| ”Shuttle Discovery” хөлөг Флоридад амжилттай газардлаа |
|
|
| Бичсэн: Administrator | ||||
| 2008-06-18, Лхагва | ||||
|
Сансарт 14 хоногийн турш үйл ажиллагаа явуулсан "Discovery" хөлөг үүргээ амжилттай биелүүлээд Флорида мужид амжилттай газардлаа. Тус хөлөг "Kennedy" сансрын төвд бямба гаригийн 11 цаг 15 минутад газардсан байна. "Discovery" Олон улсын сансрын станцад 14
хоногийн турш Японы шинэ лабораторийг суулгасан бөгөөд багийн гишүүд 10 хоногийн турш эвдрээд байсан жорлонг засварласан гэнэ. Түүнчлэн ОУСС-д 95 хоногийн турш ажилласан сансрын нисэгч Гарретт Рейсман дэлхийдээ ирсэн бол түүний оронд Грег Чамитофф үлджээ. Тус ажиллагааг эрхлэн явуулсан НАСА-гийн нисэгчид хөлгийн доод хэсэгт төмөр ялтас унасан байгааг анзаарсан бөгөөд энэ нь газардахад ямар нэг муу нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн нь зөв болсон байна. Энэхүү 2,5 х 1 инчийн ялтас нь зөвхөн сансарт хөөрөх үед хэрэгтэй байдаг гэнэ. НАСА одоо Олон улсын сансрын станцаас хөлөг хөөрөх үед 5000 орчим блок унаад байгааг засварлах хэрэгтэй болсон байна. Дараагийн сансрын хөлөг буюу "Atlantis" аравдугаар сарын үед "Hubble Space Telescope"-ийг чиглэн хөөрөхөөр төлөвсөн байгаа гэнэ.
|
||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2009-09-09, Лхагва ) | ||||
| < өмнөх | дараах > |
|---|





