|
Он цаг нисэн нисэн одно. 2005 оны сүүлчээр Лос Анжелесийн Монголчуудын холбоог шинэчлэн байгуулах, үйл ажиллагааг нь идэвхижүүлэх тухай ярьж долоо хоног бүрийн Лхагва гаригт цугларан дүрэм журам, бүтэц зохион байгуулалт, холбооны нэр, билэгдэл, ямар ажил зохиох гээд л ярилцаж байсан тэр бороотой өдрүүд түүх болон үлджээ. Анхлан “Товчит Тольт“ сэтгүүлийг гаргаж холбооны анхны дүрмийн төслөө танилцуулж, Лос Анжелес орчмын Монголчуудын “Эвийн чуулган” хэмээх уулзалт хурлыг зохион байгуулж дүрэм журмаа батлуулж, холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгуулж билээ. Холбоогоо Калифорни мужид бүртгүүлж “Los Angeles Mongolian Assocation” гэж дуудуулах албан ёсны нэртэй ашгийн бус байгууллагын зөвшөөрөл авчихаад догдолж суусан өдөр ч биднээс алслан хуанлийн хуудастай шаралжээ.
Холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд хориод залуус сонгогдсон. Тэд эх орондоо төрийн төв, орон нутгийн байгууллага, улс төрийн намууд, хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байсан, энд суралцдаг оюутнууд, банк санхүү, үл хөдлөх хөрөнгийн компаниудад ажилладаг, хувийн жижиг бизнес эрхэлдэг 24-42 насныхан. Төлөвлөсөн ажлаа хуваарилж аваад цаг зав гарган зүтгэдэг, цалин авдаггүй ч хийж амжуулсанаасаа “Кайф” авч, тэр ч “тийм” сайн болов хэмээн онгирцгоодог, хэн нэгэнд нь өвчин хагацал тохиолдвол дэргэд нь бөөгнөрөөд түших, баяр цэнгэл ирвэл дуулалдаж түрэх нэг цул хамт олон болчихсон байнаа. Холбооны зорилго, дүрэм журамдаа заасан үйл ажиллагааг Лос Анжелес орчмын Монголчуудынхаа дунд уламжлал болгон зохион байгуулж ирлээ. Бөмбөрцгийн өнцөг булан бүрээс ирсэн аз жаргалын сая, сая эрэлчид хаяа нийлэн эв найртай амьдарч, үндэстэнээрээ улс доторхи улс шиг зохион байгуулалтад орж нутаг нэгтнээ дэмжиж тэтгэх, түүх соёлоо мартахгүй дараагийн үедээ өвлүүлэх, хөрөнгө хуримтлалаа хамтран бий болгож, өсч дэвжиж байгааг бидний цөөхөн Монголчууд дагахгүй байхын аргагүй. Түүнчлэн хүмүүний хүсэлд хязгаар үгүй, амьдралын зам өөд уруутайн тул эх орноосоо алс суугаа Монголчууд бидний өмнө хамтран хийж хэрэгжүүлэх ажлууд, давж гарах саад бэрхшээл олон бий. Энэ нутаг дахь бидний амьдрал тэгширч, Монголчуудын байгууллагаа тал бүрээр дэмжин хот, муж улсдаа өөрсдийгөө төлөөлөн ажилладаг түшиг тулхтай болгон хүчирхэгжүүлэх цаг ирэх нь удахгүй буй заа. Үүний тул “Лос Анжелес орчмын Монголчуудын холбоо” хэмээх айл гэрийн өрхийг татаж, үүдийг нээсэн билээ. Та бидний заяа, буян өөдрөг болтугай. Лос Анжелес орчмын Монголчуудын Холбооны 2006, 2007 онд хийсэн зарим ажлын жагсаалт № | Зохион байгуулсан ажил | Хугацаа | Тайлбар | 1 | Лос Анжелес орчмын Монголчуудын анх дугаар эвийн чуулган | 2006 оны 4 сарын 31 | Энэ чуулганд 150 орчим хүн оролцож эвийн чуулган хийв Тэдний 70 гаруй нь санал хураалтад идэвхитэй оролцож ЛАМХ-ны дүрмийг баталж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгов | 2 | Mother’s day | 2006 оны 5 сар | Mother’s day д зориулсан Лос анжелес орчмын Монголчуудын гар бөмбөгийн тэмцээнийг зохиов Энэ тэмцээн нь уламжлал болон зохиогдож байна. | 3. | Хүүхдийн баярт зориулсан Хүүхэд жаргалант ирээдүй өдөрлөг | 2006 оны 6 сар | Монгол Хүүхдүүдээ баярлуулах, уулзан учирч, хэл соёлоосоо суралцах боломжийг олгох зорилгоор энэ баярыг уламжлал болгон зохион байгуулж байна. | 4 | Father’s Day-д зориулан цолгүй бөхчүүдийн барилдаан | 2006 оны 6 сар | Энэ тэмцээнд оролцогсод, үзэж сонирхсон хүмүүст Монгол бөхийн барилдааны түүх уламжлал, өмсгөл хэрэгслэл, арга мэхийн талаар сурталчлав. Энэ барилдаан нь 2 жил тутам зохион байгуулагдахаар болов | 5. | Их Монгол Улс Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Лос Анжелес Монгол наадам-2006 баяр наадмын арга хэмжээ | 2006 оны 7 сар | Даян дэлхийд хамгийн том гүрэн улсын байгуулж явсан өвөг дээдсийнхээ өв уламжлалыг Монголчууд, наадамд ирсэн зочиддоо хүргэж танилцуулах зорилготой энэ арга хэмжээг зохион байгуулж, Монголын урлаг соёл, тоглоомын олон төрлийг сурталчилан танилцуулав. Мөн Монгол гэр, хуур, Сүлд далбааныхаа тухай танилцуулав. Монгол Түүхийн жимээр уулзалт ярилцлага зохиож эх түүхийнхээ талаар сурталчилгаа хийв. | 6 | Азийн Соёлын Өвийн наадам | 2006 оны 9 сар | Лос Анжелесийн Лонг бийч хотноо зохиогдсон энэ арга хэмжээнд оролцож Монгол гэр, Монголын язгуур урлаг, уран зураг, уран нугларалт зэргийг сурталчилсан. Энэ арга хэмжээнд оролцсон Нугараач охиныг менежертэй болоход нь туслалцаа үзүүлэв | 7 | Монгол Улс Тунхагласны 82 жилийн ойг тохиолдуулан Лос Анжелес 2006 Сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээн | 2006 оны 11 дүгээр сар | Залуучуудынхаа цаг завыг ая тохитой өнгөрүүлэх, ойртон нөхөрлөх боломжийг олгох зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулсан ба Сан францисо Оакланд Лос анжелес зэрэг хотуудын 14 баг оролцов. Энэ тэмцээн жил бүр уламжлал болон явагдана | 8 | Оны Шилдэгүүдийг шалгаруулах NEXT STEP харшийн цэнгүүн | 2006 оны 12 дугаар сар | Гадаад оронд ажиллаж амьдарч байгаа Монголчуудаа урам дэм өгөх зорилгоор оны шилдэгүүдээ шалгаруулан сурталчлав. Оны Шилдэг Бизнес эрхлэгчээр Б.Хас эрдэнэ Оны шилдэг Оюутнаар Б.Мөнх эрдэнэ Оны шилдэг тамирчнаар А.Эрдэнэбилэг Оны шилдэг хүнээр Hollywood-ийн кинонд оролцож тоглосон У.Бямбажав тус тус шалгарсан. Лос анжелес дахь Болгарын соёлын төвтөй хамтран ажиллах эхлэл тавив. | 9. | Билгийн улирлын цагаан сарын баяр | 2007 оны 2 дугаар сар | Энэ үеэр Лос Анжелес орчимд амьдарч байгаа 70-аас дээш настай таван ахмадад Эх орноосоо тусгайлан эд зүйл авчруулж хүндэтгэл үзүүлэв | 10 | US open sumo 2007 тэмцээн | 2007 оны 3 дугаар сар | Калифорний сумогийн холбоотой хамтран энэхүү тэмцээнийг зохион байгуулав. Энэ тэмцээнд дэлхийн 8 орон, АНУ-ын Мужуудаас ирж оролцов. Энэ Тэмцээнд Монголчууд амжилттай барилдаж, Үнэмлэхүй, Хүнд, хөнгөн, Эмэгтэйчүүдийн