|
Сэрэмжлүүлэг № 2: “Хүнс” нэртэй хорноос болгоомжилье |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-01-17, Мягмар |
|
Оршил Өнөөдөр Монгол улс элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж, хорт хавдрын нас баралтаар олон улсад тэргүүлж явна. Нэн ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөлөөр бусад орнуудаас хэт тасархай түрүүлж, удаахь байранд жагссан Гамби улсаас бараг 3 дахин өндөр үзүүлэлттэй байна. Шинэ оны анхны сэpэмжлүүлэгтээ Хятадын сүү, газрын самар, самрын тосонд афлатоксин хэмээх элэгний хорт хавдар үүсгэгч илэрсэн тухай анхааруулж бичсэн. Цаашид ч өөрийн хөтөлдөг http://golomt.org -оор дамжуулан үндэсний аюулгүй байдал, Монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог дэлгэсээр байх болно. Эхлэл Өнгөрсөн зун манай нэртэй хүүхдийн ахмад зохиолчдын нэг Замын Үүдэд явж байгаад Эрээнээс ирсэн ачааны вагоныг нээхэд хажууд нь байж таарчээ. Хачирхалтай нь вагоноор дүүрэн “Алтан Тариа” компанийн шошготой гурил ачсан байсан гэнэ. Гаалийнхан гурилыг саатуулалгүй, Монголын хилээр нэвтрүүлжээ. Ахмад зохиолч Улаанбаатарт ирсэн хойноо таньдаг мэддэг бүгддээ ярьсан ч тус болсонгүй. Тэдгээр уутанд хаана хийгдсэн, ямар чанартай гурил байсан нь ойлгомжтой. Товчоор хэлэхэд мянга мянган хэрэглэгч хохироод, хэдхэн хүн завшаад өнгөрчээ. Сэтгэгдэл (1) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-26, Пүрэв )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
ЭНЭ ТӨРД ЭЗЭН БАЙНА УУ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2012-01-12, Пүрэв |
Гар утас гэдэг сэтгүүлч бидний хувьд уншигчидтай холбох амьд холбоо. АН засгаас гарах болсонтой холбогдуулан “Тэргүүн шадар сайд, шагналын, томилолтын дэд сайд нарыг цомхотгох” санаа дэвшүүлсэн нийтлэлийг маань уншсан олон хүн амралтын өдрүүдэд утасдлаа. Дархан, Булган, бүр Баян-Өлгийгөөс ч ярив. Дандаа дэмжсэн үгс. Ярьсан хүмүүсийн олонхи нь үлдэж байгаа богино хугацаанд зарим салбарт сайдаар улстөрч хүн томилох хэрэггүй, үүний оронд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд танигдсан мэргэжлийн хүмүүсийг томилуулах хүсэлт тээв. Зарим нь бүр, батлан хамгаалахын салбарт улстөрч очвол ёсолж сурч, хэдэн генералуудынхаа өмнө хий нь гарч дуусч байтал л хугацаа нь дуусна. Эрүүл мэндийн салбарт бол хэдэн эмнэлэгүүдээрээ явж ажилтай нь танилцаж явтал л сонгууль дуусна шүү гэх үнэн үгтэй ёжлол хүртэл дайв. Эрүүл мэнд, барилгын салбараа тоглуулж, үргэлжлүүлж унтуулбал МАН сонгуульд дууслаа л гэсэн үг гэж байхад тус намын гишүүн бололтой нэгэн “Манай нам одоо л энэ томилгоон дээр нэр хүндээ өсгөмөөр байна. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2012-01-17, Мягмар )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Цуврал № 3: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ? |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-10-27, Пүрэв |
|
Өмнөх үг Миний бичсэн “Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ?” гэсэн 1,2-p цувралыг уншин эргэцүүлж, сэтгэгдлээ хуваалцаж, урам хайрласан уншигчиддаа баярлалаа. Эдгээр болон бусад нийтлэлүүдийг www.golomt.org дээрээс уншиж, бас татаж авах боломжтой байгаа. Бузар үйлдлийг нь баримтaaр илчилсэнд хорсогчид миний тухай элдэв цуу тарааж, Н. Энхбаярын гар хөл хэмээн гүтгэж, олон нийтийн итгэл үнэмшлээр тоглохоор улайн цайм шамдаж байгаагаас үзвэл миний тавьсан үгэн “сум” онилсон байнууддаа мэргэн тусчээ. Ингээд цувралын сүүлчийн хэсгийг толилуулья. Материалыг Япон хэлнээс орчуулахад гүн туслалцаа үзүүлсэн Санги Байгаль, Мээдээ нартаа, мөн цөмийн бизнесийн аалзны тор сүлжээг зурж тусалсан Л.Мөнхтөрдөө баярлалаа. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-11-05, Бямба )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ? |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-09-07, Лхагва |
|
Цуврал № 1: Цөмийн хаягдлын бизнест хэн хэн оролцож байна вэ? Оршил үг Монгол улсад цөмийн хаягдлын бизнес хэрхэн эхэлсэн болоод түүнд ямар эрх мэдэлтнүүд хэрхэн оролцож буй талаар цуврал нийтлэлийн эхний хэсгийг толилуулж байна. Энэ нийтлэлд бичсэн зүйл нь бусдын нэр хүндэд халдах гэсэн зорилго агуулаагүй, харин судалгаанд үндэслэсэн, баримт нотолгоотой мэдээллийг олон нийтэд хүргэхэд чиглэсэн билээ. Цувралын 2-р хэсэгт ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, ерөнхий сайд С.Батболд, Г. Занданшатар, Р. Бадамдамдин болон бусад эрх мэдэлтнүүд цөмийн хаягдлын асуудалд хэрхэн оролцсон талаар дэлгэрэнгүй өгүүлэх болно. Ил тод байдлыг хүндэтгэн үздэг ардчилсан нийгэмд мэдээллийг боож хаах нь ардчилсан үзэл бодолд харшлах тул уншигчид та бүхэн үргэлжлэлийг мэдээллийн сайтууд болон http://golomt.org-оос саадгүй уншина гэдэгт итгэж байна.
