Үхэ
07
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

IMG_1078-1

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 43 зочид ба 3 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
Үндэстэн Болгон Амрагийн Асуудалд Хэрхэн Ханддаг вэ? Хэвлэ Имэйл
(1 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2008-09-02, Мягмар

Image 

Марио Варгаз Лоза 31 жилийн өмнө Габриэль Гарсиа Маркезийг нүүр уруу нь цохиход утга зохиолын аваргуудын хоорондын энэ зодоон цохионыг зөвхөн нэг зүйлээс, “хүүхнүүд”-ээс болсон гэж Испаний мэдээний эх сурвалжид тааварлаж байжээ. Энэ нь Латин эрчүүдийн юунаас болж нанчилддагийг харуулж байна.

 

Энэ шуугиан дэгдээсэн нударганы асуудлын цаана нөгөө л нэг “хүүхэн”-тэй холбоотой явдал байсан бололтой. Юу болсныг аваад үзвэл, ноён Варгаз эзгүй байх зуур түүний сайн найз гэгдэх Гарсиа түүний ганцаардсан эхнэр Патрисияг “тайтгаруулж” байжээ. Харин яаж тайтгаруулж байсан юм бол доо.

Үнэн ч бай, худлаа ч бай, иймэрхүү хууралтад сэтгэлийн хөдөлгөөнөөр ханддаг нь ганц Латин америкчууд биш юм. Хүн бүр л ингэдэг. Ханилсан хань нь өөр хүнтэй самуурч байхад эхнэр, нөхөр нь огт татгалздаггүй тийм үлгэр домгийн орон гэж хаана ч байхгүй. Францууд ч хүртэл иймэрхүү явдлыг зүгээр өнгөрөөдөггүй. Ерөнхийлөгч нь хүүхнүүдтэй орооцолдоход нэг их сүр болдоггүй ч яг амьдрал дээрээ тэд Америкчуудтай л адил үнэнч байхыг хичээдэг. Америкад ч, Францад ч гэрлэсэн эрчүүдийн 4 орчим хувь нь өнгөрсөн жил нэгээс олон сексийн хамтрагчтай байсан гэжээ. Хосоороо амьдрах болсон энэ үед ямар ч улс оронд нэг эхнэр юмуу нөхөртэй байхыг эрхэмлэдэг бөгөөд араар тавилт нь далд хэлбэрээр оршдог. Харин хамгийн гол ялгаа нь тухайн улс орон асуудалд хэрхэн ханддагт байгаа юм.

Оросод, араар тавих нь ёс суртахууны зөрчил гэхээсээ илүүтэй хосуудын харилцаанд асуудал үүсгэдэг байна. 1998 оны судалгаанд Оросуудын бараг л 40 хувь нь хууралтыг “огт буруу зүйл биш” эсвэл “заримдаа буруу” гэж үзэж байсан бол Америкчуудын 6 хувь ингэж үзэж байжээ. Москвад амьдрах сэтгэл судлаачид надад хэлэхдээ “Хэрвээ та ихэнх Оросууд шиг хадмуудтайгаа хоёр-өрөө байранд амьдардаг бол үргэлжийн яль шалихгүй хэрүүлээс ангид байх гэж л өөр хүнтэй явалдаж эхлэх нь бараг л зайлшгүй дээ” гэж билээ.

Үндэсний хэмжээнд сексийн судалгаа авч байгаагүй ч 1996 онд Санкт-Петрбургт явуулсан судалгаагаар эрчүүдийн бараг тэн хагас нь, эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь гэрлэсэн эхнэр/нөхрөө хуурч байжээ. Урвасан гэдэг нь мэдэгдэх үед мөнгөөр зарим сэтгэл хөдлөлийн асуудлыг шийдвэрлэж болдог байна. Эмэгтэйчүүд муухай ааш гаргаж байгаа эхнэрийг аргадах сонгодог аргаар арьсан дээл эсвэл Туркийн далайн эрэг дээр амрах зэргийг нэрлэжээ.
Японд сексийн урвалтыг биш харин болгоомжгүй байдлыг илүү ноцтойд тооцдог аж. Токиогийн 40 настай эмэгтэй нөхрийнхөө өөр эмэгтэйгээс авсан бэлгийг олоод уур нь шатжээ. “Тэр буруу юм хийлээ, учир нь та хэн нэгэнтэй явсан ч тэрийгээ мэдэгдэх ёсгүй юм” гэж тэр хэлжээ.