төрөлд алтан медаль хүртэв Калифорний сумогийн холбоо болон энэ спортыг дэмжигч АНУ, Японы байгууллагуудтай хамтран ажиллах эхлэл тавив. | 11 | Лос Анжелес хотноо амьдардаг Туркуудын зохион байгуулдаг Олон үндэстний Хүүхдийн уламжлалт фестивал | 2007 оны 4 дүгээр сар | Энэ үеэр авъяаслаг Монгол хүүхдүүдийнхээ урлагын тоглолтыг цугларсан олонд танилцуулав. Лос Анжелес дахь Туркийн холбоотой хамтран ажиллах эхлэл тавив | 12 | Mother’s day. | 2007 оны 5 дугаар сар | Уламжлалт тэмцээнд 16 баг өрсөлдөж тэргүүн байранд Даваадорж ахлагчтай Чоно, дэд байранд Самбуу ахлагчтай Андууд, Эрдэнэцогт ахлагчтай Барсууд баг шалгарав | 13 | Хүүхдийн баярт зориулсан Хүүхэд жаргалант ирээдүй өдөрлөг | 2007 оны 6 сар | Монгол Хүүхдүүдээ баярлуулах, уулзан учирч, хэл соёлоосоо суралцах боломжийг олгох зорилгоор энэ баярыг уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ Баяр үйл ажиллагааны талаар Монголын ТV 5 нэвтрүүлэг бэлтгэв | 14 | Төр ёсны их баяр наадамд зориулсан Лос Анжелес Монгол наадам 2007 наадам | 2007 оны 7 сар | Энэ жилийн баяр наадам урьд жилүүдийнхээс өргөн дэлгэр болов. Наадмын үеэр ТВ-5 тай хамтран баярын нэвтрүүлэг бэлтгэж Монголд нэвтрүүлэв. Энэ наадамдаа гадаад түншүүдээ өргөнөөр урьж оролцуулсан. жишээ нь Хүүхдийн гүйлтийн уралдаанд Монголд төрсөн Туркийн иргэн хүү түрүүлэв. | 15 | Дэлхийн Хүүхдийн Зохиолч зураачдын нийгэмлэгийн 36 дугаар чуулган | 2007 оны 8 дугаар сар | Дэлхийн Хүүхдийн Зохиолч Зураачдын нийгэмлэг хэмээх 19 мянган гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллагын 36 дугаар чуулганы үеэр Монголын Хүүхдийн номыг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулав. Уг чуулганд дэлхийн 11 орон, АНУ-ын бүх мужуудаас 1000 гаруй хүн оролцсон. Энэ байгууллага Монголд хандсан үйл ажиллагаа идэвхитэй явуулах эхлэлээ тавьж 3000 гаруй хүүхдийн номыг Монголд хандивлаж байна | 16 | Korean Festival арга хэмжээ | 2007 оны 9 дүгээр сар | Лос анжелес хотноо төвлөн зохиогдог 30 гаруй жилийн түүхтэй, олон үндэстний урлаг соёл, худалдаа, үйлчилгээний энэ арга хэмжээнд оролцдог уламжлал хоёр жилийн өмнөөс тогтоод байгаа билээ. Энэ жилийн арга хэмжээний үеэр Монголын урлагын тоглолт бэлтгэж оролцов. | 17 | Лос Анжелес 2007 Биллардын нээлттэй тэмцээн | 2007 оны 9 дүгээр сар | Энэ хүү тэмцээнийг Залуучуудынхаа чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, Энэ спортыг хөгжүүлэх, ойртон нөхөрлөх боломжийг олгох зорилгоор зохиов. Тэмцээний ганцаарчилсан төрөлд 25, багийн төрөлд 13 баг оролцон тоглов. Тэмцээнийг Сугаррагчаа, Дамбий нар хошуучлав. Энэ тэмцээн уламжлал болон явагдана. | 18 | Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын албан ёсны айлчлал | 2007 оны 10 дугаар сар | Монгол Улсын Ерөнхийлөгч Лос анжелес хотод айлчлах ажлын бэлтгэлийг хангахад идэвхитэй оролцож, Хилтон Юнивейрсал зочид буудалд ерөнхийлөгчийг угтан авах арга хэмжээг зохион байгуулав. Лос Анжелес дахь Калифорний Их сургууль, Уарнер Брос кино компанид зочлох асуудлыг санаачлан хөтөлбөрт тусгуулж, уг ажлыг зохион байгуулав. Лос Анжелес хотноо Монголын соёл, бизнесийн төв байгуулах асуудлыг Лос Анжелес хотын даргатай уулзах үеэрээ тавихыг Ерөнхийлөгчөөс хүсч холбогдох албан бичгийг хүргүүлж, ярилцах асуудлын төлөвлөгөөнд тусгуулсан. | 19 | Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжавтай уулзаж ярилцав. | 2007 оны 11 дугаар сар | Монголын Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Дорлигжавтай тус холбооны төлөөлөгчид уулзаж ярилцав. Гадаадад байгаа Монголчууд гэдэг шинэ асуудал гарч ирж байгааг хөндөж, давхар иргэний харъяаллын тухай санал солилцож, Лос Анжелес хотноо Монголын соёл, бизнесийн төв байгуулах асуудлыг холбогдох түвшинд тавьж хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэв | 20 | Бүгд Найрамдах монгол Улсыг тунхагласан өдөрт зориулсан Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээн | 2007 оны 11 дүгээр сарын 24-25 | Тэмцээнд Калифорни мужийн Оакланд хотын “Оакland”, “Оакboys”, Юта мужаас “Юта-1”, “Юта-2” багууд, Вашингтон ДС-ийн “New Orleans” баг, Лос Анжелес хотын “ХМG”, “Orange” “LA”, “LA-5”, “Spartans”, “Chatsworth”, “LAMCC”, “Золбоо” “Яс цуглуулагч” зэрэг багууд оролцон нийт эрэгтэй 14, эмэгтэй 3 баг оролцов Эмэгтэйчүүдийн аваргын төлөө LAMCC, “Золбоо” багууд өрсөлдөж LAMCC хожив. Эрэгтэйчүүдийн хүрэл медалын төлөө тоглолт Оакланд хотын “Оакboys”, Лос Анжелесийн “Chatsworth” багуудын хооронд боллоо. “Оакboys” хоёр дахь удаагаа энэ тэмцээний хүрэл медалын эзэн боллоо. Аваргын төлөөх тоглолт “XMG”, “LA” багуудын хооронд болов. “XMG” баг хоёр дахь удаагаа энэ тэмцээний аваргын шилжин явах цомын эзэн боллоо | 21 | Лос анжелесийн Монголчуудын ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав | 12 дугаар сарын 9 | Энэ тэмцээнд Лос анжелес, Сакроменто, Oакланд хотуудаас 20 гаруй тамирчин, 6 баг, үүний дотор ширээний теннисний спортын мастер 4, зэрэгтэй тамирчид 6 оролцон тоглов. Тэмцээний тэргүүн байрыг Сакроменто хотоос оролцсон спортын мастер Лхагваа, дэд байруудыг спортын мастер Хатанбаатар, Отгонбаатар нар эзлэв. Эмэгтэйчүүдийн тэргүүн байрт Чимгээ, дэд байрт Мөнхцэцэг,Осоржамаа, багийн төрөлд Хатанбаатар ахлагчтай баг тэргүүлж, Энхбаатар ахлагчтай баг дэд байрт оров. | 22 | Оны шилдэгүүдээ шалгаруулах NEXT STEP харшийн цэнгүүн | 12 дугаар сарын 30 | Өнгөрсөн жилээс эхлэн амжилттай ажиллаж, сурч, амьдрал ахуйгаа төвхнүүлж байгаа хүмүүстээ урам нэмэх, тэдний ажил үйлсийг олон нийтэд таниулах зорилгоор Оны шилдэгүүдээ шалгаруулдаг уламжлал тогтоод байгаа билээ. Лос анжелес орчимд ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа дунд санал асуулга явуулан Вандандоржийн Тулгатыг 2007 оны шилдэг оюутанаар Сагсан бөмбөгийн “XMG” багийг шилдэг спортын баг Sushi express-ийн Чулуунбаатарын Баярмөнх-ийг 2007 оны Шилдэг бизнес эрхлэгчээр Мэргэшсэн нягтлан бодогч (CPA)Батсүхийн Жавхланг 2007 оны шилдэг менежер-мэргэжилтнээр тус тус шалгаруулав. | Лос Анжелес орчмын Монголчуудын Холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийн товч танилцуулга № | Овог нэр | Мэргэжил, боловсрол, хаана ажиллаж байгаа | Одоогийн албан тушаал | 1 | Дугарын ДАШДОРЖ | Хөдөлмөрийн эдийн засагч, оюутан | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Тэргүүн | 2 | Самбуугийн АМАРСАНАА | Мэдээллийн технологийн инженер, оюутан | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн | 3 | Адъяасүрэнгийн АЮУРЗАНА | Хуульч, оюутан | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн | 4 | Мижиддоржийн БАЯСАА | Инженер,Орчуулагч, Century 21 Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга | 5 | Дуламжавын БИШҮҮГАРАМ | Хуульч, Хуулийн мастер, оюутан | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн | 6 | Буянжаргалын БАТ-ЭРДЭНЭ | Төмөр замын инженер, хувиараа бизнес эрхлэгч | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн | 7 | Дамдингийн ДАВААДОРЖ | Бизнесийн удирдлага, МВА, талент менежер | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн | 8 | Я.ГАНТӨМӨР | Хүний их эмч, RN | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн | 9 | Батсүхийн ЖАВХЛАН | Нягтлан бодогч, СРА, Санхүүгийн менежер | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий Санхүүч | 10 | Өлзийсайханы МӨНХЖАРГАЛ | Санхүүч, хувиараа бизнес эрхлэгч | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн | 11 | Цэрэндоржийн ТҮВШИНБАЯР | Банкны эдийн засагч, Нягтлан бодогч хувиараа бизнес эрхлэгч | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн | 12 | Отгонбаатарын ХАТАНБААТАР | Нягтлан бодогч, оюутан | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн | 13 | Отгоны ТУЯА | Орос, Франц хэл судлаач,Багш, нягтлан бодогч | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, санхүүч | 14 | Долгормаагийн ТАМИР | Санхүүч, US банкний ажилтан | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн | 15 | Санжаадоржийн ЛУТ-ОЧИР | Барилгын Инженер, Trucking бизнес эрхлэгч | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн | 16 | Лувсанжамбаагийн Мөнхтөр | Зураач, оюутан, чөлөөт уран бүтээлч | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн | 17 | И. Малчинхүү | Бизнесийн удирдлага, ЛМКС-ийн зохицуулагч | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн | 18 | Ө.Батбаяр | Хэвлэлийн Инженер, оюутан | Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн | Лос Анжелес орчмын Монголчуудын 2006 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн Эвийн чуулганаар батлав ЛОС АНЖЕЛЕС ОРЧМЫН МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ Нэг. Ерөнхий зүйл 1. АНУ-ын Лос Анжелес орчмын Монголчуудын Холбоо нь (цаашид холбоо гэх) Лос Анжелес орчимд оршин суугаа Монголчуудын сайн дурын үүсгэл санаачлага дээр үндэслэн байгуулагдсан ашгийн бус байгууллага болно. 