Фото Агшин


la_cultday_2011_shinee_069

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 1 зочин холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Нийтлэлүүд
Л.Болд: Дипломат албанд шинэчлэл хийхээр ажиллаж байна Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-05-08, Лхагва
Image 
 
Гадаад харилцааны сайд Л.Болд болон тус яамны холбогдох албаныхан өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Л.Болд “Дэлхий дахины даяаршил улам бүр тэлж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи үсрэнгүй хөгжиж, улс хоорондын харилцаа өргөжиж буй өнөө үед гадаад бодлого улс орны хувьд амин чухал асуудал. ГХЯ-наас Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гадаад харилцааны зорилтууд, НҮБ, түүний системийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэх, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын үүргийг нэр төртэй гүйцэтгэх болон бусад зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарал тавин ажиллаж байна.

Мөн дипломат албанд хэд хэдэн дорвитой өөрчлөлт, шинэчлэлийг хийхээр төлөвлөн ажиллаж  байгаа. Тухайлбал, дипломат үйл ажиллагааг монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэндээ хүрч үйлчлэхэд чиглүүлж байна.

Үүнтэй холбоотойгоор гадаад бодлого, дипломат үйл ажиллагааг бид тодорхой, бодитой болгох ёстой гэж үзэж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, гадаад бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний гол утга учир нь Монгол Улс, монгол хүнд ямар үр ашигтай байх гэсэн шалгуурт оршино. Өөрөөр хэлбэл, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт зэрэг эдийн засгийн гадаад харилцаа төдийгүй улс төрийн гадаад харилцаа, шинжлэх ухаан, технологийн гадаад харилцаа, соёл хүмүүнлэгийн гадаад харилцаа энэ бүгд Монгол Улсын хөгжил дэвшил, монгол хүний сайн сайхныг хангахад бүрэн чиглэгдэх учиртай”-г онцолсон юм.
 
Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөв.

-Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд тухайн улсад эх орныг нь төлөөлөн үйл ажиллагаа явуулж буй ЭСЯ, консулын газруудад иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлдэг. Энэ асуудалд яамны зүгээс хэр анхаарал хандуулж ажиллаж байна вэ?

-Иргэдийн санал, гомдлыг боломжтой гэсэн бүх сувгаар хүлээн авч, шийдвэрлэхийг зорьж ажиллаж байна.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-05-16, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Цахиагийн Арсландорж: Энгийн даруу амьдарч ирлээ Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-05-08, Лхагва

Image 

-Дүүгээсээ болоод ажилгүй болж байснаас биш ажилтай болж байсан минь үгүй- 



Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзах үедээ ах дүүсээсээ төрийн албанд ажилладаг хүн үгүй, төрийн ажлыг шударга хийж, ачаа хөнгөн явах үүднээс анхнаасаа ч тэдэндээ энэ тухай хэлж байснаа тодотгоод сүүлд ажилд томилогдсон ахыгаа ч энэ шалтгаанаар ажлаас нь татгалзуулснаа олонд дэлгэсэн билээ. Энэ уулзалтын дараа тус танхимд сууж байсан түүний ах Ц.Арсландоржоос ярилцлага авахыг хүсэхэд “Би ч юугаа ярихав” гэж эхэндээ цааргалсан ч зөвшөөрсөн юм. Төрийн тэргүүний төрсөн ах Цахиагийн Арсландоржтой ярилцсанаа хүргэж байна.

-Таныг нэг хэсэг Нийслэлийн шинэ удирдлагын бүрэлдэхүүнд орлоо гэж хэвлэлээр бичиж байсан ч удалгүй ажлаа өгсөн дуулдсан. Та яг ямар албан тушаал дээр томилогдсон байсан юм бэ?
-Би өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн шийдвэрээр Улаанбаатар хотын Зам засвар, ашиглалтын компанийн даргаар томилогдож очоод нэг сар орчим ажиллаад ажлаа өгсөн дөө.

-Таныг Ерөнхийлөгчийн ах болохоор ажилд авсан гэж ойлгох хүмүүс байсан байх. Танд энэ албан дээр ажиллах саналыг хэн тавьсан бэ?

