Фото Агшин


la_cultural_day_2008_119

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 11 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Мэдээ
“НОМАДИК ХАЙКИНГ” КЛУБЫН НЭРЭМЖИТ ГҮЙЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-09-29, Баасан

 Image

Сан Францискогийн Бэй Аэриагийн “Номадик Хайкинг” клубын 3 дах жилдээ зохион байгуулж буй гүйлтийн тэмцээн энэ оны 9 дүгээр сарын 9-ны өдөр Волнат Крик хотноо амжилттай болж өндөрлөлөө. АНУ-ын баруун эрэгт болж өнгөрсөн энэхүү тэмцээнд монгол ба гадаадын 100 гаруй иргэд оролцов. Тус клуб нь байгуулагдсан цагаасаа эхлэн жил бүр гүйлтийн тэмцээнийг Ерөнхий Консулын газартай хамтран уламжлал болгон зохион байгуулж ирсэн түүхтэй.

Эрүүл амьдралын хэвшилд хамтран суралцах, найз нөхдийнхөө хүрээг тэлэх энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан “Номадик Хайкинг” клубын хамт олон, оролцсон хүмүүст Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал талархал илэрхийлж эрэгтэй түрүү байрыг эзэлсэн холимог тулааны тамирчин Н.Отгонбаатар, эмэгтэй түрүү байрыг эзэлсэн Nomadic аялагч Т.Саруулдарьд тус тус шагналыг нь гардуулав.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий консулын газар

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-10-20, Баасан )
 
У.БЯМБАЖАВТ АЛТАН ГАДАС ОДОНГ ГАРДУУЛАН ӨГӨВ Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-09-29, Баасан

 Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын Лос Анжелес хот дахь Сумо бөхийн холбооны гэрээт тамирчин Уламбаярын Бямбажавт Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ нэгэн үе Дайшёочи нэрээр барилдаж байсан өдгөө дэлхий нийтийн дунд хөгжиж буй сонирхогчдын сумод Монгол улсынхаа нэрийг дэлхий дахинд мандуулж, сурталчилсныг өндрөөр үнэлэн “Алтан гадас” одонгоор шагнасныг Монгол Улсаас Сан Франциско хотноо суугаа Ерөнхий консул Э.Галбадрал 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гардуулан өгөв.

Сан Франциско дахь ЕКГ-ын байранд болсон дээрх ёслол арга хэмжээнд US Sumo Open тэмцээний зохион байгуулагч, захирал ноён Эндрю Фреунд тэргүүтэй гадаад, дотоодын нийт 20 гаруй иргэд байлцав.

Дашрамд сонирхуулахад У.Бямбажав нь АНУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд сонирхогчдын сумогийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, US Sumo Open тэмцээний үнэмлэхүй аварга цолтой. Тэрбээр олон төрлийн шоу, үзүүлэх тоглолтод оролцохоос гадна олон төрлийн сурталчилгаанд амжилттай тоглосон алдартай тамирчин юм.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий консулын газар

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-11-13, Даваа )
 
Америк дахь монголчуудын “Гар бөмбөг”-ийн тэмцээн амжилттай боллоо Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-09-29, Баасан

Image

АНУ-д ажиллаж, амьдардаг монголчуудын дунд “Гар бөмбөг”-ийн 11 дүгээр аварга шалгаруулах тэмцээн энэ оны есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Колорадо мужийн Денвер хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү тэмцээнд оролцохоор АНУ-ын муж, хотуудаас хүрэлцэн ирсэн байна. Уг тэмцээнд залуучуудын эрэгтэй, эмэгтэй 16 баг, ахмадуудын дөрвөн баг нийт 20 багийн 200 гаруй тамирчин хурд хүч, авьяас чадвараа сорьжээ. Тэмцээнд оролцсон тамирчдын ур чадвар, багийн зохион байгуулалт өндөр төвшинд зохион байгуулагдсан байна.

Тус өдөрлөгт спортын мастер, спортын дэд мастер, мөн улсын зэрэгтэй тамирчид олноор оролцсон нь тэмцээнийг өрсөлдөөнтэй, үзүүштэй болгож, хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчдийг баясгажээ. Хоёр өдөр үргэлжлэн явагдсан тэмцээний нэгдсэн дүн гарахад залуучуудын Лос Анжелес хотын эрэгтэй баг, Оакланд хотын эмэгтэй баг, ахмадуудын Чикаго хотын баг тус тус тэргүүн байранд шалгарч, шилжин явах цомын эзнээр шалгарсан ажээ.

Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал “Их Тал” клубээс зохион байгуулсан өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд оролцож нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж тодотгон хэлээд нийт хүрэлцэн ирсэн тамирчдад болон хөгжөөн дэмжигчдэд амжилт хүсч, Ерөнхий консулын газрын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Энэ удаагийн тэмцээн нь тус клуб байгуулагдсаны таван жилийн ойн арга хэмжээтэй давхацсанаар өргөн хүрээнд олон нийтийг хамарсан ажил болсон байна.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий консулын газар

 

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-10-20, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
DACA хөтөлбөр - шинэчлэх заавар, санах зүйлс Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-09-29, Баасан
Image
 
 
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-11-13, Даваа )
 
Хэрэв та DACA хөтөлбөрт хамрагдаж байгаа бол... Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-09-29, Баасан
Image
 
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-11-13, Даваа )
 
Xөдөлмөрийн Яармаг (Mongolian American Career Fair) 2018 онд Лос Анжелес хотод Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-09-29, Баасан

Image 

Сайн байцгаана уу залуучууд аа,

Жил бүр зохион байгуулагддаг Хөдөлмөрийн Яармаг (Mongolian American Career Fair) 2018 онд Лос Анжелес хотод болох гэж байна. Энэ арга хэмжээг MNG Summit-тай MYUC-LA хамтарч зохион байгуулж байгааг дуулгахад таатай байна. Та бүхэн бидний ажлыг дэмжээд энэ Бямба гараг буюу 9 сарын 30-нд PizzaRev-д очиж хоолловол таны худалдан авсан хоолны 20%-г бидний арга хэмжээнд хандивлах болно.

Хоолоо бичүүлэхдээ MACF эсвэл Mongolian American Career Fair-т гэж хэлээд дээрх flyer-г утсан дээрээсээ үзүүлээрэй .

Хэзээ:
Saturday 09/30/17
11AM - 10PM

Хаяг:
PizzaRev
3150 Wilshire Blvd. Suite 114
Los Angeles, CA 90010
(Vermont Ave. & Wilshire Blvd)

 


Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-10-03, Мягмар )
 
Сагсан Бөмбөгийн Тэмцээн Хэвлэ Имэйл
(5 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-09-15, Баасан

Сэтгэгдэл (4)

Шинэчлэгдсэн огноо ( 2017-10-18, Лхагва )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 22 - 28 - 1241

Сэтгэгдэлүүд

“Яах уу?”, “хэцүү юмаа” гэх зэрэг үгсийг огт хэлэхгүй...
Tegej uzsen uneheer sain nuluutei ymiig eyregeer harah tusam uriin erhgui l goy bolood ywchdag ym
2018 01 21/ 08:13 цааш...

Зурхай: Хэтэвч
Kk unen bolowuudaa
2018 01 21/ 08:11 цааш...

Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа...
Yostoi mundag baina shuu. Uneheer hund hureelj bui orchin nuhurluj bui naiz nuhud mash ih nuluutei b...
2018 01 21/ 08:10 цааш...

ХАМГИЙН МОНГОЛ РЕАЛИТИ ШОУ
лаг харагдаж байна. 8) 8) 8) 8) 8) 8) 8) :zzz :roll :eek
2018 01 15/ 20:14 цааш...

Зөгийн бал
Hicheel hiihed tusallaa bayarlalaa ta buhendee :zzz
2018 01 06/ 02:29 цааш...

Зөгийн бал
Hicheel hiihed tusallaa bayarlalaa ta buhendee :zzz
2018 01 06/ 02:26 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Jinxene durdee itgesen avgai baina lee .
2017 12 11/ 14:26 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
сайн байна уу монголоос америк руу ачаа явуулах гэсэн ...
2017 12 05/ 22:43 цааш...

"ЭЗЭНТ ГҮРНИЙ ТУУЛЬС" ба ХАРВАРД - Сүхбаатарын Эрдэнэбо...
100 ailiin huuhduud denjiin 1000 huuhduudtei nogoon nuuriin tuluu 90 onii ehend chuluugaar baildaad,...
2017 11 19/ 16:27 цааш...

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэнд: Мөөгөнцөр
13 nastai ohin moogontsordoj bolhu
2017 11 06/ 07:37 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Yasan saikhan zavtai tsagtai khumuus ve
2017 09 26/ 17:16 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Мэдээний Гарчиг