2. Холбооны албан ёсны нэрийг Лос Анжелес орчмын Монголчуудын Холбоо, англиар Los Angeles Mongolian Association гэнэ. 3. Холбоо нь хүний эрх эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, ил тод, нээлттэй, олон нийтэд хүртээлтэй, шударга зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулна. 4. Холбооны үйл ажиллагааны эрхэм зорилго нь Монгол хүний хөгжил, үр өгөөжтэй хамтын ажиллагааг дэмжиж, шинэ орчин нөхцөлд байр сууриа олоход нь туслах явдал болно. 5. Үйл ажиллагааны эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна. - Лос Анжелес орчимд оршин суугаа Монголчуудын үр өгөөжтэй, идэвхтэй үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, зохион байгуулах, хамтран ажиллах
- Монголчууддаа нийгэм, эдийн засаг, ахуй амьдралын асуудлаа шийдэхэд болон нийтийн тулгамдсан асуудлыг шийдүүлэхэд тал бүрийн туслалцаа үзүүлэх
- Монгол хүний ур чадварын хөгжлийг дэмжих, сурталчлан таниулах
- Монгол Улс, АНУ, бусад орны иргэд, гэр бүлийн нөхөрсөг дотно харилцаа төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах
- Монгол Үндэстний түүх соёл, урлаг, ёс заншлийг сурталчлан таниулах, дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах
- Эх орноо гэсэн үзэл сэтгэлгээ, үйл ажиллагааг дэмжих замаар Монгол орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах
6. Холбоо нь өөрийн билэгдэлтэй байна. Мөн өөрийн мэдээлэлийн хэрэгслэл, web хуудастай байж, түүгээрээ дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэж болно. Хоёр. Холбооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа А. Холбооны эрх барих байгууллага 1. Холбооны эрх барих дээд байгууллага нь Лос анжелес орчмын Монголчуудын Эвийн чуулган байна. (Цаашид эвийн чуулган гэх) 2. Эвийн чуулганы эрх, үүрэг - Холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг сонгох, өөрчлөлт оруулах
- Холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх
- Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах
- Бусад
3. Эвийн чуулганы үйл ажиллагааны хэлбэр - Эвийн чуулганы үйл ажиллагааны хэлбэр нь хоёр жил тутамд болох хуралдаан байна.
- Эвийн чуулганд хэлэлцсэн асуудлыг оролцсон хүмүүсийн ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
- Чуулганы шийдвэр нь уг чуулганыг удирдсан хүмүүсийн гарын үсгээр баталгаажина.
Б. Холбооны удирдах зөвлөл 1. Холбооны гүйцэтгэх удирдлагыг эвийн чуулганаас сонгогдсон удирдах зөвлөл хэрэгжүүлнэ. 2. Удирдах зөвлөл нь үйл ажиллагаагаа дараахи хэлбэрээр хэрэгжүүлнэ - Тогтсон хугацаанд хуралдана
- Удирдах зөвлөлд сонгогдсон гишүүдийн олонхи нь ирсэн тохиолдолд хурал хүчинтэй бөгөөд оролцосн гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
- Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлаар шийдвэр гарна.
- Холбооны удирдах зөвлөлийн гишүүн асуудал оруулан хэлэлцүүлэх эрхтэй.
