Үхэ
07
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

2123382797_2b811a71d1_b

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 36 зочид ба 1 гишүүн холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Ярилцлага
Ц.САРАНТУЯА: АМЕРИК САЙХАН, ТЭГЭХДЭЭ ДИВААЖИН ГЭХ НЬ ХААШАА ЮМ Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-01-26, Пүрэв
 Image
 
Шинэ он гаруут интернэтээр ярилцсан зочин маань алсын Америкт суугаа, телевизийн нэрт сэтгүүлч Ц.Сарантуяа.Нэгэн цагт үндэсний телевизийн эфирийг эзэгнэж,улс төр,нийгмийн хурц хурц асуудлыг хөндсөн нэвтрүүлгүүдээрээ олныг шуугиулж явсан дайчин бүсгүй.Бас дэлхийн олон улс орноос цуврал сурвалжлагууд үзүүлж,мэдлэг мэргэжлээрээ цойлж явсан нэгэн.

АНУ дахь Монгол Телевизийн захирал, Монгол эмэгтэйчүүдийн "Соёл" холбооны тэргүүн, Олон улсын сэтгүүлч Цэдэвсүрэнгийн Сарантуяатай ярилцлаа.
 
Сараа захирал хүний нутагт ямар их удаж байна вэ? Аяны богцоо хэр дүүргэж явна вэ?Бид гэр бүлээрээ АНУ-д амьдраад 11 дэх жил рүүгээ орж байна.Монгол Улсын иргэн,Америкт түр оршин суугч гэж харьяаллаа тодорхойльё.Цагаач бол биш.Энэ үгэнд нэг л дасдаггүй юм.Харласан,харлаагүй нь хамаагүй эндхийн монголчуудыг АНУ-д түр оршин сууж байгаа гадаадын иргэд гэх нь зүйтэй байх.Анх биднийг ирэхэд албан бус тоогоор монголчууд АНУ-д 5 мянга гарсан гэж байсан.Одоо бол 20 мянга хол давсан байгаа.Сүүлийн үед хүмүүс нутаг буцах нь олширлоо.
 

Сэтгэгдэл (4)

Шинэчлэгдсэн огноо ( 2012-02-03, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
Э.Энхдаваа: БИ МӨРӨӨДЛИЙН АЖЛАА ХИЙЖ ЯВНА Хэвлэ Имэйл
(5 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-01-17, Мягмар
Image 
 
Монгол залуус дэлхийн томоохон компаниудад ажиллаж байгаа тухай дуулаад бид гайхан шагшрахаа хэдийнэ больжээ. Боловсролтой, мэдлэгтэй, чадалтай монгол хөвгүүд дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо нэрийг гарган бусадтай эн тэнцүүхэн өрсөлдөж байна. Монголын гэгээ болсон ийм залуусаараа бид бахархах учиртай юм. Энэ залууг Эрдэнэдалайн Энхдаваа гэдэг. Япон улсын Нагоя хотод ажиллаж амьдардаг. Манайд хаа сайгүй элбэг Corolla, RAV4-өөс өгсүүлээд “томчууд”-ын чамирхан унадаг Land cruiser-үүд болон Lexus IS, Lexus GS, Lexus CT200 зэрэг “Тоёота”-гийн нэр нүүр болсон ганган хүлгүүдийг үйлдвэрлэхэд тэрбээр гар бие оролцсон. “Тоёота” корпорацид ажилладаг монгол залуутай саяхны нэг өдөр чаатаар ярилцсанаа танд хүргэе.
 

Сэтгэгдэл (2)

Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-26, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Дуранд буусан Монгол ахуй Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-01-12, Пүрэв
Image 
 
Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээлтээ хийж байна. Энэ бол авьяаслаг гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн Монгол орныг тойрон аялахдаа хальснаа буулгасан шилдэг гэрэл зургийн “Хөх тэнгэрийн орон“ үзэсгэлэн юм. Г.Ган-Өлзий өнгөрсөн оны тавдугаар сараас есдүгээр хүртэлх хугацаанд 21 аймгийн нутгаар аялж, 25 мянган км зам туулжээ. Түүнийг үзэсгэлэндээ бэлдэж байхад нь очиж уулзсан юм.

