|
Д.Баярсайхан: Шинэ мэдээ, мэдээлэл |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-01-26, Пүрэв |
|
Хадгаламжийн тусгай программууд Individual Development Accounts /IDA/ буюу бага орлоготой хүмүүс хүүхдийнхээ боловсролд, анхныхаа байрыг худалдах авах эсвэл бизнес нээхдээ зориулж нээсэн хадгаламжийн дансан дахь мөнгөтэй нь тэнцэх, эсвэл арай илүү хэмжээний мөнгийг туслалцаа болгож данс уруу хийдэг программ бараг муж бүрд байдаг. Гэхдээ эдгээр программууд нь улс даяар нэгдсэн журмаар хэрэгждэггүй, орон нутгийн ашгийн бус байгууллагуудаар дамжин ихэвчлэн хэрэгждэг тул, программд хамрагдах хүмүүст тавигдах шаардлага нь болон программын дүрэм журам нь өөр өөр байх боломжтой юм. Жишээ болгож Сан Фрациско хотын Earned Assets Resource Network /EARN/ байгууллагын программыг авч үзье. Уг байгууллагын /www.earn.org/ шаардлагыг хангасан хүн уг программд хамрагдсанаар мөнгөө зарцуулах, хэрэглэх хичээл сургалтанд хамрагдаж, ингэснээр тусгай дансанд хийсэн мөнгөний 1 доллар тутамд 3 доллар нэмж туслалцаа болгож урамшуулдаг аж. Жишээ нь, та хүүхдэдээ коллежид бэлтгэхийн тулд гэрийн багш авахаар данс нээгээд 500 доллар хийхэд уг байгууллагаас 1500 долларыг нэмж, дахиад 2000 доллар хадгалбал 4000 мянгийг данс уруу чинь хийнэ гэсэн үг. Уг программд хамрагдахын тулд программын нөхцөл хангаж байгаа эсэхээ сайт уруу ороод үзээрэй. Үүний тулд sign up-ыг дарж ороод та Alameda, Contra Costa, Marin, Napa, San Francisco, San Mateo, Santa Clara, Solano, and Sonoma -д амьдардаг эсэх, ажил хийдэг, SSN эсвэл ITIN-тай, орлого, хөрөнгийн хэмжээ чинь программын нөхцөлийг хангаж байгаа эсэхийг асуусан 10 асуултанд yes, no-ийн аль нэгийг сонгосоор хэрэв хангахаар бол видео-хичээлийг нь үзэж тавьсан асуултанд нь хариулснаар программд хамрагдах эрхтэй болно.
Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Хэрэгцээт мэдээ, мэдээлэл |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-12-26, Даваа |
|
Цагаачлалын асуудлаар Өмнө мэдээнд дурдаж байсан The Department Homeland Security /DHS/-аас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хууль бус цагаачдыг албадан гаргах хэргүүдийг цагаачлалын шүүхээр орохоос нь өмнө нэг бүрчлэн хянаснаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг албадан гаргахыг түргэвчлэх, гэмт хэрэг үйлдэж байгаагүй хүмүүсийг албадан гаргахыг зогсоох программын “test-run” буюу туршилтын ажиллагаа болон хууль сахиулах ажилтнууд, ЗГ-ын хуульчдыг эдгээр асуудлыг шийдвэрлэхэд сургах программыг орон даяар өнгөрсөн 11-р сарын дундуур албан ёсоор эхэлсэн. Энэхүү программыг эхэлснээр цагаачлалын шүүгчдийн өмнө овоороод байгаа 300 гаруй мянган хэргийг багасгаж, ингэснээр шүүгчдэд зөвхөн гэмт хэрэг үйлдсэн, Америкт аюул занал учруулах эрсдэлтэй хүмүүсийг албадан гаргахад анхаарлаа чиглүүлэх боломжийг өгнө гэж үзэж байгаа юм. Ийнхүү хэргүүдийг шүүхээс өмнө хянаж үзэх, ингэхдээ DHS-ын голлон анхаарах хэргүүдээс бусад албадан гаргах хэргүүдийг хаахад ажилтнуудыг сургах ажиллагааг зэрэг эхэлж байгаа нь цагаачлалын шүүхүүд болон орон нутгийн агентлагуудын хүч хэрэглэх бодлогот эрс өөрчлөлтийг авчрах зорилготой аж.
Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-26, Пүрэв )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Рүүммэйт гэрээ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-12-26, Даваа |
|
Эндэхийн ихэнхи Монголчууд рүүммэйттэй байж үзсэн байхаа. Хэдийгээр урьдчилж сайхан ярьж тохирсон ч зарим зүйл дээр маргаан үүсч хоорондоо таарч тохирсонгүй гээд салж нүүдэг. Зарим нь бүүр удаан хугацаагаар бие биендээ таагүй хандах нь бий. Үнэхээр хувь хүмүүс өөр өөрийн онцлог зан чанар, үзэл бодолтой тул таарахгүй байх нь аргагүй гэж бид бүхэн боддог. Тэгвэл сонгосон хүнтэйгээ цуг нүүж орох буюу нүүлгэж оруулахынхаа өмнө бүх л /боломжит/ асуудлыг урьдчилан тусгасан бичгээр гэрээ хийснээр эдгээр рүүммэйтүүдийн хооронд гарах зөрчилдөөнөөс зайлхийх боломжтой санагдана. Үнэхээр гарч болох асуудлыг шийдвэрлэх замыг нь гэрээндээ тусгачихвал тэр тэгсэн, энэ энгээгүй гэсэн маргаан, гомдол ихээхэн хасагдах нв лавтай. Энэхүү гэрээндээ бид ямар асуудлыг тусгавал зохилтой авч үзье. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-10, Мягмар )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Шинэ мэдээ, мэдээлэл |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-11-16, Лхагва |
|
1. Калифорнид бэлтгэл ангид орох нас хойшлогдож байна. Калифорнид ирэх жилээс Kindergarden буюу бэлтгэл ангид орох насыг хойшлуулсан шинэ хууль хэрэгжиж эхлэх гэж байна. Хуучин хуулиар 12-р сарын 2-н гэхэд 5 нас хүрэх хүүхдүүд бэлтгэл ангид орж болдог байсан бол 2012-2013 оны хичээлийн жилд 11-р сарын 1 гэхэд 5 хүрэх бол, 2013-14 оны хичээлийн жилд 10-р сарын 1-н гэхэд, түүнээс хойш 9-р сарын 1 гэхэд 5 хүрэх хүүхдүүд бэлтгэл ангид орж болох юм байна. Эдгээр нас нь хүрээгүй хүүхдүүд прискүүлээ төгссөний дараа “transitional kindergarden” буюу TK гэдэг бэлтгэл ангийн өмнөх сургалтанд хамрагдах аж. Оны сүүлээр төрсөн хүүхдүүдийг үеийн хүүхдүүдээсээ бараг нэг насаар хойно төрсөн ч нэг адил түвшний хичээлд суулгах нь тэдний сургалтанд муугаар нөлөөлж байна хэмээн энэхүү хуулийг санаачлагчид үзсэн ба энэхүү TK-д программд хамарагдсанаар эдгээр хүүхдүүд хиячээлдээ бусдаасаа хоцрох нь багасч, тест, шалгалтандаа илүү сайн оноо үзүүлэх болно гэж үзэж байна. Сэтгэгдэл (2) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-12-06, Мягмар )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Д.Баярсайхан: Шинэ мэдээ, мэдээлэл |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-10-19, Лхагва |
|
Калифорний “DREAM” акт батлагдлаа Калифорний цагаачдын мөрөөдлийн хууль “DREAM” aкtын сүүлийн хувилбарт мужийн захирагч өнгөрсөн хагас сайнд гарын үсэг зурснаар хууль болон батлагдлаа. Уг хууль нь 16 наснаасаа өмнө Америкт ирсэн бөгөөд энд ахлах сургууль төгссөн бичиг баримттгүй хүүхдүүдэд коллежид суралцахдаа улс, мужийн санхүүжилттэй тэтгэлэг, санхүүгийн туслалцаа авах бололцоог олгож байгаа юм. Зарим мужуудад батлагдсан хууль бус цагаачдын эсрэг хатуу хуулиуд, түүний дотроос одоогоор хамгийн хатуу нь буюу ерөнхий бололвсролын сургуульд орж байгаа хүүхдийн нь хүртэл бичиг баримтыг шалгах хууль Алабама мужид хэрэгжүүлэхээр болсон нь маш олон цагаачдыг мужаасаа дүрвэхэд хүргээд байгаа ба тэднээс нэлээд нь Калифорнийг зүглэж байгаа нь гарцаагүй. Хуучныг баримталдаг мужуудад гудамжинд хүртэл “буц, зайл” гэж дуудуулж ирсэн латино нарт Калифорн мужийг диваажин мэтээр хүлээж авдаг бөгөөд тэдний зарим нь Калифорний төлөө үхэхэд ч бэлэн мэдэгдэж байна.
Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-11-14, Даваа )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Цагаачлал: Зарим хүмүүсийн хувьд “Мөрөөдөл” нь биелж эхэллээ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-09-19, Даваа |
|
Орландо, Флорида. (2011 оны 08 сарын 18-нд гарсан мэдээ) Ерөнхийлөгч Обама энэ өдөр цагаачлалын талаар Ерөнхийлөгч Роналд Рейгэнээс хойш гараагүй хамгийн далайцтай, зоригтой алхам хийснээ зарласан юм. Цагаан ордны мэдэгдэж буйгаар ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй буюу АНУ-ын дотоод аюулгүй байдалд ямар нэгэн хэлбэрээр заналхийлж байгаагүй бичиг баримтгүй хүмүүсийг хомроглон албадан гаргахын зогсоохоор зарласан байна. Ингэхдээ бичиг баримтгүй хууль бус иргэд энэ шалгуурт тэнцэх хэсгийг нэг бүрчлэн шалгаж үзэх ёстой юм байна. Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-10-04, Мягмар )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Мэдээ, мэдээлэл |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-09-02, Баасан |
|
Цагаачлалын асуудлаар Өнгөрсөн 4 дэх өдөр Обамагийн ЗГ-аас Америкийн аюулгүй байдал болон нийгэмд аюул заналхийлээгүй /гэмт хэрэг үйлдээгүй/ хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийн албадан гаргах процессыг зогсооно гэж мэдэгдлээ. Энэхүү бодлого нь албадан гаргах жагсаалтанд орсон ч Америкт бага насандаа ирсэн, ахлах сургууль дүүрэгсэн, коллежэд сурах сонирхолтой эсвэл суралцаж байгаа, цэрэгт явах хүсэлтэй хүүхдүүдэд шууд нөлөө үзүүлэх болно. Үүний дүнд ЗГ-ын анхаарал, хөрөнгө мөнгийг гэмт хэрэг үйлдсэн болон цагаачлалын хуулийг санаатайгаар зөрчсөн хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийг албадан гаргахад чиглүүлэх болно гэжээ. Улсын аюулгүйн байдлын нарийн бичгийн дарга Janet Napolitano-ын мэдэгдэж байгаагаар уг бодлогын дагуу дээр дурдсан залуу хүүхдүүдийн хэргийг "case by case base" буюу нэг бүрчлэн шалгаж шийдвэрлэж эхлэх ба ингэснээр Конгресоос ямар нэгэн хууль батлахыг хүлээлгүйгээр захиргааны шугамаар шийдэлд хүрч байгаа юм байна. Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-09-19, Даваа )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Хэрэгцээт мэдэээлэл |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-08-25, Пүрэв |
|
1. Бид бүхэн өвөл Улаанбаатарын агаар тунчиг муу байгаа тухай сонссоор байна. Тэгвэл Америкт өөрийн чинь оршин суугаа муж, зарим хотод агаарын бохирдлыг ямар байгааг түүнийг тодорхойлдог The Air Quality Index үзүүлэлтээр нь дараахь сайтаас орж харж болно. www.airnow.gov Мөн уг сайтын доод хэсэгт байгааг линкүүдээс Health гэснийг дарвал агаарын бохирдолтой үед ямар арга хэмжээ авбал зохилтой талаарх зөвлөгөөнүүдийг уншиж болно. Дашрамд дурдахад 2000 оноос хойш Америкийн 26 мужид олон нийтийн газар – ресторан, баар, ажлын байруудад тамхи татахыг хориглосон билээ. Сэтгэгдэл (2) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-09-07, Лхагва )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Ногоон кардыг хүчингүй болгож магадгүй |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-07-28, Пүрэв |
|
Ногоон картын сугалаа явуулахыг хориглох тухай хуулийн төслийг лхагва гарагт АНУ-ын Конгрессийн Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон байна. Тус улсад жил бүр явагддаг уг сугалаанд хожсон 55 мянган гадаадын иргэн АНУ-д байнга оршин суух эрх авдаг. Тэд сонгуульд санал өгөхөөс бусад бүх эрхийг америк иргэдийн нэгэн адил эдэлдэг юм. Хууль зүйн байнгын хорооны дарга Лэмар Смит "ногоон карт бол луйварчид болоод террористуудад олгож буй урилга гэсэн үг" гэж уг картаас татгалзах гэсэн өөрийн бодлыг тайлбарласан байна.
Сэтгэгдэл (4) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-08-12, Баасан )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Монголчууд 16 улсад визгүй зорчино |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-06-21, Мягмар |
|
Монгол Улсын иргэн Белорусь, Гүрж, Израиль, Казахстан, Киргиз, Куба, Лаос, Малайз, Сингапур, Тайланд, Турк, Украин, Филиппин, Хятад /Хонконг, Макао/ зэрэг 16 оронд 15-30 хүртэл хоногийн хугацаатай визгүй зорчих эрхтэй юм байна. Гадаадын улс оронд албан ажлын шугамаар зорчих албан болон дипломат паспорттой төрийн албан хаагч визийн материалаа ГХЯ-ны Консулын газраар дамжуулан тухайн улсын ЭСЯ-нд хүргүүлж виз мэдүүлж болно. Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-06-30, Пүрэв )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>
|
| Үр дүн 1 - 10 - 133 |