Фото Агшин


lamongols_2012_mart_067

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 7 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Нийтлэлүүд
Д.Жаргалсайхан: Бөөгийн нэрээр залилан хийгсэд улам нууц байдалд орж, арга нь нарийсч байна Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-07-20, Бямба

Image 

Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрбээр урьд цэргийн байгууллага болон Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа ажээ.

-Зарим хүмүүс бөөг шашин биш гээд байгаа. Та юу гэж үздэг вэ?

-Хүн төрөлхтөн хөгжлийн эрчимтэй үе рүүгээ орлоо. Баялаг хаана байна, тэнд улс төр, эдийн засгийн эрчимтэй үйл явц өрнөж байна. Энэхүү өрнөл Монголд аль хэдийнээ орж иржээ. Монголд гуч гаруй янз бүрийн шашны байгууллага идэвхтэй ажиллаж, монгол хүний оюун санааг эзэмших, улмаар талцуулах үйл явц эрчимжлээ. Түүхийн олон зуун жилийн асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ дэмжлэг авдаг олон шашин сүүлийн хорин жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж ирлээ.
 
 

Сэтгэгдэл (9)

Шинэчлэгдсэн огноо ( 2013-08-07, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
Тина Зердин: “Баяртай Монгол” гэж хэлэхэд гунигтай байх болно Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-07-02, Мягмар
Image 
 
Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд энэ сарын 17-27-ны өдрүүдэд хоёр орны соёлын өдрүүд Улаанбаатар хотод болж байгаа билээ. Уг үйл ажиллагаанд оролцохоор Австри улсаас удирдаач, хийлч Жожи Хаттори, хормейстер, удирдаач Жералд Верт, дуурийн найруулагч Венийн хөгжмийн их сургуулийн багш Беверли Блэнкеншип, арфа хөгжмийн багш Тина Зердин, виолончиль хөгжимчин, багш Ута Корфф зэрэг уран бүтээлчид манай оронд хүрэлцэн ирээд байгаа юм.

Ингээд Австрийн зочдын нэг Венийн консерваторийн багш, босоо ятгачин Тина Зердинтэй уулзаж ярилцсанаа сонирхуулья.

-Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Тина Зердин гэдэг. Би Славянаас ирсэн. Австрийн Венийн их сургуулийг босоо ятгачин мэргэжлээр төгссөн. Одоогоор Венийн консерваторийн багш, гоцлол босоо ятгачнаар ажиллаж байна. Жожи Хаттори бол манай консерваторийн удирдаач, харин Ута консерваторийн виолончилист байгаа юм.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-07-12, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
Ц.Оюунгэрэл: Монголыг дэлхий дахинд үлэг гүрвэлийн орон гэж мэддэг болжээ Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-06-19, Лхагва
Image 
 
ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлээс цөөн асуултад хариулт авлаа

-БНХАУ манай улсын эмээлийг Юнескогийн соёлын өвд бүртгүүлэх гэж байна гэсэн шүүмжлэл цахим хэвлэлээр багагүй явсан. Энэ тухай мэдээлэл салбарын яамны сонорт хүрсэн болов уу. Хүрсэн бол танай яам энэ асуудал хэрхэн анхаарч байна вэ?

-Энэ тухай мэдээлэл манай яаманд ирсэн. БНХАУ-аас ирээдүйд соёлын өвд бүртгүүлэх жагсаалт гээд нэлээн олон зүйлийг багтаасан жагсаалтыг 2008 онд гаргаж өгсөн юм билээ. Тэр жагсаалтад Өвөр Монголоос бүртгэгдэх соёлын өв гээд 20 гаруй соёлын өв байсан. Тэр дотор эмээл, монгол гэр, наадам гээд монголын гэж үзэж болох нэлээн олон соёлын өвийг Юнескод явуулсан байсан. Үүнийг манай иргэд нэлээд эгдүүцэж манай яаманд захидал хүргүүлсэн байгаа. Юнескогийн хувьд тухайн орных нь өргөдлөөр бүртгэдэг, цаашид бүртгүүлэх соёлын өвийн жагсаалтыг нь авдаг ийм байгууллага юм байна. Гэхдээ өргөдөл өгсөн болгоныг бүртгэнэ гэсэн үг биш.
 

