Нох
24
2014

Фото Агшин


la_cultural_day_2008_174

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 26 зочид ба 1 гишүүн холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Орон сууцны нэг метр квадрат талбайн vнэ 900-1200 ам.доллар байна Хэвлэ Имэйл
(4 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2008-04-21, Даваа

Image 

Дvнзэн, угсармал байшин, орчин vеийн орон сууц, ба­рилгын тоног төхөөрөмж, “хашгирдаг” дохиолол, угсар­даг хавтан, нар, салхинд тэс­вэртэй дээвэр, төмөр хашаа гэх мэт барилга орон сууц сонирхож байгаа бvх л хvнд хэрэгтэй зvйлсийг нэг дор цогцлоожээ. Мэдээллийн тех­но­логийн vндэсний паркт “Ба­рилга-2008” vзэсгэлэн нээл­тээ хийгээд хоёр хонож бай­на. Энд барилгын салбарын 30 гаруй компани оролцож байгаа аж.

 

Барилга барих газраа сонгоход ашиг­лах газрын зургаас эхлээд зу­раг төсөл боловсруулах тус­гай зөвшөөрөлтэй аж ахуйн нэг­жийн нэрсийг иргэдэд са­нал болгож байлаа. Мөн ба­рилга барих заавартай номыг 12.000 төгрөгөөр худалдаалж байсан нь иргэдийн сонир­х­лыг татаж байсан юм. Энэ номонд барилгын шавыг яаж тавихаас эхлээд, хаалгыг нь яаж суурилуулах хvртэл зөв­лөгөө байна лээ.
 
Барилга барьдаг аж ахуйн нэгжvvд “Эмээлцэгийн гол” компанийн санал болгож бай­гаа цамхагт краныг сонирхож байсан. Тус компани кранаа хvчин чадлаасаа хамааруулж сарын нэг сая 500 мянгаас гурван сая 500 мянган төг­рөгөөр тv­рээ­сэлдэг аж. Мөн бvх төр­лийн краныг захиал­гаар, vйлд­вэрийн vнээр ний­лvvлдэг гэнэ.
 
Барилгын хийцийн “Декор” vйлдвэр өнгөлгөөний тоосго, зам талбайн хавтан, даацын бетон гулдмай vйлдвэрлэдэг аж. Өнгөлгөөний нvхтэй бетон тоосго 390, өрлөгийн бетон тоосго 280, цул тоосго 490, даацын бетон гулдмай 890 төгрөгөөр худалдаалж байгаа аж.
 
Байгууллага, гэртээ төмөр хашаа хийлгэх гэж байгаа бол “Номуун ундрах” компани төмөр хашаа, хийц vйлдвэр­лэдэг юм байна. Гараашийн хаалга 500-600 мянга, хашаа­ны хаалга 400-1 сая 500 мян­га, хашаа энгийн гоёлынхоо­соо хамаараад 16-25 мянга, цонхны хамгаалалт 18-30 мянган төгрөгийн vнэтэй бай­лаа.

 

Vзэсгэлэнг сонирхохоор ирсэн хvмvvсийн сонирхлыг холбооны хэрэгсэл, дохио­лол, цоожны хамгаалалт нэ­лээд татаж байв. Холбооны хэрэгсэл, дохиолол хvчин чадлаасаа хамраад 300-700 ам.долларын vнэтэй. Мөн гэртээ саунд суух боломжийг “Hermes”-ийнхэн санал бол­гож байлаа. Хvний биед ху­римтлагдсан натри, мөнгөн ус, никотин, согтууруулах ундааг зайлуулах шидтэй гэнэ, хуурай саун.

