Үхэ
07
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

IMG_1341

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 35 зочид ба 3 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Түүх Соёл
Ванга эмээгийн 2011 оныг зөгнөсөн зөгнөл биелжээ Хэвлэ Имэйл
(8 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-10-19, Лхагва
Image 
 
Болгарын алдарт зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн боловч хоёрдугаар сарын 26-нд дахин төрсөн гэдэг. Тэрээр төрснийхөө дараа амьд хүний ямар ч тэмдэггүй байсан бөгөөд эцэг, эх нь түүнд нэр өгөхөө хүртэл азнаж байжээ. Харин төрснөөсөө 27 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 26-нд гүнзгий амьсгаа авч чанга гэгч уйлсан аж.
 

Тиймээс эцэг эх нь охиндоо Вангалея гэсэн нэр өгсөн бөгөөд энэ нь Болгараар “Сайн мэдээ хүргэгч” гэсэн утгатай үг аж. Түүнийг 12 настай байхад нь хүчтэй салхи гэрийнх нь дэргэдээс хийсгэж зуун метрийн цаана хаяснаар Ванга сохорч  улмаар дэлхийд болох үйл явдлыг зөгнөн ярих болсон юм.

55 жилийн турш хүн төрөлхтөний шүтээн болсон Ванга эмээ нас барсныхаа дараа ч алдар цуу нь хэвээрээ байгаа юм. Ванга хүн төрөлхтөний ирээдүйг ихэвчлэн хэлдэг бөгөөд дэлхийн талаар ганцхан зүйл хэлсэн нь УС АЛТНААС ҮНЭТЭЙ БОЛОХ ЦАГ ИРНЭ гэсэн юм.

 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2011-10-26, Лхагва )
Дэлгэрэнгүйгээр...
 
СОЛОНГОСЫН БЭР Хэвлэ Имэйл
(11 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-09-01, Пүрэв
Image 
 
Арван лангийн ембүү хараад алгаа тосдог аав, хорин лангийн ембүү үзээд хормойгоо тосдог ээжийн тухай гунигаар эгшиглэсэн ардын дуу бий. Тэр дуунд “Цал буурал баянтай цагийг яаж барах вэ дээ” гэдэг мөр явдаг. Залуу бүсгүйн энэ гуниглал өдгөө цагт андуурал байж мэдэх л юм. Эвгүй нэгэн жишээ татахад, www.targetmap.com сайтад тавигдсанаар Өмнөд Солонгосын эрчүүдийн бэлгэ эрхтний дундаж хэмжээ бусад үндэстний эрчүүдийнхээс бага аж. Гэхдээ тэдний IQ дэлхийд дээгүүрт бичигддэгийг мөн тэндээс харж болно. Солонгосын бэр болж буй бүсгүйчүүд тэдний чухам юунд нь татагдаад байна? 
 

Сэтгэгдэл (3)

Шинэчлэгдсэн огноо ( 2011-09-11, Ням )
Дэлгэрэнгүйгээр...
 
ЭЛЧИНГҮҮДИЙН ХУЙВАЛДААН Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-07-02, Бямба
Image 
 
1941 онд дайныг зогсоох сүүлчийн оролдлогыг Москвад сууж байсан Германы элчин сайд гүн Фридрих Вернер Эрдманн Маттиас Иоганнес Бернгард Эрих фон Шуленбург хийсэн байна. Тэрбээр бусдыг өөртөө татаж чаддаг, туршлагатай, сайн мэргэжилтэн байв. Оростой найрамдалтай байхыг эрхэмлэдэг хүн байснаас түүнийг Германы дээд удирдлагын нарийн нууц руу нэвтрүүлдэггүй байсан аж. Германы ЭСЯ-ны голлох ажилтнууд ч Орост найртай ханддаг байжээ. Элчин зөвлөх Вернер фон Типпельскирх Орос улстай гэмгүй сайн харилцаатай байхад өөрийн амьдрал, мэргэжлээ зориулсан хүн байлаа. Москвагийн нэг үйлдвэрийн эзний хүү, зөвлөх Густав Хильгер оросоор ус цас, ерөөс ихэд оросжсон нэгэн байв.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2011-07-09, Бямба )
Дэлгэрэнгүйгээр...
 
Лос Анжелесийн Тэмдэглэл 7 - Олон Хэлийн Хүмүүсийн Орон гэрт Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-03-07, Даваа

 Image

Энэ дэлхийн  зүг бүрээс Лос Анжелесийг зорин ирэгсдийн хүсэл, мөрөөдөл,  гуниг цөхрөл,  шорвог хөлс,   аз жаргалтай амьдралын  төлөө өгсөн халуун амиар  түүх бичигдсэн байна.  Олдсон зоос бүрийн үнэ цэнэ, баяжсан, хөлжсөн бахархал,   эд баялагын төлөөх элдэв аргат тэмцэл, алаан тулаан, бүтээн байгуулсан  гайхамшиг, бас өгөөмөр сэтгэл хотын  хана унь, багана тулгуур болжээ.  Өөр өөр үнэлэмж,  үзэл бодол, итгэл бишрэл, ёс заншилтэй зүс бүрийн хүмүүсийг дээвэрлэх орон гэр  “Лос Анжелес”ынханы  амьдралаас өгүүлэн дүгнэж,  тэмдэглэлээ цэглэе.

 

Сэтгэгдэл (5)

Шинэчлэгдсэн огноо ( 2011-03-29, Мягмар )
Дэлгэрэнгүйгээр...
 
Лос Анжелесийн Тэмдэглэл 6 - Луус, тэмээ, уурын тэрэгтэй “Цагаачдын хөдөлгөөн” Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-02-27, Ням
 Image
 
Өнгө бүрийн хүмүүс цугларсан  Лос Анжелес  хэмээх жижиг сууринд  Америк  маягийн хувийн эрх чөлөө, хүсэл мөрөөдөл, хөрөнгө   капитал чамгүй урт  зам туулан 1800 оны сүүлийн  хагаст дөтлөн иржээ.
   
Юун түрүүн  Испани, Мехсик гаралтай газрын эзэд, малчид-Ранчерүүд Индианчуудаас  колончлолын  аргаар авсан  асар баялаг газраа  Янкүүдэд амархан тавиад өгөхийг хүсээгүйн дээр Испаний колониос энэ нутгийн Индианчуудад  тарьж суулгасан шашин суртал,  ахуй соёлын үр  хөврөлийг үр үндсээр нь тасалчих боломж  үгүй байв. 
 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2011-03-07, Даваа )
Дэлгэрэнгүйгээр...
 
Илжиг хэмээх ”төмөр” туулай жилийн өнгө, нуруу, Монголчуудын битүүлэх ёс. Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2011-02-02, Лхагва
Image 
 
Жаран жилдээ ганцхан удаа давтагдах “Илжиг” хэмээх төмөр туулай жилд өвс ногоо, тариа, төмс сайн гарах боловч хулгана, царцаа тэргүүтэн хортноор нэрмэгдэх гэм буйг анхаарууштай. Жаран жилдээ ганцхан удаа давтагдах “Илжиг” хэмээх төмөр туулай жилд өвс ногоо, тариа, төмс сайн гарах боловч хулгана, царцаа тэргүүтэн хортноор нэрмэгдэх гэм буйг анхаарууштай.

Жилийн эзэн одны үр нь: Бархасвадь гарагийн хөдөлгөөнд дулдуйдан гаргадаг тухайн од нь хур усан арвин бууж, төрийн өндөрлөгийн хүчин арвидаж, үр тариа дэлгэрч улс орон амгалантай байхыг эрхшээнэ.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2011-02-05, Бямба )
Дэлгэрэнгүйгээр...
 
