|
Батхүрэлийн Болд: АВЬЯАС-ЗҮТГЭЛ-АМЖИЛТ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-03-28, Лхагва |
|
Нэг. Намтрын товчоон
Батхүрэлийн Болд: -ОХУ-ын Пермь хотын балетийн сургууль -АНУ-ын PNB балетийн компани Хоёр. Цаг завгүй өссөн хүүхэд нас
-Г.Галбадрах:Хаана төрж бага насаа хаана үдэв дээ? -Б.Болд: Би Улаанбаатар хотод төрж өссөн. 9 настайдаа Орос руу балетийн сургуульд суралцахаар явсан. 1988 онд Оросоос мэргэжилтнүүд ирж хүүхдүүдийг шалгаруулж авч байв. Аав ээж 2 минь балет бүжиглэдэг байсан болохоор намайг "шалгалтанд ороод үзвэл үзэхгүй юу?" гэсэн л дээ. Би тэр шалгалтанд нь ороод тэнцсэн. Тэр үед 8 хүү, 8 охин нийтдээ 16 хүүхдийг сонгож авч байсан юм. Тэгээд ОХУ-ын Пермь хотод очиж суралцлаа. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-04-10, Мягмар )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Нацагдоржийн Баярсайхан: Монреаль хотод 189 монгол иргэн аж төрж байна |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-03-28, Лхагва |
|
Торонто хотноо болсон Монгол судлалын хурлыг сурвалжилсан тэмдэглэл - 3 Ярилцсан Мягмарын Саруул-Эрдэнэ.
Тодруулга: Монреаль нь Квебек мужийн хамгийн том, Канадын хоёрдахь, Хойт Америкийн 15 дахь том хот. 3 сая, 824 мянга, 221 хүн амтай. Франц хэлээр хэлэлцэгчдийн тоогоороо дэлхийд Парисын дараа хоёрт ордог. Монгол судлалын хуралд Монреаль хотоос ирж оролцож буй Нацагдоржийн Баярсайхантай уулзаж ярилцав. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байцгаана уу? Би Монреалийн монголчуудаа төлөөлж Хойт Америкийн монгол судлалын хурал, түүнтэй холбоотой зохиогдож буй арга хэмжээнүүдэд оролцоод явж байгаадаа их баяртай байна аа. Саяхнаас Монреаль хотод Монгол Соёлын Төв байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа. Миний бие тэрхүү төвөө төлөөлөөд явж байна. Та бүхний АНУ-д үндэслэн байгуулсан Монгол Соёлын Төвтэй холбоотой байж, цаашид мэдлэг туршлагаас тань суралцах, асуух лавлах, үйл ажиллагаанаас тань жишээ авах зүйл олон байгаа шүү. Миний өөрийн сурсан мэргэжил бол философи-соёл судлал, бас л яг монгол судлалын талын юм. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-04-06, Баасан )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
МАЙКРОСОФТЫН Монгол менежер - Лувсанбатын Бат-Өлзий |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-03-18, Ням |
|
Нэг.Намтрын товчоон -Улаанбаатар хотод төрсөн -Эрдэнэт хотын 1-р 10 жилийн сургууль -Улаанбаатар хотод Технологийн Дээд Сургууль -Brigham Young University - Hawaii USA -Майкрософт компани
Хоёр. Боломжийг ашигласан бага нас -Г.Галбадрах: Хаана төрж, хаана суралцав даа? -Л.Бат-Өлзий: Улаанбаатар хотод төрсөн. Харин дунд сургуулийн жилүүддээ Эрдэнэтийн 1-р 10 жилийн сургуульд суралцаж , 1992 онд 10-р ангиа төгссөн. Багаасаа л математикийн хичээлд сонирхолтой энэ чиглэлээрээ түлхүү бөгөөд сонирхож суралцаж байв. Математик, физикийн Улсын олимпиадад их оролцоно. Ихэвчлэн Улаанбаатар хотынхны дараа л орно. 8,9, 10-р ангиуддаа ингэж оролцохдоо нэг удаа математикийн Улсын олимпиадад 4-р байр эзэлж байсан юм байна.
Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-04-06, Баасан )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Висконсин мужид Монголчуудын Холбоо байгуулагдлаа |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-03-18, Ням |
|
Висконсин мужид ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчуудын анхдугаар уулзалт 2012 оны 2 дугаар сарын 10-нд Бийвэр Дам хотноо амжилттай болж өнгөрлөө. Уулзалтыг Батчулууны Саран санаачлан зохион байгуулж, уулзалтын тов, хэлэлцэх асуудлын тоймыг мэдээлэл.ком, орлоо.ком, чикагомонголс.ком сайтуудаар олон нийтэд хүргэсэн байна. Уулзалтанд Висконсин мужийн 12 хотоос нийт 29 хүн оролцлоо. Уулзалтанд оролцогсод xолбооны мөн чанар, үүрэг зорилго,зохион байгуулалт, дотоод дүрэм, санхүүжүүлэх болон сурталчлан таниулах арга замуудыг хэлэлцлээ. Уулзалтын төгсгөлд хүн бүр, бидний холбоо бол сайн дурын үндсэн дээр байгуулагдаж буй олон нийтийн төлөө үйлчлэх ашгийн бус байгууллага байх ёстой гэж санал нэгдлээ. Холбоо нь биднийг нэгтгэх, хамт олон байх, Монголоороо бахархах нөхцөлийг бүрдүүлэх, мэдээлэл солилцох, хүргэх, зөвлөгөө өгөх, тусалж дэмжих, олон нийтийн өмнө биднийг төлөөлөх байгууллага байх ёстой гэж үзлээ. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-03-30, Баасан )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Баярт мэдээ! |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-03-12, Даваа |
|
Наранчимэг охины хөлд хийсэн хагалгаа амжилттай болж, тэрээр бусад хүүхдүүдийн нэгэн адил алхаж, гүйж харайх боломжтой болсон тухай баярт мэдээг Nomadicare-ийн Сас Кейри гуай ирүүлжээ. Тэдний хэрэгжүүлсэн энэхүү буянт үйлсийг дэмжиж, хандивын ажиллагаа зохион байгуулсан, хандив өргөсөн Лос Анжелесийн Монголчууддаа болон бусад гадна, дотны сайхан сэтгэлт бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлъе! Сас Кеири гуайгаас ирсэн захидал᠄
"Dear Friends,
The surgery on Nara's leg went very well this morning. Nara and her mother are resting in the Shriner's Hospital overnight. Again thank you everyone for supporting this trip and operation with prayers and help. It will mean that Nara will be able to walk normally.
Sas "
Mэдээ бэлтгэсэн᠄ Л.Мөнхтөр Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-03-19, Даваа )
|
|
|
Ш. БИРА: Үндэсний монгол судлаачийг гадаадад бэлдэх хэрэгтэй |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-03-08, Пүрэв |
|
Нэрт монголч эрдэмтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, академич Ш.Бира гуай АНУ-д хүрэлцэн ирээд байна. Монгол Соёлын Төв, Монгол Улсын Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулдаг “Монгол судлалын цуврал лекц”-ийнхээ зочноор нэрт судлаачийг урьсан юм. Буурал эрдэмтэн АНУ дахь монголчууддаа зориулан 3 сарын 9-ний өдөр Элчин Сайдын Яамнаа “Монголын Тэнгэрийн Үзэл ба Дэлхийчлэл” сэдвээр лекц уншина. Их эрдэмтэнтэй нүүр тулан уулзаж, Монголын түүхийн эгзэгтэй олон асуултынхаа хариуг авах боломжийг АНУ дахь монголчууддаа олгож буй тус хоёр байгууллагад талархал илэрхийлээд нэгэн ярилцлагыг нь толилуулж байна. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-03-17, Бямба )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Монгол бүсгүйн бүтээсэн ном АНУ-ын номын сүлжээнд |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-03-03, Бямба |
|
Тэр нэг өдөр Д.Байгалмаа надтай ирж уулзсан юм. Тэрээр өөрийн ажлын зав чөлөөгөөрөө ном бичсэн тухайгаа хуучлаад түүнийгээ уншиж үзэхийг санал болголоо. Нилээд олон хуудсанд багтаан шивсэн тэр нооргийг уншиж байхдаа "энэ бол уран зохиол, улстөрөөс огт ангид, хүмүүний өөрийнх нь тухай " бичсэн болохыг мэдэж олзуурхсан сан. Нээрээ ч бид энэ ертөнцөд их ч цаг хугацааг элээн амьдрахдаа мэддэг зүйл ихтэй хэрнээ мэддэггүй зүйл ч мундахгүй олон байх аж. Бусдын бичсэн олон ч бүтээлийг уншиж байхдаа их ч зүйлийг эргэцүүлж, сэтгэлийн чанад дахь мэдрэмжээ сонсдог. Харин өөрт хэрэгтэй зөвлөмжийг уншихдаа ихэвчлэн ёс төдий ханддаг мэт. Бас ажил хэрэг болгон хэрэгжүүлэхдээ жаахан хойрго мэт. "За даа би ч яахав дээ, болно биз" хэмээн санах хэнэггүй зангийн нэгэн илрэл мэт.
