Үхэ
07
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

la_cultural_day_2008_178

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 38 зочид ба 2 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Ц.Сарантуяа: Фото сэтгүүлч Ц.Батзориг агсны дурсгалыг АНУ-д мөнхжүүллээ Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2008-04-11, Баасан

Image 

Манай монголчууд авьяастай шүү. Харийн нутагт амьдарч, тухайн орныхоо гайгүй ажлыг хийж яваа монгол хүмүүсийг мэдэх юм. Тухайлбал, АНУ-д олон мянган монгол иргэн амьдардаг. Тэдний нэлээд хэсэг нь бидний хэлдгээр хараар ажиллаж байхад мэргэжлээрээ америкчуудын түвшинд гялалзаж яваа нь ч бий.

 

Дэлхийн тэрбумтан Билл Гейтсийн “Майкрософт” компанийн ажилтан дөрвөн монгол залуу улс орныхоо нэрийг гаргаж явна. АНУ-ын хөрөнгө оруулалтын JPMorgan банкинд ч монгол хүн удирдах түвшний ажил хийгээд явж байх жишээтэй.

Мөн холын Америк гүрний сэтгүүлчдийн  дунд хүч сорьж яваа нэгэн эмэгтэй бий. Түүнийг нэрийг Ц.Сарантуяа гэдэг. Тэрбээр саяхан сэтгүүл зүйн түүхэнд үлдэх томоохон  байгууллагад ажиллахаар болжээ. АНУ-д амьдраад долоо дахь жилийнхээ нүүрийг үзэж буй ММ агентлагийн захирал асан Ц.Сарантуяаг  “Чаатлая” буландаа урилаа. Америкийн цагаар лхагва гаригийн оройн  24.00, манайхаар өчигдөр өглөөний 11.00 цагт бид интернэтээр ярилцсан юм. Тэрбээр Бал эрхлэгчийн маань дурсгалыг хүндэтгэж их гүрний сэтгүүл зүйн салбарт өрнөж байгаа шинэхэн мэдээллийг хамгийн түрүүнд “Өнөөдөр” сонинд өгөх болсонд бид талархаж байна.

-Сараа эгч ээ сайн уу,  Та ойрд  сураггүй болчихлоо. Ажил ихтэй байна уу?
-Америкчуудыг дуурайгаад завгүй явдаг болсон. Эндхийн хүмүүс чинь цаг хугацааны гачаалд орчихсон байдаг юм. Машинтайгаа зам дээр гэрэл дохио хүлээнгээ дугхийгээд авдаг улс. Хүн чинь завгүй байх тусам улам ихийг амжуулдаг юм байна. Та нараар сонин юу байна вэ. Танай сониныг би байнга уншдаг. Бал эрхлэгчийнхээ баримталж байсан бодлогоос хазайлгүй үргэлжлүүрэй гэж та бүхэнд захимаар байна.

-Бид хичээж байгаа. Харин Таныг том газар ажилд орсон гэж дуулаад. Сониноосоо манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Дэлхийн анхны шуурхай мэдээллийн том музей Вашингтонд  сүндэрлэлээ. Асар том байгууламж бүхий энэ музейд анхны монгол сэтгүүлч ажиллах гэж байна. Энэ сарын 11-нд тус музей нээлтээ  хийнэ. Америкийн бүх телевиз, сонин болон бусад мэдээллийн хэрэгсэл “Good morning America, Newseum” хэмээн өглөөний 06,30 цагт мэндчилж, нээлтийн ажиллагааг орон даяар шууд дамжуулан үзүүлэх гэж байна.

