Фото Агшин


LA_Naadam_Auyr_Boko_2008_280

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Холбоотой хэрэглэгч алга
Сайтад: 10 зочид холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Мэдээ
Хөсөгтөн Хамтлаг Лос Анжелес Хотноо Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-03-20, Даваа

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-03-27, Даваа )
 
Арга хэмжээг дэмжиж ирж оролцсон зочиддоо баярлалаа! Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-02-16, Пүрэв

Image 

2 сарын 5-нд MYUC-LA-ийн залуучууд Pre-Employment Process: Resume and Cover Letter (Мэргэжлийн товч танилцуулга) сэдвээр та бүхэнтэйгээ өөрсдийн туршлага болон судалсан зүйлсээсээ хуваалцсан билээ. Бидний арга хэмжээг дэмжиж ирж оролцсон зочиддоо баярлалаа. Бидний бэлтгэсэн мэдээлэл та бүхэнд хүрсэн байх гэж найдаж байна.

Мөн биднийг үргэлж дэмжиж, арга хэмжээ зохион байгуулах байр гаргаж өгдөг КОКО ГРУПП-ийн Отгонбаатар ах, Нансалмаа эгч хоёртоо маш их баярлалаа. КОКО-гийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье! 

 

Mongolian Youth Union in California,

Лос Анжелес хот 

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-04-14, Баасан )
 
Сан Франциско хотын community college-д ҮНЭГҮЙ суралцах боломжтой боллоо. Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-02-11, Бямба
Image 
 
2017 оны 2 сарын 6-ны өдрийн (ABC7 News-н мэдээллэсэнээр) Сан Франциско хотын оршин суугч оюутнууд, өөрсдийн орлогын хэмжээнээс үл хамааран, City College хэмээх нэртэй community college-д ҮНЭГҮЙ сурах боломжтой болж байгаа гэдгийг хотын захирагч Ed Lee зарласан байна. Энэхүү хөнгөлөлт нь ирэх намраас хэрэгжиж эхлэх ажээ.
 

"Оршин Суугч" гэдэгт: Сан Франциско хотод 1 жил + 1 өдөр буюу түүнээс дээш амьдарч буй оюутнуудыг багтах юм байна. Сургалтын төлбөрийг оюутнуудад "үнэгүй" болгож байгаа зардлыг $5 буюу түүнээс дээш сая доллараар үнэлэгддэг үл хөдлөх хөрөнгийн гүйлгээний татварыг нэмэгдүүлсэнээр гаргаж авахаар төлөвлөсөн ажээ. Ингээд нийт хотын зүгээс жил тутамд $5.4 сая долларыг City College-д олгож байхаар болж байгаа юм байна.

Манай Монголчуудаас Сан Франциско хотод 1 жил + 1 өдөр оршин суусан эцэг эхчүүд байгаа бол хүүхдүүдээ үнэ төлбөргүй community college-д сургах сайхан боломж гарж ирж байна. Амьдрах өртөг өндөр газар нэг томоохон сургуулийнх нь боловсрол нь ч гэсэн үнэгүй болж байвал аштай юу даа. Ганц бодогдож байгаа юм нь: Үл хөдлөх хөрөнгийн татвараас мөнгийг нь гаргаж авна гэхээр өнөөх хүмүүс нь байрны түрээс, үнээ өсгөөд буцаагаад оюутнууд, эцэг эхчүүд дээрээ асуудал иргээд ирчихгүй байгаасай л гэж найдаж байна. 

Олон улсын оюутны F1 ангилалын визтэй оюутнууд энэхүү: "оршин суугч" хэмээх шаардлагат нийцэх эсэх талаар тодорхой заагдсан талаар мэдээнд гараагүй. Гэхдээ ерөнхийдөө бол F1 визтэй оюутнууд эхний 5 жилдээ "оршин суугч" гэсэн ангилалд хамаарагддаггүй. Үүнээс хойш АНУ-д байсан өдрүүдийг тоолоод, тодорхой системийн дагуу оршин суугч гэж тооцох эсэхийг шийддэг. Тэгэхээр F1-р дөнгөж ирж байгаа, ирэх гэж байгаа олон улсын оюутнуудад бол шууд хамаарахгүй болов уу гэж бодогдлоо.

 

Mongolian Youth Union of California

https://www.facebook.com/MyucOfficial

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-04-14, Баасан )
 
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар ЛОС АНЖЕЛЕС хотод Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-01-30, Даваа

Image

2017 оны 2 дугаар сарын 10-ны 17.00-21.00

2017 оны 2 дугаар сарын 11-ний 09.00-12.00, 14.00-19.00 цагуудад

Koko Group
180 S Western Ave,
Los Angeles,
CA 90004

Хаягт байрлах байранд КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛНЭ.