Орон сууцанд орохоор зэхэж буй иргэд “Барилга-2008” vзэсгэлэнгээс хаа­на, ямар компанийн барилга арай хямд байгааг мэдэж болохоор юм билээ. Ту­хайлбал, Баян­зvрх дvvрэгт Ки­но ур­лагийн дээд сургуу­лийн зvvн талд баригдаж буй 45 айлын орон сууцны нэг метр кв талбайн vнэ 900 ам.дол­лар байна. Харин “Сум­бар” конст­ракшны IV хорооллын хой­но барьж буй 59 айлын орон сууц, Москва хорооллын байрны нэг метр кв талбайн vнэ 1200 ам.дол­лар юм. “Ха­суу констракшн” Туулын хө­вөөнд барьж буй орон сууц­ныхаа нэг метр квадратыг 1000 ам.доллараар худал­даалах аж.

Vзэсгэлэнгийн vеэр ба­рилгын vнэ хөөрөгдөж буй шалтгааныг барилгын салба­рынхнаас асуухад “Иргэд ченжvvдээр дамжуулан орон сууц захиалж байгаа нь vнэ хөөрөгдөхөд нөлөөлж байна. Иргэд орон сууц авахдаа барилга барьж буй компани­тай шууд холбоотой ажиллах хэрэгтэй. Мөн барилгын ма­те­риалын vнэ нэмэгдэж бай­гаа нь орон сууцны vнэ өсө­хөд хvргэж байгаа” гэж бай­лаа.


 “Цайз” захын модны үнэ

Бурус 5x5, 9 ширхэг нь 5000 төг

2 см-ын банз 1куб.м 70.0000-80.000 төг

3 см-ын банз 80 ширхэг 110.000 (2.10 см урт)

5 см-ын банз 30 ширхэг 150.000-180.000 (4 м урт)

Орос дvнз 35000 төг

Палк 1ширхэг 15000 (нарс)-18000 (хар мод) төг

Зах банз 30 ширхэг 12000-15000 төг

Дранк 1 боодол 3000-4000 төг

 

“100-н айл”-ын барилгын материалын Vнэ ханш

Вакум цонх/Хятад/ суулгалттай 1м.кв-55000 төг

Бvргэд хаалга суулгах хөлс 20000 төг

Бvргэд хаалга-Өргөн нь 86 см Салдаг-95000 төг, Салдаггvй-110000 төг

Хуш хаалга-195000 төг

Тарган цавуу 1 кг – 2300 төг (Солонгос 1 кг 3000 төг)

Силикон 1 ш 1200-2500 төг

Хуванцарын 1 литр – 5000 төг  (Герман)

