Онцгой Зарууд
Хэзээ, Хаана, Юу?
- Америкийн Монголчуудын Хөлбөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээн ВАШИНГТОН – 2013 2013-05-24 (08:00) - 2013-05-26 (23:59)
- Бурхан багшийн Их Дүйчин өдөрт зориулсан бэсрэг наадам, хүүхдийн баяр 2013-05-25 (11:00 - 23:59)
- Калифорни мужийн аварга шалгаруулах шагайн харваан тэмцээн 2013-05-26 (10:00 - 23:59)
- Лос Анжелес хотод “Монгол номын сан” үүсч бий болсны таван жилийн ой 2013-06-08 (16:00) - 2013-06-09 (00:00)
- МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД SF-Д САНАЛАА ӨГӨХ 2013-06-14 (07:00) - 2013-06-17 (11:00)
- АНУ-ын Монголчуудын Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн 2013-06-15 (08:00) - 2013-06-16 (23:59)
- Монгол бичгийн зуслан (Индиана муж, Блүүмингтон хот) 2013-07-04 (08:00) - 2013-07-07 (23:59)
- Кристина ОРБАКАЙТЕ в шоу "Поцелуй на Бис" 2013-11-02 (19:00 - 23:00)
| Вашингтоны загварын шоу монгол үндэстний хувцсаар нээлтээ хийжээ |
|
|
| Бичсэн: Administrator | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 2008-09-29, Даваа | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Монгол үндэстний хувцасны гайхамшгийг харуулсан загварын шоу тоглолтоор олны нүдийг хужирладаг “Монгол Костюмс” төвийн авьяаслаг дизайнерууд АНУ-ын Вашингтон хотыг зориод иржээ. Энэ сарын 14-21-ны хооронд Вашингтон хотноо зохиогдсон “DС Fashion Week” арга хэмжээнд “Монгол Костюмс” төвийн дизайнер Э.Баярзул, Э.Баярцэцэг нар “Зоос”, “Эзэнт гүрний бахархал”, “Янжинлхам”, “Хатдын үдэш” нэртэй монгол үндэстний хувцасны дөрвөн төрлийн коллекци загваруудаа сонирхуулсан аж.
Долоо хоног үргэлжилсэн загварын шоу тоглолт өдөр болгон өөр, өөр газарт зохиогдсон бөгөөд тус бүртээ өвөрмөц, өнгө төрхийг харуулснаараа онцлог болсон гэнэ. Харин “Daisy Fashion Week” загварын шоуг монгол дизайнеруудын “Эзэнт гүрний бахархал” коллекциор нээсэн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татжээ. Энэхүү бүтээлүүд нь ОХУ-ын Москва хотноо зохиогдсон “Этно Эрато” загварын шоунаас Гран При шагнал хүртэж байсан удаатай. Уг коллекци болон орчин үеийн элементүүдийг багтаасан монгол үндэстний хувцас америкийн загварын ертөнцийн “акул”-уудыг гайхуулж чадсан аж. Сонирхолтой нь, монгол үндэстний хувцасны загварыг америкийн өнгөт арьст болон европ төрхтэй моделиуд амилуулсан гэнэ. Өвөрмөц загвартай монгол үндэстний хувцаснаас өмсч үзэх гэж багагүй өрсөлдсөн моделиудын дунд сонгон шалгаруулалт хийж, үндсэн загвар өмсөгчдөө шилж авсан сурагтай. Энэхүү загварын долоо хоногийн шоу тоглолтод нийт 100 гаруй дизайнер оролцжээ. Тухайлбал 400 ам.долларын өртөг бүхий анкет бөглөж, загварын танилцуулгаа илгээсэн дизайнеруудаас сонгон шалгаруулалт хийсэн юм байна. “DС Fashiоn Week” шоуны зохион байгуулагчид загварын тоглолтоос олсон орлогоо экологийн тэнцвэртэй байдал алдагдсан газруудад тусламж болгох зорилгоор хандивлах ажээ. Энэ ч утгаараа, тус шоунд оролцсон дизайнерууд дэлхийд алдартай загварын ертөнцөд бүтээлээ сонирхуулахын зэрэгцээ экологийн тэнцвэртэй байдлыг хангахад өөрсдийн хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Дашрамд дурдахад, “Монгол Костюмс” төвийн дизайнеруудад ирэх сарын эхээр Нью-Иорк хотноо болох загварын шоунд оролцох санал тавьсан боловч татгалзсан гэнэ. Учир нь, ирэх аравдугаар сарын сүүлчээр “Монгол Костюмс” төвийн шилдэг дизайнерууд Европын орнуудаар явж, аялан тоглолт хийх юм байна.