3. Холбооны удирдах зөвлөлийн эрх үүрэг - Холбооны тэргүүнийг сонгох,
- Холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөө, тайлан, түүний биелэлтийг хэлэлцэх, батлах
- Холбооны удирдлага зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэх батлах
- Цаг үеийн шаардлагатай бусад асуулыг хэлэлцэх, батлах
В. Холбооны тэргүүн 1. Холбооны тэргүүн нь холбоог гадаад дотоод харилцаанд бүрэн төлөөлж, холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна. 2. Холбооны тэргүүний бүрэн эрхийн хугацаа нэг жил байна. 3. Холбооны тэргүүн нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна. - Холбооны үйл ажиллагааны чиглэлийг харгалзан ажлын албадыг удирдах зөвлөлийн гишүүдийн оролцуулан байгуулах
- Холбооны улирал жилийн ажлын төлөвлөгөө, түүний явц, биелэлтийг зохион байгуулж, хяналт тавих, тайлагнах
- Холбооны санхүүг захиран зарцуулах, тайлагнах
- Холбооны Ерөнхий менежер, нарийн бичгийн даргыг томилох саналаа удирдах зөвлөлд хэлэлцүүлэх
- Холбооны нягтлан бодогчийг томилох
- Холбооны дүрэмд заасан бусад чиглэлийн үйл ажиллагааг санаачлан явуулах эрхтэй
- Холбооны тэргүүнд нэр дэвшүүлэн хэлэлцүүлэх
Г. Холбооны хяналтын зөвлөл 1. Эвийн чуулганаас хяналтын зөвлөлийг сонгох ба сонгогдсон гишүүд өөрсдийн ажиллах журмаа тогтооно. 2. Хяналтын зөвлөл нь холбоо, түүний удирдах зөвлөл, тэргүүн дүрэмдээ заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа эсэх болон холбооны санхүүг зохистой зарцуулсан эсэх талаар жил тутамд удирдах зөвлөлд илтгэх ба үйл ажиллагааны тайлангаа Эвийн чуулганд танилцуулна. Гурав Холбооны сонгуулийн журам 1. Холбооны удирдах зөвлөл, тэргүүний сонгуулийг “ротари” зарчмыг ашиглан явуулж, гишүүд удирдах зөвлөлд, удирдах зөвлөлд сонгогдсон хүмүүс тэргүүний албан тушаалд ажиллах адил тэгш боломж олгоно. 2. Холбооны тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусмагц дараагийн тэргүүнд удирдах зөвлөлийн гишүүдээс нэр дэвшүүлэх онцгой эрхтэй 3. Холбооны ажлын хэсгүүдийн удирдлагын сонгуульд ротари зарчим нэгэн адил хэрэгжинэ. 4. Сонгуулийн ротарцийн асуудлыг холбооны тэргүүн хэрэгжүүлнэ. 5. Холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдээр ажиллаж байсан хүмүүсийн хугацаа дууссан дахин сонгогдоогүй зэрэг тохиолдолд “Хүндэт гишүүн”-ий статустай ажиллаж болно. Дөрөв. Гишүүнчлэл 1. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч үйл ажиллагаанд нь оролцож байгаа Монгол Улсын болон бусад улсын иргэн Монголчуудыг гишүүнд тооцно. 2. Холбооны гишүүд дараахь эрх үүрэгтэй · Холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлд сонгох, сонгогдох · Холбооны үйл ажиллагааны тайлан мэдээлэлтэй танилцах · Холбооны үйл ажиллагааны талаар байр суурь, санал сэтгэгдлээ илэрхийлэх · Тодорхой асуудлыг шийдүүлэх санал, хүсэлт гаргах 3. Холбооны үйл ажиллагаа, үзэл санааг дэмжиж байгаа бусад улс орны байгууллага, иргэдийг дэмжигч гишүүнд тооцно. Дэмжигч гишүүн нь хүсвэл гишүүний нэгэн адил эрх үүргийг эдэлж болно. 4. Холбооны гишүүд, дэмжигчид холбооны үйл ажиллагаанд хандив, дэмжлэг үзүүлж болно. Тав. Холбооны санхүүжилт 1. Холбооны санхүүжилт нь гишүүд дэмжигчдийн хандив, бусад дэмжлэгийн орлого, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдуулан явуулсан үйл ажиллагааны орлого, бусад орлого, эд хөрөнгөөс бүрдэнэ. 2. Холбооны орлогыг тодорхой дансанд төвлөрүүлж, үйл ажиллагааны зорилгод нийцсэн арга хэмжээнд зарцуулна. 3. Холбооны орлого, зарлагыг нэг бүрчлэн хөтөлж удирдах зөвлөлд танилцуулж, эвийн чуулганд тайлагнана. 4. Холбооны мөнгөн хөрөнгө болон бусад эд хөрөнгийг үйл ажиллагааны бус зорилгод ашиглах, зээлдүүлэх, барьцаалахыг хориглоно. 5. Холбооны үйл ажиллагааны зорилгод нийцсэн арга хэмжээнд зориулан гишүүдийн хувиас гаргасан зардлыг нөхөн олгох ба зохих урамшуулал үзүүлж болно. Зургаа. Бусад зүйл 1. Холбоо өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан, нэгдэж нийлсэн тохиолдолд холбооны эд хөрөнгө ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын байгууллагад шилжинэ. 