| Британийн ”Hello” сэтгүүлд ихрүүдийн зургийг нийтэллээ (зураг хавсаргав) |
|
|
| Бичсэн: Administrator | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2008-08-04, Даваа | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Ихрүүд одоо гурван долоо хоногтой хэдий ч Knox Leon болон Vivienne Marcheline нар аль хэдийнэ энэ дэлхийд шуугиан тариад байгаа билээ. Долдугаар сарын 12-ны өдөр хүү, охин хоёр ихэртэй болсон тэдний зургийг хэвлэх гэж дэлхийн бүхий л нэр хүндтэй сэтгүүл үнэ хаялцаж байсан хэдий ч "People" сэтгүүл тэдэнд 14 сая ам.доллар амлан тэдний гэр бүлийн 19 хуудас бүхий зургийг сэтгүүлдээ нийтлэх болжээ.
"People" сэтгүүл зөвхөн Хойд Америк дахь эрхийг авч чадсан бол Британийн "Hello" сэтгүүл харин ихрүүдийн зургийг дэлхий даяар нийтлэх эрхтэй болжээ. "AP"-д мэдээлснээр бол хосууд ихрүүдийнхээ зургийг зарсан мөнгөө өөрсдийн санд ханидивлах болсон гэнэ. Өнөр өтгөн ам бүл бүхий найман гишүүнтэй гэр бүлийнхээ талаар Angelina Jolie: "Одоо бүх зүйл эмх замбараагүй байгаа хэдий ч бид энэ цаг мөчид хамгаас илүү жаргалтай байна" хэмээн ярьсан байна. Харин ихрүүдийн ах эгч нар болох Maddox, Pax, Zahara, Shiloh нарын хувьд тэд Франц дахь шинэ эдлэн бүхий гэрийнхээ гадаа тоглож, зуныг хөгжилтөй өнгөрүүлж байгаа гэнэ. Жүжигчин бүсгүйн хэлснээр тэдний хүүхдүүд нуугдаж тоглох дуртай ажээ. Тэдний ам бүл нэмэгдсэн талаар Brad Pitt: "Бидний гэр бүл одоо яг л шувууны үүр шиг байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол Jolie ихрүүдийн эгч нарын талаар "Хоёр охин маань дүү нарынхаа хувцсыг угаалгаас авах, тэдний хувцсыг солиход болон саатуулахад их тусалдаг. Тэд яг л жижигхэн ээжүүд болчихсон юм шиг санагдсан" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл Бичих |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2008-08-08, Баасан ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| < өмнөх | дараах > |
|---|






az jargalaar urgelj baylhaj baigaarai