Өнөөдрийн Монгол
Вашингтоны загварын vдшийг монгол дээлээр эхлvvлжээ Олон улсын хэмжээнд зохиогдсон тус арга хэмжээнд монголчууд анх удаа оролцсоноороо онцлогтой юм. Энэ талаар дизайнер Э.Баярзултай ярилцсанаа хvргэе. -Сайн явж ирэв vv. Вашингтонд болсон загварын долоо хоног ямаршуухан болж єндєрлєв. Энэ тухай ярихгvй юу? -Олон улсын хэмжээнд зохиогддог тус арга хэмжээ єнєє жил ес дэх удаагаа болж єндєрлєлєє. Тус загварын долоо хоног Америкийн загварын ертєнцийнхний дунд болдог наадмын томоохонд тооцогддог юм билээ. Ди-зайнер Э.Баярцэцэг бид хоёр Вашингтон хотод болсон олон улсын загварын цуглуулгын vдэшлэгт уригдаж очсон. "DC fashion week" нэртэйгээр долоо хоног vргэлжилсэн энэ арга хэмжээнд Монгол, Итали, Казахстан, Унгар, Узбекстан гээд дэлхийн олон орны 100 гаруй дизайнер оролцсон. Тvvнчлэн энэ сарын 21-ний єдєр зохиогдсон загварын цуглуулгын vдшийг нээж, хамгийн эхэнд vндэснийхээ хувцсыг олонд сонирхуулах vvрэг бидэнд оногдсон юм. Монгол дизайнеруудын бvтээсэн хувцсыг ємсєж олонд хvргэх 60 гаруй загвар ємсєгч єєрсдийн танилцуулах хуудсаа бариад хэдийнэ тэнд ирчихсэн байсан. -Тэр vдшийн нээлт монгол дизайнеруудын урласан загвараар эхэлсэн нь ямар учиртай юм бэ? -Загварын vзvvлбэрт оролцохоор холоос уригдаж ирсэн зочид гэдэг утгаар монгол хувцсыг хамгийн тvрvvнд сонирхуулах эрх олгосон юм. -Тэгэхээр монгол vндэсний ямар хувцсыг тэнд сонирхуулав. Хvмvvс хэр хvлээж авсан бэ? -Бид хоорондоо ярьж байгаад миний зохион бvтээсэн ХII-ХIII зууны vеийн монгол хатдын ємсгєл бvхий загвараар эхлvvлж, дизайнер Э.Баярцэцэгийн "Vдшийн хатад" коллекциор єндєрлєсєн. Тэдгээр загваруудаас "Зоос" коллекци маань vзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татсан гэж болно. Тэ-гээд ч монгол хєємийн аялгуу "Зоос" загвартай хосолсныг биширсэн vзэгчид дуу алдсан. Уг нь ямар ч загварын vдэш чимээ шуугиангvй, намуухан болж єндєрлєдєг. Гэтэл энэ удаад монгол хувцасны vзvvлбэр дуусах хvртэл хvмvvсийн алга ташилт vргэлжилсээр байсан нь бидэнд их урам єгсєн юм. Ер нь монгол хувцасны vндсэн єнгє нь тод, асар их бэлгэдэл агуулагдаж байдгаараа євєрмєц юм л даа. Улаан єнгє гал, цэнхрээр хєх тэнгэрийг бэлгэдсэн байх жишээний. Тухайн vдэш шvvгчид болон энгийн хvмvvс "Монгол хувцас зохиомж сайтай. Илэрхийлэх чадвараар ч маш сайн болжээ" гэж хэлж байсан юм. Энэ удаагийн загварын долоо хоногт бид хоёулхнаа оролцоод ирлээ. Бидний дээрх арга хэмжээнд оролцох зардлыг "Монгол костюмс" тєвєєс гаргасан. -Тэгэхээр нийт хэдэн хувцсаар загварын арга хэмжээнд оролцсон гэж? - "Зоос", "Хатдын vдэш", "Янжинлхам" болон "Монгол костюмс" тєвийн судлаач, зураач, дизайнеруудын бvтээсэн "Эзэнт гvрний бахархал" коллекциудаар оролцсон. Нэг коллекци гэхэд арваад хувцастай. Торгоор хийсэн 40 гаруй монгол дээлийг гоёл чимэглэлтэй нь авч явах тийм ч амар байгаагvй. Монгол дизайнеруудын хувьд анх