-Үзэсгэлэндээ зориулж хэчнээн зураг сонгов?

-Яг үүнийг л үзүүлчих юмсан гээд дэлгэе гэхээр 300 гаруй гэрэл зураг болчихоод байгаа юм аа. Тэгтэл үзэсгэлэнгийн зааландаа багтаагаад 300 зураг тавих гэхээр зургуудаа хэтэрхий жижгээр хэвлэж таарах гээд. 300 ширхэг жижиг зураг үзэх гээд явах нь хүнд төвөгтэй шүү дээ. Тийм болохоор эхний ээлжинд таллаад, том жижиг гэрэл зургуудаа хослуулаад харуулбал хожим үлдсэн зургийг нь үзэх боломж гарах байлгүй гэж бодоод л сууж байна даа.

-Дөрвөн сар аялахдаа хэдэн зураг дарсан бол. Дунджаар. Тоо гаргасан уу?

-Яг дарсан зургуудаа тооцох юм бол 500GB багтаамжтай гурван хард диск дүүрсэн. Нэг зургийн буюу обьектийн ард 50-100 зураг дарагддаг. Би аяллынхаа явцад 500 гаруй газар очиж, олон зуун хүнтэй уулзсан. Ер нь баримжаалахад 30-аад мянган зураг байгаа байх аа. Үүнээс нэг зургаа нэг бүтэгдэхүүн гэж тооцвол 1000-гаад зураг гарах болов уу.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-18, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
Б.Навчаа: Би өөрийгөө үнэтэй жүжигчин гэж боддог Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-01-10, Мягмар
Image 
 
СТА, жүжигчин Б.Навчаатай ярилцлаа.

-Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Шинэ жилээ хэрхэн тэмдэглэв?

-31-нд гэртээ он гаргасан. Би ер нь гэртээ он гаргадаг уламжлалтай. Ямар ч ажилтай байсан цаг зав гаргаж, зохицуулж байгаад гэртээ шинэ оноо угтдаг юм.

-Та дандаа туслах дүрд тоглоод байгаа харагддаг. Энэ таны онцлог уу?
-Гол гэхээр киноны 80 хувийн турш гарахыг хэлээд байх шиг байгаа юм. Жишээ нь, "Помогите нам" киноны дүрүүд бүгд гол шүү дээ. Задлаад үзэх юм бол. Гэхдээ кинон дээр бүх дүрээ барих биш, нэг дүр дээр эргэлдүүлдэг. "Помогите нам" дээр бол жүжигчин Амбийг голлож харуулдаг. Тэр хүн гал тэрэг салгаснаас эхлээд бүх болохгүй, бүтэхгүй зүйл эхэлдэг. Гэхдээ гол дүрийг тодорхойлохын тулд туслах байдаг юм. Тэгэхээр туслах дүр гэдэг хамгийн чухал. Кинонд гол дүр бүтээх нь чухал биш. Гол дүрийг туслах дүрүүд бүтээж, зурж өгдөг юм. Тийм болохоор маш их хариуцлага шаардсан ажил. Тиймээс туслах дүрийн жижигхэн үйлдлээр киноны утга санааг илэрхийлж чадах жүжигчин түүнд тоглох хэрэгтэй байдаг юм.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-17, Мягмар )
Дэлгэрэнгүйгээр...
 
Риана: Крисийг уучлахгүй чигээрээ амьдарна Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-12-26, Даваа
Image 
 
АНУ-ын поп дуучин, энэ оны хамгийн хөдөлмөрч уран бутээлчээр шалгараад буй Риана “ABC” сувагт ярилцлага өгчээ. Тэрбээр стильдээ үнэнч байхаа амлаагүй бөгөөд 80-аад оны “Битльз” хэв маяг ирэх оноос сонгох төлөвтэй буйгаа ярьсан нь фэнүүдэд нь гэнэтийн бэлэг болж чаджээ.