Сэтгэгдэл (2)

Шинэчлэгдсэн огноо ( 2013-07-01, Даваа )
Дэлгэрэнгүйгээр...
 
Сэтгүүлч Б.Ганчимэг: Надад сэтгүүл зүйд амьдарч байгаа маань амьдрал их сонин бодол төрүүлдэг Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-06-06, Пүрэв
Image 
 
“Зуун чухал сэдэв” нэвтрүүлэгт та оролцжээ. Хүүхдийн паркийн асуудлаар бэлтгэсэн тэр нэвтрүүлэг  багагүй шүүмжлэлд өртөж байна.
-Сэтгүүлчид надад их уурлаж байгаа. Та яагаад улайн цайм төлбөртэй нэвтрүүлэгт   оролцов гэдэг асуултыг ойр тойрныхон маань их тавьж байна. Би төлбөртэй нэвтрүүлэг гэж үнэндээ мэдээгүй. Анхны удаа хүмүүс утасдаад байхаар нь дундаас нь үзсэн. Ямар ч байр суурьгүй, бараг ач холбогдолгүй зочин л харагдсан. Мэдээж бухимдсан. Маш их уур хүрсэн. Анужин руу мессеж бичсэн. Хүмүүсийн учир шалтгаантай, байр суурьтай, логиктой яриануудыг зүгээр л тасдаж тасдаж аваад нэг төсөл болгоод хэрэгтэй газар нь арилжчихаж байгаа чинь хэр ёс суртахуунтай явдал юм бэ гэж би бичсэн. Анужин төлбөртэй гэдэг нь бол худлаа шүү. Тийм юм байхгүй. Бусдаар бол би хөтлөх л үүрэгтэй. Өөр оролцоо байхгүй гэж надад хариулсан.

-Уржигдархан ETV- ээр төлбөртэй гэсэн бичигтэй цацагдаж байна лээ шүү дээ?  
-Харин сэтгүүлчдийг хэлэхээр нь үзлээ. Тийм байна. Ийм ойрхон зуурын хооронд яагаад надад тэгж хэлсэн юм бол доо. Би Анужинтай сайн танил. Нэг талаар түүнийг хэтэрхий муучилж байгаа хүмүүсийг хараад за, яахав дээ эмэгтэйчүүд л болсон хойно царайлаг сайхан бүсгүй болохоор нь давшилцгааж байгаа биз” гэж боддог юм.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-06-19, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: МАН сайхан хүний ард нуугдаж байна Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-06-06, Пүрэв
Image 
 
-Монголын өмнө нэг чухал сонголтын үе ирж байна. Удахгүй болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас та хувьдаа ямар үр дүн хүлээж байгаа бол?

-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахад урьд өмнөх сонгуулиудаас нэлээн өөр, өндөр төвшинд сонгууль болох нь уу даа гэх бодол төрж байна. Одоогоор МАН-аас дархан аварга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлээд байна. Ардчилсан нам одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүллээ. Парламентад суудалтай нөгөө эвслээс Ерөнхий сайд асан М.Энхсайханыг нэр дэвшүүлж байна. Энэ гурван нэр дэвшигч гурвуулаа Монголын ард түмэнд маш сайн танил хүмүүс байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль зүгээр нэг мэтгэлцээн, нэр төр хөөцөлдсөн явдал биш, бодлогын өрсөлдөөн болох байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хувь хүний асуудал дээр эргэлзээ бага байх юм бол үзэл баримтлалын асуудал дээрээ анхаарах боломж гарна гэсэн үг.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-06-19, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
УДБЭТ-ын балетын жүжигчин, СТА Б.Туул: Тайзан дээр гарахын өмнө бага зэргийн түгшүүрийг мэдэрдэг Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-05-31, Баасан
Image 
 
ДБЭТ-ынхан хагас зуун жилийн түүхэн  ойн баяраа өнгөрөгч  долоо хоногт тэмдэглэн өнгөрүүллээ. Өчигдөр  тус театрын уран бүтээлчид ДБЭТ-ын  шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн хүндэтгэлийн “Гала” тоглолтоо толилуулсан юм.