-Сайхан мэдээ байна. Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Нэгдсэн улсын нийслэлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнтэй холбоотой үнэхээр том үйл явдал болж байна. Энэ байгууллагыг  Эрх чөлөөний чуулган буюу хэвлэл мэдээллийн музей гэж нэрлэдэг. Найман мянган ам метр талбай эзэгнэсэн орчин үеийн техник, технологи бүхий байгууламжийн гол зорилго нь үзэгч, уншигчдын хүссэн хувилбараар мэдээллийг хүргэхэд чиглэнэ. Монголчуудын ихээр төвлөрч амьдардаг Арлингтонд энэ байгууллага 1997 онд анх  байгуулагдаж үйл ажиллагаагаа мэргэжлийн байгууллага, сонирхогчдийн хүрээнд явуулж байсан. Одоо тэдний  санааг үргэлжлүүлэн долоон давхар, шилэн барилга Вашингтоны төв буюу Пенсильваны өргөн чөлөөнд Цагаан ордон, Конгрессийн танхимын дунд сүндэрлэлээ. Пенсильваны өргөн чөлөөнд АНУ-ын үүх түүхийг харуулсан олон сайхан музей, үзмэрийн газрууд байдаг.     
Дэлхийн эдийн засаг, улс төр, ер нь нийгмийн бүхий л үйл явцад хэвлэл мэдээллийнхэн ямар агуу үүрэг гүйцэтгэж, их гавьяа байгуулсныг харуулсан түүхийн том музей боссон гэж ойлгож болно.

-Та тэр музейд юу хийх вэ?
-Шинэ ажилтны хувьд  зочдод музейн үзмэрийг танилцуулах, сонирхсон зүйлд хариулах үүрэгтэй. Яваандаа бид бүхний ажил үүргийн хуваарь тодорхой болно. Одоо бид нээлтийн ажиллагаанд гол анхаарлаа хандуулж байна. Энэ музейн хаалгыг анх татахад ямар гоё сэтгэгдэл төрсөн гээч. Сэтгүүлч гэдэг ямар гайхамшигтай мэргэжил болохыг улам гүнзгий мэдэрч, өөрийн эрхгүй мэргэжлээрээ бахархсан. Мөн Монголд байгаа сэтгүүлч найз нараа дурсан санагалзсан шүү. Сэтгүүлчийн онолыг заалгасан Москвагийн Олон улсын харилцааны дээд суургуулийн эрдэмтэн багш нараа ч үгүйлсэн.

-Ажилд ороход ямар нэг шалгуур байсан л биз дээ?
-Уг төв хүмүүст мэдээлэл өгөхөөс гадна боловсрол олгох, төрөл бүрийн судалгаа хийнэ. Хүмүүсийг гурван өдөр шалгаж, ажилд авсан. Миний очсон өдөр 300 гаруй хүмүүсээс 50 нь л ажилд орсон. Мэдээллийн чиглэлээр түлхүү ажилласан, туршлагатай, түүхийн арвин мэдлэгтэй байх шалгуур үзүүлэлтүүдийг би амжилттай давсан. Миний хувьд мэдээллийн сэтгүүлчийн чиглэлээр 20 гаруй жил ажиллажээ. Мэргэжлээрээ олон жил ажилласан туршлага маань намайг ийм ажилд ороход нөлөөлсөн. Гэхдээ би том босс биш, жирийн нэгэн гүйцэтгэх ажилтан шүү. Монголчууд маань буруугаар ойлгох вий.

-Музей дотроо олон салбартай биз?
-Радио, сонин, телевиз гээд салбарлана. Би хувьдаа телевизийг түлхүү барьж ажиллана. “Телевизийн сурвалжлагч яаж болохыг А-Б хүртэл заах дадлагын олон камер, том нэвтрүүлгийн заалуудтай. Шуурхай мэдээний булан, Сэтгүүлчийн сургууль гээд олон хэсэг бий. Дижитал техникийн аргаар сонины макет хийнэ. Энэ төв 14 том галлерей, 15 театртай. Бүгд л сэтгүүлчийн ажлыг харуулсан түүхчилсэн кино, үзмэрийг харуулна. Спорт, урлаг, улс төр, эдийн засгаар мэргэшсэн алдартай сэтгүүлчдийг нарийн сурталчилсан. Ер нь чөлөөт хэвлэл тухайн улс орны хөгжилд ямар үүрэгтэйг тод томруунаар үзүүлсэн байгаа.

-Манай сэтгүүлчидтэй холбоотой ямар мэдээлэл байгаа бол?
-Сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэх хэсэг бий. Тэнд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан мэргэжил нэгт нөхдийн дурсгалыг хүндэтгэж, мөнхжүүлсэн. Нэр, товч намтар, зураг нь бий. Сэтгүүлчид ер нь 1837 оноос хойш ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан 1800 гаруй сэтгүүлч байдаг.