-Энэ оны шилдэг хөдөлмөрч уран бүтээлчээр шалгарсанд тань баяр хүргэе. Тэгэхээр Рианагийн уран бүтээлүүд ямар учраас ийм богино хугацаанд олонд хүрдэг юм бол оо?
 
-Баярлалаа. Мэдээж их холоос ирээгүй болохоор хүмүүс Рианагийн гадаад үзэмжийг сонжиж хараагүй. Харин хоолойны минь чадвар, дуулах хүсэл эрмэлзлээс үүдэж уран бүтээлийн олз ихтэй байдаг гэж боддог.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2011-12-30, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
Ч.ЦЭВЭЭНПҮРЭВ: ИРЭХ ЖИЛ ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ТОГЛОНО Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-12-16, Баасан

Image 

Хилийн чанадад Монголынхоо нэрийг гаргаж яваа цөөн хүний нэг бол боксчин Ч.Цэвээнпүрэв. “Монголын дайчин” маань сар гаруйн өмнө Англид болсон нэгэн том тэмцээнд түрүүлж, улсаа сурталчлаад авсныг уншигчид санаж байгаа байх. Мөн тэрбээр бокс тоглохын хажуугаар мэргэжлийн рингэнд хөл тавих залууст туслах зорилгоор “Шинэ үеийн Монголын мэргэжлийн боксын холбоо”-г байгуулжээ. Энэ холбооных нь тухай болон боксын рингэнд хийсэн тоглолтуудынх нь талаар түүнтэй ярилцсан юм.

 -Яагаад холбоо байгуулахаар шийдсэн юм бэ? Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах бол?

-Холбооны маань гол зорилго нь Монголд мэргэжлийн боксыг хөгжүүлэх, хүүхэд залуусын бие бялдрыг чийрэгжүүлэхэд чиглэсэн. Мэргэжлийн бокс бол дэлхийд маш том бизнес болтлоо хөгжсөн, сая сая үзэгчдийг байлдан дагуулсан спорт. Харин энэ спорт Монголд хөгжөөгүйтэй адилхан болчихоод байна. Энэ нь гадаад харилцаатай холбоотой. Одоо Монголын сайн тамирчид өөр орны нэрийн өмнөөс тулалдаж байна. Харин бид холбоогоо үйл ажиллагаанд оруулаад, тоглолтуудыг өөрсдөө зохион байгуулвал манай шилдэг охид, хөвгүүд гадны иргэн бололгүйгээр, Монголынхоо өмнөөс тэмцээнд орох боломж нь нээгдэх юм. Холбоо маань эхний ээлжинд Монгол туургатны тамирчдаа хамруулах болно.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2011-12-23, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
Т.Ганболд: Нэг өглөө л би Монголын хамгийн их өртэй хүн болчихсон Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-12-06, Мягмар
Image 
 
Илэн далангүй яриа” буландаа “Алтан дорнод Монгол” группийн ерөнхий захирал Т.Ганболдыг урилаа.
 
Овог нэр Тордайн Ганболд

 

Төрсөн он, сар, өдөр 1971.06.06

Төгссөн сургууль Гадаад хэлний дээд сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль

Мэргэжил Санхүү, эдийн засагч

Ам бүл 5

Хообий Бизнес төлөвлөгөө боловсруулж, зургийг нь зурах

-Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн даргын албыг авсны дараахан зургийг чинь харж байсан. Таныг ийм залуу хүн гэж бодсонгүй?