 ДБЭТ-тай нас чацуу  Монголын балетын урлаг  үүсч хөгжөөд мөн 50 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Монголын балетчид  дэлхийн сонгодог болон дотоодын олон сайхан балетыг тайзнаа амилуулан үзэгчдийн хүртээл болгожээ. 1955-1956 онуудад ЗХУ-ын Пермь, Ташкент хотуудад бүжгийн сургуульд элссэн бүжигчид 1962 онд төгсч ирсэн нь УДБЭТ-т үндэсний болон сонгодог бүжгийн жүжгийг дэглэн найруулах, таатай нөхцлийг бүрдүүлсэн юм.

Ингээд энэхүү урлагийн гайхамшгийг үзэгчдийн зүрх сэтгэлд хүргэж чадсан бүжигчдийн нэг болох УДБЭТ-ын балетын жүжигчин, СТА Б.Туултай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2013-06-19, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
Дэлхийн шилдэг 100 их сургуульд суралцах Монгол оюутнуудад төрөөс дэмжлэг үзүүлнэ Хэвлэ Имэйл
(5 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-05-31, Баасан
Image 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн 78 дугаар зарлиг гаргасан билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх Р.Болдоос тодруулга авав.

-       Ерөнхийлөгчийн зарлигийн гол санааг хэлж өгнө үү ?

Сүүлийн жилүүдэд манай залуучууд гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж суралцах, чанартай дээд боловсрол эзэмших хүсэл сонирхол нь улам нэмэгдэх боллоо. Энэ нь ч зүй ёсны хэрэг. Гэвч тэдгээр залуусын ихэнхид нь сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа шууд төлөх мөнгө санхүүгийн боломж бололцоо хомс байна.

Иймээс энэ байдлыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж зарлигаа гаргалаа. Уг зарлигийн асуудал энэ оны эхнээс яригдаж бэлтгэгдсэн юм.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-06-19, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
Д.Ганцэцэг: Эх хүн үрдээ гомдож чаддаггүй Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-05-31, Баасан
Image 
 
УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэгийг “Миний ээж” булангийнхаа хойморт урилаа. Маргааш хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн баяр болно. Тиймээс жүжигчин бүсгүйтэй хүүхэд насны гэгээн дурсамж болон ээжийнх нь тухай ярилцсан юм.

-Маргааш хүүхдийн баярын өдөр. Ярилцлагаа таны хүүхэд насны гэгээн дурсамжаас эхэлье?

-Танай сониноор дамжуулаад Монголынхоо бүх хүүхдүүдэд баярын мэнд хүргэе. Бага байхад хамгийн сайхан баярын нэг хүүхдийн баяр байлаа. Тэр өдөр хамгийн ганган хувцсаа өмсөөд гэр бүлээрээ паркаар зугаалдаг байсан. Одоо бодоход үнэхээр сайхан санагдаж байна. Ээж, аавдаа хөтлүүлээд, ах, эгч, дүүтэйгээ дурсамж дүүрэн өнгөрөөдөг байж. Гоё цаасан ууттай бэлэг аваад л. Болдог бол эргээд ганцхан удаа хүүхэд насандаа очихсон.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-06-06, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Ч.Мөнхшүр: Монголын сонгодог урлагийн академик театр дэлхийд алдаршиж эхлээд байна Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-05-19, Ням
Image 
 
Өнөөдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 50 насны ой тохиож байна. 1963 оны энэ өдөр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар анх хөшгөө нээж байсан ДБЭТ-ын уран бүтээлчид өчигдөр улаан хивсэн дээгүүр алхан баярын үйл ажиллагаагаа нээсэн. Энэ үеэр Монголын Кармен гэгддэг Ардын жүжигчин Ч.Мөнхшүртэй цөөн хором ярилцлаа. 

