Тах
25
2014
Зөгийн бал Хэвлэ Имэйл
(3 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2008-07-21, Даваа

Image 

Зөгийн бал нь бүх л төрлийн өвчинд тустай байгалийн гайхамшигтай бүтээгдэхүүн. Зөгийн бал нь бактерын эсрэг үйлчлэл үзүүлэхээс гадна хорт бодисыг бие организмаас гадагшлуулж, цусны эргэлтийг тогтворжуулж, гемоглобины хэмжээг нэмэгдүүлэн, дархлааг сайжруулдаг.

 

Ханиад томууг эмчлэх төдийгүй гоо сайхны зориулалтаар өргөн хэрэглэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл энэ байгалийн гайхамшигт бүтээгдэхүүн нь 13- 20 хувийн ус, 75 – 80 хувийн нүүрс ус / глюкоз, фруктоз, сахароз/ агуулдаг. Мөн В1, В2, В6, Е, К, С, аминдэмүүд, А-каротин, фолиевын хүчлийг ч агуулна. Иймд зөгийн балаар сахар болон бусад хүнсний синтетик амталагчуудыг орлуулдаг юм.
 
Энэхүү алтан шаргал өнгийн бал нь маш олон төрөл байдаг. Амт, үнэр, чанар, эмчилгээний зориулалтаараа бүгд хоорондоо ялгаатай. Ямар ургамлын балыг зөгийнүүд түүж хуримтлуулснаас энэ нь хамаардаг юм байна.
Хамгийн үнэтэй зөгийн балыг израилийн зөгийн үүрэнд “үйлдвэрлэдэг”. Эдгээр бүл зөгийнүүд нь сибирын женьшень, эхинац шиг тийм ургамлын тоосонцоруудаас бүрддэг юм. Иймд зөгийн бал нь маш амтлаг, чанартай төдийгүй “Life Mel “ нэртэй зөгийн балны 120 грамм нь 84 ам. Долларт хүрдэг байна. Цэцгийн бал нь олон төрөл байдаг. Тухайлбал:
 
- Далдуугийн цэцгийн бал нь бусад төрлүүдийг бодвол ханиад, ангина, ларингит, бронхит, трахеит, бронхит астамд илүү тустай байдаг. Тайвшруулах, биеийн дархлааг сайжруулахад онцгой тустай үйлчлэл үзүүлдэг. Ийм бал нь цагаан, бага зэргийн гашуун таатай амттай байдаг.
 
- Донны зөгийн бал нь зүрх судасны өвчний үед эмчилгээний журмаар хэрэглэхэд үр дүн сайтай байдаг. Үүнээс гадна нойргуудлын эсрэг тайвшруулах үйлчлэл үзүүлдэг. Энэ бал нь донникийн цэцэгсээс хураасан байдаг бөгөөд ванилийн маш зөөлөн, таатай амтаараа ялгардаг юм.
 
- Ойн зөгийн бал нь хамгийн таатай амттай төдийгүй эмчилгээний чанар, бактерийн эсрэг үйлчлэл, тэжээллэг байдал, үрэвсэл дарах чанараараа гойд. Уушигны замын өвчин, үрэвсэл, харшлын төрлийн өвчний үед ууж хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Ойн балыг зөгийн бүл нь зарим төрлийн мод, бут, гүзээлзгэнэ, үхрийн нүд, хөвөнт, долоогоно гээд маш олон нэр төрлийн эмийн ургамлуудаас хураан цуглуулдаг онцлогтой.
 
- Нугын зөгийн бал нь амьсгалын замын өвчин, мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах, зүрх болон хоол боловсруулах системийн үйл явцыг тогтворжуулахад тустай байдаг юм. Мөн оюуны ажил дагнан эрхэлдэг, биеийн хүчний ачаалалтай ажилладаг хүмүүс байнга хэрэглэхийг зөвлөдөг. Ходоод гэдэсний үйл ажиллагаанд тустай. Долдугаар сарын нугын цэцэгсийн амт үнэр шингэсэн байдаг.
 
- Клеверный буюу гэрийн хошингор ургамлын бал нь ханиаданд хамгийн тустай. Мөн арьс идээлэх бодис агуулсан байдаг тул салст бүрхэвчийн үрэвсэл, элэгний өвчний үед ууж хэрэглэхийг зөвлөдөг. Үүнээс гадна цус цэвэршүүлэх гайхалтай үйлчлэлтэй. Шар болон цагаан гэрийн хошингор мөлхөө ургамлаас цуглуулсан тул зөөлөн амт үнэртэй байдаг.
 
- Бөөрөлзгөнийн бал нь харин ханиадны төрлийн өвчинг намдаах шидтэй. Учир нь энэ төрлийн балд гриппийн халдварын эсрэг үйлчлэл үзүүлэх бодис агуулагддаг байна. Талсижсан, цагаан өнгөтэй, таатай амттай. Мөн салст эдийн үрэвсэл, амны хөндийн эмчилгээнд хэрэглэдэг.
 
- Пастернакийн хэмээн нэрлэгддэг зөгийн балыг ходоод гэдэсний замын өвчин, ходоодны шарх үрэвсэлд эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Зэрлэг пастернакийн цэцэгсээс цуглуулсан бал тул талсжсан, хүрэн өнгөтэй, маш сайхан амттай байдаг.

Зөгийн балыг хүмүүс ихэвчилэн эмчилгээний зориулалтаар худалдан авдаг. Иймд зөгийн бал нь өөрийн байгалийн шинж чанараа алдалгүй хадгалж байх нь чухал.

Үүнд гол нөлөөлөх хүчин зүйл нь температур. Ихэнх худалдан авагчид тодорхой зөв ойлголт байдаггүйгээс болж зөгийн балыг буруу хэрэглэдэг. Ямар ч тохиолдолд зөгийн балыг тавин хэмээс илүү халааж болохгүй. Өндөр хэмд зөгийн бал байгалийн шинж чанараа амархан алддаг юм.

Иймд өвөл, намар хавар шингэн зөгийн балыг худалдан авахаас аль болох зайлсхий. Харин зун шингэн бал худалдан авах хэрэгтэй . Яагаад гэвэл талсжиж амжаагүй байдаг. Гэхдээ хэт шингэн бус яг л өтгөн цөцгий мэт байвал сайн. Шингэн бал нь сайн болоогүй бал гэсэн үг.

Зөгийн бал нь бас цагаан, улаан, шар, хар хүрэн өнгөтэй байдаг. Ногоовтор өнгийн бал ч бас бий. Жинхэнэ балнаас зөвхөн бал л үнэртдэг. Харин өвөрмөц эмийн үнэртэй бол болгоомжлох хэрэгтэй. Ийм бал нь эсвэл ямар нэг нэмэлт зүйл хэрэглэсэн эсвэл огт зөгийн бал биш байдаг юм.

Цагаан өнгийн бал нь сахар ихтэй хэрэг. Зөгийн балыг хэрхэн ангилдаг юм бол:

Үүслээр нь

Бүтээгдэхүүний хэлбэрээр

Өнгө болон тунгалгийн хэмжээгээр

Амт болон үнэрээр нь ангилж үздэг юм.




Сэтгэгдэл (6)
1. Бичсэн gun - 2008-08-04 15:59 - Бүртгэлтэй
 
 
hi
zugiin bal yneheer hynii bied mash sain shyy.bi ta nart byatshan zuvluguu ugie.yalanguya hodoodnii sharhlaatai hyn ugluu ulun elgen deeree togtmol neg ayaga sugiin baltai us uugaad baival sharhlaa ni alga boldog yum bainalee.bi uuriin hydeer ingej emchilgee hiisen hyniig harsan.hamgin gol ni togtmol uuh ni chuhal.bas noir muutai hyn untahaasaa umnu neg ayaga zugiin baltai us uugaad untval nam untdag yumshyy.
 
2. Бичсэн Czuka - 2008-08-05 15:23 - Бүртгэлтэй
 
 
hi
ийм олон төрөл байдаг гэж мэдээгүй юм байна харин цэвэр зөгийн бал аймаар үнэтэй зарим нь ч бараг зүгээр саахараас гаргаад авчихдаг бололтойдог.. зөгийн балийг халуун тсайнд юм үү усанд хийхдээ 80 доош цэльс болгож байж хийгээрэй тэхгүй бол чанараа алддаг гэж уншиж байсан
 
3. Бичсэн khatnaa - 2008-10-13 14:48 - Бүртгэлтэй
 
 
hi
Hynd heregtei medeelel baina shyy. Zogiin bal sain geel harj baigaal hamgiin ynetei l sain ni8 gej boddog baisan shyy. Getel iim olon yanz baidag baisaniig medsengyi shyy. Gehdee ene bolgon ni manaid daanj orj irehgyi l dee. / hedii hereglii gej bodson ch /
 
4. Бичсэн miss08 - 2008-10-13 19:31 - Бүртгэлтэй
 
 
hey
- Бөөрөлзгөнийн бал нь харин ханиадны төрлийн өвчинг намдаах шидтэй. Учир нь энэ төрлийн балд гриппийн халдварын эсрэг үйлчлэл үзүүлэх бодис агуулагддаг байна. Талсижсан, цагаан өнгөтэй, таатай амттай. Мөн салст эдийн үрэвсэл, амны хөндийн эмчилгээнд хэрэглэдэг.
 
5. Бичсэн tekv - 2009-11-08 05:36 - Зочин
 
 
tnx
eoo ashgui zugiin balnii tuhai iim goy zuil bgad bi mash ih bayrlaj bn............  
my surj bga meregtjild iim zuil mash ih hereg bolood bsiin...........haij haij ashgui olloo vvniig hiisen hvmvvsdee chine setegleesee bayralsnaa ilerhiilii..........tnx.....tnx......tnx.....tnx...tnx....tnx....... :grin
 
6. Бичсэн gunj - 2012-05-20 01:47 - Зочин
 
 
tnx
zugiin bal ni bas mash ih turaadag. ulamjalt anagaah uhaand tegj uzdeg yum ustai nairuulj ulun elgen deere mun yum uumaar bolson uede uuj bwal sain turdag yum bi uur deere turshij uzsen 60 kg jintei bssan sar uugad 55 bolson odoo ch uusar l bga mun hooloo sain anhaarch 6.s hoish yum idehgui tarag alim ideh heregtei tegwel zun bolj bhad goe goe daashinz umsuud ineen alhahad yadah yumgui shuu busguichuude.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2008-10-16, Пүрэв )
 
< өмнөх   дараах >