Үүнд:


1. Иргэний үнэмлэх олгох бүртгэл хийх /16 нас хүрсэн иргэд/, сунгах /25, 45 хүрсэн иргэд/
2. Бүх төрлийн итгэмжлэл баталгаажуулах,
3. Гэрлэлт бүртгэж, гэрчилгээ олгох,
4. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох,
5. Шинээр гадаад паспорт мэдүүлэх материал хүлээн авах,
6. Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгах,
7. Буцах үнэмлэх мэдүүлэх материал хүлээн авах
8. АНУ-д оршин суугаа тухай тодорхойлолт гаргах,

Эдгээр үйлчилгээг авахын тулд ямар материал бүрдүүлэх талаарх мэдээлэл, зааврыг манай www.sanfrancisco.mfa.gov.mn цахим хуудаснаас авч, шаардлагатай материалыг зохих ёсоор бүрдүүлж ирнэ үү. Мэдүүлэг бөглөхдөө зөвхөн монгол хэлээр бичнэ үү.

Анхаарах зүйлс: 16-гаас дээш насны иргэд иргэний үнэмлэх авах, 25, 45 насны сунгалт хийлгэх бүртгэлд хамрагдах иргэд биеэр ирж хурууны хээ өгнө. Эдгээр иргэд гадаад паспорт, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний эх хувь, аль эсвэл хуулбарыг /гаргацтай гарсан/ авч ирнэ. Түүнчлэн ургийн овог, Монгол Улс дахь байнга оршин суугаа хаяг, эхнэр, нөхөр болон 16 хүртэлх насны хүүхдийн регистрийн дугаарыг сайтар тодруулж, заавал мэдсэн байх /тэдгээрийн регистрийн дугаар болон хаяг бүхий бичиг баримтын хуулбар байвал сайн/ шаардлагатайг анхаарна уу.

Асуух зүйл гарвал Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй цахим шуудан болон 415 622 4000, 415 999 8892 дугаарын утсанд хандана уу.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа
Ерөнхий консулын газар
2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2017-02-12, Ням )
 
МОНГОЛ, АМЕРИКИЙН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 30 ЖИЛИЙН ОЙГ 2017 ОНД ТЭМДЭГЛЭНЭ Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-01-24, Мягмар

Image 

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр тал 2017 онд хамтран тэмдэглэнэ.

Энэ хүрээнд талууд олон ажил хамтран хэрэгжүүлэх бөгөөд эдгээрийн эхлэл болгож, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ж.Гаалт нар 30 жилийн ойн логог албан ёсоор танилцуулав.

Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч юм. Манай хоёр улсын хооронд улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, ялангуяа хоёр орны ард түмэн хоорондын нягт, дотно харилцаа гүнзгийрч, батжиж байна.

Энэ жил АНУ-ын Энхтайвны корпусын анхны сайн дурын ажилтнууд Монголд ирж ажилласны 25 жилийн ой мөн тохиож байна. Өнгөрсөн хугацаанд 1200 шахам сайн дурынхан манай орны хот, хөдөөд ажилласан. Мөн энэ жил дэлхийд алдартай АНУ-ын Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрийн 70 жилийн ой болсон. Монголын 350 гаруй залуус энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-д боловсрол эзэмшсэн.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Засгийн газар Монгол Улсыг Мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээ байгуулах орноор дахин шалгаруулсан билээ. Саяхан талууд улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтаа амжилттай хийж, түүгээр цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй ярилцаж, тохиролцсон.

Ийнхүү Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжиж, идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд хоёр тал 2017 онд эдгээр амжилтаа бататгаж, харилцааны цаашдын зорилтоо тодорхойлж, 30 жилийн ойгоо хамтран өргөнөөр тэмдэглэх болно.

 

Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-02-16, Пүрэв )
 
Америк дахь монголчуудын ажлын яармаг Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-01-24, Мягмар
Image 
 

Америк дахь Монголчуудын Хөдөлмөрийн Яармаг гэж юу вэ?

Америкийн их сургууль, коллежид сурч байгаа Монгол оюутнууд, мөн мэргэжлээрээ ажиллаж байгаа залуучуудад зориулсан хөдөлмөрийн яармаг юм.

Хэзээ болох вэ?

2017 оны 3 сарын 18 наас 20-ныг дуустал.

Болох газрыг хаяг байгаа юу?

Talaris Conference Center: 4000 NE 41st St, Seattle, WA 98105
(3/19 болон 3/20-ны өдрийн арга хэмжээнүүд маань энэ газарт болох юм. 3/18-ны аялалууд бүгд гадуур болох бөгөөд, тухайн аялалуудад зориулж удахгүй бүртгэл явуулж эхлэх болно)
Talaris Conference Center


Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Шинэчлэгдсэн огноо ( 2017-03-26, Ням )
Дэлгэрэнгүйгээр...
 
Resume and Cover Letter (Мэргэжлийн товч танилцуулга) Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2017-01-24, Мягмар

Image 

Шинэ оны мэнд ЛА-н залуус аа!

Та бүхэнд 2017 ондоо хийхээр төлөвлөсөн олон зүйл байгаа байх. Шалгалтуудаа сайн өгч ангиудаа амжилттай дуусгах, сургууль төгсөх цаг ойртоход хэрхэн ажлын байртай болох вэ? болон хаанаас яаж хайх вэ? гэх мэт асуудлууд тулгардаг. MYUC-LA залуучууд энэ удаагийн уулзалтаараа Resume and Cover Letter (Мэргэжлийн товч танилцуулга) сэдвээр та бүхэндээ өөрсдийн туршлага болон судалсан зүйлсээсээ хуваалцах болно. Resume, Cover Letter нь ажлын анкет бөглөхөд зайлшгүй хамт хавсаргах материалууд юм.

Нэмэлтээр дараах сэдвүүд яригдана:

1. Өөрийн авъяас чадвар, хүсэл сонирхолдоо нийцсэн амжилт гаргах боломжтой салбараа тодорхойлох
2. Бусад салбаруудын ойлготыг зөв танин мэдэх(Government vs Private companies, StartUp vs Big Companies, Academic vs NonAcademic Industries, etc)
3. Networking буюу салбарын харилцагчдаа нэмэгдүүлэх
4. Ажлын байраа хэрхэн хайх, хаанаас эхлэх

Та бүхнийг бидний арга хэмжээнд өргөнөөр ирж оролцохыг урьж байна.

Хэзээ: 11:00 AM on Sunday, February 5th, 2017

Хаяг: КОКО ГРУПП
180 S. Western Ave. Los Angeles, CA 90004

 

Сэтгэгдэл (1)

Шинэчлэгдсэн огноо ( 2017-02-09, Пүрэв )
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 50 - 56 - 1241

Сэтгэгдэлүүд

“Яах уу?”, “хэцүү юмаа” гэх зэрэг үгсийг огт хэлэхгүй...
Tegej uzsen uneheer sain nuluutei ymiig eyregeer harah tusam uriin erhgui l goy bolood ywchdag ym
2018 01 21/ 08:13 цааш...

Зурхай: Хэтэвч
Kk unen bolowuudaa
2018 01 21/ 08:11 цааш...

Tуршлага хуримтлуулаад орохыг хүсэж байгаа компанидаа...
Yostoi mundag baina shuu. Uneheer hund hureelj bui orchin nuhurluj bui naiz nuhud mash ih nuluutei b...
2018 01 21/ 08:10 цааш...

ХАМГИЙН МОНГОЛ РЕАЛИТИ ШОУ
лаг харагдаж байна. 8) 8) 8) 8) 8) 8) 8) :zzz :roll :eek
2018 01 15/ 20:14 цааш...

Зөгийн бал
Hicheel hiihed tusallaa bayarlalaa ta buhendee :zzz
2018 01 06/ 02:29 цааш...

Зөгийн бал
Hicheel hiihed tusallaa bayarlalaa ta buhendee :zzz
2018 01 06/ 02:26 цааш...

Could a "Little Mongolia" Become L.A.'s Next Cultural Enclave?
Jinxene durdee itgesen avgai baina lee .
2017 12 11/ 14:26 цааш...

Арлингтон хотноо Монголчуудад зориулсан үйлчилгээний...
сайн байна уу монголоос америк руу ачаа явуулах гэсэн ...
2017 12 05/ 22:43 цааш...

"ЭЗЭНТ ГҮРНИЙ ТУУЛЬС" ба ХАРВАРД - Сүхбаатарын Эрдэнэбо...
100 ailiin huuhduud denjiin 1000 huuhduudtei nogoon nuuriin tuluu 90 onii ehend chuluugaar baildaad,...
2017 11 19/ 16:27 цааш...

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэнд: Мөөгөнцөр
13 nastai ohin moogontsordoj bolhu
2017 11 06/ 07:37 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Yasan saikhan zavtai tsagtai khumuus ve
2017 09 26/ 17:16 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
Emegtei bagiin huvid 35-aas deesh Eregtei bagiin huvid 40-s deesh
2017 09 20/ 07:15 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La gees oroltsoh bag tamirchdad amjilt khusey. Jich: Buudliin tuhai- Temtseen zohion baiguulagdah ga...
2017 09 20/ 07:14 цааш...

Сагсан Бөмбөгийн Тэмцээн
La- gees yavah hun bn yy, zohion baigyylalttai yavchih umdan. Ochiod buudal sav, unaa zergiig yaa...
2017 09 15/ 18:07 цааш...

Ш.Баатар: СУРАХАД насны хязгаар үгүй, сэтгэлийн хязгаа...
Монголын 1жил хагас л лаборантаар ажилаждээ хоорхий Ш...
2017 07 25/ 20:39 цааш...

Мэдээний Гарчиг