-Овор багатай байх нь давуу тал уу, сул тал уу гэдэгт эргэлзэх л юм байна шүү. Ихэнх тохиолдолд сул тал болох юм. Яам, тамгын газрын 30 хүрээгүй залуучууд загначих гээд л. Жаахан дуугаа өндөрсгөөд, ихэмсэг, намбатай дүр үзүүлэх ёстой юм шиг байна лээ. Зарим нь бацаан гэнэ. (инээв) Би дөчин настай.

 

Сэтгэгдэл (6)

Шинэчлэгдсэн огноо ( 2011-12-12, Даваа )
Дэлгэрэнгүйгээр...
 
Д.Дорждулам: Эр хүн ямар ч үед бүсгүй хүний гарыг хардаг юм Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-12-06, Мягмар
Image 
 
Уншигч- сурвалжлагч"-аар гавьяат жүжигчин Т.Ариунаа ажиллаж, ахмад сэтгүүлч Д.Дорждулам гуайтай ярилцлаа.

-Сайн байна уу, та. Сайхан хаваржиж байна уу?

-Сайн , сайн байна уу. Баярын өдөрт зориулсан ярилцлагад бид хоёр оролцох болжээ.

-Энэ цаг үед тань шиг хүний үг, сургаал хэрэгтэй гэж бодоод би таныг сонгосон юм.

-Баярлалаа. Уран бүтээл өндөр биз дээ. Би танай аавыг их сайн таньдаг байлаа. Танай аав Төмөр манай Балдорж, Мөнхбаатар нартай найз байсан юм. "Үнэн" сонинд биднийг ажиллаж байхад аав чинь ирээд хаалга нээгээд, нүдээ ирмэчихнэ. Тэгэхээр манай хэд өндөлзөөд л миний нүдийг хариулж байгаад гараад явчихна. Би хэлтсийн дарга нь байсан болохоор нөгөө хэдийгээ маллах гэж хөөцөлддөг байлаа.
 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2011-12-16, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
Ц.Орхон: Америк руу 2013 онд шууд нислэг хийнэ Хэвлэ Имэйл
(6 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-11-14, Даваа
 Image
 
МИАТ-д шинэ менежментийн баг ажиллаж байна. Нисгэгчдээ АНУ-д бэлтгэж эхэллээ. Америк руу шууд нисдэг болно. Ойрын хугацаанд будаг нь ханхалсан “Боинг” онгоцыг үйлдвэрээс нь худалдан авч хөлөглөнө гээд манай иргэний агаарын тээврийн үндэсний компанитай холбоотой чихэнд чимэгтэй мэдээ их байна. Энэ бүхэн МИАТ-ын шинэчлэлийн хүрээнд хийж байгаа ажил. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Орхонтой ярилцлаа.
 

-МИАТ компани дөрөв дэх “Боинг”-оо хүлээж аваад удаагүй байна. Жил гаруйн өмнө “явгарах” шахсан бол одоо айх юмгүй болсон уу?

-Ойрын хоёр жилдээ онгоцонд санаа зоволтгүй болсон. Энэ бол МИАТ-ын парк шинэчлэлийн хүрээнд хийж байгаа ажил. Бид парк шинэчлэлийг гурав хувааж үзэж байгаа. 2011-2013 он хүртэл эхний шат. Яагаад эхнийх гэхээр бид 2013 он гэхэд шинэ онгоцоо хүлээж авна.

 

Сэтгэгдэл (3)

Шинэчлэгдсэн огноо ( 2011-11-23, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
С.Сэрчмаа: Би Хятадын уран бүтээлч биш Хэвлэ Имэйл
(6 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-11-14, Даваа
 Image
 
Дуучин С.Сэрчмаатай ярилцлаа.
 
-Урд хөршид гэр бүл зо­хио­гоод нэг хэсэгтээ дуу хөгж­мөөсөө хол байлаа. Эх орон­доо ирээд шинэ уран бүтээ­лийнхээ ажилд ороод байгаа сурагтай?
 

