Фото Агшин


GADAA_GUDAMJIND

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 7 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Нийтлэлүүд
Хуванцар хүн Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-10-29, Мягмар
Image 
 
Хөх нар” төвийн уран бүтээлч Ганболдын Мөнхболортой уулзаж ярилцлаа.

-Таны зургууд дотор “Алтангадас одонт мах” гэсэн нэртэй нэг зураг харагдлаа. Нэр нь надад их сонин санагдлаа...?
-Би уг нь “Мах” нэртэй үзэсгэлэн гаргах санаатай байсан боловч сүүлдээ хөрөг болж таарсан л даа. Хүн мах идэх дуртай. Мах бол хэрэглээ. Хэрэглээ байнга шаналал дагуулдаг. Тэгээд л энэ нэр сонирхолтой санагдсан.

-Та Герман, Швед зэрэг улсад багагүй хугацаагаар амьдарсан. Одоо эх орондоо ирээд бүтээл туурвихад уран бүтээлийн өөрчлөлт ажиглагдаж байна уу?
-Монголд ирснээс хойш миний бүтээлүүд илүү хөнгөн болж байна. Энд ирээд хийсэн хөргүүд маань миний уран бүтээлд томоохон дэвшил авч ирсэн гэж бодож байгаа. Уран бүтээлч хүн өөрийн гэсэн дүр төрхтэй байх хэрэгтэй болохоор хэт савлаад байх дэмий байдаг. Европт байхдаа би чили куратортой ажилладаг, газар доорх буюу underground scene-д голчлон тоглолт хийдэг байсан. Европт америкийн эсрэг үзэл нэлээд дэлгэрсэн бөгөөд дэлхий ертөнцийг өөрөөр харах гэсэн хүсэл их байдаг болохоор шашныг ёжилсон өнгө аястай нийгэм рүү хандаж, глобалчлалын авангард загвараар их тоглодог байсан. Одоогийн хөргүүдэд маань ч гэсэн тэнд хийж байсан бүтээлүүд дэх хэрэглээний тухай санаа явж л байгаа. Гэхдээ илүү хөнгөн болсон. 
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-11-20, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
Т.Ариунаа: Миний алдар нэр хий хоосон зүйл байсан юм байна Хэвлэ Имэйл
(6 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-10-04, Баасан
Image 
 
Ярилцъя” буланд маань энэ удаа Монголын ард түмний хайртай дуучин, МУ-ын гавъяат жүжигчин, хатагтай Т.Ариунаа уригдлаа.

-Бид ярилцаагүй нэлээд хэдэн жил өнгөрчээ. Өнөөөр бидний уулзаж байгаа энэ үе бол таны амьдрал хүнд цохилтод орсон, эмзэг үе таарч байна. Тэгэхээр чухам юу болоод байна вэ, Ариунаа гэдэг асуултаар яриагаа эхэлье?

-Яг энэ үед намайг чи жаргалтай байна уу гэж асуувал мэдээж утгагүй зүйл болно. Бас та зовж байна уу гэж асуувал намайг тавласан, хэт хүн чанаргүй явдал болох байх л даа. Тийм болохоор надаас яаж асуух, юунаас эхлэх жаахан хэцүү байгааг би ойлгож байна. Би жаргаж байна хэлэхгүй. Би өнөөдөр зовж байна гэж хэлэхгүй. Гэхдээ надад хүнд байна гэдгийг нуухгүй. Хүнд элэг бүтэн амьдрал ямар чухал зүйл байдаг юм бэ гэдгийг би өнөөдөр өөрийнхөө туулж яваа амьдралаас харж байна. Ерөөсөө л хүнд элэг бүтэн амьдрал чухал юм байна гэдгийг ойлголоо. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр хүнд цаанаас заяагддаг ээж аавын хайр энэрэл гэж бий. Хүн бүхэн энийг мэднэ. Гэхдээ ээж, аавын өгсөн төрөхөд минь л заяасан тэр хайраас хойш ханийн хайр гэдэг зүйл хүний амьдралд  ямар үнэ цэнтэй, юугаар ч орлошгүй юм байдгийг бидний хэн маань ч ил гаргаж тэр бүр ярьдаггүй. Тэр бүр мэдэрдэггүй юм байна.
 

Сэтгэгдэл (11)

Шинэчлэгдсэн огноо ( 2013-10-15, Мягмар )
Дэлгэрэнгүйгээр...
 
Үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэдийг бүртгэлжүүлнэ Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-09-23, Даваа
Image 
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Татварын ерөнхий газрын даргын хамтарсан захирамж, тушаал гарч Нийслэлд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

Тухайн ажлын хэсэгт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа, Татварын ерөнхий газрын дэд дарга Ч.Жигжид нараар ахлуулсан албаны хүмүүс оролцсон.

Ажил энэ сарын 20-ноос ирэх арваннэгдүгээр сарын 1-н хүртэл зохион байгуулагдана.

Энэ ажлын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийн болон татвар төлөгч иргэний мэдээллийн нэгдсэн санг бий болгож, далд эдийн засагтай тэмцэх, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой юм.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-10-10, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
“T-ara” : Бид дэлхийд урлагийн хатад байхыг хүсдэг Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-09-23, Даваа
Image 
 
Монголын  залуучуудын дунд асар их хүлээлт үүсгээд байсан “T-ara” ба K POP одод  “ETV” HD телевизийн урилгаар манай оронд хүрэлцэн ирээд байна. Тодруулбал,  К-пoп чиглэлээр дуулдаг хөвгүүдийн “Speed” хамтлагийнхан энэ сарын 17-нд  ирсэн бол өчигдөр Солонгосын алдарт охидын хамтлаг  T-Ara, Davichi, See Ya хамтлагийнхан 22.30 минутад "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардсан билээ.

Тэд 9 сарын 20-нд “Чингис зочид” буудалд сэтгүүлчидтэй уулзлаа.  “Яг цагтаа, ганцхан удаа” гэсэн уриатай энэхүү тоглолт   яг цагтаа эхлэх болно гэдгийг  хурлын үеэр зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.

Хэвлэлийн хурлын үеэр “T- Ara” хамтлагийнхантай цөөн хором ярилцлаа. 

-Сүүлийн үед манай залуучууд К поп оддыг маш их сонирхож байна. Юуны өмнө  Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Манай хамтлаг Монголын зүгээс тоглолтын урилга аваад маш их баярласан. Бид Монголын залуучууд, Монголын гайхамшигтай сайхан оронтой танилцаж  өөрсдийн гэсэн сайхан дурсамжийг бий болгохыг хүсэж байна. Бидний дууг сонсдог, дэмждэг охид хөвгүүд, залуучууддаа  баярлалаа.
 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2013-10-10, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Гайхамшигтай бүсгүй танд... Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-08-29, Пүрэв
Image 
 
Хүндийг өргөлтийн спортын  Ази тивийн мас­теруудын анхны эмэгтэй аварга, Ази тивийн  найман удаагийн рекорд, Мас-теруудын дэлхийн аварга, зургаан удаагийн рекордын эзэн, Олон улсын эмэг­тэйчүүдийн гран при шагналт тамирчин, Дэлхийн аваргын мөнгөн медальт  Цэрэндоржийн Оюунчимэг. Нэрнийхээ өмнө ийм лут тодотголтой бүсгүйтэй би уулзаж ярилцлаа. Ярилцлагаа  “Та хүндийн өргөлтийн спортоор хэдэн жил хичээллэсэн бэ” хэмээх жижүүрийн л асуултаар эхэл­сэн юм.  Хорин жил, гучин жил гэсэн хариулт хүлээж байтал “Хоёр жил гурван сар” гэдэг байгаа. Ийм богино хугацаанд тийм их амжилт рекордуудыг тогтооно гэдэг санаанд багтамгүй. Яг энэ хариултаас л би түүнтэй жирийн нэг ярилцлага хийсэн болоод өнгөрч болохгүй юм гэдгийг ойлголоо.  Спортын нөр их амжилт гэдэг  олон жилийн хичээл зүтгэлээр бий болдог гэсэн ойлголттой явдаг  жирийн  л нэг сэтгүүлч би. “Хоёр жил гурван сар”. Тэр одоо 51 настай. Хоёр жилийн өмнөөс буюу 49 настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлжээ. Ц.Оюунчимэг уг нь насаараа бичиг хэргийн эрхлэгч хийсэн эмэг­тэй. Энэ яваа насандаа спортын аль нэг төрлөөр хичээллэж яваагүй,  харин ч спортоос зугтаж явсан гэнэ. “Би дунд сургуульд байхын л биеийн тамирын хичээлд орох дургүй байсан. Ангийнхаа багшаас,  биеийн тамирын багшаас дандаа чөлөө гуйдаг. Эмчийн худал акт авчирч үзүүлдэг тийм л охин байсан. Би Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийг төгссөн. Спортод дурлах биш зугтаж явлаа. Насаараа БХЯ, ХЦУГ-т нарийн бичгээр ажилласан. Эрчүүд голдуу ажилладаг  цэргийн газар учраас байсхийгээд спортын өдөрлөг мэтийн арга хэмжээ  зохиогдоно. Би тэрэнд нь очихгүй.
 