Энэ театртай ажил амьдралаа анх холбосон, урлагт зүтгэж ирсэн он жилүүдээ эргэн дурсахад?
Урлагийн салбарт нийт 40 гаруй жил, энэ театрт 32 жил ажиллажээ. Амьдралын их хугацаа шүү дээ. Ийм л замыг туулжээ. Би энэ мэргэжилдээ хайртай. Сонгодог урлагийн академик театрын алтан тайзтай миний амьдрал 1981 оноос холбогдсон. Урьд нь Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллаж байлаа.

Анхны гэсэн тодотголтой бүхэн амттай, сэтгэлд тодхон үлддэг. Таны анхны уран бүтээл ямар сэтгэгдэл үлдээж байв?
Тийм шүү, анхны уран бүтээл амттай байдаг. ОХУ-ын Санкт-Петербург хотын Хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирсэн жилдээ 1983 онд  М.Кобалийн “Чоно ба долоон ишиг” хүүхдийн дуурийн эх ямааны дүрд дуулж байлаа. Энэ дуурь миний хамгийн анхны дуурь юм. 30 жилийн хугацаанд нийт 40 гаруй дуурьд үндсэн, туслах бөгөөд гоцлол дүрд тогложээ.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-05-31, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
Б.Батчулуун: Би төгөлдөр хууртайгаа бол хаана ч... Хэвлэ Имэйл
(5 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-05-08, Лхагва
Image 
 
Амьд хөгжим сонир­хогч залуусын удтал хүлээ­сэн “Үүлэн үст” цомгийн баяр саяхан болсон. Бэлэн болс­ноо­соо хойш зургаан са­рын турш хүлээлт үүсгэ­сэн энэ цомгийн бүх дуу­ны хөгж­мийг “Никитон”  хамтла­гийн ахлагч олны нэрлэж заншсанаар Бачка зохиож, дуулжээ. Төгөл­дөр хуур, хийл, морин хий­лийн тансаг аялгууг шингээсэн энэ бү­тээ­­лүү­дийн шүлгийг “Нис­ва­нис” хамтлагийн ахл­агч Л.Энх-Амгалан, Г.Сэр-Одын нэ­рэм­жит шагналт О.Цэнд-Аюуш, дуучин П.Хэрлэн нар зохиосон юм. Цом­гийн дизайныг “Onn & off” продакшн хийсэн байна.  “Никитон” хамтлагийн ахлагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, дуучин Б.Бат­чулуунтай хийсэн ярилц­ла­гыг уншигч  танаа  хүргэж байна.

-Таны шинэ цомог их удаан хүлээлгэлээ?

-Маш олон хүний сэт­гэл, хөдөлмөр шингэсэн цомгоо та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. “Нандин шүтээн” цомгоо гаргаснаасаа хойш зур­гаан жилийн дараа “Үүлэн үст” цомгоо гаргаж байна.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-05-16, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 71 - 80 - 296

Сэтгэгдэлүүд

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Билгийн тооллын шинийн нэгэнд мөр гаргах зүг
:( :( :( :( :( RT :cry :cry :? :? :x :sigh :zzz :eek :upset
2017 02 26/ 05:45 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
Hi bi 4 huuhedtei manai nuhur uur huuhentei bolood tegeed barigdchaad dahij tegehgui geed amlalt ugd...
2017 02 24/ 15:09 цааш...

Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа...
Mongol orniig mini BID avrah ym shu Dee! Hari orond l shingej bolgue!!!!
2017 02 22/ 02:49 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг