Фото Агшин


LA_Naadam_Auyr_Boko_2008_333

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 3 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Мэдээ
Resume and Cover Letter (Мэргэжлийн товч танилцуулга) Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-01-24, Мягмар

Image 

Шинэ оны мэнд ЛА-н залуус аа!

Та бүхэнд 2017 ондоо хийхээр төлөвлөсөн олон зүйл байгаа байх. Шалгалтуудаа сайн өгч ангиудаа амжилттай дуусгах, сургууль төгсөх цаг ойртоход хэрхэн ажлын байртай болох вэ? болон хаанаас яаж хайх вэ? гэх мэт асуудлууд тулгардаг. MYUC-LA залуучууд энэ удаагийн уулзалтаараа Resume and Cover Letter (Мэргэжлийн товч танилцуулга) сэдвээр та бүхэндээ өөрсдийн туршлага болон судалсан зүйлсээсээ хуваалцах болно. Resume, Cover Letter нь ажлын анкет бөглөхөд зайлшгүй хамт хавсаргах материалууд юм.

Нэмэлтээр дараах сэдвүүд яригдана:

1. Өөрийн авъяас чадвар, хүсэл сонирхолдоо нийцсэн амжилт гаргах боломжтой салбараа тодорхойлох
2. Бусад салбаруудын ойлготыг зөв танин мэдэх(Government vs Private companies, StartUp vs Big Companies, Academic vs NonAcademic Industries, etc)
3. Networking буюу салбарын харилцагчдаа нэмэгдүүлэх
4. Ажлын байраа хэрхэн хайх, хаанаас эхлэх

Та бүхнийг бидний арга хэмжээнд өргөнөөр ирж оролцохыг урьж байна.

Хэзээ: 11:00 AM on Sunday, February 5th, 2017

Хаяг: КОКО ГРУПП
180 S. Western Ave. Los Angeles, CA 90004

 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2017-02-09, Пүрэв )
 
“МОНГОЛ СУДЛАЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 11 ДҮГЭЭР БАГА ХУРАЛ”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-01-24, Мягмар

Image 

АНУ-д суугаа Элчин сайдын яам, Монголын соёлын төвтэй хамтран жил бүр Монгол судлалын бага хурал зохион байгуулдаг уламжлалтай билээ. 11 дэх удаагийн хурал Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн өдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 27-ноос эхлэн 2 өдрийн турш Элчин сайдын яам болон Конгрессын номын санд зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ-аас Монгол судлаач эрдэмтэд хүрэлцэн ирж, хоёр улсын харилцаа, Монголын түүх, хэл, уран зохиол, АНУ дахь монголчууд зэрэг сэдвээр илтгэл тавин оролцох юм.

Монгол судлалын хурал олон нийтэд нээлттэй болох тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Хуралд оролцохыг хүссэн иргэд урьдчилан бүртгүүлж, мандат авсан байх шаардлагатай.

Мандат авахын тулд:

1. Мандат дээр бичүүлэх овог нэр, байгууллага, хот зэргээ бичиж Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй хаягаар илгээнэ.

2. Үйл ажиллагааны төлбөр 40 ам.долларыг төлсөн байна. Төлбөрт хурлын хоёр өдрийн өглөөний цай, өдрийн хоол, хөтөлбөр материал бүхий хавтас, үзэг багтахаас гадна Конгрессын номын санд болох гол илтгэгчийн илтгэл, Монгол ховор номын танилцуулга орсон болно. Мөн хуралд зориулж зохион байгуулах Элчин сайдын хүлээн авалтад оролцох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утас, цахим шуудангаар холбогдож авна уу.
АНУ дахь Монгол соёлын төв: С.Энхцэцэг 703-725-9029, Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй
Вашингтон дахь ЭСЯ: А.Хулан 202-766-9117, Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-01-29, Ням )
 
Шинэ Оны Мэнд Хүргэе! Сайхан баярлаарай! Хэвлэ Имэйл
(7 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2016-12-28, Лхагва
Image
 
 Эрх сарны доор бүжин цэнгэж
Эргэх цагийн хэлхээс болсон
Шинэ онтойгоо бид мэндэлнэ!
Шинэхэн цасны хаялга дор
Түүхийн хуудас эргэнэ!
 