Хөөс-Солонгос 5500 төг, Хятад 3000-4000 төг, Орос 6800 төг

Орос олиф 1л-2000 төг

Гvйдэг хаалга 1м2-65000 төг

Модон хаалга 190х90 см-50000 төг

Модон цонх     

120х120 см-35.0 төг

100х100 см-28.0 төг

Өрлөгний тор 1.2м х 20м – 18.0-30.0 төг

Шаврын тор 1м -1500 төг 20м /боодлоор/ - 28.0 төг 150см өргөнтэй

Швеллер 1м-8500-31000 төг

Цахилгааны утас

/Дотор монтаж/  Орос 1м-900 төг

Хятад 1м-250-400 төг

Солонгос 1м 700-800 төг

/Гадар монтаж/ Орос 1м-1500-2000 төг

Хятад 1м-500-1500 төг

Солонгос 1м 1300-1500 төг

Будаг

Орос 1кг 3600-5000 төг

Хятад 1кг-1300 төг

Солонгос 1кг 4500-5000 төг

Герман 1кг 5000-7000 төг

Эмульс

Хятад 1кг 8000-25000 төг

Герман 10 литр 23000 төг

Замаска

Монгол 25 кг 3500-4000 төг

Хятад 20 кг 3000 төг, 25 кг 3500 төг, 30 кг 4500 төг

Шvршдэг будаг

Хятад 1000 төг

Солонгос 2500 төг

Гипс

Хятад 1 кг 400-500 төг

Хятад 50 кг 15000 төг

Хөөс /хятад/ 1 кг 4500-7500 төг

Давс /Монгол/ 1 кг 250 төг

Карбид 1 кг 1800 төг

Альбастер 1 кг 800 төг , 40 кг 32000 төг

Азбест 1 кг 500 төг, 50 кг 15000 төг

Нунтаг шохой 1 кг 600 төг, 30 кг 18000 төг

Оохор 1 кг 2000 төг

Арматур төмөр 15-32 диаметртэй. 1 кг нь 1100 төг, 1 тонн 1,100,000 төг

Эксковатороор ажил гvйцэтгэхэд цагийн 30.0-80.0 төг

Хөөсөнцөр

1х2 м хэмжээтэй, 50 см зузаантай - 1м.куб 15.0-85.0 төг

Шатдаг 15.0-85.0 төг

Шатдаггvй 28.0-78.0 төг

ДСП хавтан /1.5 см зузаан/

Өнгөлгөөтэй 17000 төг

Өнгөлгөөгvй 7500 төг

Шилэн хөвөн 24м  24000 төг

Дөрвөлжин шилэн хөвөн 12.0-16.0 төг

Азбестан хавтан 122х244 см 3500-4500 төг

Хар цаас

Орос /15 м урт/  чулуутай 11000 төг, чулуугvй 11000 төг

Хятад /10 м урт/ 4000 төг

Хар тос/Битум/ - 800 төг

Тоосго

Өнгөлгөөний цагаан/силикат/ 230-250 төг

Монгол улаан 280-270 төг

Хятад улаан 180-220 төг

Цемент (хятад) 1тн 118.0-120.0 төг

Блок 1 ш 1000 төг

Керамзит /дээврийн дулаалга/ 1м.куб 63000 төг, 1 шуудай 3500 төг

 

news.mn 




Сэтгэгдэл (7)
1. Бичсэн pbayaraa - 2008-04-23 14:27 - Бүртгэлтэй
 
 
bair
bi mongold hezeec h bair avch chadahgui ym baina l daa30jil ch har ajil hiigeed end
 
2. Бичсэн miimi - 2008-04-25 21:59 - Бүртгэлтэй
 
 
bair
Amerikt uxtlee ajillaa ch Mongold bair abaxad xetsuu boljee .Mongolchuud iim bolomjtoi bolson yumuu .Tor zasag iimerxuu zuil ,utaa,xool xunsnii eruulaxui gex zereg zuild xynalt anxaaral tabimaar bna.
 
3. Бичсэн uranaa - 2008-04-29 12:57 - Бүртгэлтэй
 
 
hi
Bair aimar unetei baina
 
4. Бичсэн Ujin - 2008-04-29 13:56 - Бүртгэлтэй
 
 
hi
za za odoo bair avhiin tuld mash ih guriih hereg l bolj bga yum baina da. 
ingej une orhiig n medsen bol zaralgui l huleej baidag bj de.
 
5. Бичсэн Sainaa - 2008-04-29 16:00 - Бүртгэлтэй
 
 
hi
Er ni mongold odoo bairnii une ch bish, um umnii une l mash hatuu, ondor boljee,  
Gaigui amidraltai ni ch bolj baigaa baih hetsuu amidraltai humuus ni l hetsuu baigaa baih daa ,
 
6. Бичсэн zaluu nas - 2008-06-26 16:10 - Зочин
 
 
hi
UUl ni Mongoldoo neg bair avna gej bodoj baisan yumsan . Chadal hurehgui ni dee. Tegvel Amerikt l bair avahaas. Barag hudalch hund Mongoliin bair Amerikiin bairnii une hansh adilhan boljee. Amerikt ajillaad zeeleer endees bair avsan ni deer yum baina daa. Yadaj bairniihaa mungiig sardaa olood baih yum baina. Mongold yadaj bair banknii zeeleer avlaa gehed zeeliin tulburuu tolood caana ni ami zuuh hangalttai mungu hiij chadahgui yum daa. Olon zaluus amidrahiin tuluu Mongoloosoo gadagsh yavaj baina daa.Tor zasag ard tumnee harj uzmeer yum daa. Buh yumniihaa uniig huurugduud.
 
