|
Ч.Ундрах “Топ модель” боллоо / фото нийтлэл/ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-12-16, Баасан |
|
Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ "Гоёл" наадам 23 дахь удаагаа зохион байгуулагдав. Өчигдөр Соёлын төв өргөөнөө гала тоглолт, шагнал гардуулах ёслолоор хаалтаа хийсэн тус наадам "Монголын загварын долоо хоног"-оор эхэлсэн нь онцлог байв.
Жил бүр загварын ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай "Гоёл" наадмын энэ жилийн ТОП-оор Ч.Ундрах шалгарсан бөгөөд тэрбээр Монголын 13 дахь топ модель болсон нь энэ юм. Мөн шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр О.Уянга, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Б.Мөнх-Эрдэнэ, шилдэг дизайнераар н.Ундраа, шилдэг залуу дизайнераар "Axiom esthesia team" товчооны загвар зохион бүтээгч Б.Цогтгэрэл, Б.Батсүх нар шалгарсан. Харин шилдэг загварын товчоо шагналыг "City" дээд сургуулийн "Монголжингоо" загвар зохион бүтээх товчоо хүртлээ. Сэтгэгдэл (2) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-12-28, Лхагва )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
“Хөх толбот хүмүүс” бүрэн хэмжээний УСК-хоо нээлтээ амжилттай хийлээ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-11-05, Бямба |
|
“DOZ entertainment”-ийн шинэ бүтээл “Хөх толбот хүмүүс” бүрэн хэмжээний уран сайхны кино аравдугаар сарын 29-нд Францын нийслэл Парис хотын “ESCAPE LANDOWSKI CINEMA D’ART ET D’ESSAI” театрт DOZ entertainme-ийн "Хөх толбот хүмүүс" кино нээлтээ хийжээ. Нээлтийн арга хэмжээнд Франц дахь Монгол улсын элчин сайд Ш.Алтангэрэл, Консул Чингүүндарь, Францын киноны менежер Изабел, найруулагч Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул гэх мэт хүмүүс уригдан ирж Франц, Монгол үзэгчдээр заал дүүрчээ. Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-11-14, Даваа )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Урлаг соёлын шилдгүүд тодорлоо /фото нийтлэл/ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-11-01, Мягмар |
|
Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийн видео клипний шилдгийг тодруулдаг “Mongolian Music Video Awards” найм дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Энэ жил “Органик ирээдүйн төлөө хамтдаа” гэх уриан дор зохион байгуулсан тус наадам ногоон хивсэн дээгүүр уран бүтээлчдийг алхуулж, 15 номинацид шилдгүүдийг шалгаруулсан. Энэ жилийн наадамд 50 гаруй студи, продакшны 160 гаруй видео клип шилдэгийн төлөө өрсөлдсөн юм. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-11-07, Даваа )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
”Miss Mongolia - 2011” тодров /фото/ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-09-16, Баасан |
|
“Miss Mongolia-2011” холбооноос жил бүр зохион байгуулдаг Монголын гоо бүсгүй шалгаруулах “Miss Mongolia-2011” наадам Үндэсний циркт боллоо. МҮОНТ-ээр хоёр долоо хоногийн турш реалити шоу хэлбэрээр үзэгчиддээ хүрсэн тус тэмцээнээс шилдэг 16 бүсгүй авьяас чадвар, оюун билгээрээ шалгарч үлдсэн билээ.
“Miss Mongolia-2011” наадмыг үзэхээр 2005 оны мисс Б.Гантогоо, 2006 оны мисс Т.Ундармаа, 2006 оны дэд мисс О.Уянга, 2009 оны тэргүүн мисс Х.Бадамгэрэл, 2010 оны мисс Б.Бадамцэцэг болон олон улсын сонсголын бэрхшээлтэй миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон М.Батчимэг, Б.Алтансоёмбо, Б.Саруул зэрэг дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулсан үе үеийн миссүүд урилгаар хүрэлцэн ирсэн юм. Сэтгэгдэл (7) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-10-04, Мягмар )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Нөгөө л хайрласан, бас гэгэлзсэн Сараа /фото/ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-09-16, Баасан |
|
Үсээ долгиотуулан шууж, цагаан өнгийн чимэглэл бүхий богино хар даашинзаар гоёсон поп хатагтай Б.Сарантуяа. Гоёмсог шигтгээтэй өндөр өсгийт дээр ардын дууны ая эгшгэнд тааруулан эвлэгхэн найгах хээнцэрхэн бүсгүй. Энэ бол дөчин насныхаа төрсөн өдрөөс хойш жил хагасын дараа тайзан дээр гарч ирж байгаа поп хатагтайн шинэ дүр төрх. Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа “Аргагүй монгол аялгуу” шинэ этник цомгийнхоо баярыг хийж, Монгол бөхийн өргөөнд хоёр орой тоглолоо. Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр “эрүүл хоолны дэглэмд шилжиж, мацаг барин бясалгал хийж” байгаа тухайгаа хуучилсан. Илүү эрх дураараа, чөлөөтэй, өөртөө итгэлтэй ч болсон юм шиг. Тайзан дээр барагтай бол хөдөлдөггүй хэмээн шүүмжлүүлж, “Би тайзан дээр дуу дуулах гэж гардаг болохоос биеэ гайхуулах гэж биш” хэмээн адардаг байсан поп хатагтай энэ өдөр өөрийнх нь хэлснээр “чадлынхаа хэрээр” өөрийгөө дасгалжуулсан нь илт байлаа. Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-09-27, Мягмар )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
“Оrange” хатагтай /фото/ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-09-16, Баасан |
|
Эрос хатагтай Ариунаа...Монголын рок, попын ертөнцөд яг л салхи шиг эрч хүчтэйгээр хөл тавьсан энэ бүсгүй төдийгөөс өдий хүртэл гал шиг дүрэлзэж яваа ховор авьяасын эзэн. Сайн дуучин байж, сайн уран бүтээл хийхийн тулд өөрийгөө өдөр бүр шинээр нээж, чадварлаг менежментийн баг бүрдүүлэх ёстойг харуулж чаддаг Т.Ариунаа өчигдөрхөн Монголын рок, попын түүхэнд өмнө нь байгаагүй өвөрмөц ёслол зохион байгууллаа. Энэ бол “Домгийн өглөө” нэртэй түүний шинэ уран бүтээлийн нээлт бөгөөд Монголын анхны мюзикл кино клипний нээлт нь анх удаа кино театрт болсноороо олны сонирхлыг татаж байна. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-09-27, Мягмар )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
"Miss Deaf lnternational-2011"-н ялагч М.Батчимэг эх орондоо ирлээ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-08-04, Пүрэв |
|
Дэлхийн сонсголын бэрхшээлтэй бүсгүйчүүдийн дунд зохиогддог "Miss Deaf lnternational-2011" тэмцээн өнгөрөгч сард болж өндөрлөсөн билээ. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон М.Батчимэг бүсгүй шилдэг аравт шалгарсан бөгөөд эцсийн шатанд таван тивийн мисс шалгаруулах үед Азийн бүсээс шалгарч "Miss Deaf lnternational-2011" шагналын эзэн болсон байна. Сэтгэгдэл (3) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-08-12, Баасан )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
“Кеннедийнхэн” шуугиан дэгдээж байна |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-06-21, Мягмар |
|
АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннедийн амьдралын тухай өгүүлдэг богино хэмжээний цуврал кино Их Британийн дэлгэцнээ гарч эхлээд байна. Шинжлэх ухааны зөгнөлт кино гэж тодорхойлж буйг эс тооцвол уг түүхэн кино АНУ-д нэлээд маргаан дэгдээж, шүүмлжлэл дагуулсан юм. Жон Кеннедийн үхлээс хойш түүний амьдралын тухай өгүүлсэн тоймгүй олон кино дэлгэцнээ гарсан.
Гэвч “Кеннедийнхэн” хэмээх телевизийн богино хэмжээний цуврал ерөнхийлөгч агсныг хүмүүсийн мэддэгээс өөр өнцгөөс харуулсан гэнэ. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-06-28, Мягмар )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Дуучин Д.Болдын “Монгол поп” тоглолт Төрийн ордны жаврыг үргээв |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-06-07, Мягмар |
|
Төрийн ордоны зүг олон хүмүүс тасралтгүй хөвөрсөөр. Тэд дуучин Д.Болдын "Монгол поп" тоглолтыг үзэхээр уригдсан хүндэт зочид байв. Ордоны их танхимын зүг дэвссэн эсгий хивсэн дээгүүр Төрийн түшээд, урлаг, спортын алдартанууд ийн анх удаа алхлав. Уг хүндэтгэлийн цагаан эсгийн ёслолыг энэ үдшийн гол баатар дуучин Д.Болд санаачлан монголын нэртэй урчуудаар тусгайлан урлуулсан аж. "Монгол поп" шинэ урсгалын анхны тоглолтыг үзэхээр ирсэн зочид ёслолын болон үндэсний хувцасаар дэгжирхсэн байв. Язгуур урлагийн хөгжмүүдээ түшиглэн тоглосон түүний энэ удаагийн тоглолт хурал чуулган болдог төрийн ордонд болсон гэхэд хөгжим, гэрэлтүүлэг үнэхээр сайн байсан. Түүгээр ч барахгүй тоглолтын туршид бүх дуун дээр нь Улсын ардын дуу бүжгийн чуулгын бүжигчид, Циркийн бяцхан уран нугараачид тоглолтыг чимж байв. Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-06-13, Даваа )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Гурван охин хамтлагийн “ЖИНХЭНЭ ХАЙР” тоглолт /фото/ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-05-05, Пүрэв |
|
Урам зориг эрч хүчээр дүүрэн “Гурван охин” хамтлаг энэ сарын 22, 23-ний өдөр анхны бие даасан “Жинхэнэ хайр” тоглолтоо Улаанбаатар хотноо үзэгч фэнүүддээ хүргэлээ. Тоглолт эхлэхээс 2 цагийн өмнө тасалбар дууссан ч билет хайсан хүмүүс бужигналдаж байгаагаас дүгнэхэд тэднийг тоглолтыг олон олон фэнүүд нь зорьж ирсэн болотой. Зарим нь билет шаглаачдаас тоглолтын билетыг үнэ хайрангүй худалдан авч байгаа харагдав. Тоглолтын цаг болсон тул зарим нэгэн билетгүй хоцорсон фэнүүд нь харамссан сэтгэлтэйгээр горьдлого тасрахгүй гадаа үлдсэн юм. Ингээд их ч удалгүй тоглолт ” Гурван охин тайзан дээрээ гараад” дуугаараа эхлэхэд үзэгчдийн сэтгэл ч ихэд хөдлөж хамаг чадлаараа дуулалдан халуун дотноор хүлээн авлаа. Тоглолт 3 цагийн турш үргэлжилсэн ч үзэгчид хөгшин, залуу хамааралгүйгээр гурван охин хамтлагтай хамт дуулалдан бүжиглэж суудалдаа сууцгаасан хүмүүс тун ч цөөхөн харагдсан юм. Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-05-12, Пүрэв )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|