Лос Анжелесийн Тэмдэглэл 5 - Нутгийн Индианчуудын Нулимс Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-12-14, Мягмар
  Image
 
Испани, Мехсик, Америкчуудыг ирэхээс өмнө  “Лос Анжелес” нутгийн эзэд Тонг-ва(Габрилено), Чумаш, Юман овгийнхон байж.

Тэд ойн зах, нуур, цөөрмийн эрэг, голын тохой, далайн эрэг бараадан сүрэл, модоор урц овоохой барин хориос хоёр зуу хүртэл хүнтэй  тосгонд хамтран суудаг байж.  Шувууны болон бусад нимгэн арьсаар хийсэн бүсэлхий хэсгээ хаасан хувцастай, далай хясаа болон яс,мод, сөдөн гоёл чимэгтэй,  ахмад хүмүүс, овгийн ахлагч, нөлөө бүхий хүмүүс өд, сөд бүхий  толгойн өмсгөлтэй байж. Буга, бусад төрлийн арьс, шир, сүрлээр хийсэн дэвсгэртэй, туулай бусад зөөлөвтөр арьсаар хийсэн  нөмрөгтэй байсан гэнэ.
 

Сэтгэгдэл (5)

Шинэчлэгдсэн огноо ( 2010-12-28, Мягмар )
Дэлгэрэнгүйгээр...
 
Лос Анжелесийн Тэмдэглэл 4 - Янкуудын явдал Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-12-05, Ням
Image 
 
Зарим баримтаас харахад 1800-гаад оны үеэс Америкчууд Испаний эзэмшлийн  Калифорни нутагт худалдаа арилжаа, шашин мөргөлийн журмаар зорчиж эхэлжээ.  Тухайлбал  1803 онд  Лелиа Вөрдийн худалдааны онгоц албан ёсоор одоогийн Сан Федрод ирсэн   байна.
   
1818 онд  Жозеп Чампмэн гэгч санваартан   Лос Анжелест ирсэн  ч хил зөрчсөн хэргээр  шоронд хоригджээ.  Тэр морин тэрэг сэлбэх, төмрийн дарх хийх,  байшин барилга засварлах ур дүйтэйнхээ ачаар  шоронгоос суллагдаж тэр үеийн Лос Анжелес суурингийн төв талбай дахь байшин барилгыг засах, сүмийн барилгыг  өргөжүүлэх ажлыг  голлон хийжээ.
 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2010-12-11, Бямба )
Дэлгэрэнгүйгээр...
 
Лос Анжелесийн Тэмдэглэл 3 - Морьтон Ранчерүүдийн нутаг Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-11-29, Даваа
Image

Лос Анжелес 1700 оны сүүлээс 1800 оны дунд хүртэл энгийн хөдөөх амьдралтай Морьтон  Ранчерүүд, (Cowboy)  нарын нийгэм, соёл, худалдаа арилжааны төв байв.

Лос Анжелес эргэн тойрон Вентурагийн хөтлөөс  зүүн тийш Сан Фернардинагийн уулс хүртэл 120 гаруй милл,  Сан Габрилийн даваанаас Өмнө зүгт  Лагунагийн толгод хүртэл 130 гаруй милл үргэлжлэх  далайн эрэг дагасан уулсын дундах тал хөндий,  голын бэлчир,  мөнхийн зун шиг цаг агаарын нэн таатай энэ нутаг нэгэн үе Ранчерүүдийн малын бэлчээр, хувийн эдлэн байжээ.  Тэр газрын эзэд, малчид-“Ранчерүүдийг дэлхий дээрх моринд хамгийн эрэмгий хүмүүс байсан” гэж бичсэнийг хараад Монголчуудын дэргэд  юу ч билээ дээ  гэсэн шүү юм бодож сууна. 
 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2010-12-05, Ням )
Дэлгэрэнгүйгээр...
 