Сэтгэгдэл (6) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-09-15, Пүрэв )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
МОНГОЛЫГ ХОГИЙН ЦЭГ БОЛГОХ СОНИРХОЛ ХЭНД БАЙНА ВЭ |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-08-12, Баасан |
|
Хогийн сав гэж хэнд ч хэрэггүй хаягдал агуулсан хайрцаг. Түүнийг нь тавиад өгвөл хүн болгон хогоо зориулалтын саванд хаяхыг л бодно. Хогоор дүүрсэн саванд муу муухай бүхэн үүрлэж, ялзарч өмхийрнө. Хажуу хавиар нь явахад тэсэхүйеэ бэрх үнэр ханхалж, эцэстээ тийм үнэрээс жийрхэж аль болох холуур тойрон гарна. Өмхийгөөс хүн ингэж зугтдаг. Түүн лүгээ Монголоос бөмбөрцгийнхөн жийрхэж мэдэх хөгийн төлөвлөгөөг өндөр хөгжилтэй орнууд боловсруулж, эхнээсээ хүсэлтээ илэрхийлж байх шиг. Цөмийн хог хаях олон улсын оршуулгын газрыг Монголд барих Америк, Японы төлөвлөгөө нууцхан явагдаж байна. Хэдийгээр манай Гадаад харилцааны яамныхан цөмийн хаягдал хүлээн авахаас татгалзсан гэх ч их гүрнүүд далд ажиллагаанаасаа шантраагүй. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-08-17, Лхагва )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
МОНГОЛ '"булшны"' ОРОН БОЛОХ УУ? |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-08-03, Лхагва |
|
...Сүүлийн үед гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд болон монголдоо байгаа монголчуудын санааг зовоож, өөр хоорондоо хэлэлцүүлэг үүсгэж байгаа асуудлын нэг нь АНУ, Япон, Монгол улсуудын хооронд нууцаар хэлэлцэгдэн өдгөө батлагдах шатандаа орж байгаа "Цөмийн түлшний цогц хангамж" гэсэн гоё нэртэй төслийн тухай юм. Нилээд эртнээс монголын улстөрчдийн санаачлагаар яригдаж эхэлсэн байж болзошгүй энэ асуудал өдгөө дэлхий нийтийн хэмжээнд "шүдний өвчин" болж хувирсан, цөмийн хаягдлыг хаана булж "булшлах" тухай асуудалтай нягт холбогдож байгаад хамаг учир оршиж байгаа юм. Монгол оронд уул уурхайн олон ашигт малтмалууд илэрч, ашиглагдах явцдаа их баялаг болон хувирч Монголд төдийгүй дэлхийн хэмжээний "мөнгө үнэртэх" мэргэжилтнүүдийн анхаарал, сонирхлыг татах болсон. Сэтгэгдэл (4) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-08-12, Баасан )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Өрнөдийнхний ов заль буюу нүүдэлчид мөхөж буй нь |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2011-03-10, Пүрэв |
|
Сэтгүүлч Кийт Хармон Сноугийн Монгол орны талаар бичсэн нийтлэлийг н.Амарлин (
Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
) орчуулан манай сайтад илгээжээ. Та бүхэн бүрэн эхээр нь уншина уу. Энэхүү нийтлэл анх 2010 оны арванхоёрдугаар сард нийтлэгдсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард нэмэлт засвар оруулсан байна. Уг нийтлэлийн үндсэн эхийг http://www.consciousbeingalliance.com/2010/12/post-2/ хаягаас үзэж болно . Олзонд улайрсан хөрөнгөтнүүд Монгол орон руу өнгөлзөж, харгис балмад өрнөдийнхөн газар нутгийг нь эзэгнэж байна.Гэвч хэдэн жилийн өмнө Холливудын гэрээлж гаргасан [Оросын найруулагч Сергей Бодровын бүтээл] “Монгол” [1] гэдэг уран сайхны кино, эрээн мяраан аялал жуулчлалын сэтгүүл дэх нийтлэлийг эс тооцвол Монгол орны талаар Америкт мэдэгдэж сонсогдсон зүйл хомс ховор хэвээр. “Ардчилал”, “байгаль хамгаалал”, “ хүний эрх”, “ чөлөөт хэвлэл” гэж сурталчлах сүр дуулианы цаана Монгол орон харийнхны харгис халдлагад өртөж, ард иргэд нь зовлон шаналалд автжээ.Конго, Канад гээд хүрсэн очсон газар нутаг бүрээ хайр найргүй сүйтгэж, хаа сайгүй балагт хар мөр тарьж явдаг чухам тэр л компаниуд Монголыг тонож байна.
Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2011-03-15, Мягмар )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Мөнгөний тухай эмэгтэйчүүдэд баримтлах 10 зүйл |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2010-02-22, Даваа |
|
Мөнгө болон эмэгтэй хүн ихэнхи үедээ яагаад ч юм “дотносож” чаддаггүй юм. Эмэгтэй хүн бүр тийм биш л дээ, гэхдээ ихэнхи тохиолдолд илүү мөнгө гарч ирэхээрээ эмэгтэйчүүд бид яадаг билээ? Дэмий, хэрэггүй юманд үрээд дуусчихдаг. За тэгээд ер нь бид нарт чинь авах юм мундахгүй: нүүрний будаг, косметик, үнэртэй ус, дотуур хувцас, гутал, цүнх, шинэ плать ч юм уу, брэндийн жинс ч юм уу. Сэтгэгдэл (6) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2010-03-22, Даваа )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Ардчилал бидэнд юу өгөв |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009-12-10, Пүрэв |
|
Миний vеийнхэн ардчилалтай хамт өсч, төлөвшихдөө ахуй амьдрал хийгээд оюун санаандаа олон зvйлийг тусгаж авчээ. Мэдээж сайнтай, муутай ч ардчилал гэдэг өдий зэрэгт өсч хvмvvжихэд ивээс болж тэтгэж ирсэн. Чухам ардчилал бидэнд юу өгөв? Хvн бvр өөр өөр хариулт өгөх ч нийтлэг тусгал бий. Юун тvрvvнд ардчилал монгол хvн бvрийн vнэт зvйл болж төлөвшжээ. Ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт ирээн гэх омог бахархал бидэнд байна. Хvмvvс нээлттэй чөлөөт нийгэмд цээж тэнэгэр, сэтгэл тэнvvн алхаж, ардчиллын vр шимийг өлгийтэй нялхаас өтгөс буурлууд хvртэж буй. Сэтгэгдэл (2) |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2009-12-13, Ням )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|
Долоон сарын нэгэн. Эргэн дурсахуй. Зургийн архиваас: 2008/07/01 |
|
|
|
Бичсэн: Administrator
|
|
2009-07-01, Лхагва |
|
Долоон сарын нэгэн! 7/1. Үүнийг чухам өнөөдөр эргэж дурсахгүй бол нүгэл болно, учир нь “Долоон сарын нэгэн” хэмээх нэгэн огноо Монголын түүхээс хэзээ ч салахгүй нэр томъёо болон үлдлээ. Сайнаараа ч, муугаараа ч. Сургамжаар ч, түүхээр ч. Хожмын түүхчид энэ үйл явдалд бодитой дүгнэлт өгөх биз. Өнөөдөртөө үүнд дүгнэлт өгөхөд түүхийн талаасаа хэтэрхий эрт байна. Үгүйдээ л жагсагчид руу хэн буудах зөвшөөрөл өгсөн, хэн үүнийг гардан гүйцэтгэсэн, хаа хамаагүй Соёлын төвийг хэн галдан шатааж тоносон, энэ нь зохион байгуулалттай байсан уу, тайван жагсагсадыг хэн өдөөн хатгалга руу түлхэн оруулсан, энэ нь хэнд хэрэгтэй байсан гээд үй түмэн асуултын хариу олдоогүй л байна. Сэтгэгдлээ үлдээнэ үү! |
|
Шинэчлэгдсэн огноо ( 2009-07-11, Бямба )
|
|
Дэлгэрэнгүйгээр...
|
|
|