Үхэ
04
2012

Шинэ Мэдээ

Фото Агшин

sumo_2008_208trn

Бүртгэл

ТА ХОЛБОГДООГҮЙ БАЙНА.

Холбогдсон ...

Сайтад: 15 зочид ба 3 гишүүд холбоотой байна

Програмууд

Галиглах
Хэмжээ



Шаардлагатай

Get Firefox

 Хурдан, гацалтгүй  бас аюулгүй интернетээр аялахын тулд Firefox хэрэглээрэй.

Манай сайтыг Firefox-оор үзэхэд тохиромжтой!

Танд зарим Киног үзэхэд DivX шаардлагатай!

Цуврал кинонууд үзэхэд RealPlayer  суулгаарай! Зааврыг энд дарж үзнэ үү!

 

 

Mongolia Sites - Website Ranking
Монголын шилдэг ТОП вэб сайтууд.
Tsahim.net Topsites List
“Эрдэнийн намтар”-ын эзэн буюу Ш.Нацагдоржийн тухай өгүүлэхүй Хэвлэ Имэйл
(2 үнэлгээ)
Бичсэн: Administrator   
2008-09-14, Ням

Image 

“Эрдэмтэн хүнд эрх чөлөө үүрэг гэж байдаг. Эрх нь эрх чөлөө, үүрэг нь үнэнийг өгүүлэх” хэмээн их түүхч маань өгүүлдэг байжээ-

Утга зохиолын дээд сургуулийн оюутан байхад минь багш маань Ш.Нацагдоржийн намтар уран бүтээлтэй танилцаж, тэр хүний талаар ямар ойлголт авснаа бичиж ирэх үүрэг өгч билээ.

 

Миний толгойд “Мандухай сэцэн хатан” кино л хамгийн түрүүнд буусан. Энэхүү зохиолоороо их түүхч төрийн шагнал хүртсэн гэдгийг санаж байна. Түүхээс сэдэвлэн бүтээгдсэн өргөн дэлгэцийн бүтээлүүдээс хүмүүст хамгийн их хүрсэн энэ киног Ш.Нацагдорж бичсэн гэдгийг монголчууд андахгүй биз ээ. Бас түүний бүтээсэн “Болор толь” номыг би жаахан охин байхдаа уншиж байсан юм даг. Тэр номыг миний төрсөн өдрөөр аав маань авч өгч байлаа. Тэгж л би Ш.Нацагдорж гэдэг хүний бүтээлтэй анх танилцаж байв.
 

Одоо миний өмнө түүний “Ононгийн цалгиа” ном дэлгээстэй байна. Амьдралынхаа сүүлчийн он жилүүдэд туурвисан аавынхаа бүтээлийг эмхэтгээд охин нь ном болгон хэвлүүлсэн нь энэ аж. Намрын налгар энэ л өдрүүдэд Монголын шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө өөрийнхөө  амь амьдралыг зориулсан эгэлгүй тэр хүмүүний эгэл ертөнцөд мэндэлсний ой тохиож байна. Их зохиолч Ц.Дамдинсүрэнгийн 100 жилийн ойг төрсөн нутаг Дорнод аймагт нь тэмдэглэн өнгөрүүлсэн бол их түүхч Ш.Нацагдоржийн мэндэлсний 90 насны ойг эрдэмтэн, түүхчид, түүний үр сад хүндэтгэл үзүүлж, эргэн дурсав. Их түүхийн ертөнцөд өөрийнхөө жимийг гаргаж, түмэн олныхоо мэлмийг олон арван бүтээлээрээ мялаасан Ш.Нацагдоржийн охин Н.Ариунгуа ийн ярьж байна.  

 -Миний аав удам дамжсан сэхээтэн хүн. Өвөг эцэг нь  Балданцэрэн гүн гэдэг хүн байсан юм билээ. Тэгээд ач хүүгээ эрдэм номтой болгох гэж хар багаас нь бичиг үсэг заасны ачаар аав маань Монголын урдаа барьдаг сэхээтнүүдийн нэг болж чадсан гэж би боддог. Даруухан, бас тал талын мэдлэгтэй тийм л хүн байсан. Эртний сурвалж бичиг дэх үг хэллэгийг орчин цагийн монгол хэлний найруулагатай хослуулан олон ч зохиол бичсэн дээ. Аавынхаа бичсэн зохиол бүрийг би унших дуртай. Үг хэллэг, найруулгын хувьд хичнээн гайхалтай гээч. Миний аавыг хувь хүн болж, эрдэмтэн болж төлөвшихөд Монголын түүх маш их хувь нэмэр оруулсан гэж боддог юм. Аав маань биднийг хэзээ ч зэмлэж байгаагүй. Хэлдэг үг нь уураа барьж тэвчих хэрэгтэй гэдэг байлаа. Аавынхаа гаргасан их түүхийн жимээр би алхаж яваадаа баяртай байна”.

Академич, түүхч, Төрийн хошой шагналт Ш.Нацагдорж 1918 онд Нийслэл хүрээнд төржээ. Удам дамжсан сэхээтэн, язгууртан гэр бүлд төрсөн энэ эрхэм эрдэм номын амтыг хар багаасаа л мэдэрсэн хэмээн “Эрдэнийн намтар”-т нь өгүүлсэн байдаг юм билээ.  Академич Ш.Нацагдоржийн эрдэм шинжилгээний анхны бүтээл нь 1938 онд “Шинэ толь” сэтгүүлд хэвлэгдсэн “Монголын хувьсгалын удирдагч гавьяат нөхөр Сүхбаатарын товч түүх” хэмээх өгүүлэл юм байна.  Тэр “Сүхбаатарын намтар” хэмээх зохио­л­оо­роо 1947 онд төрийн шагнал хүртсэн байдаг. Түүний бичсэн, бүтээсэн олон ном товхимол, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нэрлэе гэвэл их олон зүйлийг дурдах болов уу.  “Цагаан түүх”, “Лу Алтан товч”, “Алтан эрхи” зэрэг эх бичгүүдийн талаарх судалгааны өгүүллээс авахуулаад “Мандухай сэцэн хатан”, “Лигдэн хутагт”, “Ван жао гүнж”, “Марко Пологийн адал явдал” зэрэг цөөнгүй кино зохиол, “Хонгорзул”, “Говийн тууль” зэрэг тууж, роман бичсэн байна.  

“Монголын түүх судлалын явцыг нэгтгэн дүгнэж, цаашдын зорилтыг тодорхойлох ажлыг Ш.Нацагдорж эхлэн хийж олон арван бүтээлдээ манай  түүхийн ухааны ололт, амжилт, алдаа дутагдал, үндсэн чиглэлийг тодорхойлон дүгнэжээ. Монголын ардчилал, шинэчлэлийн эхэн үед Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг”, “Хубилай цэцэн” гэсэн хоёр чухал бүтээл туурвиж, олны хүртээл болгосон билээ. Академич Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг” зохиолдоо Чингис хагацсан улсаа хамтатгаж, Хамаг Монгол улсаа сэргээсэн, төр улсыг нэгтгэж ганц жолоонд оруулсан буюу Чингис  төрийн гарамгай зүтгэлтэн, аугаа их жанжин, монгол үндэстний их баатар байсан гээд түүхэнд Чингис хааны эзлэх байр суурь зэргийг нарийвчлан задлан шинжилж, өмнө нэгэнт хэвшин идээшсэнээс  эрс өөрөөр дүгнэж, шинэ үзэл баримтлал олныг дэвшүүлснийг нийтээр хүлээн зөвшөөрч байна” хэмээн түүний 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал дээр тавьсан илтгэлдээ  Олон улсын Монгол судлалын холбооны гүйцэтгэх захирал Ц.Ишдорж өгүүлсэн юм.

