Үхэ
07
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

la_newyear_nextstep_2008_009

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 36 зочид ба 3 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Америк Монголчууд
“Америкийн өнгө” нэвтрүүлгийн маань анхны дугаар цацагдснаас хойш нийт 155 дугаар гараад байна Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-02-06, Даваа
Image 
 
Америкт үйл ажиллагаагаа явуулдаг “Minute 15 studio”-гийн захирал Ё.Батбаярыг түр хугацаагаар эх орондоо ирээд байхад нь санамсаргүй таарч ярилцлаа.
 

-Монголчуудын үзэх дуртай UBS телевизийн “Америкийн өнгө” нэвтрүүлгийн найруулагч, сэтгүүлч Ё.Батбаяртай уулзаж байна. Ингэхэд таны энэ нэвтрүүлэг хэзээнээс эхлэн цацагдаж эхэлсэн бэ? Ер нь та хэзээ Америкийг зорив?
-Би “Америкийн өнгө” нэвтрүүлгийг хийхээсээ өмнө UBS телевизэд “Хөгжлийн гарц” гэдэг нэвтрүүлгийг хийдэг байв. Энэ нэвтрүүлгийн тухай ярихаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл энэ нэвтрүүлгийг гадаад орнуудын Элчин сайдын яамдтай хамтран бүтээдэг байлаа. Монголд 23-24 улсын Элчин сайдын яам, төлөөлөгчийн газар байгаа. Тэдэнтэй байнгын нягт харилцаатай байж, баяр ёслолоор тухайн улс орон Монгол улстай ямар хэмжээний харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлж байгаа тухай өргөн хүрээтэй сайхан нэвтрүүлэг хийдэг байсан л даа. Тэр үед АНУ-ын Элчин сайдын яамны талаар, Америкийн тухай 3-4 ч нэвтрүүлэг хийсэн санагдаж байна.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2012-02-06, Даваа )
Дэлгэрэнгүйгээр...
 
Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-02-06, Даваа
Image 
 
Take it easy, man! За хөгшөөн, нутаг буцах нь уу? Чемодан, саваа бэлдээд амьсгаа өндөр л явна уу? Найз минь түр хүлээгээд миний хэлэхийг сонс. Чиний яаран тэмүүлж, зүтгэж буй эх орон чинь, чиний эх орондоо байсан тэр үеэс чинь өөрчлөгдсөн шүү. Бээжин, Инчоны нисэх буудал дээрээс л чи мэдэрч эхэлнэ дээ. Хүмүүсийн харьцаа, бараан, хямсгар царайнууд, толгойн үснээс эхлээд гутлын хоншоор хүртэл ёозгүй хайнга харах өөнч харцууд чамайг угтах болно. Чи улс орныхоо эдийн засаг, улс төр, ахуй амьдралын талаар мэдээж интернет болон найз нөхөд, эцэг, эхээсээ хангалттай мэдээлэл авч байгаа учраас энэ талаар сануулж нуршаад яахав. Найз минь нутагтаа ирэхэд чинь ихэнх танилууд чинь чамайг ноён Доллар болгож харна. Эхний 1, 2 сар чи зочин шиг л байна. Хадгалж хураасан хэдэн юм чинь өдрөөс өдөрт хорогдоод гэрээс гарах бүр л нэмэгрээд л, бодож төлөвлөсөн юм чинь бүтэхгүй, хүсэж байсан ажилдаа орж чадахгүй болсон үедээ яах гэж ирэв ээ гэж толгой шаах үе ирнэ шүү. Энэ л сэтгэл санааны саадыг давж, санаж бодож , төлөвлөсөн зорилгоо биелүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэвэл амжилтанд хүрнэ.


Сэтгэгдэл (2)

Шинэчлэгдсэн огноо ( 2012-02-06, Даваа )
Дэлгэрэнгүйгээр...
 
МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаанд мартагдашгүй сайхан үйл явдал тохиосон Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-02-03, Баасан
Image 
 Зураг дээр: П. Сүхбат ахлагчтай "Дэнвэр- 2" баг Америкийн Монголчуудын анхны АШТ-ын үеэр
 
Төрийн тэргүүнтэйгээ Денверт уулзаад цол тэмдгээ гардаж авах үеэрээ “Таны сахал минийхээс илүү ширвээ юм байна, та бид хоёрын сахалны талаар нэгэн сонинд харьцуулж бичсэнийг саначихлаа” гэж хэлээд инээлгэсэн удаатай. Гарьд болсны дараа “Намайг ард түмэн мартаагүй юм байна, эх орон маань энэ цолыг өгөөд явуулж дээ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрөн, Монголдоо буцахын түүс болж, эхнэр хүүхдүүдтэйгээ зөвлөөд нутаг явах шийдвэр гаргасан....
 