2001 онд Увс аймагт болсон нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн “Гамма” агентлагийн фото сэтгүүлч агсан Ц.Батзориг, мөн Японы хоёр сурвалжлагчийг хүндэтгэн зургийг нь намтрын хамт байруулсан байгаа. Тэдэнд маш хүндэтгэлтэй ханддаг. Дашрамд хэлэхэд, Батзориг агсны гэр бүл, найз нөхөд нь зургийг нь явуулбал, би энэ музейд тавихад тусалмаар байна. Түүний гэрэл зургууд байхгүй. Энэ сэтгүүлчийн дурсгалд зориулж юм хийх юмсан. Ойр дотны хүмүүс нь холбоо бариарай. Дэлхийн хэвлэл мэдээллийн түүхэнд орсон хүн гэсэн утгаар нь хандах ёстой.

-Манай хэвлэл, мэдээллийн  салбарын хөгжлийг дэлхийн улс орнуудтай харьцуулахад хаана нь яваа бол?
-Эрх чөлөөний чуулганаас дэлхийн улс орнуудад чөлөөт хэвлэл хэрхэн хөгжсөн талаар судалгаа гаргасан байдаг. Дэлхийн газрын зураг дээр улс орнуудыг гурван янзаар тэмдэглэжээ. Ногоон өнгөөр чөлөөт хэвлэл өндөр хөгжсөн, шар өнгөөр дунд зэрэг, улаанаар тэмдэглэсэн нь огт хөгжөөгүй улсууд юм. Манайх чөлөөт хэвлэл дунд зэрэг хөгжсөнд орсон байна лээ.

-Монгол чөлөөт хэвлэлийн орон болчихоод байна шүү дээ?
-Чөлөөт хэвлэл гэхээр гудамжаар дүүрэн шар сониныг, бас хэн нэгний нэр хүндэд халдаж, хамаа, намаагүй муулж, сайлахыг хэлдэггүй юм байна. Ерөнхийлөгчөө хүртэл хамаагүй бичих юм аа бид. Аливаа юманд хэмжээ хязгаар, шинжлэх ухааны үндэс суурь чухал гэдгийг энэ судалгаа харуулсан. Америкт чөлөөт хэвлэл өндөр хөгжсөн ч тийм замбараагүй эрээчиж, сараачсан зүйл бичихгүй. Үг, өгүүлбэр болгон нь хүнд хэрэгтэй, бодит мэдээлэл агуулах нь хамгаас чухал гэж үздэг.

-Танай музейд сонин эд зүйл их байгаа юу?
-1989 онд Берлиний ханыг нураасан шүү дээ. Тэр хананы хэсгийг авчирч тавьсан  байна лээ. Тухайн үед Берлиний ханыг танкаар нураах гээд дийлэхгүй байсан гэдэг. Гэтэл сэтгүүлчдийн үнэн үгийн хүчээр тэрхүү хана амархан нурсан гэж ярьдаг. “Хэдхэн эрх мэдэлтний балгаар хүний эрх чөлөө хананы цаана таглагдаж, улс, хот, иргэдээ зааглаж байжээ” гэж бичсэн байдаг. Мөн 2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлыг мэдээлсэн дэлхийн том сонинуудын тэргүүн нүүрийг музейн үзмэр болгохын зэрэгцээ  Дэлхийн худалдааны төвийн нурсан хэсгээс авчирч тавьжээ. Сэтгүүлчдийн дайн тулаанд унаж явсан машин, онгоц хүртэл бий. Машин нь сум нэвтэрсэн чигээрээ байгаа. Дайнаас сурвалжлага хийж явсан сэтгүүлчийн ээждээ сүүлчийн удаа бичсэн захиа хүртэл эх хувиараа бий.

-Төвийнхөө үйл ажиллагааг эх оронтойгоо хэрхэн холбож ажиллах талаар бодсон санасан зүйл байна уу?
-Бодсон зүйл бий. Хамтран ажиллах, үнэнч шударга, ажил мэргэжилдээ чадвартай түнш, хамт олныг хайж байгаа. Товлосон газрууд ч бий.