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл надад энэ ажлыг хийгээч, хамтарч ажиллаач гэсэн санал тавихад дүүгийн минь нэрээр ажил өгч байна гэж би бодоогүй ээ. Харин миний энэ салбарт мэдэх туршлага, мэдлэгийг маань хэрэглэхээр санал тавьж байна гэж бодсон. Надад ч тэгж хэлсэн.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-05-16, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Дээрхийн гэгээнтэнд бараалхсан тэмдэглэл Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-05-08, Лхагва
Image 
 
Дөч давсан хэмийн халуунд хөглөрөн нозоорох Энэтхэг орон халуун там мэт. Нөгөө үлгэр туульс, дуу, шүлэг, уран зохиолд дүрслэгдээд байдаг ариун Жагарын талаарх бидний ойлголт ангид аж. Тэр хот, суурин, тосгод нь навсархай, балархай, эмх цэгц гэж үгүй. Орчноор нэг зүс гундуу, бие хатангир хүмүүс, мал амьтан, машин техниктэйгээ холилдон зүг чиггүй язганах. Амьсгалах агаар нь хүртэл шал өмхий, олны хөлөөр босох тоос шороо, хир буртаг, хүн малын ялгадасны тамтаггүй үнэр дотор муухайруулж, давчдуулсан юутай бохир. Зүйрлэвээс Энэтхэг орон уранхай ноолорхой хувцастай, өлөн зэлмэн, ногоон жур зам татуулсан баахан хүүхэд, нялхаст даруулаад, үүд хоймор нь үл ялгагдах, эзэн, эзэгтэй нь арчаагүй, ажилгүй зутранги , амьжиргаа дорой айл мэт ээ. Харахаас нүд далдирч, харц буруулам эрэмдэг зэрэмдэг гуйлагчин түүлэгчид хаана ч явсан сүг сүүдэр мэт энд тэндээс гарч ирэн дагаад, юм шалж нэхээд үл салах нь зовлонтой. Амьсгалах агаар, уух ус, идэх хоол, сэрүүцүүлэх ундаа нь хүртэл халуунаар хачирлагдсан Энэтхэг ороон гэж.

Тэрбум хүний бохир, нас барагсдын чандраар урсах Ганга мөрөн, ядуу, баяны ялгаа, гэмт хэрэг, бохир завааны туйл болсон энэ улсыг яагаад бид ариун дагшин хэмээн нэрлэдгийн учир үл ойлгогдоно. Бурхан мэндэлсэн “ариун” Жагарын орны тухай өөрт төрсөн сэтгэгдлийг ийн оршил болгоод үргэлжлийг хожим өгүүлэхээр хойш тавихын учир бий. Бид Дарамсалаг зорин урт бөгөөд зүдэргээтэй замыг эвхэн довтолгоно.
 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2013-05-16, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
П.Дэлгэрбаяр: Бурхантай ч хувь заяагаа үл солино Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-04-26, Баасан
Image 
 
Монголд кино урлаг эрчимтэй хөгжиж байна. Төрөл бүрийн жанрын кинонууд шил шилээ даран гарч, олон ангит кино ч ТВ-үүдийн моод боллоо.  Өнгөрсөн долоо хоногт залуусын хайр дурлал, мөнгө, нөхөрлөлийн тухай сонирхолтойгоор өгүүлсэн нэгэн кино нээлтээ хийсэн юм. “LVA entertainment”-ийн бүтээл “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны киноны ерөнхий найруулагч, “Absolute Pictures”-ын найруулагч, кино зохиолч П.Дэлгэрбаяртай ярилцлаа.

Шинэ кино тань ямар онцлогтой вэ?

Монголд хийгдэж байгаагүй мистери жанрын мистери романс  кино болсон. Зохиолоосоо эхлээд онцлогтой. Дэлхий даяар мистери киног хамгийн хүнд төрөл жанр гэж  үздэг. Учир нь мистери жанрын кино хийхэд тухайн кино бүтээгчээс маш их чадвар шаарддаг. Нөгөө талаар үзэгчдэд оньсого таалгах мэт олон үйл явдлыг нууж, дараа нь тайллаар нь үзүүлнэ. Харин техникийн түвшинд бусад кино шиг стандарттай.  “Никитон” хамтлагийн Баачка ах маань киноны хөгжмийг зохиосныг дурдахгүй өнгөрч болохгүй. Баачка ахын бие дааж хийсэн киноны анхны хөгжим юм. “Никитон” хамтлагийнхан  бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон гэдэг утгаараа ямархуу хөгжимтэй кино гэдэг нь харагдана.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-05-08, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
Монголын хамгийн намхан эмэгтэйтэй ярилцлаа Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-04-26, Баасан
Image 
 
