| АСУУЛТ - ХАРИУЛТ: ХҮҮХДИЙН ААВ ЭЭЖ НАРТ ЭНД БАЙНГА ОРШИН СУУХ ЭРХ ӨГӨХГҮЙ |
|
|
| Бичсэн: Administrator | ||||||||||||||||
| 2007-12-28, Баасан | ||||||||||||||||
|
Асуулт: Ямар нэгэн байгууллагад ажиллахаар өргөдөл гаргахад зарим тохиолдолд баригдаж, шийтгүүлж байсан уу гэсэн хүснэгт тааралдах юм. Түүнд замын хөдөлгөөний дүрэм зөрчин, шийтгүүлж байсныг бичихгүй байж болох уу?
Хариулт: Болно. Учир нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, торгууль, тикет авахад гар, хурууны хээг буулгаж авдаггүй. Нөгөө талаар замын хөдөлгөөний дүрмийг хэн ч зөрчдөг учир, тийм зөрчил гаргасан хүнийг айхтар гэмт хэрэгтэнд тооцоод байхгүй л болов уу. Харин таны гар хурууны хээг буулгаж авсан тохиолдолд түүнээ маягтад бичихээс өөр аргагүй болно.
ХҮҮХДИЙН ААВ ЭЭЖ НАРТ ЭНД БАЙНГА ОРШИН СУУХ ЭРХ ӨГӨХГҮЙ Хариулт: Хүүхэд тань АНУ- төрсөн учир эндэхийн хуулиар шууд иргэн нь болох учиртай. Гэхдээ иргэн болох эсэх асуудлыг 18 нас хүрэхээр өөрийнх нь саналаар шийдвэрлэдэг. Харин хүүгийн аав, ээж нарт хүүгээ энд төрүүлсэн гээд энд байнга оршин суух эрх олдохгүй. Зөвхөн хүү чинь 21 нас хүрсэн хойно, АНУ-ын иргэнийхээ харьяаллыг авсаны дараагаар аав, ээжийгээ цагаачлалын асуудлаар буюу байнга оршин суух эрх авахад ивээн тэтгэх замаар нөлөөлж болох талтай юм байна. Гэхдээ тэр үед та бүхний цагаачлалын асуудал чинь АНУ-д хууль ёсоор оршин амьдарч байж уу, үгүй гэдгээс мөн шалгаална. Одоо хүүгийн аав, ээж хоёрын виза нь харласан, АНУ-д хууль бусаар амьдарч байгаа чинь хожим хүүгээрээ ивээн тэтгүүлээд байнгын оршин суугч болоход чинь ихээхэн хүндрэл учруулж мэдэх юм. Гэхдээ нь энэ огт боломжгүй гэсэн үг биш. НЭМЭЛТ: АНУ-ийн иргэн хүүхэд 21 нас хүрээд өөрийн эцэг, эх, ах, эгч, дүүдээ байнгийн оршин суугчийн эрх авч өгөх бурэн боломжтой. Гэхдээ өөрийн эцэг эхийг хамгийн ойр дотний хумуус гэдэг утгаараа байнгийн оршин суугчийн эрхийг дунджаар 1 жилийн дотор авч өгөх боломжтой бөгөөд АНУ-ийн иргэн хуний хамгийн ойр дотний хун болох эцэг эх, эсвэл эхнэр нөхрийг харласан ч гэсэн уучлал үзүүлж саадгүй байнгийн оршин суугчийн эрх олгодог. Харин харласан хумуус нь АНУ-д анх орж ирэхдээ хууль ёсоор хилээр шалгуулж паспортон дээрээ тамга даруулсан байх шаардлагатай. Ах эгч дуудээ байнгийн оршин суугч авч өгөхөд нэлээд удаан хугацаар хулээдэг. Өнөөдрийн байдлаар төрсөн орнооосоо хамаараад дундажаар 8-15 жил хулээж байна. Харин эцэг эх эхнэр нөхөр бол 1 жил орчим л хулээх юм байна.
ПАСПОРТЫН ХУГАЦАА ДУУССАН БОЛ.... Хариулт: Та маш яаралтай Вашингтон хот дахь Монгол Улсынхаа ЭСЯ-ны Консулын хэлтэст ханд. Хэрвээ таны паспорт зургийг нь наадаг хуучин паспорт бол 2003 оноос Монгол Улсын иргэний гадаад паспорт шинэчлэгдсэн ба тэрхүү шинэчэгдсэн паспортыг АНУ дахь Монголчууд Консулынхаа хэлтсээр дамжуулан авч байгаа. Хуучин паспортууд бүгд хүчингүй болсон. Хэрвээ та шинэчлэгдсэн паспорттой бол сунгахад: 1. Паспорт Паспортыг нэг жилийн хугацаагаар сунгах ба шаардлагатай бичиг баримтыг бvрэн ирvvлсэн тохиолдолд ажлын 1 хоногт багтаан сунгана. ЭСЯ-ны вэб хуудсанд орж бусад хэрэгтэй мэдээллийг авч болно. ЭСЯ–ны Консулын хэлтсийн хаяг: Утас: (202)-333-7117 ext. 107 & 108 (мэдээлэл, магадлагаа) Иргэд хvлээн авах хуваарь нь
Даяар Монгол сониноос 2007 оны 02 сарын 28
Сэтгэгдэл Бичих |
||||||||||||||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2008-12-02, Мягмар ) | ||||||||||||||||
| < өмнөх | дараах > |
|---|