-Сайхан мэдээлэл сонслоо. Одоо өөр сэдвээр ярилцах уу. Америкт буй монголчуудын ахуй амьдрал ямар байна  вэ?
-Албан бус  мэдээгээр 20 мянга хол давсан монгол Америкт байна. Монголчуудын маань амьдрал нь аятайхан байгаа шүү. Их мөнгө хийдэггүй юм аа гэхэд хангалуун, сэтгэл тэнэгэр, бухимдалгүй амьдарч байна. Гайгүй ажил хийж яваа хүмүүс ч бий. Зарим нэгний хэлсэн шиг үүрийн жингээс үдшийн бүрий болтол ажиллаж байгаа нь юу л бол. Энд хэдэн цагаар хэрхэн ажиллахаа тохирч шийддэг. Нэг хүн долоо хоногт нормоороо 40 цаг ажиллах ёстой. Оюутнууд сураад, ажиллаад, явж байна. Ихэнх нь үр хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож энд ирдэг. Тэдний хүсэл нь ч биелдэг.

-Эх оронд чинь юмны үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Америкт ч бас бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа дуулдсан?
-Энд юмны үнэ нэмэгдэж байгаа ч иргэдийн амьдралд нэг их нөлөөлж, мэдрэгддэггүй. Ерөнхийдөө улс орны хөгжил өндөр, иргэдийн амьдрал нь нэг хэвийн болохоор юмны үнэ өслөө ч бухимдаж барьсан зүйл гардаггүй. Манайд бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд буйг мэдсэн. Одоо  УИХ-ын сонгууль дөхөөд бүгд бужигнаж байгаа биз дээ. Харин энд сонгууль жирийн иргэдэд хамаагүй шүү дээ. Улс төрийн хүрээнийхэнд өөр байдаг л байх. Америкийн ард иргэдэд улстөржөөд явах ямар ч цаг гардаггүй юм байна аа.

-Манайхан ч улстөржөөд хэдийнэ эхэлсэн. Гадаадад буй монголчууд УИХ-ын сонгуулийн талаар ямар бодолтой яваа бол?
-Уг нь  УИХ-ын сонгууль өгөх бололцоог бүрдүүлбэл бид дуртай байна. Харамсалтай нь, тийм боломжгүй юм даа. Миний бодлоор оюунлаг, өндөр боловсрол эзэмшсэн хүмүүсээ нутагтаа татах бодлого явуулбал улс орон хурдан хөгжмөөр санагддаг. Ирэх сонгуулиар аль нам, эвсэл ялах нь хамаагүй ээ. Улс орноо гэсэн үнэн сэтгэлтэй, шударга, эрдэмтэй, хүмүүс төрийн бодлого бариасай. Одоогийн байдлаас дүгнэхэд нөгөө л компанийн эзэн,  бизнесмэн, өр ширтэй, цэвэр бус хүмүүс нэр дэвших гэж буй бололтой харагдсан.

-АНУ-ын иргэд  Ерөнхийлөгчдөө нэр дэвшигчдээс алийг нь илүү дэмжиж байна вэ?
-Их онцлогтой сонгууль болно. Америкчууд өнгөт арьстан хүнийг Ерөнхийлөгч болгох уу, эсвэл эмэгтэй хүнийг төрийн тэргүүнээр тавих уу гэдэг сонголт хийнэ. Жинхэнэ америкчууд нь Бүгд найрамдах намын хүнээ дэмжих аястай байна. Би хувьдаа Хиллари Клинтоныг дэмжиж байгаа. Хүчтэй эмэгтэй. Тэр жил Монголд очиход нь би ярилцлага авч байлаа.

-Та улс орны ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ. Холын орноос эх орны маань хөгжил ямархуу харагддаг бол?
- Уг нь манайх чинь оюунлаг олон хүнтэй шүү дээ. Гэтэл хэдхэн хүн башир аргаар баяжаад дуусч байгаа юм биш үү. Монгол хүний ухаанаар ирээдүйгээ бид цогцлоож чадна. Хамгийн гол нь шударга, эрдэм номтой хүмүүс төр түшилцээсэй. Ийм хүмүүс дарагдаад байна. Жижиг орон авлигад автахаараа усанд живсэн мэт байдаг гэсэн. Ухаантай, боловсролтой удирдагч гарч ирээд зоригтой ажиллаж, авлигатай тууштай тэмцээсэй. Дээр нь  Улаанбаатар хятадуудаар дүүрлээ шүү дээ. Нийслэл маш замбараагүй хөгжиж байна. Гишгэх газаргүй шахам амбаар сав их боссон байсан. Нийслэлийг хөгжүүлэх цэгцтэй бодлого хаана байна вэ гэж удирдлагуудаас асуумаар санагддаг.