Уншигч танд нэ­гэн сонирхолтой хүнийг танилцуулъя. Жүрмэдийн Ичинхорлоо гэдэг,  Мон­го­лын хамгийн намхан эмэгтэй. Түүний өндөр анх 90 см байсан бол нас нь хэ­вийхийн хэрээр жижгэрсээр 65 см болжээ.

63 настай тэрээр Дор­нод аймгийн Чойбалсан хотод амьдарч байна. Түүн­тэй хөөрөлдөхөөр Чой­балсанд очоод зовох юмгүй олж уулзсан. Нут­гийнхан нь “Тарваган хүн үү” хэмээн гэрийнх нь хаягийг түүртэлгүйгээр хэлж өглөө. Ингээд илүүц зүйл нуршилгүйгээр түүн­тэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

-Сайхан хаваржиж бай­на уу, та?

-Өө, сайхаан. Охин минь чи сайхан хаваржиж байна уу.

-Өнтэй сайхан хавар­жиж байна. Таныг төвөггүй олж ирлээ дээ?

-Тэгнэ, тэгнэ. Манай аймгийнхан чинь “Тарва­ган Ичинхорлоо” гэхээр андахгүй шүү дээ. Бараг худалч хүнд орон нутаг­таа “од” нь юм уу даа. Харин чи азтай охин байна. Би чинь сумын төв дээр бараг байдаггүй. Голдуу хөдөө мал дээр байдаг. Ойрноос сургуу­лийн хүүхдүүдийг харах үүрэгтэй ирээд байгаа нь энэ.
 

Сэтгэгдэл (3)

Шинэчлэгдсэн огноо ( 2013-05-08, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
Н.Онон: Алхаж байгаа юм чинь алдахгүй яах юм бэ Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-04-18, Пүрэв
Image 
 
"Хүмүүс" буландаа хошин урлагийн дунд үеийн төлөөлөл болох “Х-ТҮЦ” продакшны захирал, СТА жүжигчин Н.Ононг урьж, ярилцлаа. Хүүхэд болон эмэгтэйчүүдийн дүрийг чадварлаг бүтээдэг энэ эрхэмд монголчууд дэндүү хайртай. Тиймээс энэ удаагийн дугаарынхаа хүндтэй зочноор түүнийг онцолсон юм.


-Та аль нутгийн хүн бэ гээд ярилцлагаа эхэлбэл дэндүү хуучинсаг үзэлтэй санагдах болов уу?

-Үгүй ээ. Би Улаанбаатар хотод төрсөн. Гарал угсаа маань Хэнтий аймгийн Бат-Ширээт сумын Онон гурван харуулынх. Бат-Ширээт сум хилийн залгаа шүү дээ. Манай өвөг эцэг маань харуул занги.  Дараагийн үе нь  лам  хүмүүс байсан.

-Сүүлийн үед удам судар, ургийн бичиг хөтлөхийг чухалчилдаг болж. Харин таны хувьд өвөг дээдсээ хэр мэддэг вэ?

-Нэг их олон үеэ мэдэхгүй. Өөрөөсөө дээшээ гурван үеэ л мэддэг. Манайхан ургийн бичиг хөтөлдөггүй. Энэ бол том эмгэнэл шүү. Гэтэл ах дүү нар маань модны мөчир шиг салбарласан байгаа.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-04-23, Мягмар )
Дэлгэрэнгүйгээр...
 
Б.Өлзийбат: Бааварыг гал гаргах хэрэгсэл авч орсон байж болзошгүй гэж сэжиглэж байгаа Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-04-04, Пүрэв
Image 
 
ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид  хоригдож байсан “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар камер дотроо галд өртөн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдэн биеийн байдал нь хүнд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг хэрэгтэй холбоотойгоор ар гэрийнхэн нь өчигдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд гомдол гаргасан юм. Тэдний хэлснээр  гал гарах үед Баавар “Гал гарч байна, амь авраарай” хэмээн  15-20 орчим минут аврал эрэн орилсон ч хорих ангийнхан ямар ч тусламж үзүүлээгүй гэнэ. Мөн “Дижитал” хамтлагийн зүгээс бусдын нөлөөнөөс болж эрүүл мэндийн хүнд байдалд орсонд харамсаж байгаагаа илэрхийлээд  хэргийн буруутанг олоход чадах бүхнээрээ зүтгэхээ мэдэгджээ.