Лос Анжелесийн тэмдэглэл-2 Утаат тохойн тоост суурин Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-11-20, Бямба
Image 
Гэгээнтэн  Жаниферо Серра 
 
“Утаат тохой”  хэмээн Испани ахмад Себстиан Визкайногийн оноож нэрлэсэн  нутагт  боссон их хот Лос Анжелесийн түүхийн эхлэл ч  эгээ л  ламтан Жаниферо Серра, цэргийн зүтгэлтэн Гаспар Портола нарын нэртэй шууд холбогддог.  Тэд   1769 онд энэ нутагт анхлан хөл тавьсан ба одоогийн Лос Анжелес голд “Поркиүнкүла” хэмээн нэр оноож  тохойд нь ургасан “зэрлэг сарнайн бутас,  усан үзмийн  цэцэрлэгийг  хэдэн хөл бөмбөгийн талбайтай  тэнцэхүйц юм” гэж тэмдэглэн үлдээжээ. Мөн нутгийн уугуул хүмүүстэй  уулзахад “Индианчууд сагс үр буудай, хясааны ясаар хийсэн сав өгсөн бол Испаничууд тамхи, шилэн сав  тэдэнд өгсөн” ажээ. 
 

Сэтгэгдэл (2)

Шинэчлэгдсэн огноо ( 2010-11-29, Даваа )
Дэлгэрэнгүйгээр...
 
Лос Анжелесийн Тэмдэглэл (Цуврал нийтлэл) Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2010-11-15, Даваа
Image 
 
Нэг.  Холын Испаний нүүдэл, суудал

Дэлхийн бөмбөрцгийн уртраг, өргөрөгийн  34°/118° солбилцол орчим, бидний суугаа Номхон далайн зүүн эргээр Индианчууд бүр 10000 гаруй жилийн тэртээгээс суурьшин амьдарч иржээ. Тэдний ажин түжин амьдарч ирсэн өгөөмөр баялаг энэ нутагт сураг тавин дурлагсад дэлхийн нөгөө бөөрөнд байсан аж. Испаний зохиолч Гарсиа  Монталбагийн 1510 онд хэвлүүлсэн “Las Sergas de Esplandian” романд “Индиан нутгийн баруун талд байх үржил шимт Калифорни арал..” хэмээн бичснээс улбаалан “Калифорни” нэрийг Миуоки, Юокүт, Танг-на (Габрилено), Чумаш зэрэг 40 гаруй овгийн уугуул Америкчуудын энэ нутагт оноосон байх талтай гэнэ. 17 дугаар зууны дунд үеийг хүртэл Испани, Англи, Француудын гаргасан газрын зурагт Калифорнийг үнэхээр томоохон арал байдлаар дүрсэлдэг байж. Испаничууд Калифорни нутгийн өмнөд хэсгийг Баха буюу доод, Хойд хэсгийг Алта буюу дээд хэмээн тодотгон нэрэлсэн байна.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2010-11-20, Бямба )
Дэлгэрэнгүйгээр...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 11 - 44

Сэтгэгдэлүүд

Монголчуудыг баривчилжээ
I'm not quite sure how to say this; you made it etxrmeely easy for me!
2012 02 07/ 10:55 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
Ha ha ha :grin :grin
2012 02 07/ 09:15 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
saihan zovolgoo baina bayarlalaa!!
2012 02 07/ 04:07 цааш...

Лос Анжелес орчмын Монголчуудын Шинэ Жилийн Харшийн Ц...
I like to party, not look articles up olinne. You made it happen.
2012 02 06/ 18:18 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Ih saihan niitlel bichjee. Denver-nhen yer ni ih olon uil ajillagaanii anhdagch yum baina shuu. Denv...
2012 02 06/ 12:13 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
bayarlalaa tanid. gagtshuu enen uneniig buh hun zovoor oilgoj avaasai gej husnem, bi.
2012 02 06/ 09:04 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Yostoi l yneniig yagshtal bichsen bna. America bol yag l iimshdee .
2012 02 05/ 22:01 цааш...

Uptown сэтгүүлийн нүүрэн дээр гарсан Монголын одуудын зу...
puujee egch arai l bish yuma
2012 02 04/ 21:54 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