Сэтгэгдэл (2)

Шинэчлэгдсэн огноо ( 2013-09-10, Мягмар )
Дэлгэрэнгүйгээр...
 
Л.Нурбулан: Сүүлийн үед аавынхаа тухай ярихаар уйлах гээд байдаг болчихжээ Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-08-29, Пүрэв
Image 
 
Циркийн манежнаа амьдралынхаа  ихэнх хугацааг өнгөрүүлж  хүн бүрийн сэтгэлд алиа хошин зангаараа хоногшиж чадсан  алиалагч Латиф хэмээх эрхэм хүнийг  Монголын ард түмэн мартах учиргүй.  Өдгөө түүний хийж бүтээж байсан бүхнийг үргэлжлүүлэн хийх хоёр сайхан хүү түүнд бий. Түүний бага хүү Л.Нурбулан СУИС-ийн  жүжигчний ангийг төгссөн. Эцгийнхээ шийрийг хатааж алиалах урлагт хүчин зүтгэж яваа тэрээр хүүхдэд зориулсан уран бүтээл ховордсон энэ үед  “Хандгай” нэртэй хүүхдийн театрыг байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Жүжигчин Л.Нурбулантай амьдрал уран бүтээлийнхэн талаар  илэн далангүй ярилцлаа.

-Зуны амралтаа яаж  өнгөрүүлж байна. Шинэ кинонд тоглосон гэв үү?

-Зуны амралтаараа хоёр ч  инээдмийн кинонд тоглолоо. Удахгүй үзэгч түмэндээ хүрэх байх. Нэгэн дээр нь согтуу хүний дүрд тоглолоо. Согтуу хүн талбай дээр явж байгаад асуудал гаргадаг тиймэрхүү хэсэгт гарна. Эдгээр хоёр киноны нэр одоогоор товлогдоогүй байгаа. Нэгийг нь найруулагч Төмөрхуяг, нөгөөг нь “Шинэ үе”  продакшны жүжигчин Г.Ундармаа найруулсан. Бас  Эрдэнэтийн нэг  залуу дуучны клипэнд тоглосон.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-09-10, Мягмар )
Дэлгэрэнгүйгээр...
 
Т.Хулан: Брэнд бүү хэл тэр үгэнд чинь ч дургүй Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-08-29, Пүрэв
Image 
 
Энэ удаагийн дугаарын зочноор драмын театрын сайхан бүсгүй, жүжигчин Т.Хуланг урилаа. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь тухай болон бүсгүй хүний дотоод ертөнц, гоо сайхны талаар ярилцсан юм.

-Зуны улирал ард хоцорчээ. Ярилцлагаа зуны амралтын чинь сонин сайхнаас эхэлье гэж бодлоо?

-Энэ жил хур бороо ихтэй, сайхан зун болж өнгөрлөө. Миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ, ихэнх цагийг зусланд өнгөрөөсөн. Цэвэр агаарт хүүтэйгээ тоглож, Хэнтий аймаг руу аялалаар явсан. Аварга тосон нуурын эрэг дээр хэд хонолоо.

-Нуур хавиар аялагчид их байв уу?

-Манай гэр бүл зун болгон Аварга тосон руу явдаг уламжлалтай. Зуны улиралд манай орныг зорьж ирэх жуулчид их байдаг шүү дээ. Зөвхөн гадаадынхан гэлтгүй манайхан өөрсдөө ч эх орныхоо байгалийн сайхнаар аялах сонирхолтой болсон үе. Тиймээс нуурын эрэг хавиар олон хүн байна лээ. Гэр бүлээрээ, хамт олноороо амарч, зугаалж яваа хүмүүстэй олон таарсан.
 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2013-09-10, Мягмар )
Дэлгэрэнгүйгээр...
 
Энгийн сургуулиудад даунтай, аутизмтай хүүхдийг хүлээж авах, тэдэнтэй ажиллах чадавхи байхгүй Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-08-18, Ням
Image 
 
БОНХ-ийн сайд, “Монголын Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сан”-гийн тэргүүн С.Оюунтай уулзаж ярилцлаа.

-Нэг үеэ бодвол Дауны синдромын талаар хүмүүс мэддэг болжээ. Даунтай хүмүүсээс айх, халгах зэрэг болгоомжлол гаргах нь тодорхой хэмжээгээр буурсан нь сайшаалтай. Үүнийг илүү олон хүнд хүргэж, нийгэм даяараа ойлгодог болох хэрэгтэй байна. Түүнчлэн даунтай иргэдээ ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, тэднийг байгаа чадвар бололцооных нь чинээнд хүртэл хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ. Үүнд мэдээж залуучууд оролцвол бас тустай байх?   