-Шинэ уран бүтээлдээ орсон. Нэг жил хагас завсарлалаа ш дээ. Энэ хугацаанд дуу хөгжмөөс хол­доогүй. Өвөрмонголд уран бүтээ­лээ хийж байлаа. Яг өөрийнхөө хувьд зогсолтгүй уран бүтээлээ хийж байсан гэж хэлж болно. Урд байх хугацаандаа Өвөр­монголын болоод Монголынхоо хөгжмийн зохиолчтой хамтарсан "Цагаан сүүний домог" нэртэй CD гаргасан. Монгол, хятад хэл дээр дуулсан. Харин эх орондоо ирээд эрчимтэй уран бүтээлийнхээ ажилд ороод байна. Саяхан 25-р телевизийн олон ангит киноны дууг дууллаа. Бас хөгжмийн зохиолч Пүрэв­доржтой хамтарч ажиллаж байна. Шинэ жилийн дуу гаргах гэж байгаа гээд олон дуу эзнээ олоод ирлээ. Заавал би дуу захиалаад байх шаардлагагүй, дуунууд маань эзнээ олоод ирдэг юм байна. 

 

Сэтгэгдэл (2)

Шинэчлэгдсэн огноо ( 2011-11-23, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
“Амьдрал нандин” гэдэг гоё нэрийг зүүдэндээ олж авсан Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-11-03, Пүрэв

Image 

"NTV" телевизийн "Нандиагийн ток шоу"-ны хөтлөгч Н.Нандинцэцэгтэй ярилцлаа.

-"NTV" телевизийн таван жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд бид хоёр уулзаж байна. Тиймээс тус төлөвлөөд анх хэрхэн хөл тавьж байв. МҮОНТВ-ийг орхиж шинэ телевиз сонгосон нь хэр зөв сонголт байсан юм бол?

-"NTV" телевиз маань таван нас хүрч байна. Таван жилийн өмнө бас л арваннэгдүгээр сард "NTV"-гийн эфир албан ёсоор нээгдээд 6-7 хонож байхад нь би орж байсан. Тухайн үед гэр орныхон, найз нөхөд бүгд л "Чи хамгийн том телевизэд ажиллаж байж дөнгөж байгуулагдаж байгаа телевиз рүү очих гэлээ. Тэрэн шиг хэрэггүй зүйл байхгүй" гээд хориглож байсан. Би Монгол телевизэд ажлаа хийгээд яваад байж болох л байсан. Гэхдээ тэнд миний хүссэн зүйлээ хийх нөхцөл бололцоо хэр билээ. Харин энэ телевизэд илүү их уран бүтээлийн эрх чөлөө байгаа байх гэж бодоод л ирсэн.

 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2011-11-14, Даваа )
Дэлгэрэнгүйгээр...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 128

Сэтгэгдэлүүд

Монголчуудыг баривчилжээ
I'm not quite sure how to say this; you made it etxrmeely easy for me!
2012 02 07/ 10:55 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
Ha ha ha :grin :grin
2012 02 07/ 09:15 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
saihan zovolgoo baina bayarlalaa!!
2012 02 07/ 04:07 цааш...

Лос Анжелес орчмын Монголчуудын Шинэ Жилийн Харшийн Ц...
I like to party, not look articles up olinne. You made it happen.
2012 02 06/ 18:18 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Ih saihan niitlel bichjee. Denver-nhen yer ni ih olon uil ajillagaanii anhdagch yum baina shuu. Denv...
2012 02 06/ 12:13 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
bayarlalaa tanid. gagtshuu enen uneniig buh hun zovoor oilgoj avaasai gej husnem, bi.
2012 02 06/ 09:04 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Yostoi l yneniig yagshtal bichsen bna. America bol yag l iimshdee .
2012 02 05/ 22:01 цааш...

Uptown сэтгүүлийн нүүрэн дээр гарсан Монголын одуудын зу...
puujee egch arai l bish yuma
2012 02 04/ 21:54 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