Түүнчлэн facebook, twitter хуудсанд залуус нэгдэж Бааварын түлэгдсэн асуудлыг шударгаар шийдэж, буруутныг тогтоох хэрэгтэй хэмээн шаардсаар буй. Энэ мэтээр Бааварт тохиолдсон эмгэнэлт явдал олон нийтийн анхаарлын төвд байна. Харин ШШГЕГ-аас “Баавар өөрийгөө шатаахыг завдсан байж болзошгүй” гэсэн товч мэдээлэл өгсөн  бол Баавар “Цахилгааны гэмтлээс гарсан галаас болж өнөөдөр би ийм байдалтай байна” хэмээн мэдэгдсэн. Ийнхүү хоёр талаас  өөр өөр тайлбар хийж байгаа нь олныг төөрөгдүүлж байна.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-04-12, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
Дорнодын түймрээс амьд үлдсэн А.Болорсүхийнд зочиллоо Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-04-04, Пүрэв
Image 
 
Энэ удаагийн “Амьд­ралын тойрог”-ийг алс хязгаар Дорнод аймгаас бэлтгэлээ. Хээрийн түй­мэр унтраахаар яваад журмын гурван нөхрөө алдаж, өөрөө үхлийн ир­мэгт тулаад буцсан Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч, дэд ахлагч А.Болорсүхтэй уул­заж ярилцахаар зүүн хяз­гаарыг зорьсон нь энэ. Дорнод аймаг нь нийс­лэлээс 700 гаруй километр зайтай. Хэнтий аймгаас цааш зам муутай ч зам харгуй, учрах саад бэрх­шээл, жиндүү хүйтэн өдөр төдийлөн сонин биш. Эх орныхоо төлөө эрүүл мэн­дээ зориулсан энх цагийн эгэл баатар за­луутай ярил­цана гэдэг нь харин сонин байлаа.

Түү­ний хатан зориг, бай­гуул­сан гавьяаны та­лаар за­мын нөхөдтэйгээ хөө­рөлдсөөр гэгээ тас­рахын алдад Чойбалсан хотод хүрлээ. А.Болор­сүхийнх саяхан буурь сэлгэжээ. Онцгой байд­лын хэлтсийн эрэн хайх салбарын даргынх нь зааж өгснөөр шинэхэн баригд­сан орон сууцанд нүүж орсон сураг сонстов.

Заасан хаягаар нь давхиад очлоо. Хаалгыг 30 нас шүргэж яваа гэмээр нүдээрээ инээсэн бүсгүй тайлж өгч байна. Бодвоос нийтлэлийн баатар А.Бо­лорсүхийн хань бололтой юм. Хаалгаар орж амжаагүй байхад л дэрсхэн хүү, охин хоёр “Хэн бэ, ээж ээ” хэмээн гүйж ирэхэд тэдний араас нүүрээрээ их хэмжээгээр түлэгдсэн туранхай бор залуу ирсэн нь А.Болорсүх ажээ.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-04-12, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
Д.Тунгалаг: Дэлхийн брэндийн хэмжээнд дүйцэхүйц жинсэн өмдийг хийж өгч чадна Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-03-18, Даваа
Image 
 
Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Монгол орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргахын төлөө ажиллаж, хөдөлмөрлөж яваа “Urban jeans” үйлдвэрийн ерөнхий захирал Д.Тунгалагтай уулзаж ярилцсан юм.  Анх 2009 онд үйлдвэрээ нээж, эдүгээ 4 дэх жилдээ Монголын залуучуудаа зориулан жэнсэн өмдийг хүн бүрийн хэмжээ, загвараар хийж өгдгөөрөө дахин давтагдашгүй, Монгол брэнд гэдгийг онцолсон юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

-“Urban jeans” үйлдвэр хэзээ байгуулагдсан бэ?Яагаад анх ийм санаа төрөх болов?
Би Англид арван жил амьдрах хугацаандаа Монголдоо очоод ямар нэгэн зүйл хийхийг хүссэн. Ер нь бага байхдаа яагаад жинсэн хувцсыг Монголчууд өөрсдөө хийж болдоггүй юм бол гэсэн бодолтой явдаг байсан л даа. Тэгээд  дүүтэйгээ хамт жинсний  үйлдвэр байгууллахаар 2009 оноос эхэлж, 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.  Манайхаас өмнө Хятадын хөрөнгө оруулалттай Монгол ажилчидтай үйлдвэр байсан.
 