7. Бичсэн deegii - 2008-06-26 17:09 - Бүртгэлтэй
 
 
hi
Bairnii vne ih vnetei boljee.bank nuud ih zool ogj ehelsnees bolood bas bair avah hvn ni nemegdeed bairnii vne nemegdej bsan gesen.harin odoo banknuud hyzgaar tavij 1 kvdrat metriig ni 1000aas deesh gargahgvi bhar bolood bga gesen her vnen yum bvv med.bas gadaadad bga mongolchuud dad zoriulj bas tusgai zeel olgoj bga gadaadad bga mongolchuudiig ih l bayan gej boddog yum blgvi.
 
Шинэчлэгдсэн огноо ( 2009-09-09, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

5 сая гаруй цагаач Америкт үлдэнэ
Энэ буруу мэдээлэл байна. Уг саналд зөвхөн DREAM ACT-р түр з...
2014 11 23/ 18:42 цааш...

МОНГОЛ БӨХИЙН, ХҮҮХДИЙН БАРИЛДААН
chinii setgegdeliig eruusuu oilgosongvi bi bux xvn bish bi odoo xvvgee barilduulax ym tegxeer bi odo...
2014 11 23/ 16:33 цааш...

Америкийн Монголчууд ба улс төрийн орогнол /статистик...
:cry
2014 11 22/ 00:54 цааш...

МОНГОЛ БӨХИЙН, ХҮҮХДИЙН БАРИЛДААН
Zub sanaa baina shu.gehdee tolgoi myytai buhchuudiin huuhduud l barildah baih da.byrhangui gazriin b...
2014 11 21/ 15:42 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
UNEHEER HUULI GJ HELHED HETSUU BNA
2014 11 21/ 06:23 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
UNEHEER HUULI GJ HELHED HETSUU BNA
2014 11 21/ 06:23 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
GER BULIIN HUULIIG DAHIJ CHANGA HELBEREER BATALVAL TAARNA
2014 11 21/ 06:22 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
huuhduudee eh ni awdag biz dee eh ni awna gesen zaalt bga yu
2014 11 17/ 19:32 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
huuhduudee eh ni awdag biz dee eh ni awna gesen zaalt bga yu
2014 11 17/ 19:32 цааш...

АЯЛГУУТ ДРАМЫН ЖҮЖИГ
Yamar goyo yum be! Zovhon Chicago d togloh yum u? Los Angeles d togloh uu?
2014 11 17/ 06:42 цааш...

Т.Туяажаргал: Бид Монгол чихмэл тоглоомын брэндтэй бол...
Ymar saihan bodol setgeltei eejuud be? Eejuudiin maani suu shig zagaan ajil uils ni urgelj butej bh ...
2014 11 15/ 23:30 цааш...

АМЕРИКИЙН МОНГОЛЧУУДЫН УДТАЛ ХҮЛЭЭСЭН “МОНГОЛ ИХ УРЛ...
Ямар ядарсан доктор вэ. Тэр бичиж барьж байгаа царайг н...
2014 11 15/ 17:06 цааш...

Гэр Бүл Салалт болон Гэрлэлтээ Хэрхэн Цуцлуулах нь
[URL=hi. bi nohorteigee ohintoigoo bhad az jargaltai bj chaddag gewch manai nohor ailiin gants ged ...
2014 11 14/ 20:10 цааш...

МАРАФОН-УНАГА-ХАЛУУН СЭТГЭЛ
Bayarlalaa Gombosurengiin Galbadrakh tanid! Ochigdor buyu 11/13/14 nii Purev garigt oroi 7:00 tsagt...
2014 11 14/ 10:05 цааш...

Mонгол одод үндэсний хувцастайгаа
goe dlnvd bna?♡ :grin [B]null[/B]
2014 11 10/ 07:25 цааш...

Мэдээний Гарчиг

Ханшийн Мэдээ