-Аль ч улсад  800-1000 хүүхэд тутамд хромосомын өөрчлөлттэй буюу Дауны хам шинжтэй хүүхэд нэг тохиолддог гэсэн статистик байдаг. Энэ нь хаана ч хэнд  ч тохиолдож болох генийн өөрчлөлт юм.

Мэдээж хийх зүйл бидэнд маш их байна. Эцэг эх, сургууль, эмнэлгээс эхлээд, төрийн зүгээс зарим нэг тогтолцоог өөрчлөх шаардлага ч гарч байгаа. Бага багаар тодорхой  дэвшилд хүрч байгаа хэдий ч  бүр системээр нь өөрчлөн шинэчлэх ажлууд бий.
 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2013-08-22, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Д.Дагвадорж: Уртын харайлт л... Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-08-07, Лхагва
Image 
 
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж “Амжилтын эзэд” нэртэй цуврал нэвтрүүлэгт оролцохоор болсон билээ. Тэрбээр сур харваа, усанд сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харваа, софт теннис, дугуй, зээрэнцэг шидэлт, уртын харайлт, гар бөмбөг, спорт загасчлал гэсэн спортын төрлүүдээр спортын мастеруудтай өрсөлдөх юм.

-Яагаад “Амжилтын эзэд” нэвтрүүлэгт оролцохоор шийдсэн юм бэ. Энэ нэвтрүүлэг хүүхэд залууст хэр сайн нөлөөлөлтэй байх бол?

-Д.Дагвадорж гэдэг хүн өөрөө спортын хүн гэдэг утгаараа энэ нэвтрүүлгийгдэмжиж байгаа юм. Нэлээд сонирхолтой нэвтрүүлэг болно байх. Олон телевизийн сувгаар цацагдах юм билээ. Ач холбогдол талаасаа найруулагч болон төслийн удирдагчид сайн ажиллах хэрэгтэй. Миний зүгээс бол аль болох сонирхолтой болгох байдлаар л оролцоно.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-08-18, Ням )
Дэлгэрэнгүйгээр...
 
Б.Саранчимэг: “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” өөрийгөө санхүүжүүлдэг болно Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-08-07, Лхагва
Image 
 
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн энэ жил ямар тохижилт, бүтээн байгуулалт, арчлалтын ажлуудыг хийсэн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга Б.Саранчимэгтэй ярилцлаа.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд одоогийн байдлаар хэчнээн мод, сөөг тариад байгаа вэ?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн но­гоон байгууламжийн ажлыг бүгдийг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийхийг зорьсон. Бүх судалгаанууд ч хийгд­­­сэн. Тодруулбал, техник, эдийн зас­­­гийн, хөрсний, байгаль орчны на­­­рийвчилсан судалгаа хийгдсэн.

Су­дал­гаагаар манай цэцэрлэгт хү­рээ­лэнгийн хөрс муу гэсэн дүн гар­сан. Тиймээс хөрсийг маш сайн ар­чилж байж ногоон байгууламж хийх шаардлагатай болсон. Мөн судал­гаа­гаар уг цэцэрлэгт хүрээлэнд 22 төр­лийн мод, сөөг тарьж болно гэсэн.

Тус судалгааны үндэслэлтэйгээр одоо­гийн байдлаар хүрээлэнд 110 гаруй мянган мод, сөөг тарьж, арчилж, ур­гуулж байна. НЗАА-ны судалгаагаар эд­гээр мод, сөөг маань Улаанбаатар хо­тын нийт ногоон байгууламжийн 23 ху­вийг эзэлж байна гэсэн урьдчилсан мэдээ гараад байгаа.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-08-18, Ням )
Дэлгэрэнгүйгээр...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 61 - 70 - 296

Сэтгэгдэлүүд

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Билгийн тооллын шинийн нэгэнд мөр гаргах зүг
:( :( :( :( :( RT :cry :cry :? :? :x :sigh :zzz :eek :upset
2017 02 26/ 05:45 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
Hi bi 4 huuhedtei manai nuhur uur huuhentei bolood tegeed barigdchaad dahij tegehgui geed amlalt ugd...
2017 02 24/ 15:09 цааш...

Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа...
Mongol orniig mini BID avrah ym shu Dee! Hari orond l shingej bolgue!!!!
2017 02 22/ 02:49 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг