгийг илүүд үзэх нь алдаа. Африк, Сирийг хар л даа. Мөнгөнөөс илүү эрхэм зүйл болох ёс суртахууны хэм хэмжээ алдагдсанаас хүний амьдрал утга учраа алдаж байна. Ёс суртахуунтай, чин шударга байна гэдэг хамгийн чухал. Эднийгээ алдвал хүн төрөлхтөнд ирээдүй байхгүй.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2014-03-05, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
Ч.Содтуяа: Монгол эмэгтэйчүүд монголоороо л байх ёстой Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-02-27, Пүрэв
Image 
 
"Азийн модель" агентлагийн тэргүүн, мисс, загвар өмсөгч, топ модель, Ч.Содтуяа  шинэ оны босгон дээр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн юм. Тэрээр 13 настайдаа  “Ганга гоёл” компанийн Б.Дунгаамаа  дээр очиж, загвар өмсөгчийн сургалтад хамрагдаж  загварын ертөнцөд хөл тавьснаас хойш даруй 13 жил өнгөрчээ.

17 настайдаа “Miss Mongolia-2004” тэмцээнд шалгарч, “Miss International-2004” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон тэрбээр “Фото мисс” өргөмжлөл хүртсэн удаатай. Түүнээс хойш олон улсын тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн. “Гоёл” наадмын “Шилдэг загвар өмсөгч” болж, загварын ертөнцөд өнгө нэмсэн авьяаслаг бүсгүй юм. Идэвх зүтгэлээрээ Монголын сайхан бүсгүйчүүдийг манлайлж яваа шинэхэн СТА, мисс Ч.Содтуяатай ярилцснаа хүргэж байна. 

-Юуны өмнө сайтын нийт уншигчдынхаа өмнөөс СТА болсонд баяр хүргэе. Миний санаж байгаагаар өнгөрсөн жил Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн “Сайн үйлсийн элч”-ээр сонгогдож байсан. Та нийгмийн идэвхтэй эмэгтэйчүүдийн нэг шүү.

-Маш их баярлалаа. Би Улаан загалмайн элч гишүүнээр явж байгаа. Ер нь нийгэм дотор амьдарч байгаа хүн нийгмийн идэвх зүтгэлтэй байх ёстой гэж би боддог. JCI Капитал салбарынхан гэхэд 2004 онд намайг мисс болж байхад  хүмүүнлэгийн үйлст надтай хамтарч ажиллаад маш их тусалж байсан.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2014-03-05, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
С.ЛХАГВАСҮРЭН: ЭХНЭР МИНЬ БАГШИЙН ЗАХИАСЫГ САЙН БИЕЛҮҮЛЖ ЯВАА Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-02-16, Ням
Image 
 
Монголын хошин урлагийн “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал, жүжигчин С.Лхагвасүрэн морин жилийн босгон дээр Монгол Улсын гавъяат жүжигчин цол хүртсэн. Монголын хошин урлагт 20 гаруй жил амьдралаа зориулж, тайз, дэлгэцийн олон бүтээлд гол болоод туслах дүр бүтээсэн түүнд тэр өдөр давхар баяр тохиосон юм. Шавиа урлагт хөл тавихад сурсан эрдмээсээ харамгүй заасан Монголын пионерийн ордны дугуйлангийн багш С.Даваахүү, түүний багш Д.Маамхүү нартай тэрбээр мөр зэрэгцэн энэхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн билээ.

-Утас тань амрах завгүй дуугараад л. Танд баяр хүргэсэн хүмүүсийн мэндчилгээ одоо ч үргэлжилж буй бололтой?
-Морин жилийн босгон дээр гавьяат жүжигчин цол хүртэн, урмын үгэнд бялуурч, шинэ оныг угтлаа. Монголчууд морин жилийг их бэлгэшээдэг. Дэлхийд болоод Монголд өрнөсөн онцгой томоохон үйл явдал морин жилд тохиосон байдаг юм билээ. Уулзаагүй удсан найз нөхөд, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй андууд маань залгаж, баяр хүргэсээр л байна. Би ажил ихтэй үед утсаа хаачихдаг юм.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2014-02-27, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Гадаадад олон жил ажилласан хүмүүс эх орондоо ирэх нь үнэт баялаг болно Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-02-16, Ням
Image

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай ярилцлаа.

-Та саяхан БНСУ-д зорчиж тэнд хөдөлмөр эрхэлж буй монголчуудтай уулзсан байна. Ер нь монголчуудын гадаад оронд хөдөлмөр эрхлэх байдал ямар байгаа юм бол. Харьд ажиллаж амьдарч буй иргэдээ Монгол төр ямар бодлогоор дэмжих юм?

-Монгол Улсын 200 гаруй мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч, сурч байна. Энэ нь цөөхөн монголчуудын хувьд бага тоо биш. Төрийн албан томилолт хийгээд сурахаар харийн орныг зорьсон иргэд багахан хувийг нь эзэлж байгаа бол дийлэнх нь амьдралаа босгохын тулд эх нутгаа орхин гарсан байгаа юм. Энэ хүмүүсийн араас Монгол Улс “Юу болж байна” гээд эргэж тойрдог, уулзаж ярилцдаг болж санал бодлыг нь сонсч ажил хэрэг болгож байх хэрэгтэй. Ингэж эх нутгаасаа гарсан монголчуудын араас санаа тавих байдал өмнө нь бага байсан. Хөдөлмөрийн яам байгуулагдсанаас хойш өнгөрсөн хавар бид Солонгост байгаа иргэдтэйгээ уулзаж сэтгэл санааны дэм үзүүлж Монголдоо очвол ямар боломж байгааг танилцуулсан. Тухайлбал, визний хугацаа нь дуусч байгаа иргэд эх орондоо ирэхэд төрийн байгууллагаар дамжуулан ажлын байрны саналаа ирүүлэх. Бид эндээс нь төрийн болон хувийн хэвшилд зуучлах боломжийг эрэлхийлж гарцыг олсноо дуулгасан юм. Өнгөрсөн хавар ийм ажил зохион байгуулсан бол сая ХАХНХЯ-тай хамтран, Хурд хамтлагийн хамтаар мөн зорчоод ирлээ. Ингэхдээ төр засгийн бодлого, хийж хэрэгжүүлсэн  ажил, хийх гэж байгаа зүйлээ дуулгалаа.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2014-02-27, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Б.Буянжаргал: Монголчууд ийм баяртай хүлээж авна гэж бодсонгүй Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2014-02-16, Ням
Image 
 
Макаод болсон Ази Номхон далайн орнуудын покерийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Болдын Буянжаргал гэх залуу олон орны тоглогчдыг аваргалан “Улаан луу” цомын эзэн болсон тухай бид өмнө мэдээлсэн. Монголчууд хүчний спортоос гадна өөр олон төрлийн спортод аварга болж чадна гэдгийг батлан харуулсан залуутай интернетээр цөөн хором хөөрөлдлөө.

-Сайн байна уу, Танд баяр хүргэе. Би Тайм.мн мэдээллийн сайтын сэтгүүлч юм.

-Баярлалаа.

-Та хэзээ Монголдоо ирэх вэ?

-Хэд хоногоос очно. Тодорхой хэлэх боломжгүй байна.

-Хэдхэн өдрийн өмнө таныг тийм ч олон хүн мэддэггүй байсан байх. Харин өнөөдөр монголчууд бүгд таныг таних боллоо.

-Сэтгэгдэл маш өндөр байгаа. Найз нөхөд ар гэрийнхэн маань ч гэсэн маш сайхан дэмжлээ. Үнэнийг  хэлэхэд монголчууд ийм айхтар сүртэй баярлан хүлээж авна гэж огт бодсонгүй. Тэмцээний тухайд анхнаасаа л хожино гэсэн өөртөө өндөр итгэлтэйгээр ирсэн. Тэгээд л хожлоо.
 
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2014-02-27, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Д.Энхболд: “Хонх”-ын дуунуудын үнэт зүйл өнөөдөр ч хуучраагүй Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-12-29, Ням
Image 
 
“Хонх” хамтлагийн гитарчин Вовка буюу Д.Энхболдтой ярилцлаа.

-Ирэх жилийн "Хонх" хамтлагийн томоохон ой болох гэж байна. Эндээс яриагаа эхлэх үү?

-Таатай байна. Бид 1989 оны есдүгээр сард анх нийлж тоглож байсан. 25 жилийн ой болох гэж байна.

-Тэгэхээр та “Хонх” хамтлагт эхнээсээ тоглодог байсан гэсэн үг үү?


-Тийм. “Хонх” хамтлаг 1989 оны хавар хоёр дуу гаргаад байсан юм билээ. Н.Энхбаяр, С.Цогтсайхан хоёр чинь оюутан ахуй цагийн найзууд, Эрхүүд оюутан байсан. Сэтгүүлч мэргэжил эзэмшиж, хамт байнга тоглодог байсан. Тэгээд С.Цогтсайхан ах сэтгүүлч учраас аливаад шүүмжлэлтэйгээр ханддаг. Дуу хийх санаа эртнээс л төрсөн байх. Ямар ч байсан тэр хоёр Рашаантын 18, Цаасан малгай гээд хоёр дуу хийсэн нь телевизээр гарч л байсан. Би үзэж л байсан. Тэгээд өөрсдийнх нь надад тэр үед хэлснээр гитарчин олдохгүй байсан юм билээ. Н.Энхбаяр ах дуу зохиодоггүй ч, Хөгжим бүжгийн дунд сургуульд сурч байсан учраас С.Цогтсайхан ахын дуунууд дээр ажилладаг байсан. Тийм нэг бие биедээ хэрэгтэй хоёр хүн байхгүй юу. Тэгээд байж байтал 1989 онд би нэг найзтайгаа телевизэд “Тахиа цаг” гээд нэвтрүүлэгт оролцоод, хөгжим тоглосныг манай хоёр харсан юм байна.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2014-01-23, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Т.Ганболд: Хуримын бөгжнөөс өөр ойлголтгүй зарим хүн алтны салбарыг хэт мэддэг болчих юм Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-11-26, Мягмар
Image 
 
Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.ГАНБОЛДТОЙ ярилцлаа.
 
-Алтны ил тод байдлын тухай хуулийн төслөөс өмнө Алт үйлдвэр­дэгчдийн холбооны талаар асууя. Энэ холбоог хэзээ байгуулсан бэ, энэ хуулийг төслийг өргөн барихаас өмнө байсан холбоо юу?
-Алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй 11 компани санаач­лан Алт үйлдвэр­лэгчдийн холбоог энэ оны нэгдүгээр сард бай­­гуулсан. Алтны ил тод байдлын тухай хуу­лийн төслийг огт сураггүй байхад гэсэн үг л дээ.Мэдээж холбооны гол зорилго бол салбарынхаа жаргал зовлонгийн төлөө нэгдэж хамтаараа явъя гэдэг үүднээс нэгд­сэн зохион байгуулалтад орсон.Нэг компанийн нэрээр явах биш, алт гэсэн салбараараа нэг баг болж явъя гэж санаа нэгдсэн хэрэг. Нөгөө талаас төр засагт санаа оноогоо хүргэх гэж  ганц ган­цаараа явахаар  нэг компанийн лобби мэт харагдах, хардлага төрүүлэх шалтаг болоод байсан. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалан алтны салбарыг төлөөлөх, салбарынхаа дуу хоолой болох гэж  компа­ниудын өөрсдийн санаачилгаар байгуулагдсан.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-12-08, Ням )
Дэлгэрэнгүйгээр...
 
Дуучин Отгоо: Урлагт хайртай учраас дуулахгүй байж чадахгүй гэж боддог Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-11-26, Мягмар
Image 
 
Монголын рок попын хөгжмийн хүрээлэлд өөрийн стиль имиж, авьяасаараа хүлээн зөвшөөрөгдсөн энэ эгэл дуучин бүсгүйтэй ярилцлага хийсэндээ баяртай байна. Хөгжим шигээ эрч хүчтэй түүний илэн далангүй яриаг та бүхэнд хүргэе.
 
-Олон хүн таныг гэрийн эзэгтэй болоод уран бүтээлээ завсарлалаа гэж харж байгаа бололтой. Сүүлийн үед уран бүтээл хийж байна уу?

-Мэдээж гэр бүлтэй хүн чинь тэдэндээ цаг зав гаргалгүй яахав. Гэхдээ уран бүтээл завсардсан гэж ойлгож болохгүй. Ямар ч байсан энэ жилдээ багтаагаад өөрийнхөө дуулсан, зөвхөн дуучин гэж харагдахаар цомог хийе гэж бодсон. Залуу уран бүтээлчидтэй хамтарч “Chill out” чиглэлээр дуулсан хэд хэдэн дуу бий. Цомог маань удахгүй гарна. Ямар ч байсан  мастерингийн ажил,ганц хоёр видеоны ажил үлдээд байна. Удахгүй промоушн нь гараад ирэх байх. Миний өмнө нь альбом гаргаж байсан үеийг бодвол одоогийн үе харьцангуй өөр болсон. Хүмүүс ихэнх мэдээллээ онлайнаар авч, шоу бизнесийн ертөнц ч хувьсаж байна. Тэгэхээр анхлан суралцагч гэдэг шиг шинээр гаргаж байгаа альбомныхаа промоушныг маш сайн ярилцаж бодолцох хэрэгтэй юм шиг байна. Урьд нь хоёр альбом гаргаж байхдаа залуу насны ааг омгоор гэдэг ч юм уу сэтгэл хөдлөлөөр, зүгээр л урсгалаараа явсан юм шиг ээ. Тиймээс шинэ цомогтоо илүү хариуцлагатай, ажил хэрэгч хандахыг хичээж байна.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-12-08, Ням )
Дэлгэрэнгүйгээр...
 
П.ОДГЭРЭЛ: “UBS MUSIC” ТЕЛЕВИЗИЙН НЭРЭМЖИТ ЦОМЫН ЭЗЭН БЕЙОНСЕГИЙН ТОГЛОЛТЫГ ҮЗНЭ Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-11-26, Мягмар
Image 
 
Монголын видео клип бүтээгчдийн шилдгийг шалгаруулах зорилготой “UBS music video awards” энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд болно. Наадмын үйл ажиллагааны бэлтгэл, зохион байгуулалтын тухай “UBS music” хөгжмийн телевизийн ерөнхий редактор П.Одгэрэлтэй ярилцлаа.
 

-Видео клип бүтээдэг уран бүтээлчдийг урамшуулдаг энэ наадам өмнө нь ч болж байсан. Энэ удаа “UBS music” хөгжмийн телевиз албан ёсны эрхтэйгээр анх удаа зохион байгуулах гэж байна. Ямар онцлогтой наадам болох бол?

-“UBS music” хөгжмийн телевиз байгуулагдаад хоёр жил болж байна. Өмнө нь манай телевизээс өрх тусгаарласан “Mongolian music production” 2004-2011 онд энэ наадмыг зохион байгуулдаг байсан бөгөөд өнгөрсөн жил л завсарласан юм. Бид энэ наадмын эрхийг нь авч, анх удаа зохион байгуулах гэж байна. Монголын рок, попын хамтлаг дуучид болон клип бүтээгчид харилцан тохиролцож 2013 оны шинэ уран бүтээлээ өрсөлдүүлж байгаа.

 

Сэтгэгдэл (21)

Шинэчлэгдсэн огноо ( 2013-12-08, Ням )
Дэлгэрэнгүйгээр...
 
О.ОТГОНЖАРГАЛ: АЛДАА, ОНООГ ҮНЭНЭЭР НЬ ХЭЛДЭГ ХҮН БОЛ ХАНЬ Л БАЙДАГ Хэвлэ Имэйл
(7 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-11-02, Бямба
Image 
 
Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнгийн гэргий, Азийн боксын холбооны эмнэлгийн комиссын гишүүн О.Отгонжаргалтай уулзахаар товлосон цагтаа гэрт нь очив. Энгийн, эртний танил шиг дотно сэтгэгдэл төрүүлсэн түүний ярианаас спортын ертөнц амаргүй, итгэл найдвар, хичээл зүтгэл, цаг хугацааг харамгүй зориулж байж амжилтын хаалгыг татдаг гэдгийг мэдрэв.

Тэрбээр “Тамирчин хүний хамгийн сайхан жаргал эх орныхоо төрийн далбааг хүний нутагт мандуулж, баярын нулимстай зогсох мөч байдаг юм даа. Эгч нь нөхрийнхөө баярыг хуваалцаж, ялалттай, амжилттай агшныг олон харлаа. Бид спортын жаргал зовлон, алдаа оноог насаараа хамт тууллаа даа” хэмээн өгүүлсэн юм.
 
-Танай бага хүү сурагч бол чихжээ. Сургуульд нь хүргэж өгөх, хичээл номыг нь давтуулах гээд таны ажил нэмэгдсэн бололтой?
-Энэ намар бага хүү “Эрдэм төгс” дунд сургуулийн босгоор алхаж, Должиндолгор багшийн шавь боллоо. Хүүгийнхээ хичээлийг давтуулахын хажуугаар өөрийгөө ч давхар хөгжүүлж байна. Орчин үеийн сургалт бидний сурч байх үеэс их өөр болжээ. Тэр дундаа үг, үсгийн авиа дуудлага өөрчлөгдсөн байх юм. Хүүгээ ч эхэн дээ “Чи буруу хэллээ” гээд зэмлээд л байлаа. Саяхан уншлагын хичээл орж байхад нь сонирхож суугаад, хүүдээ буруу зааж өгч байснаа мэдсэн. Багш хүний хөдөлмөр амаргүй байдгийг хүүгийнхээ хичээлд сууж байж л мэдэрлээ. Сурагчдын амралт эхэлсэн ч хүү маань багшийнхаа захиасыг биелүүлж, гэрийн даалгавраа сайн хийж байгаа шүү.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-11-26, Мягмар )
Дэлгэрэнгүйгээр...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 51 - 60 - 296

Сэтгэгдэлүүд

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Билгийн тооллын шинийн нэгэнд мөр гаргах зүг
:( :( :( :( :( RT :cry :cry :? :? :x :sigh :zzz :eek :upset
2017 02 26/ 05:45 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
Hi bi 4 huuhedtei manai nuhur uur huuhentei bolood tegeed barigdchaad dahij tegehgui geed amlalt ugd...
2017 02 24/ 15:09 цааш...

Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа...
Mongol orniig mini BID avrah ym shu Dee! Hari orond l shingej bolgue!!!!
2017 02 22/ 02:49 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг