Туу
23
2014

Фото Агшин


sumo_2008_211trn

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 11 зочид ба 1 гишүүн холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Солонгос үндэсний хоол Хэвлэ Имэйл
(50 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2008-07-21, Даваа

 Image

Солонгосчууд өдөрт хэд хэдэн удаа “Хоолоо идсэн үү” гэж асуудаг. Энэ бол эрт түүхэндээ солонгосчууд өлсгөлөнд автаж байснаас улбаатай юм. Харин орчин цагт энэ заншлыг үнэхээр хоолоо идсэн эсэхийг лавлаж буй гэхээс илүүтэй эрүүл саруул байгаа эсэхийг асууж мэнд мэдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй.

 

Өөрөөр хэлбэл “Сайн байна уу” хэмээн мэнд асуусан утгаар ойлгож, “Тийм, идсэн. Та хоолоо идсэн үү” гэж хариулж байгаарай.
 

Солонгост хамгийн их хэрэглэдэг хоол амтлагчид улаан чинжүүний жан, цуу, шар буурцагны жан орно. Ямар амтлагчаар амталсныг нь мэдэж байвал хоолоо сонгоход тань илүү дөхөм болно. Тухайлбал:

Кочүжан буюу улаан чинжүүний жан нь нунтагласан улаан чинжүүгээр хийдэг солонгосын өвөрмөц хоол амтлагч бөгөөд маш халуун чанартай.

Твэнжан буюу шар буурцагны жан нь шар буурцгийг исгэж хийдэг бөгөөд ихэвчлэн шөлтэй хоолонд хэрэглэдэг.

Канжан буюу цуу нь бас шар буурцгаар хийдэг бөгөөд хоолонд шорвог амт оруулдаг байна.

Шөлтэй хоолонд хамгийн өргөн хэрэглэж заншсан зүйл нь “дүфү” .

Дүфүг шар буурцгийг нухаж, хатууруулж хийдэг юм. Дүфү нь уургаар нэн баялаг.

Заримдаа солонгос үндэсний хоол эвгүй үнэртэй мэт санагдаж болох юм. Ямар ч үндэстний хоол хүнс өөр өөрийн онцлогтой байдаг. Солонгос хоол ч мөн адил. Эхэндээ солонгос хоолонд дасах нь амаргүй мэт байдаг . Учир нь кимчи болон сармисны үнэр, түүнчлэн шар буурцагны жан, хөгцтэй шар буурцагны жангийн үнэр нь тийм ч таатай бус байдаг юм. Гэвч солонгост удаан амьдарсан гадны хүнд бол кимчигүйгээр хоолоо идэж чадахгүй болох тохиолдол бишгүй л бий. 

Кимчи нь солонгосын хамгийн алдартай өргөн дэлгэр хэрэглэдэг хүнс бөгөөд давсалсан байцаан дээр олон төрлийн амтлагч хийж, холиод сэрүүн газарт дардаг. Нунтагласан улаан чинжүү, сармис, цагаан гаа, ногоон сонгино болон сам хорхой, жижиг загас, зэргийг даршлахдаа холино. Хийсэн улирал болон орцоосоо шалтгаалж олон төрөл байдаг. Кимчижигэ, кимчи буггымба, кимчжон, кимчи мандү, дүфү кимчи зэрэг кимчитэй олон нэр төрлийн хоол бий.

Солонгост ажил хөдөлмөр эрхлэнэ гэдэг нь үнэхээр амаргүй зүйл. Ажлын ачаалал маш өндөр, ажлын цаг урт. Өдөрт ихэвчлэн 10 -12 цаг ажиллан, өдөр оройдоо ээлжлэн 12 цаг ажиллах тохиолдол олон гардаг. Иймд юуны түрүүнд сайн хооллох хэрэгтэй болдог. Гэтэл монголчууд тэр бүр солонгос үндэсний хоолонд дасаж чаддаггүй. Иймд солонгос хоолыг сайтар судалж, өөрт тохирохыг нь сонгож сурах хэрэгтэй.

Юуны түрүүнд та солонгос хоол идэж дасахгүй бол гэртээ өөрөө хоол бэлтгэж идэж болох талаар компанитай зөвшилцөх хэрэгтэй. Зөвшөөрөөгүй тохиолдолд солонгос хоолонд дасах л хэрэгтэй болно. Ингэхдээ солонгос хүмүүстэй цуг сууж хоолло. Ингэвэл солонгос хоолонд дасахын зэрэгцээ солонгосын соёлтой илүү ойр дотно танилцах болно.

ImageСолонгост усыг санаа зоволтгүй ууж болно. Анх ирсэн үед ус таарахгүй гэдэс өвдөх тохиолдол гардаг ч хэд хоноод зүгээр болдог.

Солонгосчууд будааг усархаг агшаадаг тул илүү нялцгай байдаг.

Гүг, тан, жигэ, чонгул буюу шөл холимог шөлний тухай товч ойлголт өгье.

Хатаасан загасны шөлийг бүгогүг хэмээн нэрлэдэг. Энэ шөлийг бэлтгэхдээ далайн хатаасан загасыг чанаж, шөл гаргана. Архи ууж шартсаны дараа энэ шөлийг уухад шар амархан тайлагддаг гэдэг.

Буурцагны соёогоор хийсэн шөл. Энэ шөлийг солонгосчууд куннамүлгүг хэмээн нэрлэх бөгөөд урт соёолсон буурцгаар хийдэг юм.

Шар буурцагны жантай шөл. Твэнжангүг нь усанд шар буурцагны жан бас төрөл бүрийн ногоо хольж хийсэн шөл юм.

Далайн байцааны шөлийг миёгүг гэж нэрлэдэг юм. Далайн ургамлын нэг төрөл болох далайн байцаагаар хийсэн шөл.

Монголчуудын хувьд үхрийн махыг удаан чанаж болгосон соллонтан шөл илүүтэй таалагддаг. Мөн үхрийн хавирга чанаж болгосон калбитан хэмээх шөл бас дажгүй амттай.

Кимчижигэ нь кимчи нь гахайн махь зэргийг чанаж хийсэн өтгөн хар шөл. Гахайн махны оронд лаазалсан туна загас, далайн амьтан, дүфү зэргийг хийж болно.

Тагтуритан хэмээх шөлийг тахианы мах, ногоог халуун амтлагч жантай хамт хийж чанаж болгодог.

Махтай хоол

Пүлгуги. Энэ нь үхрийн махыг нимгэн хэрчиж амтлагчид дарж байгаад шарж иддэг хоол. Бага зэрэг чихэрлэг хэр нь сайхан амттай хоол.

Калби нь үхрийн юм уу гахайн хавиргыг амтлан шардаг.

Самгёбсал нь гахайн хавирганы махыг шарж олон төрлийн ногоонд боож иддэг хоол юм.

Тагкалби нь тахианы жижиглэсэн махыг ногоотой хуурч, бага зэрэг халуун ногоогоор амталсан байдаг.

Чэюг буггым нь гахайн махыг ногоотой хуурч бэлтгэсэн хоол юм.

Солонгосчуудын хувьд хамгийн их иддэг мах нь гахайн мах. Үүний дараа тахиа, үхрийн мах орно. Ердийн хоолны газруудад гахайн мах болон гахайн махыг боловсруулан хийсэн бүтээгдэхүүн хэрэглэх нь олонтой. Харин солонгосчууд бидний идэж заншсан хиамыг бараг иддэггүй юм. Солонгост үхрийн мах их үнэтэй учир идэх боломж тун цөөн байдаг. Гэхдээ үхрийн махны орц багатай олон нэр төрлийн хоол бий. Үхрийн махыг гол төлөв шөлтэй хоолонд түлхүү хэрэглэдэг.