-“Urban” гэх нэрийнхээ талаар ярьвал.Яагаад заавал ийм нэр өгөх болов?

“Urban”гэдэг чинь өөрөө хотын гэсэн үг. Анхандаа Монгол нэр өгье гэж бодсон л доо. Гэхдээ ирээдүйд олон улсад гаргах зорилгоор нэрлэсэн гэхэд болно .Ерөнхийдөө цаашдаа жинсэндээ монгол шинжийг агуулсан загварыг бий болгох талаар ажиллаж байна.  Жишээ нь хүрээ жинс ч юм уу, Монголыг илтгэн  харуулсан өмд хийхийг зорьж байгаа. Монгол шинж төрхийг харуулна гэдэг дэлхийд монгол брэнд болж гарах нэг том алхам болох юм.
 
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-03-24, Ням )
Дэлгэрэнгүйгээр...
 
ММ агентлагийн захирал, сэтгүүлч С.Батзаяа: Нэг эмэгтэй саяхан намайг зэмлэсэн.. Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2013-03-18, Даваа
Image 
 
Үндэсний сэтгүүлзүй үүссэн түүхт 100 жилийн ойн баяр, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан энэ удаагийн “Бидний бахархал” буландаа сэтгүүлзүйн салбарт өөрийн хувь нэмрээ оруулж, амжилттай яваа чадварлаг сэтгүүлч  бүсгүйг урьж оролцууллаа. Ингээд уншигч та  бүхэндээ ММ агентлагийн захирал  С.Батзаяатай хийсэн ярилцлагаа толилуулъя.
 
-Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн Монголд үндэсний сэтгүүлзүй үүссэн түүхт 100 жилийн ойн мэндийг давхар хүргэж байна. Та сэтгүүлзүйн салбарт амжилттай яваа эмэгтэй сэтгүүлчдийн нэг. Чухам яагаад сэтгүүлч гэдэг мэргэжлийг сонгох болсон талаар яриагаа эхлэх үү?

Баярлалаа. Эхлээд телевизийн хөтлөгч болно гэж боддог байлаа. Уншиж сурсан цагаасаа л толины өмнө сууж байгаад сонины мэдээг чанга дуугаар уншдаг байсан. Сүүлд оюутан болчихоод хүртэл ванны өрөөг түгжиж байгаад толины өмнө нөгөө л мэдээ уншдаг хэвээрээ байсан. Яагаад ч юм жүжигчин хүн л телевизийн хөтлөгч болдог байх гэж бодоод 10-р анги төгсөх жилээ   СУИС-ийн кино драмд шалгалт өглөө. Тэр үед  манай аймагт ирсэн жүжигчний ангийн 2 хуваарь дээр 100 орчим хүүхэд өрсөлдөөд сүүлийн шатанд хамгийн өндөр оноотой хүүхдүүдийн нэг нь би байсан болохоор өөртөө итгэлтэй байлаа. Гэтэл тэнцээгүй. Сүүлд нь Ардын жүжигчин Гантөмөр гуай надад “Танай ээж аавын хүсэлтээр чамайг тэнцүүлээгүй юм шүү” гэж хэлсэн.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2013-03-24, Ням )
Дэлгэрэнгүйгээр...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 81 - 90 - 296

Сэтгэгдэлүүд

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэнд: Мөөгөнцөр
13 nastai ohin moogontsordoj bolhu
2017 11 06/ 07:37 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Yasan saikhan zavtai tsagtai khumuus ve
2017 09 26/ 17:16 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Билгийн тооллын шинийн нэгэнд мөр гаргах зүг
:( :( :( :( :( RT :cry :cry :? :? :x :sigh :zzz :eek :upset
2017 02 26/ 05:45 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг