Фото Агшин


051205_Lumino_in_Los_Angeles_A0881

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 3 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Мэдээ
Шведийн Вант Улсад Монголын Соёл мэдээллийн төвийг байгуулахаар ажилдаа орлоо Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-04-15, Бямба

Image 

Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ болон тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монголчуудын төрийн бус байгууллагуудын хамтарсан уулзалтаас Шведийн Вант Улсад Монголын Соёл мэдээллийн төвийг байгуулахаар ажилдаа орлоо. Энэхүү төв нь Монголын соёл уламжлал, урлагийг сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх, Монголчууддаа нийгмийн үйлчилгээ үзүүлэх, төрийн бус байгууллагууддаа дэмжлэг үзүүлж хамтран ажиллах гэх зэрэг зорилготой юм. Энэхүү төв нь тус улсад бүртгэл бүхий албан ёсны бие даасан статустайгаар үйл ажиллагаа явуулах бөгөөд төв байгуулах төслийн үйл ажиллагааг Швед дэх Монголчуудын Үндэсний Холбооны зөвлөх Н.Номуун-Эрдэнэ удирдан ажиллах юм. Монголын соёл, мэдээллийн төвийн үйл ажиллагааг байгуулах ажилд иргэд , байгууллагуудын хамтын оролцоо дэмжлэг, идэвхи ихээхэн чухал үүрэгтэй тул та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.

Гадаад дахь монгол хэл, соёлын сургалт

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-06-12, Даваа )
 
ВАШИНГТОН ХОТНОО “МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-04-14, Баасан

Image 

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ “L.Ron Hubbard” сантай хамтран “Монголын соёлын өдөр” арга хэмжээг Вашингтон хотын “L.Ron Hubbard House” музейд 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулав. Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан уг арга хэмжээнд АНУ-ын Төрийн департаментын Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Жим Хеллер, АНУ-д суугаа Болгар, Малти, Кипр, Хорват, Словак Улсын Элчин сайд нар, АНУ-ын Батлан хамгаалах яам, Үндэсний урлагийн галлерей зэрэг байгууллагын төлөөлөл, Вашингтон хот орчимд ажиллаж, амьдарч буй монгол иргэд зэрэг 80 гаруй хүн оролцов.

Арга хэмжээг нээж “L.Ron Hubbard” сангийн Ерөнхийлөгч Уиллиам Рунион, Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Жим Хеллер нар үг хэлж, Элчин сайд Б.Алтангэрэл “Монгол Улс, АНУ-ын харилцаа: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр лекц уншин, сонирхсон асуултад хариулав.

Мөн оролцогчдод гэрэл зурагчин Ц.Бадамхандын Монголын байгаль, ёс заншил, ахуй амьдралыг харуулсан 40 гаруй гэрэл зургийн үзэсгэлэнг толилууллаа.

 

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-06-12, Даваа )
 
Нью Иорк муж төрийн өмчийн коллежуудад үнэгүй сурах хууль батлагдлаа Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-04-14, Баасан

Image 

АНУ-н Нью Иорк муж Холбооны улсад анх удаа төрийн өмчийн коллежуудад нийгмийн дунд болон бага орлоготой өрхүүдийн оюутнуудад үнэгүй сургах хуулийг Ням гарагт баталжээ.

“Excelsior Scholarship” гэх энэ тэтгэлэгт зарцуулах хөрөнгө нь тус мужийн 2018 оны санхүүгийн жилийн 153,1 тэрбумын төсөвт суусан тул тэтгэлэг хамрагдах шаардлага хангасан оюутнууд 2017 оны намраас төрийн өмчийн 2 болон 4 жилийн коллежед үнэ төлбөргүй суралцах эрх нээгдэж байгаа гэнэ.

Тухайн тэтгэлгийг авч коллеж төгссөн оюутнууд Нью Иорк мужид тодорхой хугацаагаар (зээлд хамрагдсан жилээс хамаарч) оршин суух гол шаардлага тавьж байгаа нь багаггүй шүүмжлэл дагуулсан байна. Энэхүү хуулийг бага дунд орлоготой эцэг эхчүүдийн дийлэнх талархан хүлээн авсан нь ойлгомжтой ч хуулийг шүүмжлэгчид тухайн тэтгэлгээр сурч төгссөн оюутнууд мэргэжлээрээ дуртай газраа ажиллах, чадвар нөөц боломжоо сорих боломжийг боомилсон алхам боллоо гэж шүүмжилж байгаа юм.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-06-12, Даваа )
Дэлгэрэнгүйгээр...
 
“Харласан” иргэд хууль бус цагаачдын дунд давамгайлж байна Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-04-14, Баасан
Image 
 
АНУ-н Дотоод Хэргийн Яам (Department of Homeland Security) – наас саявтар олон нийтэд ил зарласан тайланд дурьдсанаар цагаачлалын бус визээр орж ирж “харласан” иргэд АНУ-н хууль бус цагаачдын дунд ихээхэн жин дарж буйг онцолжээ. Тус газрын тайланд дурьдсанаар зөвхөн 2015 онд 500, 000 орчим хүн визийн хугацаа хэтрүүлэн АНУ-д үлдсэн гэсэн тооцоо гарчээ. Харин АНУ-д түр визээр нэвтэрсэн иргэдийг мөрдөх, тэд визийн хугацаандаа хилээр гарч буй эсэхийг тооцох одоогийн тогтолцоо доголдолтойн улмаас дээрх тоо багцаа тоо гэдгийг тус газар хүлээн зөвшөөрч байгаа юм.
 
Тус тайланд дурьдсанаар 2014 онд АНУ-д цагааачлалын бус визэр орж ирсэн гадаад иргэдийн 3/2 нь визийн хугацаа хэтрүүлэн оршин сууж буй тооцоо гарсан байна. Түр визээр ирсэн иргэд визийн хугацаа хэтрүүлэн оршин суух үзэгдэл 1995-2000 он хүртэл байнга өсөх хандлагатай байсан бол энэ тоо 2004 он хүртэл харьцангуй тогтвортой түвшинд байсан ч 2005-2010 он хүртэл энэ тоо огцом өсчээ. Визийн хугацаа хэтрүүлэн оршин суух үзэгдэл 2010 онд ирсэн гадаадын иргэдийн 61 хувьд хүрсэн бол энэ тоо 2014 онд 66 хувьд хүрээд байгаа гэнэ.
 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-06-12, Даваа )
Дэлгэрэнгүйгээр...
 
Аялагч Амайтай Ярилцъя! Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-04-11, Мягмар

Сайн байцгаана уу?
Лос Анжелесийн Монголчууд аа,

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! MYUC-LA энэ удаагийн уулзалтаараа Амай хэмээн олонд танигдсан аялагч, уран бүтээлч Жамбалсүрэнгийн Золбаярыг урьж ярилцах гэж байна.
Тэрээр бидэнтэй дэлхийгээр хэрхэн аялсан туршлага болон сонирхолтой дурсамжуудаасаа хуваалцах болно.

Хаана: КОКО Групп
180 S. Western Ave.
Los Angeles, CA 90004

Хэзээ: 04/14/2017 Friday @ 7:00pm


LA-гийн Монголчууд та бүхэн өргөнөөр оролцоорой.



Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2017-04-15, Бямба )
Дэлгэрэнгүйгээр...
 
Хөсөгтөн Хамтлаг Лос Анжелес Хотноо Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-03-20, Даваа

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-03-27, Даваа )
 
Арга хэмжээг дэмжиж ирж оролцсон зочиддоо баярлалаа! Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-02-16, Пүрэв

Image 

2 сарын 5-нд MYUC-LA-ийн залуучууд Pre-Employment Process: Resume and Cover Letter (Мэргэжлийн товч танилцуулга) сэдвээр та бүхэнтэйгээ өөрсдийн туршлага болон судалсан зүйлсээсээ хуваалцсан билээ. Бидний арга хэмжээг дэмжиж ирж оролцсон зочиддоо баярлалаа. Бидний бэлтгэсэн мэдээлэл та бүхэнд хүрсэн байх гэж найдаж байна.

Мөн биднийг үргэлж дэмжиж, арга хэмжээ зохион байгуулах байр гаргаж өгдөг КОКО ГРУПП-ийн Отгонбаатар ах, Нансалмаа эгч хоёртоо маш их баярлалаа. КОКО-гийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье! 

 

Mongolian Youth Union in California,

Лос Анжелес хот 

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-04-14, Баасан )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 36 - 42 - 1232

Сэтгэгдэлүүд

"ЭЗЭНТ ГҮРНИЙ ТУУЛЬС" ба ХАРВАРД - Сүхбаатарын Эрдэнэбо...
100 ailiin huuhduud denjiin 1000 huuhduudtei nogoon nuuriin tuluu 90 onii ehend chuluugaar baildaad,...
2017 11 19/ 16:27 цааш...

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэнд: Мөөгөнцөр
13 nastai ohin moogontsordoj bolhu
2017 11 06/ 07:37 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Yasan saikhan zavtai tsagtai khumuus ve
2017 09 26/ 17:16 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Гадуурхал
Bid ch bas end yalguuldagsh dee.Haltaruud bol azuudad burch muu !
2017 07 24/ 15:03 цааш...

Cанхүүгийн дэмжлэг хүсэж байна
ene hort havdar ni her hund baigaa um be zaabal hagalgaand oroh shaardlaga baina uu heddugeer shatan...
2017 06 16/ 10:42 цааш...

Зурхай: ЖИЛVVДИЙН ЭР, ЭМИЙН ЗОХИЛДОЛГОО
NOHOI JIL BAIHGUI BN SHU DE :roll :roll :roll
2017 06 06/ 23:21 цааш...

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулийн Эрдмийн баяр
Ю.Цогтчимэг,Я.Баатар хоёртоо ажил амьдралд нь амжилт, э...
2017 06 02/ 01:12 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Oorigoo reklamduulah durtai avgai. Mongolooroo bicheechee!!!!!
2017 05 15/ 13:48 цааш...

Аялагч Амайтай Ярилцъя!
Сайн байцгаана уу? Аялагч Амайтай уулзахад 2-хон өдөр ү...
2017 04 12/ 18:17 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
:)
2017 04 03/ 01:30 цааш...

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАЖ БУЙ ЗАРЛИГ
Odoo naanaa
2017 03 01/ 14:24 цааш...

Мэдээний Гарчиг