-Нутгаа санаж байна уу. Таны зээ Америкт төрсөн гэж мэднэ. Зээ чинь монголоор ярьдаг уу?
-Гэр бүлээрээ энд байгаа болохоор нутгаа санах нь гайгүй ээ. Эхний жилүүдэд маш их санадаг байж. Манай зээ дөрвөн настай. монголоор чөлөөтэй ярина. Мөнхжин гэдэг. Америк нэр нь Конни. Гэртээ бид монгол хэлээрээ ярьдаг болохоор зээ маань сайн ярьж, ойлгоно. Бас өвөө, эмээтэйгээ эх хэлээрээ ярина. Маамуу нааш ир гэсэн ганц дуу мэддэг. Томчууд бид энэ дууг үргэлж дуулахгүй болохоор одоо ч мартаад дуусч байх шиг. Харин зөндөө олон америк дуу мэднэ. Телевизээр сурсан юм. Зээгийн найз нөхөд нь бүгд америк учраас тэр англи хэлээр чөлөөтэй ярина. Зарим хүнд үгийг зээгээсээ сурч байна шүү дээ.

-Та нутагтаа хэзээ ирэх вэ?
-Энэ жил очно оо.

Ингээд бидний интернэт ярилцлага дуусахад Вашингтонд 02 цаг болж, ярилцлагын эзэн унтаж, харин би ажлаа үргэлжлүүлсэн юм.

Д.БЭХЭЭ
Эх сурвалж "Өнөөдөр" сонин




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2008-05-04, Ням )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Oрчин цагийн Түгжилүүдэд төрийн сангаа битгий хэл түри...
Essays like this are so important to broadening people's hoizrons.
2012 02 07/ 09:33 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
Ha ha ha :grin :grin
2012 02 07/ 09:15 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
Ha ha ha :grin :grin
2012 02 07/ 09:15 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
Ha ha ha :grin :grin
2012 02 07/ 09:15 цааш...

Бараг л "The Beatles"
A relaly good answer, full of rationality!
2012 02 07/ 07:29 цааш...

Та хэдэн цагт төрсөн бэ? Төрсөн цаг хайр дурлал, зан ааш...
It's always a pelsaure to hear from someone with expertise.
2012 02 07/ 07:26 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
saihan zovolgoo baina bayarlalaa!!
2012 02 07/ 04:07 цааш...

Одон бөмбөгчдийн “сэтгэл сэргээж, нүд баясгасан” тэм...
XPAWUL njvkhjjyojhp
2012 02 07/ 01:21 цааш...

Насны хязгааргүй нандин хайрын эзэд Монголын одууд...
eFJOGb xhuadawsrigw
2012 02 07/ 01:11 цааш...

Лос Анжелес орчмын Монголчуудын Шинэ Жилийн Харшийн Ц...
hFGrve benqbsvvcujs
2012 02 07/ 01:08 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
hi bvgdentei ni untaj vzeh yumsan fjgldfgj;skjg;lskdjglkdsjf;glksdjfgsdjfglkdfjglksjdfkgjsldfkndssl...
2012 02 07/ 00:57 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
hi bvgdentei ni untaj vzeh yumsan fjgldfgj;skjg;lskdjglkdsjf;glksdjfgsdjfglkdfjglksjdfkgjsldfkndssl...
2012 02 07/ 00:57 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
cool
2012 02 06/ 19:35 цааш...

Лос Анжелес орчмын Монголчуудын Шинэ Жилийн Харшийн Ц...
I like to party, not look articles up olinne. You made it happen.
2012 02 06/ 18:18 цааш...

Насны хязгааргүй нандин хайрын эзэд Монголын одууд...
God, I feel like I sohuld be takin notes! Great work
2012 02 06/ 17:55 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