Гүндүүгүй инээмсэглэл, элдэв маяггүй зан нь “том” Сүхбатын тодотгол мэт. Бодож санаснаа хэнээс ч айлгүй хэлчихдэг тэрбээр нэгэн цагт Монголын чөлөөт хийгээд үндэсний бөхийн ертөнцийг уран хурц барилдаанаараа чимж явсан. Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын алтан медальт, тивийн аваргаар хэдэнтээ тодорсон хүчит гарьдтай уулзаж чин сэтгэлийн яриа өрнүүллээ. Шигшээ багт “цэргийн алба хаасан” 15 жилийн дурсамжаа сэргээхдээ түүний нүд баяраар гэрэлтэж байв.
 

Сэтгэгдэл (2)

Шинэчлэгдсэн огноо ( 2012-02-03, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
Э.Золбоо: Америкт оюутан байхдаа ресторанд ажиллаж, пицца зөөж байлаа Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-02-03, Баасан
Image 
 
УИХ-ын гишүүн МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн хүү хэвлэлд анх удаа ярилцлага өглөө

НАМЗХ-ны сүүлийн үед хийж байгаа ажил гэвэл юу байна?
-Манай холбооны 4-р Их хурал 2010 оны 9 сард явагдаж Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбоо хэмээн нэр, үзэл баримтлал, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтдаа томоохон шинэчлэл хийсэн билээ. Холбооныхоо хурлаас хойш бид нийгэм рүү болон залуучууд руу чиглэсэн олон бүтээлч ажилуудыг амжилттай зохион байгуулсан билээ. Жишээлэх юм бол, 2010 оны 10-р сараас энэ оны 4-р сар хүртэл буюу үндсэндээ 6 сарын хугацаанд бид Монголын залуусын өмнө тулгамдаж буй асуудлыг тандан судлах зорилгоор Монголд анх удаа “3Р” Гарц хэлэлцүүлэгийг орон даяар зохион байгуулсан байгаа. Монголд зохиогдсон энэхүү  хэлэлцүүлгийн “3 Р” арга нь олон улсын төвшинд түгээмэл ашиглагддаг арга бөгөөд төр засаг, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд хамтарч асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх гарцыг хайн олж шийдвэрлүүлдэг онцлогтой, PARTNERSHIP, PRIVATE, PUBLIC, гэсэн гурван үгийн товчлол юм.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Дэлгэрэнгүйгээр...
 
С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛТАГ НЬ ОЛДОНО Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-02-03, Баасан
Image 
 
Нэг. Намтрын товчоон

- 1978 Эрдэнэтийн 1-р сургууль
- 1978-1984 Украйны Харьковын Инженер-Эдийн засгийн дээд сургууль
- 1984-1989 Статистикийн Төв Газрын Тооцоолон Бодох Төв(ТБТ) программ зохиогч
- 1989-1990 онд Японд, Ази Номхон далайн орнуудын статистикийн институт
- 1990 – өнөөг хуртэл Нэгдсэн Yндэстний Байгууллага(HYБ)-д ажиллаж байна.

 
Хоёр. Сургуулийн жилүүд

-Г.Галбадрах: Хаана төрж, бага насаа хаана үдэв дээ?

-С.Энхсайхан: Би хөдөө төрсөн. Аав ээжийгээ дагаж 2 настайдаа Улаанбаатар хотод орж ирсэн юм билээ. 1-р ангидаа 4-р сургуульд орсон. Тэр үед 4-р сургууль "туршилтын" нэртэй лаборатори маягийн сургууль байлаа. Тэр уеийн бага сургууль буюу 4 жилийн програмыг 3 жилд багтааж заах буюу 3-р ангиас шууд 5-р ангид дэвшyyлэн оруулах туршилт хийж байсан юм билээ. 2-р ангид нь орос хэл зааж байсныг санаж байна.
 

Сэтгэгдэл (1)

Дэлгэрэнгүйгээр...
 
Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД \эргэцүүлэл-02\ Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-02-02, Пүрэв

Image 

Өнгөрсөн 2011 оны эхнээс Америкт ажиллаж амьдарч байгаа Монголчуудаас эрдэм мэдлэг, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ амжилтад хүрч энэ оронд өөрийн гэсэн орон зайгаа бий болгосон шилдэг монгол залуустай ярилцлага хийхээр зориглон Чикаго, Лас-Вэгас, Сан-Франциско, Лос-Анжелос, Денвер, Сиэтл, Индиана, Миннеполис, Нью-Йорк, Бостон хотуудаар явлаа. Олон сайхан залуустай уулзан ярилцах далимдаа тэнд үйл ажиллагаа явуулж байгаа Монголчуудын Холбоод болон сонирхлын олон ч нэгдэл, байгууллагуудын хүмүүстэй уулзаж ярилцсан.