удаа загварын энэ томоохон арга хэмжээнд оролцож байгаа учраас бид хичээсэн. Vvний vр дvнд, ирэх сарын 19-нд Нью-Йорк хотноо болох загварын шоунд оролцох саналыг бидэнд тавьсан юм. Ямартаа ч тэндхийн хvмvvст Монголын тухай ойлголтыг єгч чадлаа гэж vзэж байна. Учир нь тэдний дунд "Монголоос энэ хvртэл сар гаруй хугацаанд явж ирсэн vv" гэж асуух хvн ч байсан. Тухайн vед монгол vндэсний хувцсыг Америкийн загварын ертєнцєд таниулсныг олон хvн шагшин ярьж байсан юм. Тэдний дунд тус улсад аж тєрдєг монголчууд ч байв. -Гадаадад амьдардаг монголчуудтай тухтай ярьж амжив уу. Тэд ямаршуухан аж тєрж байна? - Хэд хэдэн хvнтэй дотно танилцсан. Манай монголчуудаас нэлээд хэдэн хvн Америкийн загварын томоохон компаниудад туслах дизайнерээр ажилладаг юм билээ. Энэ нь тэдний хэр авьяастай, хєдєлмєрч гэдгийг илтгэнэ. Тэд єєрсдийн ажилладаг байгууллагынхаа нэр хvнд бvхий дизайнеруудад монгол vндэсний хувцсыг сонирхуулахаар дагуулж ирсэн байсан. Монголчуудад єєрт нь байдаг болоод ч тэр vv vндэснийхээ хувцасны гайхамшгийг тєдийлєн vнэлдэггvй. Гэтэл гадаадынхан энэ бvхнийг цоо шинээр хардаг. -Таныг орчин vеийн загвартай монгол дээл урласан гэж байсан. Ийм хувцсыг загварын долоо хоногт хvмvvс хэр их сонирхов? -Юутай ч загварын долоо хоногийг сонирхохоор ирсэн хvн бvр содон загвар, сонин детальтай орчин vеийн монгол дээл гээд гайхширч байна лээ. Зарим хvн монгол дээлний талаар ямар ч тєсєєлєлгvй байснаа хэлсэн. Харин тэнд амьдардаг монголчууд єдєр тутамд ємсєх дээл байна уу гэж ихэд сураглаж ирсэн. Тиймээс бид энэ мэт дараа дараагийн арга хэмжээнд оролцохдоо єдєр ту¬тамд ємсєх монгол дээлтэй очих хэрэгтэй гэж vзсэн. -"DC fashion week" нэртэй энэ арга хэмжээ бизнесийн чиглэлээр зохиогддог болохоор дизайнерууд єєрсдийн бvтээлээ худалдах боломжтой гэж сонссон. Энэ vнэн vv? -Бизнесийн чиглэлээр зохиогддог гэдэг ч vнэндээ дэлхийн олон орны дизайнеруудын нэг дор цугларч, бие биедээ бvтээлээ сонирхуулдаг арга хэмжээ гэдгээрээ онцлог. Нєгєєтэйгvvр, нэр хvндийн асуудал гэж vздэг юм билээ. Бид бусад орны дизайнеруудын адил бvтээлийнхээ танилцуулгыг авч очсон. Харамсалтай нь цаг хугацаа давчуу байсан болохоор энэ тал дээр анхаарах ч сєхєє байгаагvй. Монгол дээлийг "онлайнаар худалдах уу" гэж олон хvн асуусан. Бид тэр бvрт "Монгол костюмс" тєвийн вэб сайтыг хэлж єгсєн. -Тэгэхээр таны болон монгол дизайнеруудын урласан дээл хэдээр vнэлэгдэх вэ? -Одоогоор vнэ ханш тогтоогоогvй. Хэрэв авахаар бол тухайн vед ярьж байгаад vнэлэх байх. Ч.Анна Өдрийн сонин
Загваруудын зурагны цуглуулганаас:
***
|
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Шинэчлэгдсэн огноо ( 2009-09-09, Лхагва ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| < өмнөх | дараах > |
|---|






oo yadargaatai ym bna l daa ene haruudad hezeech bolgol huwtsas zohiohgui 1t 2t mongol huwsas mongol hun l zohionoo