Оросууд ихэнхдээ хурц сөргөлдөөн үүсгэдэг, харин миний л мэдэхээр Японууд тэгдэггүй. Японы 2.37 триллион иений ($1.8 тэрбум) секс зах зээлийн нэг хэсэг болох секс клубүүдээр байнга үйлчлүүлдэг нэгэн бизнесмэн аз жаргалтай гэж бодож явсан гэрлэлтээсээ хоёр жилийн дараа нэгэн өдөр эхнэрээсээ салах өргөдөл хүлээн авах үедээ юу ч асуугаагүй байна. “Би өөрийн гэсэн хувь хүний шинж чанараа баллачих вий гэж айгаад учрыг нь асуугаагүй” гэж тэр хэлсэн юм.

Америкчууд моногамийг чухалд үздэг ч үнэнч байдлыг бүүр ч илүү үнэлдэг. Дал наяад оны үед их амархан салдаг болж, гэр бүлийн маргааныг шийдвэрлэж хосуудад зөвөлгөө өгдөг үйлчилгээнүүд бий болоход Америкчууд гэрлэлтийг ямар ч нууцгүй, тунгалаг бүс байхаар шийдвэрлэжээ. Тэд гол учрыг секс биш худлаа ярихад байна гэж үзэх болжээ.

Америкчуудын хууралтыг эмчлэх энэ түгээмэл арга нь бүх үнэнээ хэлэх юм. Хосууд болон эмчлэгчид нь хэдэн арван цаг, мянга мянган долларыг тухайн явдлын талаарх бүх үйлдлийг өдөр цагтай нь нэг бүрчлэн ярилцан тодруулж өнгөрөөдөг. (Үнэнч бус Америкчуудад анхааруулахад энэ ярилцлагыг илүү үр дүнтэй болгохын тулд буусан буудлынхаа баримт тасалбарыг хадгалаарай)

Гэхдээ л нүглээ наманчилсны дараа ч сэтгэлд сэв үлддэг. Америкийг үндэслэгчид шинэ улсынх нь байдал эрхэм үнэт зүйлсээс, сонгогчдын хувийн зан чанараас ч хүртэл шалтгаална гэж үздэг байж. Тиймээс ч моногами гэр бүлийг чухалд онцлон авч үздэг байсан бөгөөд бусад хэлбэр, хууралт нь улс оронд заналхийлнэ гэж анхааруулдаг байв. Хийх ёсгүй зүйл хийсэн олны танил хүмүүс худлаа ярьдаг, хахууль авдаг гэж ойлгогдох магадлалтай, тэгээд ч өөрсдийн гаргасан хувийн сахилга батын тухайд ажилчид, тойрон хүрээлэгчидээсээ уучлал гуйдаг цорын ганц орныг АНУ гэж би боддог.

Америкчуудын ингэж буруугаа хүлээдэг нь Францчуудад тийм ч ойлгомжтой санагддаггүй. Тэдний ихэнх нь гэр бүлийн нууцтайгаа үхэхийг эрхэмлэдэг. Хэдийгээр тэд моногамийг эрхэмлэдэг ч, араар тавих үедээ Францчууд өөрсдийгөө буруутай гэж нэг их шаналдаггүй. Хосууд бие биедээ нууцаа хадгалах боломж өгдөг ба тэгснээрээ хүсээгүй, хэрэггүй мэдээлэлд хутгалддаггүй байна.

Харин Латин Америкчууд ялангуяа урвалтыг бүүр зохицуулаад сурчихсан байдаг. Бага-Сахарын Африкчуудын дараагаар (Гэрлэсэн юмуу хамтран амьдрагч эрчүүдийн 37 хувь нь зөвхөн өнгөрсөн жилд л гэхэд нэгээс олон сексийн хамтрагчтай байсан гэх ба үүнийг тухайн хүн амьдралынхаа тухайн үеүдэд л хэд байх вэ гэдгийг барагцаалдаг Того тэргүүтэй улсууд) Латин Америкийн эрчүүд хамгийн явдалтайгаараа рекорд тогтоожээ. Доминиканууд нэлээд үнэнч, гэрлэсэн болон хамтран амьдрагч хосуудын тавны нэг нь өнгөрсөн жил үнэнч бус байсан гэжээ. (Австрали эрчүүд 2.5 хувьтайгаар дэлхийд хамгийн үнэнч улсуудын нэг байна. Харин Япон, ихэнх Дундад Азийн орнууд болон бусад олон орнуудад тодорхой сексийн статистик үзүүлэлт байдаггүй байна)

Ноён Варгазын эх орон Перуд гэрлэсэн болон хамтран амьдрагч эрчүүдийн 13.5 хувь нь өнгөрсөн жилд араар тавьсан гэж мэдүүлжээ. Ноён Гарсиад харин тайвшрах боломж гарсан байна, учир нь Варгаз Стокхольм уруу онгоцны үйлчлэгчийн араас хөөцөлдөөд алга болжээ.

Саяхныг хүртэл, тухайн бүс нутгийн зарим хуулиуд араар тавилтаас үүдсэн өшөө авалтуудын талд байдаг байв. 1991 онд л Бразилийн Дээд Шүүх нөхөр нь хэзээ ч эхнэрээ болон хайртай хүнээ араар тавьсан гэж хөнөөж болохгүй гэдгийг хуульдаа тусгажээ.

Хэдийгээр ноён Варгаз эхнэртэйгээ эвлэрсэн ч нударгаар ийм асуудлыг шийдвэрлэчихдэг гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ Америкчуудын арга ч тийм их үр дүн авчрахгүй л байна. Нэгэн Америк хос өчнөөн олон жилийн дараа ч урдны явдлаас болон шаналж, үйл явдал нь нэг бүрчлэн сэтгэлд нь дүрслэгдэж байдагтай би таарч байсан. Магадгүй Францчууд томъёог бодоод олчихсон ч юм билүү: Болгоомжтой хянуур байх нь хайранд сэв суулгадаггүй байх сайн талтай.

Үүнийг зохиогч Памела Дракерман нь удахгүй гарах “Дур хүслийг орчуулах нь: Токиогоос Теннэсий хүртэлх араар тавилтын дүрмүүд”-ийн зохиогч юм.

 

 

Орчуулсан Д.Эрдэнэсувд

Хамаг Монгол

Эх сурвалжийг англиар дэлгэрэнгүй унших:

http://www.hamagmongol.net/resources/latin-lovers.html

 




Сэтгэгдлээ үлдээнэ үү!

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

Шинэчлэгдсэн огноо ( 2008-09-29, Даваа )
 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
Ha ha ha :grin :grin
2012 02 07/ 09:15 цааш...

Эх орон руугаа буцах гэж буй залуусдаа
saihan zovolgoo baina bayarlalaa!!
2012 02 07/ 04:07 цааш...

Лос Анжелес орчмын Монголчуудын Шинэ Жилийн Харшийн Ц...
I like to party, not look articles up olinne. You made it happen.
2012 02 06/ 18:18 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Ih saihan niitlel bichjee. Denver-nhen yer ni ih olon uil ajillagaanii anhdagch yum baina shuu. Denv...
2012 02 06/ 12:13 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
bayarlalaa tanid. gagtshuu enen uneniig buh hun zovoor oilgoj avaasai gej husnem, bi.
2012 02 06/ 09:04 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Yostoi l yneniig yagshtal bichsen bna. America bol yag l iimshdee .
2012 02 05/ 22:01 цааш...

Uptown сэтгүүлийн нүүрэн дээр гарсан Монголын одуудын зу...
puujee egch arai l bish yuma
2012 02 04/ 21:54 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
uka dajgui tachshd agii bl teneg jojig namuunaa huurhuun huurhun ug n gaigui duutai hamtlag gehdee s...
2012 02 03/ 18:46 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