2. Холбоо нь үйл ажиллагааны зорилгоо биелүүлэхтэй холбогдуулан ижил төрлийн мөн бусад чиглэлийн байгууллагатай бүх талаар хамтран ажиллана. 3. Холбоо нь дэргэдээ нийгэм соёл, шинжлэх ухаан, бизнесийн төв, форумтай байж болно. 4. Холбоо нь өөрийн нэрэмжит шагнал, урамшуулалтай байна. Шагнал урамшуулал, түүнийг олгох журмыг удирдах зөвлөл тогтооно. ----------- о О о --------- BYLAWS OF LOS ANGELES MONGOLIAN ASSOCIATION A California Nonprofit Public Benefit Corporation ARTICLE 1 NAME. The name of this corporation is LOS ANGELES MONGOLIAN ASSOCIATION ARTICLE 2 OFFICES Section 2.01. PRINCIPAL OFFICE. The principal office for the transaction of the activities and affairs of the corporation (“Principal Office”) is located at 5225 Lexington Ave., 38, Los Angeles, California. The board of Directors (“the Board”) may change the principal office from one location to another. Any change of location of the principal office shall be noted by the Secretary on these Bylaws opposite this Section, or this Section may be amended to state the new location. ARTICLE 3 PURPOSES AND LIMITATIONS Section 3.01 PURPOSES This corporation is nonprofit public benefit corporation and is not organized for the private gain of any person. It is organized under the California Nonprofit Public Benefit Corporation Law for charitable and public purposes. This corporation is organized exclusively for charitable purposes within the meaning of Section 501 (3)(3) of the Internal Revenue Code of 1986 (or the corresponding provision of any future United States Internal Revenue Law). Notwithstanding any other provision of these Bylaws, this corporation shall not, except to an insubstantial degree, carry on or engage in any activities or exercise any powers that are not in furtherance of the purposes of this corporation, and the corporation shall not carry on any other activities not permitted to be carried on (i) by a corporation exempt from Federal income tax under Section 501 (c) (3) of the Internal Revenue Code of 1986 (or the corresponding provision of any future United States Internal Revenue Law); bye a corporation, contributions to which are deductible under Section 170 ( c) (2) of the Internal Revenue Code of 1986 (or the corresponding provision of any future United States Internal Revenue Law). (a) Political Activity. No substantial part of the activities of this corporation shall consist of carrying on propaganda, or otherwise attempting to influence legislation, and this corporation shall not participate in or intervene in (including the publishing or distributing of statements in connection with) any political campaign on behalf of any candidate for public office. (b) Property. The property, assets, profits and net income are dedicated irrevocably to the purposes set forth in Section 3.01 above. No part of the profits or net earnings of this corporation shall ever inure to the benefit of any of its Directors, trustees, officers, members (if any), employees, or to the benefit of any private individual. (c) Dissolution. Upon winding up and dissolution of this corporation, after paying or adequately providing for the payment of debts, obligations and liabilities of the corporation, the remaining assets of this corporation shall be distributed ot a nonprofit fund, foundation or corporation which is organized and operated exclusively for charitable purposes and which has established its tax exempt status under Section 501 ( c) (3) of the Internal Revenue Code of 1986 (or the corresponding provision of any future United States Internal Revenue Law.) ------------- о О о -----------
|