Танд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе! 
Дотны, хайрт хүмүүстэйгээ сайхан баярлаарай!
 Шинэ жилийн мэнд хүргэе!
 
Лос Анжелес дахь Монголчуудын Сүлжээ
LAMONGOLS.COM
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-01-22, Ням )
 
Aливаа бэрхшээлийг хэцүү хэмээн шантрах бус туршлага гэж бодох хэрэгтэй юм шүү! Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2016-12-28, Лхагва
Image 
 
"Чи ч үнэхээр азтай юмаа.Хүний газар дуртай ажилаа хийгээд л..." гэсэн яриа их сонсох юм. Гэхдээ АЗ гээч зүйл зүгээр суудаггүй, зүлгэж суудаг хүмүүст их ирдэг гэдгийг мэдэж авсандаа. Тийм ээ би дуртай, гайхалтай ажилаа олсон. Хамгийн гол нь одоо байгаа энэ өндөрлөгт гарах гэж ямар их зүйлийг туулж, хөдөлмөрлөж, юуг ардаа үлдээснийг тэр болгон хүмүүс мэдэхгүй.

Солонгос оронд анх гэрээт ажилтанаар ирж байлаа. Яагаад ч юм саяхан мэт санагдана. Гэтэл одоо энэ улсад өөрийн хүсэн мөрөөдөж байсан дуртай урлагийн байгууллагад ажиллах болж дуучин хэмээгдэж басхүү үндсэн мэргэжил болох багшаа ч хийж байх юм. Амар хялбар олдоогүй миний 'хүсэл, мөрөөдөл, зорилго' биелэсэн байх...
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-01-24, Мягмар )
Дэлгэрэнгүйгээр...
 
Ипотекийн зээлийн ШИНЭ ЖУРАМ бүрэн эхээрээ Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2016-12-20, Мягмар

Image

Өнгөрсөн удаа хэрэгжиж байсан ипотекийн зээлийн журмаас гол ялгагдах онцлог нь  "Нэгдүгээрт, ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанкны мэдэлд буй Ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, купоны төлбөрөөс санхүүжүүлнэ.​ Тухайн сардаа хэдий хэмжээ эргэн төлөлт хийгдэнэ, тэр хэмжээгээр санхүүжилт хийгдэх юм. Ингэхдээ Монголбанк тухайн сард олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн дээд хэмжээг тухайлсан банк бүрт мэдэгдэнэ. Энэ дагуу банкууд зээлийн шийдвэрээ гаргаж, өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг олгосны дараа Монголбанк санхүүжилтийг олгох юм.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2016-12-30, Баасан )
Дэлгэрэнгүйгээр...
 
Шатрын тэмцээнд урьж байна Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2016-12-20, Мягмар
Image
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-01-22, Ням )
 
2017 Шатрын Аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2016-12-20, Мягмар

Image

Жил бүр зохиогддог тээвэр зуучийн DBN компанийн нэрэмжит Лос Анжелес хотын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн шатрын тэмцээн 2017 оны 1-р сарын 15-нд зохиогдох тул шатарчид та бүхнийг өргөнөөр оролцохыр урьж байна.

1, 2, 3-р байруудад цом, мөнгөн шагналтай.

Эxлэх цаг: 10 а.m.

Хэзээ: 2017  оны 01 сарын 15-нд

Хаяг: 180 Western Ave, LA, CA 90004

DBN Carrier Inc, International Logistics Service

 

Сэтгэгдэл (2)

Шинэчлэгдсэн огноо ( 2017-01-22, Ням )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 29 - 35 - 1214

Сэтгэгдэлүүд

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Билгийн тооллын шинийн нэгэнд мөр гаргах зүг
:( :( :( :( :( RT :cry :cry :? :? :x :sigh :zzz :eek :upset
2017 02 26/ 05:45 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
Hi bi 4 huuhedtei manai nuhur uur huuhentei bolood tegeed barigdchaad dahij tegehgui geed amlalt ugd...
2017 02 24/ 15:09 цааш...

Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа...
Mongol orniig mini BID avrah ym shu Dee! Hari orond l shingej bolgue!!!!
2017 02 22/ 02:49 цааш...

Мэдээний Гарчиг