 “Эрдэмтэн хүнд эрх чөлөө үүрэг гэж байдаг. Эрх нь эрх чөлөө, үүрэг нь үнэнийг өгүүлэх” хэмээн их түүхч маань өгүүлдэг байжээ. Монголын буурал түүхийг судалж, дэлхийд болон хүн арддаа таниулж, ойлгуулан, мэдүүлэхийн тулд тэр амьдралынхаа 70 жилийг зориулсан байна. Охиных нь хэлснээр Ш.Нацагдорж үнэхээр сайн аав, сайн эрдэмтэн, сайн зохиолч байсан гэдэгтээ маргах хүн байхгүй л болов уу.

Их түүхийн жимээр алхаж, “Эрдэнийн намтар”-ийн эзний тухай эргэн сануулахад энэ буюу.

 

Ж.ЭРХЭС




Сэтгэгдэл (9)
1. Бичсэн sainaa - 2011-09-16 09:34 - Зочин
 
 
ene hun bol mongoliin tuuh utga zohiold asar ih huvi nemer oruulsan gaihamshigt hun yma baharhahgui bhiin argagui
 
2. Бичсэн Баярхүү - 2010-03-15 03:06 - Зочин
 
 
“Эрдэмтэн хүнд эрх чөлөө үүрэг гэж байдаг. Эрх нь эрх чөлөө, үүрэг нь үнэнийг өгүүлэх” хэмээн их түүхч маань өгүүлдэг байжээ- 
Утга зохиолын дээд сургуулийн оюутан байхад минь багш маань Ш.Нацагдоржийн намтар уран бүтээлтэй танилцаж, тэр хүний талаар ямар ойлголт авснаа бичиж ирэх үүрэг өгч билээ.  
 
Миний толгойд “Мандухай сэцэн хатан” кино л хамгийн түрүүнд буусан. Энэхүү зохиолоороо их түүхч төрийн шагнал хүртсэн гэдгийг санаж байна. Түүхээс сэдэвлэн бүтээгдсэн өргөн дэлгэцийн бүтээлүүдээс хүмүүст хамгийн их хүрсэн энэ киног Ш.Нацагдорж бичсэн гэдгийг монголчууд андахгүй биз ээ. Бас түүний бүтээсэн “Болор толь” номыг би жаахан охин байхдаа уншиж байсан юм даг. Тэр номыг миний төрсөн өдрөөр аав маань авч өгч байлаа. Тэгж л би Ш.Нацагдорж гэдэг хүний бүтээлтэй анх танилцаж байв. 
 
Одоо миний өмнө түүний “Ононгийн цалгиа” ном дэлгээстэй байна. Амьдралынхаа сүүлчийн он жилүүдэд туурвисан аавынхаа бүтээлийг эмхэтгээд охин нь ном болгон хэвлүүлсэн нь энэ аж. Намрын налгар энэ л өдрүүдэд Монголын шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө өөрийнхөө амь амьдралыг зориулсан эгэлгүй тэр хүмүүний эгэл ертөнцөд мэндэлсний ой тохиож байна. Их зохиолч Ц.Дамдинсүрэнгийн 100 жилийн ойг төрсөн нутаг Дорнод аймагт нь тэмдэглэн өнгөрүүлсэн бол их түүхч Ш.Нацагдоржийн мэндэлсний 90 насны ойг эрдэмтэн, түүхчид, түүний үр сад хүндэтгэл үзүүлж, эргэн дурсав. Их түүхийн ертөнцөд өөрийнхөө жимийг гаргаж, түмэн олныхоо мэлмийг олон арван бүтээлээрээ мялаасан Ш.Нацагдоржийн охин Н.Ариунгуа ийн ярьж байна.  
-Миний аав удам дамжсан сэхээтэн хүн. Өвөг эцэг нь Балданцэрэн гүн гэдэг хүн байсан юм билээ. Тэгээд ач хүүгээ эрдэм номтой болгох гэж хар багаас нь бичиг үсэг заасны ачаар аав маань Монголын урдаа барьдаг сэхээтнүүдийн нэг болж чадсан гэж би боддог. Даруухан, бас тал талын мэдлэгтэй тийм л хүн байсан. Эртний сурвалж бичиг дэх үг хэллэгийг орчин цагийн монгол хэлний найруулагатай хослуулан олон ч зохиол бичсэн дээ. Аавынхаа бичсэн зохиол бүрийг би унших дуртай. Үг хэллэг, найруулгын хувьд хичнээн гайхалтай гээч. Миний аавыг хувь хүн болж, эрдэмтэн болж төлөвшихөд Монголын түүх маш их хувь нэмэр оруулсан гэж боддог юм. Аав маань биднийг хэзээ ч зэмлэж байгаагүй. Хэлдэг үг нь уураа барьж тэвчих хэрэгтэй гэдэг байлаа. Аавынхаа гаргасан их түүхийн жимээр би алхаж яваадаа баяртай байна”.  
Академич, түүхч, Төрийн хошой шагналт Ш.Нацагдорж 1918 онд Нийслэл хүрээнд төржээ. Удам дамжсан сэхээтэн, язгууртан гэр бүлд төрсөн энэ эрхэм эрдэм номын амтыг хар багаасаа л мэдэрсэн хэмээн “Эрдэнийн намтар”-т нь өгүүлсэн байдаг юм билээ. Академич Ш.Нацагдоржийн эрдэм шинжилгээний анхны бүтээл нь 1938 онд “Шинэ толь” сэтгүүлд хэвлэгдсэн “Монголын хувьсгалын удирдагч гавьяат нөхөр Сүхбаатарын товч түүх” хэмээх өгүүлэл юм байна. Тэр “Сүхбаатарын намтар” хэмээх зохио¬л¬оо¬роо 1947 онд төрийн шагнал хүртсэн байдаг. Түүний бичсэн, бүтээсэн олон ном товхимол, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нэрлэе гэвэл их олон зүйлийг дурдах болов уу. “Цагаан түүх”, “Лу Алтан товч”, “Алтан эрхи” зэрэг эх бичгүүдийн талаарх судалгааны өгүүллээс авахуулаад “Мандухай сэцэн хатан”, “Лигдэн хутагт”, “Ван жао гүнж”, “Марко Пологийн адал явдал” зэрэг цөөнгүй кино зохиол, “Хонгорзул”, “Говийн тууль” зэрэг тууж, роман бичсэн байна.  
“Монголын түүх судлалын явцыг нэгтгэн дүгнэж, цаашдын зорилтыг тодорхойлох ажлыг Ш.Нацагдорж эхлэн хийж олон арван бүтээлдээ манай түүхийн ухааны ололт, амжилт, алдаа дутагдал, үндсэн чиглэлийг тодорхойлон дүгнэжээ. Монголын ардчилал, шинэчлэлийн эхэн үед Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг”, “Хубилай цэцэн” гэсэн хоёр чухал бүтээл туурвиж, олны хүртээл болгосон билээ. Академич Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг” зохиолдоо Чингис хагацсан улсаа хамтатгаж, Хамаг Монгол улсаа сэргээсэн, төр улсыг нэгтгэж ганц жолоонд оруулсан буюу Чингис төрийн гарамгай зүтгэлтэн, аугаа их жанжин, монгол үндэстний их баатар байсан гээд түүхэнд Чингис хааны эзлэх байр суурь зэргийг нарийвчлан задлан шинжилж, өмнө нэгэнт хэвшин идээшсэнээс эрс өөрөөр дүгнэж, шинэ үзэл баримтлал олныг дэвшүүлснийг нийтээр хүлээн зөвшөөрч байна” хэмээн түүний 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал дээр тавьсан илтгэлдээ Олон улсын Монгол судлалын холбооны гүйцэтгэх захирал Ц.Ишдорж өгүүлсэн юм. 
“Эрдэмтэн хүнд эрх чөлөө үүрэг гэж байдаг. Эрх нь эрх чөлөө, үүрэг нь үнэнийг өгүүлэх” хэмээн их түүхч маань өгүүлдэг байжээ. Монголын буурал түүхийг судалж, дэлхийд болон хүн арддаа таниулж, ойлгуулан, мэдүүлэхийн тулд тэр амьдралынхаа 70 жилийг зориулсан байна. Охиных нь хэлснээр Ш.Нацагдорж үнэхээр сайн аав, сайн эрдэмтэн, сайн зохиолч байсан гэдэгтээ маргах хүн байхгүй л болов уу.
 
3. Бичсэн Баярхүү - 2010-03-15 02:51 - Зочин
 
 
:) Сайн байна уу? би Ш,Нацацгдоржийн нэрэмжит Нийгмийн Ухааны Дээд Сургуульд сурдаг Манай сургууль сургууль 2009 оны 9 сарын 01 нд Ш,Нацацгдоржийн нэрэмжит Нийгмийн Ухааны Дээд Сургууль болон өргөжсөн би их бахархдаг энэ хүн бол 20-р зуны манлай түүхч хүн би энэ хүн шиг агуу түүхч болохоор энэ сургаальд орсон өдөр бүрийг түүхээрээ амьсгалан өнгөрүүлж байгаа.............
 
4. Бичсэн Билгүүн гуай - 2009-09-22 05:56 - Зочин
 
 
сайхан бна уншихад үнэхээр ойлгомжтой гоооё бна
 
5. Бичсэн санал нэг бна - 2009-02-03 05:35 - Зочин
 
 
:cry :cry :( :( :( :( :( :( :(
 
6. Бичсэн Ujin - 2008-10-20 12:13 - Бүртгэлтэй
 
 
Manduhai setsen hatan uneheer gaihmaar goyo kino shuu. bi ter ued joohon ohin baisan yun ytuuh sonirhoh, dees erguuleed toglodog nasan deeree l baisan. tegsen her n Manduhai setsen hatan garah toolond toglohoo martaad uzdeg baisan. minii setgeld hamgiin tod uldsen tuuhen kino ene hunii zohiol gedgiig meddeggui yavj baisandaa uurtuu ichlee. 90 nasniih n oi saihan bolson baihaa.
 
7. Бичсэн khatnaa - 2008-10-19 17:55 - Бүртгэлтэй
 
 
Hi\
Ene hyn bol yneheer baharhaj yrgelj dursaj yawmaar hyn yum. Uran zohiol gedeg zyiliig amiluulj chaddag hymyysiin neg bol yah argagyi Sh.Nnatsagdorj guai mon shyy dee. Bi tyynii hed heden zohioliin ni unshaj baisan yum saihan byteelyyd baisan shyy.
 
8. Бичсэн bilguun03 - 2008-10-19 12:41 - Бүртгэлтэй
 
 
Hi\
augaa sain zohiolch shuu manduhai tsetsen hatan kino bolor toli zereg zohioluud ni yamar saihan augaa tom zohiol bilee ohin ni sain baina aa aaviinhaa buteeliig urgeljluulj nom bolguulna gedeg chini aavdaa bolon ard tumendee mash tom buyan uildjee sain aav sain erdemten sain zohiolch gedegt ni hench margahgui ee
 
9. Бичсэн bat - 2008-10-17 20:16 - Зочин
 
 
holboo barina uu
Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан бөгөөд үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй  
ene erdemtenii huuhed holboo barina uu 
 
“Эрдэмтэн хүнд эрх чөлөө үүрэг гэж байдаг. Эрх нь эрх чөлөө, үүрэг нь үнэнийг өгүүлэх” хэмээн их түүхч маань өгүүлдэг байжээ. Монголын буурал түүхийг судалж, дэлхийд болон хүн арддаа таниулж, ойлгуулан, мэдүүлэхийн тулд тэр амьдралынхаа 70 жилийг зориулсан байна. Охиных нь хэлснээр Ш.Нацагдорж үнэхээр сайн аав, сайн эрдэмтэн, сайн зохиолч байсан гэдэгтээ маргах хүн байхгүй л болов уу. 
 
Их түүхийн жимээр алхаж, “Эрдэнийн намтар”-ийн эзний тухай эргэн сануулахад энэ буюу.
 

Сэтгэгдэл Бичих
Нэр:
BBCode:Web AddressEmail AddressBold TextItalic TextUnderlined TextQuoteCodeOpen ListList ItemClose List
Сэтгэгдэл:



Түлхүүр:* Code

 
< өмнөх   дараах >

Сэтгэгдэлүүд

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
arslandaa amidrald ni amijilt hvsei! vngelj ineej yabdag saikhan hvn shvv! byrhan ibeeg!
2012 02 04/ 06:52 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
bi kiwi hamtiagiin shvten bishregch neg heseg tarsan salsan geh shugaan ih l gomdooson ta nar her hv...
2012 02 04/ 04:44 цааш...

Монголын үнэ , ханшийг Америктай харьцуулах нь
:cry BATBOLD guich ingej l AMERIK-iin jishigt hurgeh hundee.Tsalin ni AFRIK-iin jishigt!!! chi shuu ...
2012 02 04/ 04:32 цааш...

МУ-ын гарьд П.Сүхбат: Америкт аж төрсөн 5 жилийн хугацаа...
saihan yariltslaga boljee tsaashdiin gariddaa ajil uilsed n undur amjilt husie!!!!
2012 02 04/ 01:38 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
dajgui sexy egch nar ndad taalagddag er n dajgui uka yanhan bsan n yamar hamaatai yum be muulaad bg...
2012 02 03/ 22:37 цааш...

АРВАН ХОЁР ЖИЛТНИЙ ЕРӨНХИЙ ТӨӨРӨГ
tegvel ongoroo gesen ug hereldeed uheed salna da
2012 02 03/ 21:07 цааш...

С.ЭНХСАЙХАН: ХИЙДЭГ ХҮНД АРГА НЬ ОЛДОЖ, ХОЙРГО ХҮНД ШАЛ...
;) very good.
2012 02 03/ 20:26 цааш...

Г. Галбадрах: AMЕРИК дахь МОНГОЛЧУУД эргэцүүлэл-02
Uneheer saihan niitlel bichjee. USA-d baigaa hun buriin amidraliig barag uneneer n tusgaj bichsen eu...
2012 02 03/ 10:27 цааш...

Kiwi -ийн бүсгүйчүүдийн зурагнуудаас
uka dajgui tachshd agii bl teneg jojig namuunaa huurhuun huurhun ug n gaigui duutai hamtlag gehdee s...
2012 02 03/ 18:46 цааш...

Монголын сайхан бүсгүйчүүдийн зурагнуудаас
ta nar ataarhaad uhlee shdee :grin oorsdoo tiim saihan ymuu ataarhaad bga humuusiig bodohod tsarai...
2012 02 03/ 02:25 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan amidrah heregtei. utagatai amidrah heregtei. ogloon narnaas udshiin nar hurtel ajillaj ...
2012 02 01/ 20:21 цааш...

Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар үйл...
Consulate General of Mongolia 465 California Street, Suite200 Merchants Exchange Building San F...
2012 01 31/ 22:51 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
Uneheer unen bichsen bna, bi sayhan irsen uym, nadad bas ingej sanagdsan shu. Eh bolson yaruu saihan...
2012 01 31/ 19:52 цааш...

АМЕРИК орон Монголчуудын хувьд ДИВААЖИН УУ?
saihan bichsen baina. sanaa awah zuil ih baina
2012 01 31/ 12:29 цааш...

Даваажавын Оюунбаяр: OЛОНД ТАНИГДСАН МОНГОЛ БРЕНДТЭЙ Б...
Good luck!
2012 01 31/ 12:10 цааш...

Нийтлэлүүдийн Гарчиг

Ханшийн Мэдээ