Харин тэр жилдээ мөнөөх номоо "Хүний бие махбодь, оюун санаа, энерги" нэртэйгээр Монголд хэвлүүлсэн дээжээ авчирч өгсөн сөн. Д.Байгалмаа хуульч мэргэжилтэй ч АНУ-д амьдарч байх хугацаандаа Атланта хотод суралцаж, бариа заслын мэргэжлээр сургуулиа төгсөн одоо энэ чиглэлээрээ ажиллаж байна. 1.Хүний бие махбодь 2.Хүний оюун санаа 3.Энерги гэж бүлэглэн ангилсан энэ номонд нь хүн өөрийгөө таньж мэдэх болон сонголт хийх олон боломжинд нь хэрэг болох мэдээллүүд багтсан байлаа. Энэ цаг дор их мөнгө олох хүслээр харь оронд цаг хугацаагүй ажиллаж зүтгэж байгаа монголчууд бидэнд хэрэг болох олон ч санамжууд байгаа. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-03-12, Даваа )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
П.ОДОНЧИМЭГ: Манай монголчууд бол машиныг тун сайн мэддэг, бас үнэлдэг хүмүүс шүү дээ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-02-25, Бямба |
|
“Тойота”. Энэ нэрийг мэдэхгүй хүн манай гариг дээр бараг байхгүй биз ээ. 320 000 шахам ажилтантай, үндэстэн дамнасан энэхүү авто корпораци жилдээ 8,5 сая автомашин үйлдвэрлэж, 8,4 сая автомашин борлуулдаг үзүүлэлтээрээ дэлхийд манлайлдаг. Зөвхөн АНУ-д гэхэд л жилдээ 1,7 сая “Toyota”-ийн автомашин зарагддаг бөгөөд энэ аварга үзүүлэлтэд бага ч болов хувь нэмрээ оруулж яваа нэгэн монгол бүсгүйг та бүхэнд танилцуулая. Пүрэвсүрэнгийн Одончимэг. Нийслэлийн 10 жилийн 6 дугаар сургууль, МУИС-ийн Эдийн Засгийн дээд сургуулийг төгссөн. Одоо АНУ-ын Кальфорн мужийн Оакланд хотын Toyota авто дилерийн газарт борлуулагчаар ажилладаг. -Та Америкт ирээд хэдэн жил болж байна. Дэлхийд нэр хүндтэй томоохон компани-ийн автомашиныг борлуулах ажилд яаж орсон тухайгаа ярьж өгөхгүй юу? - АНУ-д ирээд 10 гаруй жил болчихсон байна шүү. Анх ирснээсээ хойш монголчуудынхаа адил янз бүрийн л ажил хийж байсан. Гурван жилийн өмнө энд ажилладаг нэг танил бүсгүй маань надад энэ ажлыг санал болгосон л доо. Тэр надад sales person буюу худалдагч, борлуулагчаар ажиллаад үзэхийг зөвлөсөн юм. Би ч хувцас хунар, бараа таваар, ахуйн хэрэглээний зүйлийг бол болох байх, машиныг ёстой барахгүй байх гээд хэлсэн чинь “Чи чаднаа, хийгээд үз” гэлээ. Би ч яахав үзээд алдая, болохгүй бол гараад өөр ажил хийнэ л биз гээд зөвшөөрсөн хэрэг. Сэтгэгдэл (2) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-03-03, Бямба )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Чикаго хотноо Чингис хааны музей нээгдэнэ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-02-25, Бямба |