Тэдэнтэй уулзаж ярилцан санал бодлоо солилцож байхад надад ямар их урам төрж, тэднээр бахархаж байсан гээч. Энэ бүхний төлөө ажлынхаа зав чөлөөгөөр, амралтынхаа өдрийг зориулан хотууд руу нисч, онгоцон дотор алжааж ядрах үе байвч сэтгэл санаа минь огтхон ч алжааж байсангүй.

Би өөрөө АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотод ажиллаж амьдардаг болохоор үндсэндээ АНУ-д монголчууд олноор суурьшин амьдардаг ихэнх хотуудаар явжээ. Энэ удаагийн эргэцүүлэл минь энэ олон аялал болон уулзаж учирч, ярилцаж ойлголцож байсан хүмүүс , олж харсан болон бусад мэдээллүүдтэй холбоотой болохоор магадгүй дутуу дулимаг байж болох. Гэхдээ  миний сэтгэлд нар мэт тусаж байсан бахархал, итгэл найдвар, урам зоригоо л хуваалцахыг хүслээ.

 

Сэтгэгдэл (3)

Шинэчлэгдсэн огноо ( 2012-02-02, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
Даваажавын Оюунбаяр: OЛОНД ТАНИГДСАН МОНГОЛ БРЕНДТЭЙ БОЛОХ ХҮСЭЛ Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-01-30, Даваа
Image 
 
...Нью-Йорк тэнгэр тулам өндөр барилгуудтай, дуу шуугиан ихтэй хот. Хотын гудамжаар нь шар өнгийн таксинууд зогсоо зайгүй сүлжилдэх нь зөгийн үүрэнд ойртон очих мэт. Алдарт эрх чөлөөний хөшөө болон Бродвэйн гудамжны шөнө гээд хүмүүсийг татах зүйл энэ хотод мундахгүй. Вашингтон ДС-ийн Хятад хорооллоос суусан автобус маань 4 цаг гаруй хугацааг туулаад Нью-Йоркийн Хятад хороололд  хүргэж өглөө. Америкийн хамгийн хөл ихтэй энэ хотод "Загварын" олон компаниуд байдаг болохоор "Загварынхны төв" ч гэж үздэг юм билээ.  АНУ-д загвар зохион бүтээгчийн мэргэжлээр сургууль төгсөөд мэргэжлээрээ энэ хотод ажиллаж байгаа Даваажавын Оюунбаяр бид 2 нэгэн зоогийн газар уулзаж нилээд удаан ярилцаж суулаа. Харин орой нь миний танил загвар зохион бүтээгч Ү.Юмжир бид хэд Нью-Йоркийн гудамжаар явж "нүд хужирлав".
 


Нэг.Намтрын товчоон

-1984 онд Улаанбаатарт төрсөн

-Нийслэлийн 18-р сургуулийг төгссөн

-МУИС-ийн ГХХС-ын сургуульд суралцаж төгссөн

-2007 онд АНУ-ын Миссиурийн Lidenwood University -д элсэн орж 2010 онд Нью-Йоркийн Parsons University д суралцаж төгссөн

-Одоо Нью-Йоркийн хувцас загварын Tiger J LLC-d мэргэжлээрээ ажиллаж байна.

 

Сэтгэгдэл (3)

Дэлгэрэнгүйгээр...
 
Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар үйлчилгээ үзүүлнэ Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-01-26, Пүрэв
Image 
 
Mонгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх бэлтгэлээ үндсэнд нь хангаж 2012 оны 1 дүгээр сарын 29-ний Даваа гаригаас эхлэн үйл ажиллагаагаа явуулах болсныг Та бүхэнд үүгээр уламжилж байна.

Ерөнхий консулын газрын хаяг: Suite 200, Merchants Exchange Building, 465 California Street, San Francisco, CA 94104

Утас: (415) 622 4000
Факс: (415) 622 3000
Цахим шуудан:  Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
Вебсайт: www.sanfrancisco.mfat.gov.mn      
 
Иргэдийг хүлээн авах цагийн хуваарь:
Даваа-Пүрэв:  
Үдээс өмнө: 09.00-13.00,
Үдээс хойш: 14.00-17.00
 

Сэтгэгдэл (3)

Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-26, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
“Жак Уэтерфордын нэрэмжит шагнал” олгоно Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-01-26, Пүрэв
Image 
 
Монголчууд бид дэлхийг эзэлсэн өвөг дээдсийнхээ түүхийг ярихаараа омогшин бахархдаг үндэстэн. Энэ жил Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн түүхэн ой тохиож байна. Саяхан Монголын толгой түүхчид хэлэлцээд түүхэн эх сурвалжуудыг иш үндэс болгон Чингис хааны мэндэлсэн сар өдрийн тухай тогтсон шийдвэр гаргаж түүнийг Ерөнхийлөгч зарлигаар баталгаажуулсан. Ийнхүү Чингис хааны мэндэлсэн сар өдрийг аргын тооллын 1162 оноор тогтоож билгийн тооллоор гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн бүртгэж жил бүрийн 11 дүгээр сарын 14-нд тэмдэглэж байхаар шийдсэн.
 
Чухамдаа Чингис хааны хийгээд түүний залгамжлагчдын байлдан дагуулал дэлхийн талыг эзэлсэн гэх боловч тухайн цагтаа нээгдээд байсан хуурай газрын түвшинд бүхэл дэлхийг эзэрхсэн хэрэг юм.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2012-02-02, Пүрэв )
Дэлгэрэнгүйгээр...
 
АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ? Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-01-26, Пүрэв
Image 
 
\эргэцүүлэл-01\
Одоогийн байдлаар Америк оронд 300 орчим сая хүн амынх  нь 10 хувьтай тэнцэх хэмжээний ЦАГААЧИД байдаг гэдэг. Эдгээр цагаачид энэ орны эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлдэг хэдий ч бага бус хэмжээний балаг болдог. Дэлхийн маш олон орноос хүмүүс Америк орныг мөрөөдөж, энэ орон руу тэмүүлнэ. Хүний эрх нь зөрчигдсөн болон хөгжил дорой буурай орны иргэдийн хувьд Америк орон  газар дээрх ДИВААЖИН. Тэд өөрсдийн боломжоо ашиглан энэ оронд хөл тавьсан л бол энэ орон тэдний хувьд ЭХ ОРОН нь болж тэд хэзээ ч төрөлх орон руугаа буцах тухай бодохгүй.  Тийм болохоор өдгөөгийн АНУ-д цагаачдын асуудал нь "шүдний өвчин" болон хувираад буй.
 
Монголчуудын хувьд ардчилал ялсан 1999 оноос хойш энэ орныг зорих боломж нээгдэж, аажим өсөлтөөр 2000 оноос хойш суурьшил нь эрс нэмэгдэж, одоогоор бараг 25 000 орчим монголчууд бий гэж баримжаалан үздэг юм билээ. 
 

Сэтгэгдэл (6)

Дэлгэрэнгүйгээр...
 
Монголчууд Монте-Карлогийн наадмаас хүрэл алиалагч хүртлээ Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2012-01-26, Пүрэв

Image 

Монголын циркийн түүх нэгэн шинэ хуудсаар баяжлаа.

Монакогийн Вант Улсад болдог Циркийн наадам бол дэлхийн циркчдийн хувьд спортоор харьцуулбал Олимп нь, Дэлхийн аварга нь билээ. Энэ жил, 1 сарын 19-нөөс 29-ний өдрүүдэд уламжлалт 36 дахь удаагийн наадам болж байгаа юм.

36 жилийн энэхүү их тэмцээний түүхэнд манайх хоёр удаагаа төрийнхөө далбааг Монакогийн тэнгэрт мандуулсан амжилттай. Анх 1985 онд эгч дүү Эрдэнэтуяа, Оюунчимэг нар уран нугаралтаар “мөнгөн алиалагч”, үүний дараа Blue Sky Girls хамтлаг мөн уран нугаралтаар “хүрэл алиалагч” цом хүртэж байсан юм. Угаасаа дэлхийн циркэд Монголын уран нугаралт бранд нэр болсон төрөл.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2012-02-03, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 254

Сэтгэгдэлүүд

Монголчуудыг баривчилжээ
I'm not quite sure how to say this; you made it etxrmeely easy for me!
2012 02 07/ 10:55 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
Ha ha ha :grin :grin
2012 02 07/ 09:15 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
saihan zovolgoo baina bayarlalaa!!
2012 02 07/ 04:07 цааш...

Лос Анжелес орчмын Монголчуудын Шинэ Жилийн Харшийн Ц...
I like to party, not look articles up olinne. You made it happen.
2012 02 06/ 18:18 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Ih saihan niitlel bichjee. Denver-nhen yer ni ih olon uil ajillagaanii anhdagch yum baina shuu. Denv...
2012 02 06/ 12:13 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
bayarlalaa tanid. gagtshuu enen uneniig buh hun zovoor oilgoj avaasai gej husnem, bi.
2012 02 06/ 09:04 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Yostoi l yneniig yagshtal bichsen bna. America bol yag l iimshdee .
2012 02 05/ 22:01 цааш...

Uptown сэтгүүлийн нүүрэн дээр гарсан Монголын одуудын зу...
puujee egch arai l bish yuma
2012 02 04/ 21:54 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