Солонгосчууд хоолоо сүдгараг буюу халбага, жодгараг буюу савхаар ихэвчлэн иддэг. Энэ хоёрыг хамтад нь сүжо хэмээн нэрлэнэ. Солонгосчууд олон төрлийн хачирыг ширээнийхээ голд тавьж савхдаж иддэг зуршилтай. Хачирыг савхаар хутгалгүй бас алдалгүй савхдаж авах хэрэгтэй. Хачирыг хутгавал ёс жаяг мэдэхгүй хүнд тооцдог юм.

 

news.mn 




Сэтгэгдэл (11)
1. Бичсэн namuuk - 2008-08-02 06:58 - Бүртгэлтэй
 
 
hi
bi solongoschuud tai tsug ajilldag bnga hooloo idsenuu gj asuuhaar ni gaihdag bsan iim uchirtai bsiin muu kk,solongos hoolond ereesoo dasahgui ym bnle,heterhii haluun nogootoi tegeed hoolniihon ortsondon orson zuiluudiin harahaar dotor ewguitseh shig boldiin yaaj iim ym hodoodoor ni dawdag bna gesen bodol tordog shu. :zzz
 
2. Бичсэн zoloo - 2008-08-02 23:11 - Бүртгэлтэй
 
 
hi
bi anh USA d ireed Solongos restaurant-d ajillaj baisan anh eroosoo tend barag iddeggui esvel sharsan mah l iddeg baisan suuldee buur olsood sholnoos argagui ideed odoo bol Solongos hoolond durtai bolchihson anhandaa yamar ch sholnuud ni amtgui baidag baisan
 
3. Бичсэн gun - 2008-08-04 17:08 - Бүртгэлтэй
 
 
hi
solongos hooliig anh udaa iehed am hamar tylchiheer ih haluun nogootoi yum shig sanagdaj baisan.gehdee mongold baidag doshirok gedeg belen hool ni ih saihan amttai shyy.daraa kimchi hiih argiin tuhai olood bichij ugch tus bolooch.end delgyyrt zardag bolovch mash ih ynetei baidag yum tiim uchraas uuruu hiij udej surdag yumuu gej bodj baina.
 
4. Бичсэн xxyyll - 2008-08-13 20:03 - Бүртгэлтэй
 
 
hi
solongos xoolnuudiin amttai vnen goe amttaai minii idej chadaxku baigaa xool bol dalain garaltai xoolnuud. tedgeeriig xaraxaar bvvr dotor arzaigaad l ywchixdag ym.ter kalibitan gedeg shul vnen tasartsan manaixaar bol ysnii shul l gesen vg.
 
5. Бичсэн khatnaa - 2008-10-14 20:03 - Бүртгэлтэй
 
 
Hi
Solongos hool ch amttai shyy. Olon torliin hachirtai baidag bolhoor idhed sonirholtoi. Olon torliin zyil harhaar hynii ideh turshilch ih hodoldog yum shig baigaan . Gehdee hyn hynii sonirhol oor shyy dee.
 
6. Бичсэн haku - 2011-04-27 01:33 - Зочин
 
 
Hi
solongos yaj hiibel amttai boloh be ain ene hoolnii torolvvd vneheer goe uyma huulbarlaj abj boloh uu ain tgd solongos orond dandaa haluun nogootoi hool iddeg gej vnen vv bi hubilaj abj boloh uu ain bi ooroo solongos helnii angi l daa :) :) ;) ;) :roll :roll
 
7. Бичсэн hi - 2012-07-02 20:21 - Зочин
 
 
Hi
yahabdeel bn doooo.solongos hoolnii 
taraar delgerengui gargaj tawibal goy bn shuu 
yaj hiih orts jor ene ter todorhoi gargabal mash sain bn mongolchuud solongos hool ih ideh bolson shuu de.hool geed orohoor oilgotoi yum alga bhiin
 
8. Бичсэн anu - 2013-01-11 21:39 - Зочин
 
 
Hi
:grin hool hiih jor ortsiin oruulj ogooch hiih gesiin ta buhnes guij bna mongolchuud ideh durtai boltsonshde neteer orood joriin haihaar oldohgui yuma tiimes eniig anhaaraldaa avaaachee ta buhend amjilt husie
 
9. Бичсэн misheel - 2013-02-13 01:55 - Зочин
 
 
Hi
:eek hi solongos hool saihan yumaa ortsiig ni medej boloh boluu solongos hool zaaj boloh uu bi solongost amidarch uzeh yumsan goe baihdaa hool hiih jor ortsiig ni olj uguuch guij bna bi solongos ulsruu juulchilj haanii ordon uzen saihan baina uu
 
10. Бичсэн ogoono - 2014-01-06 23:46 - Зочин
 
 
Hi
Hi bi solongos hoolond uneheer durtai uuruu h.j gerte ger buliinhenteige iddeg bolmoor bnaa restranii hool arai l bishee :roll
 
11. Бичсэн zawaan - 2014-03-30 09:37 - Зочин
 
 
Hi
:(
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Өнөөдөр Хэд дүгээр Сар Вэ?

Шинэчлэгдсэн огноо ( 2009-01-21, Лхагва )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Монголын ой тогтоолт, оюуны спортын тамирчин их мастер...
Saihan medee bna! Uzeheer ochihdoo bilet avch boloh uu? Online ticket duussan bnaa. Yahuu? Holboo ba...
2014 04 23/ 01:17 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
nadad bol bygdengiihen zurag taalagdaj bn manai mjavascript:ac_smilie(':zzz')ongoliin ohid hyyhnvvd ...
2014 04 22/ 03:46 цааш...

"ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ" -...
Unekheer bakharkhmaar, saikhan mongol emegtei shuu. amidraliig dagaj bish surj amjiltand khurch baig...
2014 04 21/ 08:08 цааш...

Олны нүднээс хөхөө нуудаггүй монгол одуудын зураг
gadaadiihniig bvv duuraij maygal ..ugaasaa mongolchuud bidend iim ym zohihgvi shoo balainuudaa...muu...
2014 04 19/ 08:47 цааш...

УРАЙНХАЙЧУУД
:) :grin ;) 8) :p :roll :upset :zzz :sigh :? :cry :( :x
2014 04 18/ 00:33 цааш...

Лос Анжелесийн монголчууддаа маш их баярлалаа!
Энэ Цацралт та бидний тусламж дэмээр сайн яваад эх оро...
2014 04 15/ 16:12 цааш...

ЛОС АНЖЕЛЕСИЙН МОНГОЛЧУУДЫН 2014 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ...
Huuhduud oroltsoj bolohiimuu? Hamgiin baga nasnii huuhed hedtei baih yostoi ve/
2014 04 15/ 10:53 цааш...

"ТЭЭВРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛ" -...
Үнэхээр хөдөлмөрч, ухаантай, мэргэжлийн хувьд ч хүнийх...
2014 04 15/ 07:31 цааш...

"Гурван охин"-ы гишүүн дуучин Анугийн зурагнуудаас
:YAHAV ZYGEERLII upset :upset
2014 04 13/ 17:59 цааш...

Та америкт тэтгэлгээр суралцах боломжийг бvv алд
dajgui. l ym bna bi ene jil 9angia togsj herre hodoo oron nutgar bvrtgewel zvger ym bna :upset
2014 04 13/ 00:46 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
Nadaa law Pvrewsvren Odgerel 2r goe hargdaj bna vnheer lag shv oshoo hoorhon bolooroi amjilt :)
2014 04 12/ 18:22 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
Erliizuud yasn ih boloo we!
2014 04 12/ 12:59 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
:zzz :grin
2014 04 12/ 01:09 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
:eek aagii xuurxun yumaa.wow wow
2014 04 12/ 01:07 цааш...

Монголын сайхан охид (25 зураг)
zarim gadaad ym bish vv saihan bvsgvichvvd gesen chini mataruud l bna sh dee bvgd l sexy zurag l bna...
2014 04 11/ 19:58 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