|
"Чингис хаан" үзэсгэлэн АНУ-ын Илиноис мужийн Чикаго хотын Байгалийн түүхийн Фильд музейд энэ сарын 24-ны өдөр үүд хаалгаа нээх гэж байна. Энэхүү үзэсгэлэнг бүтээх, зохион байгуулахад оролцсон, хөрөнгө оруулж хандив өргөсөн байгууллага, хувь хүмүүс, тус музейн удирдах зөвлөлийн гишүүд, олон нийтийн төлөөлөгчдөд зориулсан нээлтийн хүлээн авалт 2 дугаар сарын 22-ны өдөр Чикаго хотноо тус музейд болж Монгол Улсаас АНУ-д суугаа Элин сайд Х.Бэхбат оролцов. Хүлээн авалтыг зохион байгуулагч талаас Чикаго хотын Фильд Музейн Ерөнхийлөгч болон Гүйцэтгэх захирал Жон Макартер нээж "Чингис хаан" үзэсгэлэн Эзэн Чингисийн мэндэлсний 850 жилийн ой тохиож буй жил Чикаго хотноо заларч Монголын билгийн тооллын Шинийн нэгний өдөр үзэсгэлэнгийн нээлт болж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-03-03, Бямба )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Хоолны бизнес /илтгэл/ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-02-25, Бямба |
|
2009 оны намар Вашингтон хотноо болсон Америк дахь бизнес эрхлэгчдийн уулзалт дээр тавьж байсан илтгэлээ оруулж байна. Энэхүү уулзалтыг АНУ дахь Монголчуудын худалдааны танхим байгууллагаас жил бүр зохион байгуулдаг билээ.
Би өнөөдөр илтгэлээ “Хямралын үед амжилттай ажиллаж байгаа бизнесийн жишээнүүд. Хоолны газрын бизнес” сэдвээр бэлтгэж ирсэн бөгөөд үүнд хүмүүсээс хамгийн их санал хүсэлт ирдгээр нь тусгайлан хоолны газрын бизнест хэрэгцээтэй жишээ, санаа, зөвлөгөөг багтааж байгаа юм. Юуны түрүүнд одоогийн эдийн засаг, бизнес орчны нөхцөл байдлын талаар товч дурдаад үндсэн сэдэв үрүүгээ оръё. Эдийн засаг, бизнес орчны өнөөгийн нөхцөл байдал Эдийн засгийн ерөнхий үзүүлэлт Дотоодын нийт бүтээгдэхүүний бууралт зогсож эргэсэн байгаа. Машин, байрны зах зээл тогтворжиж эхэлсэн гэж үзэж байна. Гэвч эдийн засгийн хүчин чадлын 75 орчмыг тодорхойлогч хэрэглэгчдийн худалдан авалт сул хэвээр байна. Бизнес эрхлэгчдийн хувьд хүмүүс ойрын ирээдүйдээ итгэлтэй байгаа эсэх нь их чухал юм. Өөрөөр хэлбэл хүмүүсийн мөнгөө зарцуулах шийдвэр нь тэдний кармандаа мөнгөтэй байгаа эсэхээс биш сэтгэл санаа нь ямар байгаагаас шалтгаалдаг гэж үздэг бөгөөд миний орчуулснаар “Хэрэглэгчийн өөдрөг байдлын үзүүлэлт” буюу “consumer confidence index”-ээр тодорхойлдог.
Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-03-08, Пүрэв )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|